Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 6
Users Today : 18
Users Yesterday : 33
Total Users : 10206
Views Today : 23
Views Yesterday : 62

Хэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах]

 Далбья Риши Пуластья Мунид хандан хэлсэн нь: “Материаллаг эрчимтэй шүргэлцэн холбогдсоноор  сүнс нь  төдөлгүй хулгай хийх, аллага үйлдэх, бэлгийн зөвшөөрөгдөөгүй харьцаанд орох зэрэг нүгэлт үйлүүдийг  хийж эхэлдэг. Тэр ч бүү хэл брахманыг  хүртэл хөнөөх зэрэг өөр бусад  нүгэлт олон үйлүүдийг ч үйлдэж магадгүй. Ай өө сэв, гэм нүгэлгүй минь ээ, эдгээр хувь заяа муутай сүнснүүд тамын гаригуудад унаж, гэсгээл цээрлэл эдлэхээс хэрхэн яаж мултран ангижирч болохыг надад өгүүлээч. Хүн даруухан бага ч гэсэн өглөгийг  өгсөнөөр үйлдсэн нүглээ хэрхэн яаж зайлуулж болохыг ярьж өгөөч.”

Пуластья Муни  хариулсан нь: “Ай аз жаргалд умбагч минь ээ, чи надаас Брахма, Вишну, Шива болон Индра нар ч хариулахад төвөгтэй маш эрхэм нандин чухал асуултыг асуулаа.  Миний ярихыг анхааралтай сайн сонсож ав.

Магха (1-2) сар эхлэх өдөр, угаал үйлдсэнийхээ дараа уур хилэн, бардам сайрхуу зан, атаа жөтөө, өө сэв эрэн гоочлох болон шунал  тачаал зэргээ дарснаар мэдрэхүйгээ маш сайн хичээнгүйлэн эзэмдэн захиран Бурханы Дээд Бодьгал, Шри Кришнаг бясалгах хэрэгтэй. Пурвашхадха-накшатра хос од харагдах өдөр бага зэргийн үхрийн баасыг газар унахаас нь өмнө амжиж тосон аваад түүнийгээ хөвөн болон кунжутын үртэй холин 108 ширхэг үрэл хийх хэрэгтэй.

Экадашид мацаг барихын зэрэгцээ ямар дүрэм журмыг баримтлах хэрэгтэй байдаг талаар одоо сонс. Экадашийг баримтлахыг зорьж буй хүн угаал үйлдсэнийхээ дараа Бүхний Дээд Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн залбирч мөргөх хэрэгтэй. Бурхан Кришнад залбирч мөргөх болон ариун гэгээн нэр алдруудыг нь давтан хэлж байх үедээ энэхүү экадашийг  нарийн чанд баримтлахаа амлах хэрэгтэй. Мацаг баригч хүн  бүхий л шөнийн туршид унталгүй сэрүүн байж мөн хомаг үйлдэх хэрэгтэй. Дараа нь чин бишрэлтэн Өөрийн мутрууддаа дун, галт хүрд, шийдэм болон бадам лянхуа цэцэг барьсан Бурханд зандан модны оо, хүж, гавар, зул болон гайхамшигтай сайхан идээ зоог өргөж арати үйлдэх хэрэгтэй. Үүний дараагаар, чин бишрэлтэн нь  Бүхний Дээд Бурхан Кришнагийн  ариун гэгээн нэр алдруудыг давтан хэлэнгээ  дээр бэлтгэсэн 108 үрлээ ариун галд өргөх ёстой. Бүхэл өдөр, шөнийн туршид үр тариа болон буурцагт ургамал оролцуулан хийж бэлтгэсэн хоол хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхийг цээрлэн тэвчиж экадашийг нарийн чанд баримтлах ёстой бөгөөд Бурханд хулуу, наргилын самар болон гауваг өргөх хэрэгтэй. Хэрвээ эдгээр зүйлс байхгүй бол бетелийн самар өргөж болно.

