Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 4
Users Today : 16
Users Yesterday : 33
Total Users : 10204
Views Today : 21
Views Yesterday : 62
Damodara Энэхүү залбирлыг Сатьяврата Муни нь Нарада Муни болон Шаунака Риши нартай уулзан ярилцах үедээ өгүүлсэн  ба Кришна Двайпаяна Вьясагийн “Падма-пуранд” дурьдагдсан байдаг.

“Картика сард Дамодара Бурханд мөргөх хэрэгтэй бөгөөд Сатьяврата мэргэний өгүүлэн айлдсан Бурхан Дамодарын тааллыг хангах “Дамодараштака” залбирлыг өдөр бүр уншин өргөх хэрэгтэй”.

(Шри Хари-бхакти-виласа, 2.16.198)

Жич: Энэ оны 10 сарын 29-нөөс 11 сарын 27 хүртэл Картика сар үргэлжилнэ.

1

намамишварам сач-чид-ананда-рупам

ласат-кундалам гокуле бхражаманам

йашода-бхийолукхалад дхаваманам

парамрштам атйантато друтйа гопйа

 

2

рудантам мухур нетра-йугмам мржантам

карамбхожа-йугмена сатанка-нетрам

мухух шваса-кампа-трирекханка-кантха-

стхита-граивам дамодарам бхакти-баддхам

 

3

итидрик сва-лилабхир ананда-кунде

сва-гхошам нимажжантам акхйапайантам

тадийешита-джнешу бхактаир житатвам

пунах прематас там шатавритти ванде

 

4

варам дева мокшам на мокшавадхим ва

на чанйам врине’ хам варешад апиха

идам те вапур натха гопала-балам

сада ме манасиа авирастам ким анйаих

 

 

5

идам те мукхамбхожам атйанта-нилаир

вритам кунталаих снигдха-рактаиш ча гопйа

мухуш чумбитам бимба-рактадхарам ме

манаси авирастам алам лакша-лабхаих

 

6

намо дева дамодарананта вишно

прасида прабхо духкха-жалабдхи-магнам

крипа-дришти-врштйати-динам батану-

гриханеша мам ажнам эдхи акши-дршйах

 

7

кувератмажау баддха-муртйаива йадват

твайа мочитау бхакти-бхажау критау ча

татха према-бхактим свакам ме прайаччха

на мокше грахо ме сти дамодареха

 

