Шрила Прабхупада 1966 онд Кришнагийн ухамсрын олон улсын нийгэмлэгийг үүсгэн байгуулах үедээ бүх амьдрал зориулсан Шримад-Бхагаватамынхаа эхний гурван бүлгийг л хэвлүүлээд байсан юм.
Дэлхий ертөнцөөр аялж, үүсгэн байгуулсан хөдөлгөөн нь өсөн дэвжих үед Шрила Прабхупада вайшнавуудын үйл хэрэгтэй холбоотой олон стандартуудыг толилуулсан. Философи, түүх, соёлоор баялаг, орчуулгатай, англи тайлбартай номууд нь 60 гаруй боть болсон байна.
Гэлээ ч гэсэн Шрила Прабхупада Вайшнавуудын номлол сургаал, зан үйл, соёлын тухайд юуг, хэрхэн, ямар зорилгын төлөө судлахаа мэдэхгүй эргэлзэж байгаа шинээр ирэгсдэд зориулж өөрийн номуудаа маш эмх цэгцтэй, системтэйгээр туурвисаар байлаа. 1977 онд аяллаа дуусгасныхаа дараагаар ИСККОН-ий боловсролыг сүмд байнга амьдрагсад болон цуглааны бүлгийнхний дунд өвөрмөц хэлбэрээр эзэмшүүлж байжээ.
1995 онд Европын өнцөг булан бүрт байсан чин бишрэлтэнгүүдийн бүлэг ИСККОН-ий заах аргыг нэг жишигт оруулах тухай хэлэлцэхээр уулзалт хийцгээв. Тэд Шрила Прабхупадагийн номнуудын агуулгуудыг жагсааж, тэдгээрийг дэс дараалалд оруулан цэгцэлж, хичээлүүдийн төлөвлөгөө болгон хувааж, багш нарын гарын авлагуудад хавсаргасан байна. Үүний үр дүнд Европ болон Орос дахь хөдөлгөөний бүх төвүүдэд аажмаар мөрдөгдөх болсон “Вайшнавын сургалт болон сургалтын хөтөлбөр” бий болсон юм.
ИСККОН-ий цуглаан улс орон бүрт нама-хатха, сангa, бхакти-санга юм уу бхакти-врикша гэх мэт олон нэртэй байдаг бол одоо сүмд байнга амьдрагсдын бүлгүүдийг тоолоход ч хэцүү болоод байна. Иймэрхүү байдлаар манай хөдөлгөөн долоо хоног бүр, хоёр долоо хоног бүр эсвэл сар тутам цугладаг дээрх мэтийн бүлгүүдийн асар том сүлжээ болжээ. Эдгээр бүлгүүд ямагт Бхaгaвaд-гитaд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулах замыг сонгодог боловч жирийн цуглааны төвшинд үүнийг дүүргэх нь маш их цаг хугацаа шаарддаг, урт хугацааны зорилго болдог гэдэг нь батлагдсан билээ. Вайшнавуудын үйл хэрэг, түүх, соёлын тухай зааж байх явцад зарим үед бүлэгт шинээр ирэгсдэд ойлгомжгүй байдаг олон жигтэй сонин ойлголт, нэр томъёонууд үүсч удаан хугацаанд тайлбарлагдаагүй байжээ.
Энэхүү ном нь чин бишрэлтэнгүүдийн мэдсэн байх ёстой гол ойлголт, сэдвүүдийг тайлбарлахаар зохиогдсон болно. Эхийн агуулга нь энгийн, товчхон, чухал санаанууд нь өмнөө тэмдэгтэй байгаа.
