Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

Олесия Подцероб ISKCON Мэдээ – 2010, 11 сарыn 4

“Москвагийн Олон Улсын Номын Үзэсгэлэн Яармаг(МОУНҮЯ) нь Оросын соёл болон бизнесийн амьдралын томоохон үйл явдалуудын нэг гэж зүй ёсоор тооцдог. Жилээс жилд дэлхийн улс орнуудын тэргүүлэгч хэвлэлийн болон номын худалдааны гол компаниуд өөрсдийн хамгийн чухал ололт амжилтуудаа энд дэлгэн үзүүлдэг…” Владимир Путины хэлсэн энэ үгийгМосквагийн Бүх Оросын Үзэсгэлэн Яармагийн Төвийн Номын Үзэсгэлэн яармагийн Каталогид  ишлэл болгон бичсэн байдаг.

Бхактиведанта Боок Траст (BBT) бол МОУНҮЯармагийн хамгийн анхны хамтрагчидын нэг нь билээ. Одоогоос 30 аад жилийн өмнө, 1979 онд BBTнь Оросын ард түмэнд Ведийн гайхамшигт мэдлэгтэй танилцах боломж олгосон юм.

Энэ үеэс хойш их хугацаа өнгөрч. Хүмүүс, удирдагчид, мөн улс төрийн тогтолцоо гээд бүх л зүйл өөрчлөгджээ. Харин хүмүүсийнномынүнэ цэнийг ойлгодог үзэл огт өөрчлөгдсөнгүй. Хамгийн анхны 1977 оны үзэсгэлэн яармагийн уриа нь “Ном энх тайван, хөгжил дэвшлийг аварна” гэсэн байдаг. Ноён Путин ч мөн Номын Яармаг нь олон улсын харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж хэлж байсан.

Бурханлаг ном нь олон улсын хүмүүн хоорондын харилцаанд маш их үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй юм. Харамсалтай нь одоо үед маш цөөхөн хүн билэг оюуны мэдлэгийг сонирхож байсан. Гэсэн хэдий ч Москвагийн сүмийн Вайшнавууд, Ведийн эртний билэг оюуны дуу хоолойг бусдад хүргэхээр шийдэн Үзэсгэлэн Яармагт оролцож Шрила Прабхупадын номнуудыг өргөн олон нийтэд дэлгэн тавьсан байна.

Тус Үзэсгэлэн Яармагт 40 орчим Вайшнавууд оролцжээ. Юрловын ашрамын Брахмачарууд BBT-гийн номын худалдааны хажууд номлол явуулж, харин гадна талын майханд үзэсгэлэнт охид “Эртний Энэтхэгийн билэг оюуныг дэлхий дахинд таниулсан философич бөгөөд эрдэмтэн” гэсэн бичээстэй Шрила Прабхупадын хөрөг зургийг хүмүүст тарааж байв. Хоёр Вайшнавын хүчин чармайлтын ачаар худалдааны мухлагийн дэргэд байнгын халуун хоолоор үйлчилж байв. “Ганга” кафен амтат бөмбөлгийг ч авч явж  худалдаалах шаардлагагүй болж, учир нь хүмүүс худалдаж байсан хайрцагнаас нь огт цааргалах зүйлгүй өөрсдөө шүүрэн авч байлаа.

Олон хэлээр хэвлэгдсэн, Шрила Прабхупада болон түүний шавь нарын зуу зуун ном (Итали, Герман, Англи, Хинду, бүр Индонези), үүн дээр мөн хоолны зуу гаруй ном борлогдсон байна.

Үзэсгэлэн яармаг дээр миний ажигласан зүйл энэхүү маш сайн хөгжсөн номын захын үйл ажиллагаанд зөвхөн хэвлэлийн компаниуд бус харин номын худалдааны байгууллагууд болон номын сүлжээнүүд оролцож хүмүүст хэвлэмэл билэг оюуныг түгээж байсан явдал юм. ISKCON –ны бишрэлтэнгүүд ийм байгуулагуудтай хамтран ажиллавал Прабхупадын номнуудыг зөвхөн Москвагийн дэлгүүрүүдээр зогсохгүй мөн бусад хотууд, түүгээр ч үл барам  Вайшнавуудын хөл хүрээгүй газруудад ч түгээж болох юм.

Үүнээс гадна, хэвлэлийн компаниудын бүтээлүүдийг хараад гайхан бахадсан. Шинэ  болон борлуулалт сайтай номнуудыг сурталчилахад ямар их мөнгө зарцуулдгийг хараад гайхсан. Ведийн соёлыг түгээх гайхамшигтай хэтийн төлөв байгааг ч би харсан. Хэрэв бидэнд илүү том лангуу байсан бол бид дуу дуулах, Бурханы хишиг тараах, түгээр ч зогсоогүй хүмүүст суух сандал тавьж өгөөд ирсэн хүмүүст Шрила Прабхупадын номыг нам тайван орчинд суугаад уншиж судлах бололцоотой болгох гээд цааш олон зүйлийг хийж болох байсан билээ. Мөн өөрийн цуврал ном хэвлэлтэй BBT хэвлэлийн газар нь энэхүү хүчирхэг мэргэжлийн зах зээлийн чухал оролцогч болж зүйд чамгүй сайн сурталчилгаа хийх ёстой байгууллага юм гэдгийг би ойлгож авсан.