8

намас те сту дамне спхурад-дипти-дхамне

твадийодарайатха вишвасйа дхамне

намо радхикайаи твадийа-прийайаи

намо ’нанта-лилайа девайа тубхйам

  1.         Би вээр бие махбодь нь мөнхийн цэнгэл жаргал, эрдэм мэдлэгийн өлгий болсон Дээд Бурхан танаа хүлцэнгүйгээр мөргөнөм. Тэрээр Гокулын бурханлаг орноо оршин байх  агаад нүд гялбам гэрэл туяаг сацруулмуй. Далайн гахайн дүрийг санагдуулам, чимэн гоёсон ээмэг нь   Түүний хөдөлгөөний аясаар  хөнгөхөн хөдлөн ганхана. Модон ууранд уягдсан тэрээр Яшода эхээс айхын эрхэнд яаран сандран цааш тэмүүлэн зугатах хэдий ч Яшода ээж Түүнээс хурдан гүйх тул ямар ч байсан Түүнийг хөөн гүйцнэ*.(*Энэ үйл явдал нь Тэрээр Яшода ээжийн чанаж болгохоор хадгалж байсан тарагтай ваарыг хагалсан, дараахан нь таазанд өлгөн хадгалж байсан цөцгийн тосыг хулгайлсан зэргээс үүдэлтэй) Энэ л Дээд Бурхан, Шри Дамодарад би өөрийн хүндэтгэл бишрэлээ өргөмүй.
  2.        Эхийнхээ гар дахь уяа хүлээсийг хараад уйлан сандрах Тэрээр урсан гарах нулимсаа бадамлянхуа мутраараа арчих бөгөөд нүд нь айдас хүйдсээр дүүрэн байна. Лавайн биед орших нарийн зураас адил уран тансаг хүзүү нь мөн гурван зураастай ажээ. Хүзүүг нь чимсэн эрдэнийн сувдан зүүлт уйлан амьсгаадснаас нь болж чичрэн хөдлөн байна. Энгийн  дээсээр бус эхийн ариун хайранд хүлэгдсэн энэ л Дээд Бурхан Шри Дамодара танаа хүлцэнгүй номхон хүндэтгэл бишрэлээ өргөмүй.
  3.         Ийм мэт Түүний хүүхэд ахуйн тоглоом наадам нь Гокулын оршин суугчдын юугаар ч илэрхийлэх аргагүй онгод хөөрлийн үндэс билээ. Энэ тоглоом наадгайгаараа Тэрээр агуу байдал, үгээр өгүүлшгүй гайхамшигт сүр жавхланг нь ямагт дурсан санах чин бишрэлтэн нартаа,  зөвхөн ариун гэгээн хайр нь үлэмж дотно байдал, бүхий л хүндэтгэл, бишрэлээс ангид, цэвэр ариун хайр нь оргилон ундрах тийм л хүмүүс Түүнийг байлдан дагуулж чадахыг үзүүлж харуулсан юм. Асар их оргилон бялхсан хайраар, Бурхан Дамодарын өмнө зуу зуун удаа мөргөн залбирнам, би.
  4.          Ай Бурхан минь ээ, Та ямар ч адис ерөөлийг хайрлаж чадах хэдий ч би Танаас бодгаль бус байдлыг хийгээд дээдийн ангижрал гэгээрэл(Вайкунтхийн гариг дээрх мөнхийн амьдрал), өөр бусад сайн сайхан адислалыг(бхактийн есөн зарчмыг даган баримталснаар олж авч болох адислал) үл хүсэн мөргөнөм. Ай Бурхан минь ээ, харин би,  Та энэхүү Вриндаванд орших Бала Гопала(жаахан хүү) дүрээрээ үргэлжид миний зүрхэнд оршин байхыг л хүсмүй. Надад үүнээс өөр ямар ч хишиг адислал хэрэггүй билээ.
  5.        Ай Бурхан минь ээ, Яшода ээж Таны улаан туяат хилэн хар үсээр хүрээлэгдсэн бадамлянхуа мэт нүүрийг дахин дахин үнсэх бөгөөд урууль тань бимбын  жимс мэт ягааран байх бөлгөө. Үргэлжид би Таны гайхам үзэсгэлэнтэй бадамлянхуа мэт дүрийг өөрийн зүрхэндээ толидон харж байхыг болгоон соёрхтугай. Үүнээс өөр мянга мянган адис өршөөл надад огтоос хэрэггүй билээ.
  6.        Ай Дээд Бурхан минь ээ, Би Танд өөрийн хүндэтгэл бишрэлээ өргөнөм. Ай Дамодара! Ай Ананта! Ай Вишну! Ай  Захирагч! Ай Эзэн Бурхан минь ээ! Би Танаас нэг л зүйлийг хүсмүй – энэ нь Та надад сэтгэл хангалуун үлдэх явдал билээ. Миний зүгт Өөрийн өршөөлт энэрэлт харцаа илгээж орчлонгийн уй гунигийн далайд живсэн аз муутай мунхаг харанхуй, мулгуу тэнэг намайг авран болгоогооч. Мөн Таныг үргэлжид толидон харж байхыг минь зөвшөөрч хайрлана уу. Hoer sunsiig cholooloj buiu
  7.        Ай модон ууранд хүлэгдсэн жаахан хүүгийн дүрт Бурхан Дамодара минь ээ, Та Куверын хоёр хүү Манигрива, Налакувера нарт Нарада Мунигийн шингээсэн хараалыг устган зайлуулж тэднийг аугаа чин бишрэлтэнгүүд болгосон билээ. Ай Бурхан минь ээ, Өөрийн према-бхактигаар намайг мялаан шагнаж хайрлаач. Би зөвхөн үүнийг л тэсч ядан хүсэх ба ямар ч төрлийн ангижрал гэгээрэлд үл тэмүүлмүй.
  8. Бурхан Дамодара минь ээ, Юуны өмнө би Таны гэдсийг ороон буй тэрхүү нүд гялбам гэрэл сацруулсан уяа хүлээсэнд мөргөн биширнэм. Үүний дараагаар би бүхий л орчлон оршин байх Таны гэдсэнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөнөм. Түүнчлэн би Таны бусдаас илүү эрхэмлэн хайрладаг Шримати Радхаранийн өмнө хүлцэнгүй номхоноор мөргөн залбирнам. Эцэст нь би Өөрийн дуусан төгсөшгүй тоглоом наадгайгаа илрүүлэн байх Дээд Бурхан Таны өмнө дахин дахин мөргөн залбирмуу.

 Орчуулсан: Балабхадра дас

 Энэ шїлгийг ая оруулан дуулдаг бєгєєд хэрэв та хїсвэл доорх 3 хаягаар хандаж дууг нь татан авч болно.

Мєн Бхкти Пурушоттама Свамигийн уншсан англи лекцийг татаж авч сонсож болно.