Бүх амьд оршнолуудыг ивээгч Бурхан Жанарданад: “Ай Бурхан Кришна минь ээ, Та бол Бурханы хамгийн нигүүлсэнгүй  Бодьгал хийгээд уналтанд өртсөн бүхий л сүнснүүдийг  авран чөлөөлөгч билээ. Ай Бурхан минь ээ, бид материаллаг  оршнолын далайд уначихсан байна. Бидэнд өршөөл нигүүлслээ хайрлаач. Ай бадамлянхуа мэлмийт Бурхан минь ээ, бидний хамгийн хүлцэнгүй бөгөөд гүн хүндэтгэлт бишрэлийг  болгоож хайрлана уу. Ай ертөнцийг ивээгч минь ээ, бид Танд дахин дахин хүндэтгэл бишрэлээ илэрхийлье. Ай Дээдийн Дээд Сүнс минь ээ, ай Бүхний Дээд минь ээ, ай бидний бүх өвөг дээдсийн минь Өвөг Дээд минь ээ,  Таныг болон Таны мөнхийн амраг хайрт Шримати Лакшми девиг бидний энэхүү  эгэл даруухан өргөл бэлгийг таалан болгоохыг   гуйж байна.” гэж  залбиран мөргөх хэрэгтэй.

Дараа нь чин бишрэлтэн нь зохистой брахманд халуун дотно мэндчилгээний хамт сав дүүрэн ус, шүхэр, гутал хувцас өргөж түүний тав тух, баяр баясгалантай байдлыг хангаж, түүнээс адислал ерөөл хүсэх хэрэгтэй. Үүний ачаар чин бишрэлтэнд Бурханыг хайрлах цэвэр ариун хайр хөгждөг болно. Хэрвээ нөхцөл боломж байх аваас ялангуяа, Ведийн сургаалын бүх чиг салбарт нэвтэрхий  сайн брахманд хар зүсмийн үнээ өргөж болно. Түүнд мөн сав дүүрэн кунжутын үр өргөх хэрэгтэй.

Ай аугаа Далбья Муни минь ээ, зааж зөвлөсөн ёсоор хүндэтгэлээ илэрхийлэх болон галан тахилга үйлдэхэд кунжутын үр онцгой таарамж нийцтэй байдаг. Харин кунжутын цагаан болон хүрэн үр нь зохистой брахманыг дайлах идээ зоогонд зориулагддаг. Ариун гэгээн Шат-тила экадашид энэ хоёр төрлийн үрийг өргөл болгох хүн тэнгэрийн гаригуудад дээшлэн очдог бөгөөд өргөл болгосны дайтай тийм хэмжээний үрийг тариад хурааж авах үрийн тоотой тэнцэхүйц тийм олон мянган жилийн туршид тэнд байх болно.

Энэ экадашид, чин бишрэлтэн кунжутын үр хольсон усанд угаал үйлдэж, биедээ кунжутын оо түрхэн, тахилга үйлдэх үедээ кунжутын үр өргөж, кунжутын үр идэж, кунжутын үрийг өглөг хишиг болгон тарааж, кунжутын үрээр өргөл авдаг. Энэ зургаа (шат) нь кунжутын үрийг (тила) энэ экадашийн үед бурханлаг  ариуслын зорилгоор ашигладаг зам байдаг юм. Иймээс түүнийг Шат-тила экадаши гэж нэрлэдэг.

Аугаа Деварши Нарадажи нэгэн удаа Бурханы Дээд Бодьгал, Шри Кришнад: “Ай хүчит мутарт Бурхан минь ээ, ай Өөрийн хайрт чин бишрэлтэндээ өршөөл нигүүлслээ хайрлагч минь ээ, ай Ядава минь ээ, Та Шат-тила экадашийг баримталснаар хүрэх үр дүн, ач тусын тухай надад айлдан соёрхоно уу.” гэж айлтгасан байдаг.

