Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

Ананда Вриндавани Матажи бол Маяапур дахь Санкиртана харинамын бүлгэмийн гишүүн, ахлах чин бишрэлтэн, сурган хүмүүжүүлэгч юм. Би та бүхнийг, амьдралыг үнэхээрийн өөрчлөхүйц энэ зүйлийг үнэт цагаасаа тавхан минут зарцуулан уншаасай гэж хүсэж байна. Энэхүү түүх бидэнд урам зориг өгч, Кришнагийн ухамсрын зам мөр, чин бишрэлийн тухай ойлголтыг улам гүнзгийрүүлэх болно.

Ананда Вриндавани Матажи: Харе Кришна, хүндэт чин бишрэлтнүүд ээ. Даруу хүндэтгэлийг минь хүлээн авна уу. Шрила Прабхупадын яруу алдар бадартугай!

Саяхан чин бишрэлтнүүд намайг өөрийн, үхэлтэй нүүр тулсан туршлага болон Жаганнатх Эзний адислалын тухай түүхээ хуваалцахыг хүссэн юм. Иймээс Тэдний адислалаар би үзэж туулсан зүйлээ, энэ түүх маань надад тусалсан шигээ бусдад ч гэсэн тус болох болов уу хэмээн найдаж товчлон өгүүлэх гэж байна. Энэ явдал 2020 оны 1-р сард, намайг Маяапурт амьдарч байх үед тохиолдсон юм. Би үнэхээр эв эрүүл бөгөөд удахгүй үхэх ямар ч төлөвлөгөөгүй байсан гэдгээ хэлмээр байна. Тэр үед Маяапурын эмнэлэгт миний сайн дураараа асарч байсан нэгэн бишрэлтэн байсан юм. Би түүнд үйлчлээд, үхэлтэй хэрхэн зөв зохистойгоор нүүр тулах талаар туршлага хуримтлуулъя, энэ туршлага маань 20-30 жилийн дараа надад хэрэг болох байх гэж бодож байлаа. Би үйлчлэл хийх товлосон өдрөө түүний хажуугийн өрөөнд ухаангүй хэвтээд, Ариун Нэр түүнд биш надад хэрэгтэй болчихсон байж байх юм гэж зүүдлээчгүй явлаа.

Гэтэл үхэл гэдэг хэзээ ч төсөөлөөгүй мөчид, биднийг эв эрүүл, түүний талаар бодоо ч үгүй байхад ч ирж болдог ажээ. Тэр хэдэн өдөр би өвчнөөсөө болж үнэхээр их зовсон. Хэдэн өдрийн турш би бөөлжиж, юу ч идэж ууж чадахгүй байсан. Гурав хоногийн дараа миний цусны электролизийн түвшин огцом унаж, улмаар би аймшигтай их өвдөлт мэдрэн, олон удаа ухаан алдсан. Би эхлээд Маяапурын эмнэлэгт байсан бол дараа нь Ранагатхын клиник рүү шилжсэн. Сүүлд нь кали болон магнийн дутагдлаас болж хүний бүх булчин болон эрхтнүүд мэдээ алддаг гэдгийг би олж мэдсэн. Миний биеийн бүх систем унтарсан буюу зүрх минь цусаа шахаж чадахгүй, хоол боловсруулах систем зогссон, цусанд маань хор нэвтрэн орсон, уушиг маань арайхийн амьсгалж байгаа тийм нөхцөлд би ухаан орсон. Амьсгаа минь багтарч, өвдөлтөндөө тарчилж, хор тархинд минь нөлөөлснөөс болоод юм ч бодож чадахгүй байлаа. Би тэр чигээрээ үймж, ингээд үхэх нь л гэж бодож байв. Бүүр түүрхэн, өтгөн манан дунд би хэн нэгнийг дуудах хэрэгтэй, ямар нэг зүйл хэлэх ёстойгоо санаж байсан боловч тархи маань ажиллахгүй байсан учраас хэнийг дуудах ёстойгоо санаж чадаагүй. Тэр үе бол тэвчишгүй өвдөлт, ухаан алдалт хоёрын хооронд савалж байсан үнэхээр аймшигтай цаг мөч байсан билээ.

