Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 5 8 4
Users Today : 24
Users Yesterday : 33
Total Users : 12584
Views Today : 41
Views Yesterday : 41

Шани гаригсын дунд хүндтэй байр сууринд хүрэхийг хүсч үүний тулд тэвчил наминчлал үйлдэхээр шийджээ. Тэрээр өөрийн эцэг, Нарны бурхан Суръяад хандан сургаал зөвлөгөөг хүсэв. Суръя түүнийг ариун газар нутаг болох Кашиг зорин очоод тэнд Шива Бурханд хандан мөргөл үйлдэхийг зөвлөжээ.

Шани Каши тийш яаран зорьж, тэнд Шива-лингаг залаад мөргөлийн зан үйлээ эхлэжээ. Урт удаан мөргөл наминчлалын дараагаар тэрээр хоолноос татгалзаж зөвхөн усаар амь зогоож байв. Дараа нь бүр ус ч уухаа больсон. Шива бурханд түүний тэвчил хатуужил нэн ихээр таалагдсан тул Шанигийн өмнө өөрийн гэгээн дүрээр заларчээ. Тэрээр түүн дээр хэдэн дусал үхэлгүй мөнхийн рашаан амритаг цацав. Шива ч Шанигаас ямар хүсэл зорилго байгааг нь асууж, хүссэн зүйлийг биелүүлжээ. Ийнхүү Шани гаригс эрхсүүдийн дотроо маш чухал байр суурийг эзлэх болсон агаад Санчир нэрээр алдаршсан.

Шива хэлэхдээ, Санчир гариг тэнгэрийн эрхсийн тэргүүн шүүгч байх ба түүний ач тусаар хүмүүс ариусан цэвэрших болно гэжээ.

Шива бурханд хандан мөргөл, тэвчил үйлдсэнийхээ үрээр Шани буюу Санчир гаригийн удирдагч тэнгэр нарны бурхан Суръя эцгээсээ долоо дахин их хүч чадлыг олсон гэдэг.

 

Бэлтгэсэн: Балабхадра дас

Шани гаригсын дунд хүндтэй байр сууринд хүрэхийг хүсч үүний тулд тэвчил наминчлал үйлдэхээр шийджээ. Тэрээр өөрийн эцэг, Нарны бурхан Суръяад хандан сургаал зөвлөгөөг хүсэв. Суръя түүнийг ариун газар нутаг болох Кашиг зорин очоод тэнд Шива Бурханд хандан мөргөл үйлдэхийг зөвлөжээ. Шани Каши тийш яаран зорьж, тэнд Шива-лингаг залаад мөргөлийн зан үйлээ эхлэжээ. Урт удаан мөргөл наминчлалын дараагаар тэрээр хоолноос татгалзаж зөвхөн усаар амь зогоож байв. Дараа нь бүр ус ч уухаа больсон. Шива бурханд түүний тэвчил хатуужил нэн ихээр таалагдсан тул Шанигийн өмнө өөрийн гэгээн дүрээр заларчээ. Тэрээр түүн дээр хэдэн дусал үхэлгүй мөнхийн рашаан амритаг цацав. Шива ч Шанигаас ямар хүсэл зорилго байгааг нь асууж, хүссэн зүйлийг биелүүлжээ. Ийнхүү Шани гаригс эрхсүүдийн дотроо маш чухал байр суурийг эзлэх болсон агаад Санчир нэрээр алдаршсан. Шива хэлэхдээ, Санчир гариг тэнгэрийн эрхсийн тэргүүн шүүгч байх ба түүний ач тусаар хүмүүс ариусан цэвэрших болно гэжээ. Шива бурханд хандан мөргөл, тэвчил үйлдсэнийхээ үрээр Шани буюу Санчир гаригийн удирдагч тэнгэр нарны бурхан Суръя эцгээсээ долоо дахин их хүч чадлыг олсон гэдэг.   Бэлтгэсэн: Балабхадра дас
Scroll to Top