Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62
 Кришнагийн ухамсрын ном хэвлэлүүдийг тараан түгээцгээе. Ингэснээр бид мунхгийн саварт гүн атгагдсан өөрийн ахан дүүс болсон болзолт сүнснүүдийг аварч чадна.

биш. Та бидэнд хэрэв жаахан Тэгээд ч зогсохгүй энэ нь бидний бурханлаг хөгжил дэвшилд ахиц авч ирнэ. Энэ бол цэвэр трансцендент үйл ажиллагаа юм. Материаллаг үйл ажиллагаа мөнгө байлаа гэж бодоход түүнийг хүмүүст хуваагаад өгчихвөл та гар хоосон хоцорно. Энэ бол материаллаг эд зүйлийн хууль. Харин бурханлаг мэдлэгийг тараах нь үүнээс эрс  ялгаатай бөгөөд та хэдий чинээ эрдэм мэдлэгийг хүмүүст хүргэнэ төдийчинээ хэмжээгээр таны бурханлаг саван дахь мэдлэгийн хэмжээ тань нэмэгдэнэ. Бид өөрсдөө трансцендент эрдэм мэдлэгийн зах зухаас атгаж авсан нь хангалттай бус. Олж авсан энэ жаахан зүйлээ та биднийг тойрон хүрээлсэн золгүй олон зовж зүдэрсэн сүнснүүдэд хүртээе. Энэ бол жинхэнэ буянт үйл. Дэлхий маань мэхлэгч хийгээд мэхлэгдэгчдээр дүүрчээ. Юмсын жинхэнэ нүүр царайг бид өөрсдөө жинхэнэ бурханлаг мэдлэгийг олж сонссоноор, ойлгосноор танин ухаарч чадна. Бидний нүдэн дээр ах дүүс, төрөл төрөгсөд  маань өвдөж, зовж, үхэж, төрж байна. Бид үүнийг энгийн нүдээр, зэрвэс хараад өнгөрдөг. Гэтэл энэ бүгдийн үр үндэс, учир начрыг тунгаан бодох зайлшгүй хэрэгтэй. Бодох боломжийг, орчлон ертөнц дээр болж буй бүхнийг үнэн байдалтай харьцуулах боломжийг Кришнагийн ухамсрын номууд олгодог. Өөр ямар нэг бүтээл биш. Эд бол эгэл жирийн номууд биш билээ. Тэднээс трансцендент гэрэл туяа цацарч байдаг. Тэр номууд Дээд Бурханы трансцендент сургаалуудыг агуулж байдаг. Энэ номуудын ядаж нэг хуудсыг уншвал, үгүй ядаж нэг өгүүлбэрийг уншвал хүн мөнхийн ашиг тусыг хүртэх нь дамжиггүй гэж Шрила Прабхупада хэлсэн байдаг. Тийм болохоор номыг өөрсдийн бүх бололцоогоор түгээцгээе. Ном түгээх үйл нь цэвэр бурханлаг үйл тул дотроо бурханлаг цэнгэл жаргалыг хадгалж байдаг. Өөрөөр хэлбэл Бурханы холбогдолтой бүх зүйл адил трансцендент мөн чанартай. Түүний нэр алдар, Түүний тоглоом наадам, Түүний шинж чанар гэх мэт. Үүн шиг Түүний нэр алдрыг түгээн дэлгэрүүлэх нь тийм мөн чанартай. Бурханлаг үйл ажиллагаа болгон дотроо заавал трансцендент цэнгэл жаргалыг агуулж байдаг. Энэ нь яг л чихрийн дотор талд байдаг бурам шиг. Бид эхэндээ Бурханы ариун гэгээн нэрийг унших үйлээс трансцендент амтыг мэдэрч чадахгүй. Энэ үйлийг туйлын цэвэр байдлаар ангижирсан сүнснүүд л хийдэг. Харин бид тийм мэт амтыг Бурханы төлөө ажиллаж, зүтгэснээр амсаж болно. Аржуна тулалдааны талбар дээр маха-мантра уншаад зүгээр суугаагүй. Харин тэр Бурханы сургаалыг дагаж тулалдаанд оролцсон. Тэгснээр тэр трансцендент мэдлэгийг олсон. Бидний хувьд мөн л тулалдах хэрэгтэй. Харин зэвсэг маань Шрила Прабхупадын номууд байх болно. Энэ бол ямар ч халуун, хүйтэн зэвсгээс хол илүү хүчтэй зэвсэг. Энэ зэвсэг хүний мунхгийн харанхуй, бурхангүй үзлийг тас цавчиж хаяна.