Энэ үед би Кришнагийн ухамсраар хичээллээд 23 жил болж байлаа. Олон ч удаа би сурагчиддаа, үхэх мөчдөө Кришнаг санаж бодохын ач холбогдлыг номлодог байв. Бид хэрхэн зөв үхэх талаар ярилцдаг байсан бөгөөд би хувьдаа, энэ цаг над дээр ирэх үед би ухаанаа Кришнад төвлөрүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг байсан. Гэтэл энэ миний бодсон шиг амар биш байжээ!

Харамсалтай нь амьдралынхаа туршид би Ариун Нэрийг анхааралтай уншихад хичээл чармайлт гаргаж байгаагүй юм. Би дандаа л ямар нэгэн юм хийнгээ буюу номлол болон өөр бусад үйлчлэлүүдээ хийхээр тун завгүй байгаа мэдрэмжээр жапагаа уншдаг байсан ба нэг л өдөр гайхамшиг тохиож, үйлчлэлийнхээ үр дүнд би Ариун Нэрийн амтыг хөгжүүлнэ хэмээн боддог байв. Гэхдээ тийм юм миний бодсоноор болоогүй юм. Нэгэн бурханлаг багш нэгэнтээ, олон чин бишрэлтнүүд Жапаг үл тоон, зөвхөн ИСККОН-д үйлчилснээрээ эцэст нь цэвэр чин бишрэлийн үйлчлэлд хүрнэ гэж буруугаар боддог хэмээн хэлж байсан. Би тэр л хүмүүсийн нэг. Харин үхэлтэй нүүр тулах мөчдөө би, анхааралгүй уншилт маань намайг унагажээ гэдгийг ухаарсан. Бид амьдралынхаа туршид үүнийг хийсэн болохоор Кришнаг оюунаараа санаж дурсаж чадна гэж бид бодож болох юм. Гэтэл миний туулсан туршлагаар, үхлийн үеэр оюун маань ажиллахаа больж, зөвхөн ухаан л үлддэг юм байна. Бид энэ үед ямар нэгэн зүйлийг хүчээр бодож чадахгүй, харин ухаан маань биднийг амьдралын маань туршид хамгийн эрхэм дотно байсан зүйл буюу бидний тайтгарал, орогнол гэж үздэг тэр зүйл дээр л авч ирдэг ажээ. Тиймдээ ч 23 жилийн бурханлаг дадлагажилтын дараа, үхэх мөчдөө би самуурч, ухаан маань Кришнагийн тухай биш, ээжийн минь тухай бодлоор л дүүрч байсан. Ээж минь намайг жаахан байхад өвдөх үеэр минь асарч тойлж байсныг би дурсан санасан ба тэр үедээ, эргэн ухаан орохдоо Эзний талаар бүрэн мартаж зөвхөн ээжийгээ л дуудаж байв. Ухамсрын маань хаа нэгтээ гүнд би өөр хэн нэгнийг дуудах хэрэгтэйгээ мэдэж байсан хэрнээ өвдөлтөндөө автаад, хэнийг дуудах, юу гэж хэлэхээ санаж чадахгүй байлаа.

Яг тэр үед эмч нар надад, намайг үхлийн ирмэг дээр байгаа бөгөөд хэзээ ч нас барж магадгүй гэдгийг маань хэлсэн. Энэ мэдээ Казакстаны чин бишрэлтнүүдэд хүрсэн бөгөөд тэнд ням гарагийн хөтөлбөр болж байсан ажээ. Надад санаа зовж айсан, энэрэнгүй чин бишрэлтнүүд, надад туслаач хэмээн Кришнад залбирч, гурван цагийн киртан эхлүүлсэн байна. Тэдний залбирлын хүчээр Кришна надад адислалаа буулгасан билээ. Ариун Нэр материаллаг орон зайгаар хязгаарлагддаггүй учраас Казакстанд хийсэн тэдний киртан Ранагатхын эмнэлэгт байгаа надад ийнхүү хүрсэн юм:

Би дахиад л ээлжит нэгэн удаа ухаан орсон ба асар хүчтэй өвдөлтөөс болоод ёолон уйллаа. Тэр мөчид нэгэн энэтхэг сувилагч над руу тонгойгоод хахир хатуугаар, “Юундаа уйлсан юм бэ? Зүгээр л Харе Кришна давтан дуудаач!” гэж хэлсэн.