Энэхүү залбирлыг Сатьяврата Муни нь Нарада Муни болон Шаунака Риши нартай уулзан ярилцах үедээ өгүүлсэн  ба Кришна Двайпаяна Вьясагийн “Падма-пуранд” дурьдагдсан байдаг. “Картика сард Дамодара Бурханд мөргөх хэрэгтэй бөгөөд Сатьяврата мэргэний өгүүлэн айлдсан Бурхан Дамодарын тааллыг хангах “Дамодараштака” залбирлыг өдөр бүр уншин өргөх хэрэгтэй”. (Шри Хари-бхакти-виласа, 2.16.198) Жич: Энэ оны 10 сарын 29-нөөс 11 сарын 27 хүртэл Картика сар үргэлжилнэ. 1 намамишварам сач-чид-ананда-рупам ласат-кундалам гокуле бхражаманам йашода-бхийолукхалад дхаваманам парамрштам атйантато друтйа гопйа   2 рудантам мухур нетра-йугмам мржантам карамбхожа-йугмена сатанка-нетрам мухух шваса-кампа-трирекханка-кантха- стхита-граивам дамодарам бхакти-баддхам   3 итидрик сва-лилабхир ананда-кунде сва-гхошам нимажжантам акхйапайантам тадийешита-джнешу бхактаир житатвам пунах прематас там шатавритти ванде   4 варам дева мокшам на мокшавадхим ва на чанйам врине’ хам варешад апиха идам те вапур натха гопала-балам сада ме манасиа авирастам ким анйаих     5 идам те мукхамбхожам атйанта-нилаир вритам кунталаих снигдха-рактаиш ча гопйа мухуш чумбитам бимба-рактадхарам ме манаси авирастам алам лакша-лабхаих   6 намо дева дамодарананта вишно прасида прабхо духкха-жалабдхи-магнам крипа-дришти-врштйати-динам батану- гриханеша мам ажнам эдхи акши-дршйах   7 кувератмажау баддха-муртйаива йадват твайа мочитау бхакти-бхажау критау ча татха према-бхактим свакам ме прайаччха на мокше грахо ме ’сти дамодареха   8 намас те ’сту дамне спхурад-дипти-дхамне твадийодарайатха вишвасйа дхамне намо радхикайаи твадийа-прийайаи намо ’нанта-лилайа девайа тубхйам         Би вээр бие махбодь нь мөнхийн цэнгэл жаргал, эрдэм мэдлэгийн өлгий болсон Дээд Бурхан танаа хүлцэнгүйгээр мөргөнөм. Тэрээр Гокулын бурханлаг орноо оршин байх  агаад нүд гялбам гэрэл туяаг сацруулмуй. Далайн гахайн дүрийг санагдуулам, чимэн гоёсон ээмэг нь   Түүний хөдөлгөөний аясаар  хөнгөхөн хөдлөн ганхана. Модон ууранд уягдсан тэрээр Яшода эхээс айхын эрхэнд яаран сандран цааш тэмүүлэн зугатах хэдий ч Яшода ээж Түүнээс хурдан гүйх тул ямар ч байсан Түүнийг хөөн гүйцнэ*.(*Энэ үйл явдал нь Тэрээр Яшода ээжийн чанаж болгохоор хадгалж байсан тарагтай ваарыг хагалсан, дараахан нь таазанд өлгөн хадгалж байсан цөцгийн тосыг хулгайлсан зэргээс үүдэлтэй) Энэ л Дээд Бурхан, Шри Дамодарад би өөрийн хүндэтгэл бишрэлээ өргөмүй.        Эхийнхээ гар дахь уяа хүлээсийг хараад уйлан сандрах Тэрээр урсан гарах нулимсаа бадамлянхуа мутраараа арчих бөгөөд нүд нь айдас хүйдсээр дүүрэн байна. Лавайн биед орших нарийн зураас адил уран тансаг хүзүү нь мөн гурван зураастай ажээ. Хүзүүг нь чимсэн эрдэнийн сувдан зүүлт уйлан амьсгаадснаас нь болж чичрэн хөдлөн байна. Энгийн  дээсээр бус эхийн ариун хайранд хүлэгдсэн энэ л Дээд Бурхан Шри Дамодара танаа хүлцэнгүй номхон хүндэтгэл бишрэлээ өргөмүй.         Ийм мэт Түүний хүүхэд ахуйн тоглоом наадам нь Гокулын оршин суугчдын юугаар ч илэрхийлэх аргагүй онгод хөөрлийн үндэс билээ. Энэ тоглоом наадгайгаараа Тэрээр агуу байдал, үгээр өгүүлшгүй гайхамшигт сүр жавхланг нь ямагт дурсан санах чин бишрэлтэн нартаа,  зөвхөн ариун гэгээн хайр нь үлэмж дотно байдал, бүхий л хүндэтгэл, бишрэлээс ангид, цэвэр ариун хайр нь оргилон ундрах тийм л хүмүүс Түүнийг байлдан дагуулж чадахыг үзүүлж харуулсан юм. Асар их оргилон бялхсан хайраар, Бурхан Дамодарын өмнө зуу зуун удаа мөргөн залбирнам, би.          Ай Бурхан минь ээ, Та ямар ч адис ерөөлийг хайрлаж чадах хэдий ч би Танаас бодгаль бус байдлыг хийгээд дээдийн ангижрал гэгээрэл(Вайкунтхийн гариг дээрх мөнхийн амьдрал), өөр бусад сайн сайхан адислалыг(бхактийн есөн зарчмыг даган баримталснаар олж авч болох адислал) үл хүсэн мөргөнөм. Ай Бурхан минь ээ, харин би,  Та энэхүү Вриндаванд орших Бала Гопала(жаахан хүү) дүрээрээ үргэлжид миний зүрхэнд оршин байхыг л хүсмүй. Надад үүнээс өөр ямар ч хишиг адислал
Scroll to Top