zx Бид өөрт ногдсон бурханлаг үйлүүдээ өөгүй цэвэр хийхийн зэрэгцээ(жишээ нь 16 тойргоо өдөр бүр тогтмол унших гэх мэт) өөр ямар нэг практик бурханлаг үйлийг

хийж байх хэрэгтэй. Энэ нь орлогын 2-3 эх үүсвэртэй хүнтэй төстэй юмуу даа. Гэхдээ бизнесмэн хүнээс ялгагдах шинж нь гэвэл бизнесмэн өөрийнхөө ашиг орлогын төлөө хөлсөө дуслуун зүтгэснээр түрийвч нь зузаардаг бол бид зовон зүдэрсэн арчаагүй дорой амьд амьтдын төлөө зүтгэж байгаагаараа ялгагдана. Ингэснээр бидэнд ямар нэг материаллаг урамшуулал шагнал ирэхгүй. Харин Бурхан Эцэг маань бидний зүтгэл, дуслуулсан хөлсийг хараад бурханлаг шагнал өгдөг. Чухамдаа бид энэ шагналыг авахын төлөө зүтгээгүй, зүгээр л тэр хөөрхий амьтдыг өрөвдөх сэтгэлд хөтлөгдөж л энэ үйлийг хийсэн. Харин дагалдах бүтээгдэхүүн нь Бурханы адислал байх болно. Ийнхүү бидний бурханлаг хөгжлийн хурд тодорхой хэмжэгээр нэмэгдэнэ гэдгийг анхааралдаа авах хэрэгтэй. Бидний Бурханыг танихуйн түвшин нэмэгдсэнээр бид энэ үйлийг өрөвдөн энэрэхийн сэтгэлийн хамт, Бурханыг баясуулан цэнгүүлэхийн тулд хийдэг болно. Энэ бол жинхэнэ Кришнагийн ухамсрын төгс төгөлдөр түвшин юм. Ном түгээхийн утга учир, ач холбогдлыг өгүүлсэн Шрила Прабхупадын үгүүдээс цөөн хэдийг танд толилуулъя. Эндээс ном түгээх нь хэдий хир чухал болохыг улам илүү ойлгох бизээ.    Ном түгээх нь дэлхийн бүх хүмүүст аугаа их зол жаргалыг авч ирэх цор ганц үйл мөн. Хоёр минутын номлолоор та юу өгч чадах вэ? Тэр хүн таныг сонсчихоод л яваад өгнө. Харин хэрэв тэр хүн ном аваад хоцорвол энэ нь түүнд мөнхийн ашиг тусаа өгнө. Энэ номууд нь маш хүчирхэг ба тэднийг уншсан ямар ч хүн лавтай Кришнагийн ухамсрыг олмуй. Тийм болохоор бидний энэ номыг тараан түгээх нь маш их үнэ цэнэтэй үйлчлэл зүтгэл юм.Ном тараан түгээх нь хамгийн чухал үйлүүдийн нэг: Үүнд эргэлзэх зүйл үгүй. Сүм гэдэг бол зүгээр л идээд, унтаад байх газар биш. Харин бид эндээс өөрийн цэргүүдээ майатай тулалдуулахаар илгээдэг. Майатай тулалдана гэдэг нь мянга, мянган, сая, сая номуудыг болзолт сүнснүүдийн алган дээр тавих явдал юм. Энэ нь дайны үед тэсрэх бөмбөг тэнгэрээс бороо мэт бууж байдагтай л адил  зүйл. Шримад-Бхагватам шиг утга зохиол бүх орчлон даяар байхгүй юм. Түүнтэй харьцуулах зүйл үгүй. Түүнтэй харьцуулах зүйл үгүй. Үг бүр