Би бүр эдгэрснийхээ дараа тэрхүү сувилагчийг Муслим хүн гэдгийг олж мэдсэн бөгөөд тэр ч байтугай тэрээр намайг эмнэлгээс гарах үед надаас Шрила Прабхупадын номыг авахаас татгалзсан билээ. Би түүнээс яагаад намайг эрчимт эмчилгээний тасагт байхад Харе Кришна унш гэж зөвлөснийг асуухад тэр мөрөө хавчаад, “Мэдэхгүй ээ” гэж хэлсэн.

Ямар ч л байсан, “Харе Кришна” гэдэг үгийг түүний амнаас сонссон маань надад асар их тайтгарал өгсөн юм. Би эцэст нь нэг, үхэх үедээ юуг давтан хэлэх ёстойгоо саналаа. Би бүх хүчээ шавхаад “Харе Кришна” гэж хэлэхийг хичээсэн ч харамсалтай нь биеийн хамаг булчин маань буюу ам хэл маань ч саажсан тул би зөвхөн, юу гээд байгаа нь мэдэгдэхгүй дүнгэнэж байсан. Би “Харе Кришна” гээд зөв хэлж чадахгүй байв. Үүнээс болоод би цөхөрч, нүднээс минь нулимс цутган, гуурс хоолойнуудаар тойрон хүрээлүүлсэн би орондоо тарчилж байлаа.

Дараа нь нэгэн эмч, сувилагчаас намайг хэн болохыг асууж байгааг би олж сонссон. Сувилагч хариуд нь, “Тэр ИСККОН-оос ирсэн” гэв. Тэгтэл гайхамшгаар, тэрхүү эмч миний хажууд суугаад “Хэ Кришна Каруна Синдху Дина Бандху Жагат Патхэ Гопиша Гопика Канта Радха Канта Намастутэ!” хэмээн дуулж дараа нь “Харе Кришна” давтан уншиж эхэлсэн. Ийнхүү Казакстан дахь чин бишрэлтнүүдийн киртан Ранагхатын эмнэлэгт миний төлөө өөрийгөө илрүүлсэн юм. Тэр хүнд хязгааргүй их талархахын зэрэгцээ өнгөрүүлсэн мунхаг амьдрал, алдастай уншилтандаа гүн гүнзгий харууссаар би биеэ орхив.

Би шалгалтанд бүрэн унасан гэдгээ ухаарч байсан тул айж байлаа. Би дотроо “Бүтэн амьдралынхаа турш Ариун Нэрд маш өнгөцхөн хандаж байсан би ямар мунхаг хүн бэ?” гэж л бодож байсан. Би өөрийгөө загнан зэмлэж байлаа! Яг тэр үед би өөрийнхөө 23 жил шүтсэн Шүтээн болох Жаганнатх, Баладева, Субхадраг олж харав. Баладева, Субхадра хоёр нэлээн хол байсан ба би тэдний бараа сүүдрийг л бүдэг бадагхан харж чадаж байлаа. Харин Жаганнатх Эзэн маш ойрхон зогсож байсан бөгөөд тодорхой харагдаж байсан. Гэнэт би Жаганнатх Эзний бүх Шүтээн дүрүүд бол үнэн хэрэгтээ хэд хэдэн дүрд илэрсэн нэг л Эзэн юм байна гэдгийг харав. Дараа нь би Эзнийг хүнтэй адил дүрээр нь харсан. Тэр дүр бол Жаганнатх Эзэн мөртлөө нэгэн зэрэг Кришна Эзэн Өөрөө байсан. Тэр гар болон хөлтэй, гоо сайхан бие галбиртай, цэх шулуун зогсож байлаа. Түүний арьс нь маалингын цэцэг шиг хөх цэнхэр, Түүний царай нь маш үзэсгэлэнтэй, томоос том нүдтэй, нууцлаг зөөлнөөр инээмсэглэж байсан. Тэр юу ч хэлээгүй ч гэнэт надад, миний анх ИСККОН-д нэгдэж Кришнагийн ухамсраар хичээллэж эхэлсэн үеэс эхлээд бүх амьдралыг минь харуулав.