Бурхан Кришна хариу айлдсан нь: “Ай хоёр дахиа төрөгчдөөс хамгийн шилдэг нь минь ээ, Би Өөрөө гэрч нь болсон нэгэн түүхийг чамд айлдъя. Олон жилийн өмнө энд нэгэн настайвтар эмэгтэй-брахман амьдардаг байсан ба тэр өдөр бүр Надад бишрэл хүндэтгэлээ илэрхийлсээр мэдрэхүйгээ эзэмдэн захирч удирдан залж чаддаг болсон. Итгэл дүүрэн тэрээр олон удаа, ялангуяа Намайг бишрэн хүндэтгэдэг тусгай өдрүүдэд мацаг барьдаг байсан ба  Надад чин бишрэл дүүрэн, ямар ч  шунахайн сэдэлгүйгээр  үйлчлэн зүтгэдэг байв. Хүнд хэцүү мацгуудаас болж тэр бүр сульдан, ядарч эцсэн байлаа. Тэрээр брахмануудад, залуу охидуудад өглөг тараадаг байсан ба бүр өөрийн гэр орноо хүртэл өргөл болгон өргөхөөр зэхэж байв. Ай брахмануудын шилдэг нь минь ээ, энэ бурханлаг эмэгтэй зохих хүмүүст өргөлийг энэрэнгүйгээр тараадаг байсан хэдий ч түүний тэвчил наманчлалын хачин жигтэй онцлог нь тэрээр брахманууд болоод хагас бурхдад хэзээ ч идээ зоог өргөдөггүй байсанд оршиж байлаа.

Хэдийгээр тэр ийм хачин жигтэй осол эндэл гаргасан ч, ивээл өршөөлөө хайрлах боломж гарах бүрт мацаг барин  өөрийгөө ариусгах  болон Надад цөхрөлтгүйгээр, чин бишрэлтэйгээр бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх  энэхүү гайхамшигтай эмэгтэйг эгэл жирийн хүмүүсийн хувьд огтхон ч хүршгүй,  Миний залрах оронд хүрч очиход таарч тэнцэнэ гэдэг нь эргэлзээгүй хэмээн Би таалсан билээ. Гэхдээ Би түүнийг шалгахаар энэ гариг дэлхий дээр морилон бууж ирэн хүзүүндээ яст мэлхийн зүүлт зүүж, гартаа гуйлга гуйх аяга барин Шива бурхны дагалдагчийн дүрд хувирсан.

Намайг  түүнд ойртож очиход, тэр эмэгтэй: “Ай эрхэм хүндэт хүн гуай минь ээ, над руу ямар хэрэг зорилгоор ирсэнээ нуулгүй үнэнээр нь хэлээрэй.” гэлээ.   “Ай үзэсгэлэнт эмэгтэй минь ээ, Би ариун гэгээн өглөг бага зэргийг л хүртэх гэж ирлээ.” гэж Намайг хариултал, тэрээр Миний аяга руу хатуурч нягтарсан бөөн шавар шидчихлээ. Энэ гайхамшигтай брахман-эмэгтэйд  уужим өршөөнгүй болон харамч нарийн зан гайхалтай хосолсон байлаа. Тэгээд Би шууд л эргэн, Өөрийн орон тийш буцан одсон доо, Нарада минь.

Хожим нь энэ тэвчилт эмэгтэй  өөоийн биеэрээ бурханлаг ертөнцөд хүрч очсон. Түүний мацаг барих болон тахилга өргөл үйлдэхдээ гаргасан хүчин чармайлт ийм л аугаа байсан билээ. Надад өгсөн хэсэг шаврыг нь Би гайхамшигтай  сайхан байшин болгон хувиргасан. Гэхдээ, ай Нарадажи минь ээ, энэ онцгой байшинд идэх будаа тарианы зүйл юу ч байгаагүй. Мөн тэрчлэн ямар ч тавилга, чимэглэлгүй байв. Тэр байшинд орон юу ч үгүй хөндий хоосон байхыг харж мэдээд Над руу хүрч ирэн маш их ууртайгаар: “Би аятай таарамжтай, өршөөл ивээлтэй боломж тохиох бүрт өөрийн бие махбодийг сул дорой, эцэнхий муу болтол өчнөөн олон удаа мацаг барьж бүхий л орчлонгийн хамгаалагч хийгээд эзэн Танд өч төчнөөн удаа залбирч мөргөсөн билээ. Тэгэхэд, энэ бүгдийг хийсэн байсан ч, ай Жанардана минь ээ, миний шинэ гэрт ямар ч эд баялаг, ямар ч хоол хүнсний зүйл алга байна. Яагаад тэр вэ?1” гэж асуулаа.