Бид танд Шрила Прабахупадагийн номнуудыг уншиж эхлэхдээ мөн цаашид үргэлжлүүлэн судлахдаа доорх дарааллаар уншихыг санал болгож байна:
Энэ дарааллаар уншвал илүү ойлгомжтой байх болно:
- Өөрийгөө ухаарахуйн эрдэм ухаан
- Шри Ишопанишад
- Бхагавад-Гита анх айлдсан төрх байдлаараа
- Шримад Бхагаватам, нэгдүгээр бүлэг
- Бурхан Чайтанъягийн заавар
- Кришна-Бурхны Дээд Бодгал
- Үйлчлэлийн рашаан
- Номлол сургаалын рашаан
- Шримад-Бхагаватам, хоёрдугаар бүлэг, зургаадугаар бүлэг
- Шримад Бхагаватам, үлдсэн бүлгүүд
- Чин бишрэлийн үйлийн үндсэн зарчмууд
Чин бишрэлийн үйлийн гол зарчим бол материаллаг үйлээс хол байж Бурханы трансцендентал үйлтэй холбогдох явдал юм. (Бхагавад-Гита 15.1-ийн агуулга)
Чин бишрэлийн үйл мукти нь материаллаг саадаас чөлөөт гэсэн утгатай. (Шримад-Бхагаватам 5.11.4-ийн агуулга)
Өөрсдийн мэдрэхүйнүүдийг Кришнагийн үйлэнд төвлөрүүлснээр бид Кришнатай улам ойртож, аажмаар түүнд хайраар үйлчлэх болж, материаллаг үйлтэй холбогдсон холбоо харилцаа маань мартагддаг.
Нэмж судлах: Шримад-Бхагаватам 9.4.18–20 эсвэл Бхагавад-Гита 2.61-ийн агуулга.
Чин бишрэлийн үйлийн хоёр төрөл
Пaнчаратрика-видхи: Сахиулсан тэнгэрүүдийн хүндэтгэлд чиглэсэн.
Бхагавата-видхи: Ариун нэр алдрыг давтан хэлэх, сонсох болон номлоход төвлөрсөн.
Бхагавата-видхи нь илүү чухал:
- Вайшнавизмыг хөгжүүлэхэд хоёулаа чухал боловч бхагавата-видхи нь панчаратрики-видхи-тэй харьцуулахад илүү чухал билээ.
- Бурханы ариун нэр алдрыг давтан хэлснээр Бурханы хайрыг хүртэж чадна.
- Бурханы Дээд Бодгалтай холбогдох бүх хүслээ түргэн гүйцээхийн тулд Бурханы ариун нэр алдрыг давтан хэлэхдээ өөр бусад үгсийг хайрхах хэрэггүй.
- Ариун нэр алдрыг давтан хэлэх нь төгс төгөлдөрт болон Бурханыг хайрлах ариун хайранд хүрч Бурханы зүгт эргэн очиход хангалттай юм .
- Номлол сургаал хүртээж буй нэгэн Кришнад илүү ойр болдог.
- Номлол сургаал нь бусдыг Кришнатай холбодог.
- Сонсохгүй бол хүсэл сонирхол нь алга болно.
Гэсэн ч Панчаратрика-видхи ч мөн чухал:
Шрила Госвамигийн айлдсанаар амьдралын төгс төгөлдөрт санкиртан хангалттай боловч чин бишрэлтэнгүүд цэвэр ариун байхын тулд сүмд очин Бурхдад хүндэтгэл бишрэлээ (арчане) илэрхийлж байх нь зүйтэй ажээ.
(Шримад-Бхагаватам 6.3.25-ын агуулга)
- Өөрсдийгөө өмнөх муу зуршил, материаллаг бохирдол, тогтворгүй байдал, мэдрэхүйн таашаалаас чөлөөлөхөд туслах.
- Зуршлуудаа цэвэрлэж ариусгах.
- Үйлчлэлийнхээ харьцаа төвшинг ахиулж хөгжүүлэх.
- Тодорхой ойлголттой болоход шашны номууд дахь мэдлэг хангалттай биш; Сахиулсан тэнгэрүүдэд хүндэтгэлээ илэрхийлэх нь бодит ач тустай.
- Хүмүүсийг сүмд татах; Номлол сургаалыг дэлгэрүүлэх.
- Цэвэр ариун байдал номлолыг илүү үр дүнтэй болгодог.
- Шри Чайтанъя Махапрабху санкиртан-ыг үндэслэсэн ч Госвами нарт сүмүүд байгуулахыг үүрэг болгосон билээ.