Миний амьдрал тэр чигээрээ нүдний минь өмнө киноны хальс шиг жирэлзэн өнгөрч, би энэхүү киног үзэж байсан бөгөөд намайг янз бүрийн дүрд тоглох бүрд Жаганнатх Эзэн материаллаг нүдэнд маань харагдахгүйгээр миний талд зогсож байсан. Тэр үед би, Кришна намайг Өөрийнх нь ариун нэрийг давтан уншиж эхэлснээс хойш нэг хором ч орхиж байгаагүй гэдгийг ойлгоод цохилтонд орсон юм. Тэр хэзээ үргэлжид, намайг өөрийгөө ганцаараа юм шиг мэдэрч байсан аюулд орсон үеүдэд, асуудалд дарагдсан мөчүүдэд маань ч намайг хамгаалж байжээ. Би төрөлх улсынхаа Муслимчуудад номлож эхлэх үеэр тэдний шашны удирдагчид намайг алахаар заналхийлж, няцашгүй мөшгиж байсан. Эцэст нь тэд намайг тайван орхисон бөгөөд би өөрөө л тэднээс зугтахыг зохицууллаа гэж бодсон боловч үнэндээ Жаганнатх намайг тэдний дайралтаас хамгаалсан байжээ. Хэд хэдэн удаа би шинжлэх ухааны хүрээнийхэнд номлол хийснийхээ төлөө шоронд хоригдохоор болж байсан ба би үхтлээ айж, Кришна намайг хаячихлаа, миний төгсгөл ирлээ гэж л бодож байсан. Гэхдээ эцэстээ тэд ч бас намайг тайван орхисон бөгөөд миний хэрэгтэй холбогдсон бүх албан хаагчид ажлаасаа халагдсан гэдгийг би сүүлд нь олж мэдсэн юм. Энэ бол мөн л Жаганнатх Эзний хамгаалал байсан! Нэгэн үдэш нэг солиотой хүн над руу дайрсан ба гэнэт нэгэн том биетэй эмэгтэй харанхуйгаас гарч ирээд, чангаар хашгиран түүнийг хөөсөн юм. Энэ ч бас Кришнагийн хамгаалал байсан. Бас нэгэн удаад, би дахиад л шоронд хоригдохоор болсон бөгөөд бүх л шөнөжингөө айж уйлсан. Жаганнатх Эзэн зүүдэнд минь ирээд бүх зүйл зүгээр болно гэдгийг надад харуулсан. Энэ нь ч бодит амьдрал дээр биелсэн юм. Өнгөрүүлсэн бүх амьдралыг минь миний өмнө дэлгэж үзүүлэхэд, “бид өмнө үйлдсэн нүглийнхээ үрээр ямар нөхцөл байдалд орсон байх нь хамаагүй, Кришна Эзэн хэзээ ч чин бишрэлтнээ орхидоггүй” гэдгийг би ойлгосон билээ. Бид бүрэн ганцаардмал, ямар ч туслалцаа байхгүй, өмгөөлөл хамгаалалтгүй санагдах үеүдэд хүртэл Кришна бидний талд зогсоод, бидэнд харагдахгүйгээр хамгаалж байдаг юм байна.

Түүнээс гадна Кришна надад, миний тоглож байсан оршихуй амьдралын кино хальсыг үзүүлэх үеэр амьдралын минь хамгийн чухал төрхийг харуулав. Тэр надад, миний оролцож байсан киртануудаас хамгийн ач холбогдол бүхий мөчүүдийг үзүүлсэн. Амьдралынхаа туршид давтан дуудсан киртан бүрийг, тэр бүү хэл хоёр гуравхан бишрэлтэнтэй хамт хийсэн киртаныг ч нарийвчлан харуулахад би мэл гайхсан. Тэр надад, миний өөрийн чухал гэж үзэж байсан материаллаг үйл явдлуудыг биш, харин Түүний хувьд болон миний сүнсний хувьд чухал үйл явдлуудыг үзүүлж байлаа. Энэ бол АРИУН НЭРИЙГ ХАМТДАА ДАВТАН ДУУДАЖ БАЙСАН үеүд юм.