Би түүнд: “Гэртээ буцаж хариад байж бай. Хэсэгхэн хугацааны дараа, шинээр ирэгчийг харах гэсэн сониуч зандаа хөтлөгдсөн хагас бурхдын эхнэрүүд   чам дээр айлчлан очих болно. Харин чи тэднийг Шат-тила экадашийн яруу алдрыг тодорхойлон хэлж, магтан дуулахаас нааш хаалгаа битгий нээгээрэй.” гэж хариулсан.

Үүнийг сонсоод тэр гэртээ буцаж харьсан. Удалгүй хагас бурхдын эхнэрүүд ирж, бүгд хамтаараа: “Ай үзэсгэлэн төгөлдөр минь ээ, Бид чамд бараалхахаар ирлээ. Хаалга үүдээ нээж бидэнд өөрийгөө харуулаач.” гэж хэлцгээв. Эмэгтэй: “Ай үнэт эрдэнэсүүд минь ээ, хэрвээ та бүхэн, намайг хаалга үүдээ нээг гэж хүсэж байгаа бол Шат-тила экадашид ариун гэгээн мацаг барьснаар хүртэж болох ач тусын талаар надад хэлж өгцгөөнө үү.” гэж хэллээ. Гэсэн ч тэдний нэг нь ч хариу дуугарсангүй.

Хэсэг хугацааны дараагаар тэд буцаж ирцгээн нэг нь энэхүү ариун гэгээн экадашийн эрхэм дээд мөн чанарыг сайн тайлбарласан.  Эмэгтэйг хаалгаа нээхэд тэд ямар ч хагас бурханыг, ямар ч гандхарваг, тэр ч бүү хэл нагапатнаг ч олж харсангүй. Тэр бол зүгээр л нэг эгэл жирийн эмэгтэй байлаа.

Материаллаг таашаал ханамж болон ангижралыг нэгэн зэрэг хүртээх Шат-тила экадашийг тэрээр өөрт нь  тодорхойлон өгүүлсэн тэр л байдлаар  баримталсан байлаа. Ингээд хожим нь тэр эмэгтэй өөрийн гэртээ хүссэн тавилга, хогшил хийгээд хоол хүнстэй болсон. Түүнээс гадна түүний жирийн материаллаг бие нь үзэсгэлэн гоо дүр төрх бүхий гайхамшигтай бурханлаг бие болон хувирсан. Ийнхүү Шат-тила экадашийн өршөөл ивээлээр тэр эмэгтэй болон түүний шинэ гэр орон нь бурханлаг ертөнцөд хачин гайхалтайгаар туяаран алт, мөнгө, сувд болон алмааз эрдэнээр гялалзах болсон.

Ай Нарадажи минь ээ, хүн экадашийг шудрага бус замаар үр дүнд хүрэх гэсэн найдлага, чармайлттайгаар, үзүүлбэр байдлаар баримтлах ёсгүй. Хүн өөрийн нөхцөл байдалдаа тохирсон байдлаар зүгээр л, хоол хүнс, хувцас хунар болон кунжутын үрийг харамгүйгээр өргөл болгон өргөх ёстой. Ийнхүү үйлдсэнээр эрүүл саруул бие бялдар болон ариун дээд бурханлаг ухамсартай2 болно. Эцэстээ тэр ангижралд хүрч Бурханы дээдийн дээд оронд буцан очдог. Ай хагас бурхдын шилдэг нь минь ээ. Миний таалал ийм байдаг.