Дээрх хоёрын аль аль нь хэрэгтэй:
Кришнагийн ухамсрын хөдөлгөөн аль алиныг нь хүлээн зөвшөөрдөг нь Бурханы Дээд Бодгалыг ойлгох зам мөрийн үйл хэргийг тасралтгүй болгож өгдөг. (Шримад-Бхагаватам 4.13.3ын агуулга)
Бхагавата-марга нь пaнчaрaтрикa-мaрга үйлэнд тустай, харин пaнчaрaтрикa үйл нь Бхагавата үйлэнд тустай. Хоёулаа хамтаараа бүр ч илүү ач тустай. (Шримад-Бхагаватам 1971 оны 2-р сарын 13-ны илтгэл)
Бхактийн алтан дүрэм
smartavyah satatam vishnur
vismartavyo na jatucit
sarve vidhi-nisedhah syur
etayor eva kinkarah
Вишнуг цаг ямагт дурсан санаж байх ёстой бөгөөд Тэр мартагдах учиргүй. Шаструудад бичигдсэн бүх дүрэм журмууд болон хорио цээрүүд нь энэ хоёр зарчимд тулгуурладаг. (Падма пурана)
Амьдрал бүхэлдээ өгсөж уруудаж байдаг. Туршлагагүй чин бишрэлтэн ялангуяа yналтанд орох үедээ Кришнагийн талаар их боддог бол илүү туршлагатай нэгэн бүх зүйл гайхалтай санагдаж байх үед ч гэсэн Кришнад талархаж, Түүний ивээлийг хүртэхээр Түүнийг дурсан санаж байдаг.
Садхана-бхакти
Садхана гэж юу вэ?
Сaдхана гэдэг үг ямар утгатай вэ? Мониер Виллиамсын Санскрит толинд бичсэнээр садхана нь:
- төгсгөлд хүрэх; гүйцээх; бий болох; бүрдэх гэсэн утгатай.
Шрила Прабхупада өөрийнхөө номонд сaдхана-бхакти (цэвэр чин бишрэлд хүрэх гэсэн утгатай)-ийг дараах байдлаар тодорхойлсон:
- Дүрэм журмуудын дагуу үйлдэгдсэн чин бишрэлийн үйл.
- Бурханлаг ертөнцөд хүрэх бэлтгэл.
- Чин бишрэлийн үйлийн эхний шат нь бхaвaбхaкти-д дараа нь према-бхакти-д хүргэдэг.
- Нуугдмал байгаа үйлчлэлийн авъяасыг сэргээх гэсэн утгатай.
Садхана-бхактиийн хоёр гол ойлголт буюу төвшин:
Ваидхи-бхакти: номын багш болон судруудын зааврын дагуу дуулгавартайгаар үйлдсэн зөв үйлчлэл.
Рагануга-бхакти: өөрөө аяндаа л үйлдэгддэг үйлчлэл.
Үүнийг хөдөлгөхийн тулд товчлуур дарах хэрэгтэй байдаг суудлын авто машинтай зүйрлэж болно. Харин машин нэгэнт ассан бол цаашид өөрийнхөө хүчээр урагшилдаг. Тиймээс бурханлаг амьдралд шинээр ирэгсэд нь чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн тухай судруудад бичигдсэн жинхэнэ зарчмуудыг баримталдаг номын багшаар тайлбарлуулах хэрэгтэй.
- Өдрийн хуваарь
Өдөр бүрийн ерөнхий хөтөлбөр:
- 5:00 Босох
- 5:30 Жапа хийх
- 7:00 Сүмд арaти хийх.
- Ариун нэр алдрыг хамтаар давтан хэлэх/эсвэл хамтдаа ном унших.
- 7:30 Өглөөний цай.
- 8:00 Ажилдаа бэлдэх.
Эхлэгчдийн өдөр тутмын хөтөлбөр:
- Одоогийнхоосоо цаг хагасын өмнө босох.
- Усанд орж биеэ бэлдэх.
- 15-30 минут жапа хийх.
- 15 минут Бхагавад-Гита унших.
- Прасад идэж ажилдаа бэлдэх.
Дүрэм журмын ач тус
Зөвхөн дүрэм журмуудын дагуу амьдрагч л трансцендентал мэдлэгийг ойлгож чадна. (Шримад-Бхагаватам 3.25.1-ийн агуулга)
Идэх, унтах, хариу үйлдэл болон ажил үйлийнхээ зохицуулж чадсан нэгэн йог хийх замаар бүхий материаллаг зовлонг нимгэрүүлж чадна. (Бхагавад-Гита 6.17)
Үргэлжлэл бий..
Орчуулсан: Дунгармаа