Киртан болгоны үеэр алтлаг, хөх, цэнхэр туяатай, гэрэл цацарсан эрчмийн урсгал дуулж буй бишрэлтнүүдээс гарч байсан бөгөөд бүхий л ертөнцийг дүүргэн тэнгэрт хүрч байлаа. Тэр байтугай цөөн хэдхэн бишрэлтний хийсэн жижигхэн киртанууд хүртэл ийм гайхамшигтай хүчийг үзүүлж байсан нь хачирхалтай байв. Ариун Нэр бол хил хязгааргүй хүчтэй бөгөөд энэхүү Ариун Нэрийг давтан дуудахыг хичээж буй бидний оролдлого Кришнад үнэхээр эрхэм! Өөрийнхөө амьдралыг ийнхүү тольдон харсан нь намайг бүрэн аз жаргалтай хийгээд бишрэл сүсэгтэй болгож орхисон. Тэгээд энэ бүхэн дууссан. Би Ажамила шиг, өөрийн биедээ буцан ирсэн бөгөөд Эзний Ариун Нэрд өөр байдлаар хандах дахиад нэг боломжийг хүлээн аван ирсэн юм.

Магадгүй Кришна болон Түүний чин бишрэлтнүүдийн адислалаар миний бүх анартха, материаллаг ухамсар Кришнагийн Ариун Нэрийн хүчинд ариусаж, би Ариун Нэрийг чин зүрхнээсээ, цэвэр уншиж сурах байх.

Харин одоо би өөрийн бурханлаг номын багш Шрила Шиварама Свамид Ариун Нэрийн талаарх олон тооны лекц, сургаал номлолынх нь төлөө; мөн өдөр бүр намайг анхааралтай, чин сэтгэлээсээ давтан уншихыг урамшуулж зоригжуулдаг Жанмаштами Прабхуд; надад Харинамад өдөр бүр анхааралтай, сэтгэл зүрхнээсээ оролцох боломжийг олгодог Живанатх прабху болон Харинамын чин бишрэлтнүүдэд; Ариун Нэрийг магтан алдаршуулж, Кришна катха хүүрнэдэг ИСККОН-ы бурханлаг номын багш нарт; мөн хамгийн гол нь, унасан сүнснүүдэд хамгийн агуу адислалыг хайрласан Шрила Прабхупадад талархлаа илэрхийлэхийг хүсэж байна. Харе Кришна!

Ананда Вриндавани Матажи

https://m.facebook.com/story.php?story_fbid=3570120176552857&id=100006647286891&mibextid=Nif5oz

 

Эх үүсвэр: “Өвсхөн” пэйж

https://www.facebook.com/profile.php?id=100063778036357 

 

 

