Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62
Guru        Бурханы адислалт Бхакти Чаитанйа Свамигийн нэгэн лекцэнд, Кришна хамгийн өчүүхэн жаахан үйлчлэл зүтгэлийг ч үнэлдэг тухай өгүүлсэн байдаг. Махараж үүнтэй холбогдуулан нэгэн түүхийг ярьсан юм.

Нэгэн маш их баян чинээлэг, нөлөө бүхий хүн амьдардаг байжээ. Тэрээр хангалттай үл бүтэх этгээд байсан хийгээд, өөрийн амьдралдаа нүгэл хилэнцийн зэгсэн “нөөцтэй”, материаллаг бодол ухаантай нэгэн байсан аж. Хэдий нүгэлт зуршил түүнд байсан ч ямар нэг байдлаар үхэх агшиндаа хүн Харе Кришнаг давтах нь чухлын тухай сонсох, ухаан санаандаа түүнийг хадгалах аз тохиосон байна.

Энэ нь хэдийгээр түүний амьдралын хэв маягт нөлөөлөөгүй ч үхэх мөч нь болж, хэвтэж байх цагтаа тэрээр зарцаа дуудаж: “Тийм газарт байдаг Харе Кришнагийн сүм рүү хурдан гүй. Тэгээд тэндээс надад даруй эрхи авч ирж өг. Би Харе Кришна мантра уншмаар байна. Алив хурдлаарай” хэмээн хүсэж л дээ. Зарц ч байдаг чадлаараа сүмийн зүгт харайлаа. Тэгээд сүмд ч хүрж, тэндээс эрхи худалдан аваад удаж төдөлгүйгээр буцаад эзэн рүүгээ яаран сандран гүйсээр түүний өрөөнд ороод амьсгаадан байж: “За энэ таны эрхи. Алив Харе Кришна уншаарай” гэтэл, хөөрхий эзэн нь аль хэдийнээ таалал төгсөөд нилээд удсан байв.

Харин энэ үед Ямалок буюу Эрлэгийн газар орноо Ямараж өөрийн туслах түшмэлтэйгээ маргалдан байлаа. Туслах түшмэл ч, нас нөгцсөн энэ этгээд ямархуу их нүгэлтэй хийгээд түүнийг тамын амьдрал, ирээдүйн төрөл хүлээж буй нь тодорхой гэдэг дээр хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлж байв. Мэдээжээр түүнийг там хүлээж буй хэмээн туслах нь тооцож: “Пөөх, бас нэг үл бүтэх этгээд. Түүнийг даруй там руу илгээ” гэв. Гэвч Ямараж: “Тийм зүйл байхгүй. Энэ хүн хэдийнээ ангижралыг олсон” хэмээн хариулж байна. Туслах түшмэл ч үүнд нь үл итгэж: “Ийм юм яаж байж болохов дээ? Тэр энэ төрөлдөө ямаршуу их нүгэл үйлдлээ. Тийм байтал ямар юмных нь ангижралын тухай яриад байна ?” гэлээ. Гэвч Ямараж бууж өгөлгүй: “Тийм байж болох. Гэхдээ тэрээр үхэх мөчдөө Харе Кришна гэж уншсан шүү дээ” гэж өчив. Тэгэхэд нь туслах нь мөн л зөвшөөрсөнгүй: “Тэр ч тийм. Гэхдээ тэр үүнийг уншаагүй. Бараг л уншсан. Гэхдээ үүнийг тооцохгүй” гэхэд Ямараж өөрийн байр сууриндаа хатуу зогсож: “Тэр уншаагүй мөн бараг л уншсан байж болох юм. Ямар ялгаа байна. Тэрээр үхэх мөчдөө түүнийг уншихыг хүссэн шүү дээ” гэлээ.

Ингэж энэ хүн ангижралыг олж авсан билээ. Тэгэхээр үхэх мөчдөө ариун нэрийг давтах ийм өчүүхэн жаахан зүтгэл ч бидний амьдралын эцсийн мөчлөгт тооцогддог байх нь.