нь хүний нийгэмд сайн сайхныг өгнө. Яаж ийгээд номууд маань хэн нэгний гар дээр хүрвэл тэр заавал ашиг тусыг нь хүртэнэ. .. Тийм болохоор л бид “Алив ном түгээгээч, ном түгээгээч, ном түгээгээч” гэж цохон тэмдэглээд байгаа юм шүү дээ. Ном болон сэтгүүл түгээх нь бидний хамгийн чухал үйл юм. Ном үгүй бол бидний номлол баттай үндэс суурь үгүй болно.  Кришнагийн ухамсрын чандмань эрдэнэ мэт ном хэвлэлийг түгээн дэлгэрүүлэхэд хүн бүр гар бие оролцохыг уриалж байна. Бид сайндаа л 300-хан ном хэвлүүлдэг. Үүнээс 30 чин бишрэлтэн байлаа гэхэд хүн бүр ядаж жилийн туршид 10, 10 номыг аз хийморьтой болзолт сүнсний гарт атгуулж чадвал энэ номуудын хэвлэгдсэн учир зорилго биелэнэ. Тэгснээр бид ч өөрсдөө түүний бурханлаг үр шимийг амсана. Харин  энэ үнэлэшгүй  үнэ цэнэтэй номууд маань өөрийн гол үүргээ биелүүлж чадалгүй, агуулахын мухарт “гуниглан” хэвтэж байгаа нь харамсалтай бас өрөвдөлтэй.  Балабхадра дас

 

Кришнагийн ухамсрын ном хэвлэлүүдийг тараан түгээцгээе. Ингэснээр бид мунхгийн саварт гүн атгагдсан өөрийн ахан дүүс болсон болзолт сүнснүүдийг аварч чадна. биш. Та бидэнд хэрэв жаахан Тэгээд ч зогсохгүй энэ нь бидний бурханлаг хөгжил дэвшилд ахиц авч ирнэ. Энэ бол цэвэр трансцендент үйл ажиллагаа юм. Материаллаг үйл ажиллагаа мөнгө байлаа гэж бодоход түүнийг хүмүүст хуваагаад өгчихвөл та гар хоосон хоцорно. Энэ бол материаллаг эд зүйлийн хууль. Харин бурханлаг мэдлэгийг тараах нь үүнээс эрс  ялгаатай бөгөөд та хэдий чинээ эрдэм мэдлэгийг хүмүүст хүргэнэ төдийчинээ хэмжээгээр таны бурханлаг саван дахь мэдлэгийн хэмжээ тань нэмэгдэнэ. Бид өөрсдөө трансцендент эрдэм мэдлэгийн зах зухаас атгаж авсан нь хангалттай бус. Олж авсан энэ жаахан зүйлээ та биднийг тойрон хүрээлсэн золгүй олон зовж зүдэрсэн сүнснүүдэд хүртээе. Энэ бол жинхэнэ буянт үйл. Дэлхий маань мэхлэгч хийгээд мэхлэгдэгчдээр дүүрчээ. Юмсын жинхэнэ нүүр царайг бид өөрсдөө жинхэнэ бурханлаг мэдлэгийг олж сонссоноор, ойлгосноор танин ухаарч чадна. Бидний нүдэн дээр ах дүүс, төрөл төрөгсөд  маань өвдөж, зовж, үхэж, төрж байна. Бид үүнийг энгийн нүдээр, зэрвэс хараад өнгөрдөг. Гэтэл энэ бүгдийн үр үндэс, учир начрыг тунгаан бодох зайлшгүй хэрэгтэй. Бодох боломжийг, орчлон ертөнц дээр болж буй бүхнийг үнэн байдалтай