Ананда Вриндавани Матажи бол Маяапур дахь Санкиртана харинамын бүлгэмийн гишүүн, ахлах чин бишрэлтэн, сурган хүмүүжүүлэгч юм. Би та бүхнийг, амьдралыг үнэхээрийн өөрчлөхүйц энэ зүйлийг үнэт цагаасаа тавхан минут зарцуулан уншаасай гэж хүсэж байна. Энэхүү түүх бидэнд урам зориг өгч, Кришнагийн ухамсрын зам мөр, чин бишрэлийн тухай ойлголтыг улам гүнзгийрүүлэх болно. Ананда Вриндавани Матажи: Харе Кришна, хүндэт чин бишрэлтнүүд ээ. Даруу хүндэтгэлийг минь хүлээн авна уу. Шрила Прабхупадын яруу алдар бадартугай! Саяхан чин бишрэлтнүүд намайг өөрийн, үхэлтэй нүүр тулсан туршлага болон Жаганнатх Эзний адислалын тухай түүхээ хуваалцахыг хүссэн юм. Иймээс Тэдний адислалаар би үзэж туулсан зүйлээ, энэ түүх маань надад тусалсан шигээ бусдад ч гэсэн тус болох болов уу хэмээн найдаж товчлон өгүүлэх гэж байна. Энэ явдал 2020 оны 1-р сард, намайг Маяапурт амьдарч байх үед тохиолдсон юм. Би үнэхээр эв эрүүл бөгөөд удахгүй үхэх ямар ч төлөвлөгөөгүй байсан гэдгээ хэлмээр байна. Тэр үед Маяапурын эмнэлэгт миний сайн дураараа асарч байсан нэгэн бишрэлтэн байсан юм. Би түүнд үйлчлээд, үхэлтэй хэрхэн зөв зохистойгоор нүүр тулах талаар туршлага хуримтлуулъя, энэ туршлага маань 20-30 жилийн дараа надад хэрэг болох байх гэж бодож байлаа. Би үйлчлэл хийх товлосон өдрөө түүний хажуугийн өрөөнд ухаангүй хэвтээд, Ариун Нэр түүнд биш надад хэрэгтэй болчихсон байж байх юм гэж зүүдлээчгүй явлаа. Гэтэл үхэл гэдэг хэзээ ч төсөөлөөгүй мөчид, биднийг эв эрүүл, түүний талаар бодоо ч үгүй байхад ч ирж болдог ажээ. Тэр хэдэн өдөр би өвчнөөсөө болж үнэхээр их зовсон. Хэдэн өдрийн турш би бөөлжиж, юу ч идэж ууж чадахгүй байсан. Гурав хоногийн дараа миний цусны электролизийн түвшин огцом унаж, улмаар би аймшигтай их өвдөлт мэдрэн, олон удаа ухаан алдсан. Би эхлээд Маяапурын эмнэлэгт байсан бол дараа нь Ранагатхын клиник рүү шилжсэн. Сүүлд нь кали болон магнийн дутагдлаас болж хүний бүх булчин болон эрхтнүүд мэдээ алддаг гэдгийг би олж мэдсэн. Миний биеийн бүх систем унтарсан буюу зүрх минь цусаа шахаж чадахгүй, хоол боловсруулах систем зогссон, цусанд маань хор нэвтрэн орсон, уушиг маань арайхийн амьсгалж байгаа тийм нөхцөлд би ухаан орсон. Амьсгаа минь багтарч, өвдөлтөндөө тарчилж, хор тархинд минь нөлөөлснөөс болоод юм ч бодож чадахгүй байлаа. Би тэр чигээрээ үймж, ингээд үхэх нь л гэж бодож байв. Бүүр түүрхэн, өтгөн манан дунд би хэн нэгнийг дуудах хэрэгтэй, ямар нэг зүйл хэлэх ёстойгоо санаж байсан боловч тархи маань ажиллахгүй байсан учраас хэнийг дуудах ёстойгоо санаж чадаагүй. Тэр үе бол тэвчишгүй өвдөлт, ухаан алдалт хоёрын хооронд савалж байсан үнэхээр аймшигтай цаг мөч байсан билээ. Энэ үед би Кришнагийн ухамсраар хичээллээд 23 жил болж байлаа. Олон ч удаа би сурагчиддаа, үхэх мөчдөө Кришнаг санаж бодохын ач холбогдлыг номлодог байв. Бид хэрхэн зөв үхэх талаар ярилцдаг байсан бөгөөд би хувьдаа, энэ цаг над дээр ирэх үед би ухаанаа Кришнад төвлөрүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг байсан. Гэтэл энэ миний бодсон шиг амар биш байжээ! Харамсалтай нь амьдралынхаа туршид би Ариун Нэрийг анхааралтай уншихад хичээл чармайлт гаргаж байгаагүй юм. Би дандаа л ямар нэгэн юм хийнгээ буюу номлол болон өөр бусад үйлчлэлүүдээ хийхээр тун завгүй байгаа мэдрэмжээр жапагаа уншдаг байсан ба нэг л өдөр гайхамшиг тохиож, үйлчлэлийнхээ үр дүнд би Ариун Нэрийн амтыг хөгжүүлнэ хэмээн
Scroll to Top