 

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

       Бурханы адислалт Бхакти Чаитанйа Свамигийн нэгэн лекцэнд, Кришна хамгийн өчүүхэн жаахан үйлчлэл зүтгэлийг ч үнэлдэг тухай өгүүлсэн байдаг. Махараж үүнтэй холбогдуулан нэгэн түүхийг ярьсан юм. Нэгэн маш их баян чинээлэг, нөлөө бүхий хүн амьдардаг байжээ. Тэрээр хангалттай үл бүтэх этгээд байсан хийгээд, өөрийн амьдралдаа нүгэл хилэнцийн зэгсэн “нөөцтэй”, материаллаг бодол ухаантай нэгэн байсан аж. Хэдий нүгэлт зуршил түүнд байсан ч ямар нэг байдлаар үхэх агшиндаа хүн Харе Кришнаг давтах нь чухлын тухай сонсох, ухаан санаандаа түүнийг хадгалах аз тохиосон байна. Энэ нь хэдийгээр түүний амьдралын хэв маягт нөлөөлөөгүй ч үхэх мөч нь болж, хэвтэж байх цагтаа тэрээр зарцаа дуудаж: “Тийм газарт байдаг Харе Кришнагийн сүм рүү хурдан гүй. Тэгээд тэндээс надад даруй эрхи авч ирж өг. Би Харе Кришна мантра уншмаар байна. Алив хурдлаарай” хэмээн хүсэж л дээ. Зарц ч байдаг чадлаараа сүмийн зүгт харайлаа. Тэгээд сүмд ч хүрж, тэндээс эрхи худалдан аваад удаж төдөлгүйгээр буцаад эзэн рүүгээ яаран сандран гүйсээр түүний өрөөнд ороод амьсгаадан байж: “За энэ таны эрхи. Алив Харе Кришна уншаарай” гэтэл, хөөрхий эзэн нь аль хэдийнээ таалал төгсөөд нилээд удсан байв. Харин энэ үед Ямалок буюу Эрлэгийн газар орноо Ямараж өөрийн туслах түшмэлтэйгээ маргалдан байлаа. Туслах түшмэл ч, нас нөгцсөн энэ этгээд ямархуу их нүгэлтэй хийгээд түүнийг тамын амьдрал, ирээдүйн төрөл хүлээж буй нь тодорхой гэдэг дээр хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлж байв. Мэдээжээр түүнийг там хүлээж буй хэмээн туслах нь тооцож: “Пөөх, бас нэг үл бүтэх этгээд. Түүнийг даруй там руу илгээ” гэв. Гэвч Ямараж: “Тийм зүйл байхгүй. Энэ хүн хэдийнээ ангижралыг олсон” хэмээн хариулж байна. Туслах түшмэл ч үүнд нь үл итгэж: “Ийм юм яаж байж болохов дээ? Тэр энэ төрөлдөө ямаршуу их нүгэл үйлдлээ. Тийм байтал ямар юмных нь ангижралын тухай яриад байна ?” гэлээ. Гэвч Ямараж бууж өгөлгүй: “Тийм байж болох. Гэхдээ тэрээр үхэх мөчдөө Харе Кришна гэж уншсан шүү дээ” гэж өчив. Тэгэхэд нь туслах нь мөн л зөвшөөрсөнгүй: “Тэр ч тийм. Гэхдээ тэр үүнийг уншаагүй. Бараг л уншсан. Гэхдээ үүнийг тооцохгүй” гэхэд Ямараж өөрийн байр сууриндаа хатуу зогсож: “Тэр уншаагүй мөн бараг л уншсан байж болох юм. Ямар ялгаа байна. Тэрээр үхэх мөчдөө түүнийг уншихыг хүссэн шүү дээ” гэлээ. Ингэж энэ хүн ангижралыг олж авсан билээ. Тэгэхээр үхэх мөчдөө ариун нэрийг давтах ийм өчүүхэн жаахан зүтгэл ч бидний амьдралын эцсийн мөчлөгт тооцогддог байх нь.   Орчуулж бэлдсэн: Балабхадра дас  
Scroll to Top