харьцуулах боломжийг Кришнагийн ухамсрын номууд олгодог. Өөр ямар нэг бүтээл биш. Эд бол эгэл жирийн номууд биш билээ. Тэднээс трансцендент гэрэл туяа цацарч байдаг. Тэр номууд Дээд Бурханы трансцендент сургаалуудыг агуулж байдаг. Энэ номуудын ядаж нэг хуудсыг уншвал, үгүй ядаж нэг өгүүлбэрийг уншвал хүн мөнхийн ашиг тусыг хүртэх нь дамжиггүй гэж Шрила Прабхупада хэлсэн байдаг. Тийм болохоор номыг өөрсдийн бүх бололцоогоор түгээцгээе. Ном түгээх үйл нь цэвэр бурханлаг үйл тул дотроо бурханлаг цэнгэл жаргалыг хадгалж байдаг. Өөрөөр хэлбэл Бурханы холбогдолтой бүх зүйл адил трансцендент мөн чанартай. Түүний нэр алдар, Түүний тоглоом наадам, Түүний шинж чанар гэх мэт. Үүн шиг Түүний нэр алдрыг түгээн дэлгэрүүлэх нь тийм мөн чанартай. Бурханлаг үйл ажиллагаа болгон дотроо заавал трансцендент цэнгэл жаргалыг агуулж байдаг. Энэ нь яг л чихрийн дотор талд байдаг бурам шиг. Бид эхэндээ Бурханы ариун гэгээн нэрийг унших үйлээс трансцендент амтыг мэдэрч чадахгүй. Энэ үйлийг туйлын цэвэр байдлаар ангижирсан сүнснүүд л хийдэг. Харин бид тийм мэт амтыг Бурханы төлөө ажиллаж, зүтгэснээр амсаж болно. Аржуна тулалдааны талбар дээр маха-мантра уншаад зүгээр суугаагүй. Харин тэр Бурханы сургаалыг дагаж тулалдаанд оролцсон. Тэгснээр тэр трансцендент мэдлэгийг олсон. Бидний хувьд мөн л тулалдах хэрэгтэй. Харин зэвсэг маань Шрила Прабхупадын номууд байх болно. Энэ бол ямар ч халуун, хүйтэн зэвсгээс хол илүү хүчтэй зэвсэг. Энэ зэвсэг хүний мунхгийн харанхуй, бурхангүй үзлийг тас цавчиж хаяна. Бид өөрт ногдсон бурханлаг үйлүүдээ өөгүй цэвэр хийхийн зэрэгцээ(жишээ нь 16 тойргоо өдөр бүр тогтмол унших гэх мэт) өөр ямар нэг практик бурханлаг үйлийг хийж байх хэрэгтэй. Энэ нь орлогын 2-3 эх үүсвэртэй хүнтэй төстэй юмуу даа. Гэхдээ бизнесмэн хүнээс ялгагдах шинж нь гэвэл бизнесмэн өөрийнхөө ашиг орлогын төлөө хөлсөө дуслуун зүтгэснээр түрийвч нь зузаардаг бол бид зовон зүдэрсэн арчаагүй дорой амьд амьтдын төлөө зүтгэж байгаагаараа ялгагдана. Ингэснээр бидэнд ямар нэг материаллаг урамшуулал шагнал ирэхгүй. Харин Бурхан Эцэг маань бидний зүтгэл, дуслуулсан хөлсийг хараад бурханлаг шагнал өгдөг. Чухамдаа бид энэ шагналыг авахын төлөө зүтгээгүй, зүгээр л тэр хөөрхий амьтдыг өрөвдөх сэтгэлд
Scroll to Top