 

Эх үүсвэр: http://news.iskcon.org/node/3229/2010-11-04/srila_prabhupada_at_the_moscow_book_fair

Бэлтгэсэн: Ч.Онолбаатар

http://news.iskcon.org/sites/all/themes/iskconnews/images/iskcon-footer.jpg

Олесия Подцероб ISKCON Мэдээ – 2010, 11 сарыn 4 “Москвагийн Олон Улсын Номын Үзэсгэлэн Яармаг(МОУНҮЯ) нь Оросын соёл болон бизнесийн амьдралын томоохон үйл явдалуудын нэг гэж зүй ёсоор тооцдог. Жилээс жилд дэлхийн улс орнуудын тэргүүлэгч хэвлэлийн болон номын худалдааны гол компаниуд өөрсдийн хамгийн чухал ололт амжилтуудаа энд дэлгэн үзүүлдэг…” Владимир Путины хэлсэн энэ үгийгМосквагийн Бүх Оросын Үзэсгэлэн Яармагийн Төвийн Номын Үзэсгэлэн яармагийн Каталогид  ишлэл болгон бичсэн байдаг. Бхактиведанта Боок Траст (BBT) бол МОУНҮЯармагийн хамгийн анхны хамтрагчидын нэг нь билээ. Одоогоос 30 аад жилийн өмнө, 1979 онд BBTнь Оросын ард түмэнд Ведийн гайхамшигт мэдлэгтэй танилцах боломж олгосон юм. Энэ үеэс хойш их хугацаа өнгөрч. Хүмүүс, удирдагчид, мөн улс төрийн тогтолцоо гээд бүх л зүйл өөрчлөгджээ. Харин хүмүүсийнномынүнэ цэнийг ойлгодог үзэл огт өөрчлөгдсөнгүй. Хамгийн анхны 1977 оны үзэсгэлэн яармагийн уриа нь “Ном энх тайван, хөгжил дэвшлийг аварна” гэсэн байдаг. Ноён Путин ч мөн Номын Яармаг нь олон улсын харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж хэлж байсан. Бурханлаг ном нь олон улсын хүмүүн хоорондын харилцаанд маш их үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй юм. Харамсалтай нь одоо үед маш цөөхөн хүн билэг оюуны мэдлэгийг сонирхож байсан. Гэсэн хэдий ч Москвагийн сүмийн Вайшнавууд, Ведийн эртний билэг оюуны дуу хоолойг бусдад хүргэхээр шийдэн Үзэсгэлэн Яармагт оролцож Шрила Прабхупадын номнуудыг өргөн олон нийтэд дэлгэн тавьсан байна. Тус Үзэсгэлэн Яармагт 40 орчим Вайшнавууд оролцжээ. Юрловын ашрамын Брахмачарууд BBT-гийн номын худалдааны хажууд номлол явуулж, харин гадна талын майханд үзэсгэлэнт охид “Эртний Энэтхэгийн билэг оюуныг дэлхий дахинд таниулсан философич бөгөөд эрдэмтэн” гэсэн бичээстэй Шрила Прабхупадын хөрөг зургийг хүмүүст тарааж байв. Хоёр Вайшнавын хүчин чармайлтын ачаар худалдааны мухлагийн дэргэд байнгын халуун хоолоор үйлчилж байв. “Ганга” кафен амтат бөмбөлгийг ч авч явж  худалдаалах шаардлагагүй болж, учир нь хүмүүс худалдаж байсан хайрцагнаас нь огт цааргалах зүйлгүй өөрсдөө шүүрэн авч байлаа. Олон хэлээр хэвлэгдсэн, Шрила Прабхупада болон түүний шавь нарын зуу зуун ном (Итали, Герман, Англи, Хинду, бүр Индонези), үүн дээр мөн хоолны зуу гаруй ном борлогдсон байна. Үзэсгэлэн яармаг дээр миний ажигласан зүйл энэхүү маш сайн хөгжсөн номын захын үйл ажиллагаанд зөвхөн хэвлэлийн компаниуд бус харин номын худалдааны байгууллагууд болон номын сүлжээнүүд оролцож хүмүүст хэвлэмэл билэг оюуныг түгээж байсан явдал юм. ISKCON –ны бишрэлтэнгүүд ийм байгуулагуудтай хамтран ажиллавал Прабхупадын номнуудыг зөвхөн Москвагийн дэлгүүрүүдээр зогсохгүй мөн бусад хотууд, түүгээр ч үл барам  Вайшнавуудын хөл хүрээгүй газруудад ч түгээж болох юм. Үүнээс гадна, хэвлэлийн компаниудын бүтээлүүдийг хараад гайхан бахадсан. Шинэ  болон борлуулалт сайтай номнуудыг сурталчилахад ямар их мөнгө зарцуулдгийг хараад гайхсан. Ведийн соёлыг түгээх гайхамшигтай хэтийн төлөв байгааг ч би харсан. Хэрэв бидэнд илүү том лангуу байсан бол бид дуу дуулах, Бурханы хишиг тараах, түгээр ч зогсоогүй хүмүүст суух сандал тавьж өгөөд ирсэн хүмүүст Шрила Прабхупадын номыг нам тайван орчинд суугаад уншиж судлах бололцоотой болгох гээд цааш олон зүйлийг хийж болох байсан билээ. Мөн өөрийн цуврал ном хэвлэлтэй BBT хэвлэлийн газар нь энэхүү хүчирхэг мэргэжлийн зах зээлийн чухал оролцогч болж зүйд чамгүй сайн сурталчилгаа хийх ёстой байгууллага юм гэдгийг би ойлгож авсан.   Эх үүсвэр: http://news.iskcon.org/node/3229/2010-11-04/srila_prabhupada_at_the_moscow_book_fair Бэлтгэсэн: Ч.Онолбаатар
Scroll to Top