Пуластья Риши төгсгөлд нь: “Ай Далбья Муни минь ээ, гайхамшигт Шат-тила экадашийг аугаа их итгэл бишрэлтэйгээр баримтлах хэн бүхэн  ямар ч- бурханлаг, ухаан бодлын, бие бялдрын, нийгмийн болон оюун ухааны- ядуурал хоосролд үл өртөхийн зэрэгцээ өвчин хийгээд гай зовлонгийн бүхий л хэлбэр, төрөлд үл нэрвэгдэнэ. Экадашид мацаг барьж, өглөг тарааж, тахилга өргөл үйлдэж мөн кунжутын үрийг амтлан хүртэж байгаа хэн бүхэн бүх нүглээсээ салан ангижирдаг нь эргэлзээгүй. Үүнд гайхах хэрэг огтхон ч байхгүй. Ведийн сургаалыг зөв даган баримталж байгаа, чин бишрэлийн зөв шудрага зан байдалтайгаар өглөг тарааж байгаа ховор сүнс л бүхий л нүгэлт үр дагавруудаасаа бүрнээ ангижирч бурханлаг ертөнц тийш, Бурханы зүгт гэртээ буцаж харьдаг.” гэж өгүүллээ.

Шат-тила экадаши буюу Магха-Кришна экадашийн яруу алдрын тухай Бхавишья-уттара Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө.

 

Тайлбар:

  1. Бурханлаг ертөнцөд уур хилэн болон материаллаг хүсэл сонирхол огтхонбайдаггүй ч, Кришна Шат-тила экадашийн яруу алдрыг тайлбарлан таниулахын тулд тэр эмэгтэйд энэхүү шинжүүд илрэн гарахаар зохицуулсан.
  2. Вайшнавуудын хувьд өргөл өргөнө гэдэг нь “Кришнын ухамсарыг өгөх” ялангуяа, Харе Кришна мантраг давтан хэлэх явдал байдаг. Шри Чайтанья Махапрабху: “Ай ах минь ээ, “Харе Кришна”-г бахдан дуулж, давтан хэлээ ч … Би  зөвхөн энэ л хайр хишгийг гуйж байна.” гэж айлдсан билээ. Хэдийгээр ийм байдаг ч гэр бүлтэй-чин бишрэлтэнгүүд нь зохих бодьгалд кунжутын үр, хувцас болон хоол хүнс өргөх чадал чинээтэй байх аваас тэрээр үүнийг сайн дураараа хийж болно.

Хэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах]  Далбья Риши Пуластья Мунид хандан хэлсэн нь: “Материаллаг эрчимтэй шүргэлцэн холбогдсоноор  сүнс нь  төдөлгүй хулгай хийх, аллага үйлдэх, бэлгийн зөвшөөрөгдөөгүй харьцаанд орох зэрэг нүгэлт үйлүүдийг  хийж эхэлдэг. Тэр ч бүү хэл брахманыг  хүртэл хөнөөх зэрэг өөр бусад  нүгэлт олон үйлүүдийг ч үйлдэж магадгүй. Ай өө сэв, гэм нүгэлгүй минь ээ, эдгээр хувь заяа муутай сүнснүүд тамын гаригуудад унаж, гэсгээл цээрлэл эдлэхээс хэрхэн яаж мултран ангижирч болохыг надад өгүүлээч. Хүн даруухан бага ч гэсэн өглөгийг  өгсөнөөр үйлдсэн нүглээ хэрхэн яаж зайлуулж болохыг ярьж өгөөч.” Пуластья Муни  хариулсан нь: “Ай аз жаргалд умбагч минь ээ, чи надаас Брахма, Вишну, Шива болон Индра нар ч хариулахад төвөгтэй маш эрхэм нандин чухал асуултыг асуулаа.  Миний ярихыг анхааралтай сайн сонсож ав. Магха (1-2) сар эхлэх өдөр, угаал үйлдсэнийхээ дараа уур хилэн, бардам сайрхуу зан, атаа жөтөө, өө сэв эрэн гоочлох болон шунал  тачаал зэргээ дарснаар мэдрэхүйгээ маш сайн хичээнгүйлэн эзэмдэн захиран Бурханы Дээд Бодьгал, Шри Кришнаг бясалгах хэрэгтэй. Пурвашхадха-накшатра хос од харагдах өдөр бага зэргийн үхрийн баасыг газар унахаас нь өмнө амжиж тосон аваад түүнийгээ хөвөн болон кунжутын үртэй холин 108 ширхэг үрэл хийх хэрэгтэй. Экадашид мацаг барихын зэрэгцээ ямар дүрэм журмыг баримтлах хэрэгтэй байдаг талаар одоо сонс. Экадашийг баримтлахыг зорьж буй хүн угаал үйлдсэнийхээ дараа Бүхний Дээд Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн залбирч мөргөх хэрэгтэй. Бурхан Кришнад залбирч мөргөх болон ариун гэгээн нэр алдруудыг нь давтан хэлж байх үедээ энэхүү экадашийг  нарийн чанд баримтлахаа амлах хэрэгтэй. Мацаг баригч хүн  бүхий л шөнийн туршид унталгүй сэрүүн байж мөн хомаг үйлдэх хэрэгтэй. Дараа нь чин бишрэлтэн Өөрийн мутрууддаа дун, галт хүрд, шийдэм болон бадам лянхуа цэцэг барьсан Бурханд зандан модны оо, хүж, гавар, зул болон гайхамшигтай сайхан идээ зоог өргөж арати үйлдэх хэрэгтэй. Үүний дараагаар, чин бишрэлтэн нь  Бүхний Дээд Бурхан Кришнагийн  ариун гэгээн нэр алдруудыг давтан хэлэнгээ  дээр бэлтгэсэн 108 үрлээ ариун галд өргөх ёстой. Бүхэл өдөр, шөнийн туршид үр тариа болон буурцагт ургамал оролцуулан хийж бэлтгэсэн хоол хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхийг цээрлэн тэвчиж экадашийг нарийн чанд баримтлах ёстой бөгөөд Бурханд хулуу, наргилын самар болон гауваг өргөх хэрэгтэй. Хэрвээ эдгээр зүйлс байхгүй бол бетелийн самар өргөж болно. Бүх амьд оршнолуудыг ивээгч Бурхан Жанарданад: “Ай Бурхан Кришна минь ээ, Та бол Бурханы хамгийн нигүүлсэнгүй  Бодьгал хийгээд уналтанд өртсөн бүхий л сүнснүүдийг  авран чөлөөлөгч билээ. Ай Бурхан минь ээ, бид материаллаг  оршнолын далайд уначихсан байна. Бидэнд өршөөл нигүүлслээ хайрлаач. Ай бадамлянхуа мэлмийт Бурхан минь ээ, бидний хамгийн хүлцэнгүй бөгөөд гүн хүндэтгэлт бишрэлийг  болгоож хайрлана уу. Ай ертөнцийг ивээгч минь ээ, бид Танд дахин дахин хүндэтгэл бишрэлээ илэрхийлье. Ай Дээдийн Дээд Сүнс минь ээ, ай Бүхний Дээд минь ээ, ай бидний бүх өвөг дээдсийн минь Өвөг Дээд минь ээ,  Таныг болон Таны мөнхийн амраг хайрт Шримати Лакшми девиг бидний энэхүү  эгэл даруухан өргөл бэлгийг таалан болгоохыг   гуйж байна.” гэж  залбиран мөргөх хэрэгтэй. Дараа нь чин бишрэлтэн нь зохистой брахманд халуун дотно мэндчилгээний хамт сав дүүрэн ус, шүхэр, гутал хувцас өргөж түүний тав тух, баяр баясгалантай байдлыг хангаж, түүнээс адислал ерөөл хүсэх хэрэгтэй. Үүний ачаар чин бишрэлтэнд Бурханыг хайрлах цэвэр ариун хайр хөгждөг болно. Хэрвээ нөхцөл боломж байх аваас ялангуяа,
Scroll to Top