Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 5 8 3
Users Today : 23
Users Yesterday : 33
Total Users : 12583
Views Today : 38
Views Yesterday : 41

Эрт цагт нэгэн усчин амьдардаг байжээ. Тэрээр хулсан дамнуурганд хоёр сав өлгөн   голоос  ус авдаг байв. Гэвч хоёр савных нь нэг нь цоорхой байсан бөгөөд гэртээ ирэхийн алдад тал устай л ирдэг байж. Энэ байдал бүтэн нэг жил үргэлжилсэн байна. Эцэст нь цоорхой хувин тэсэлгүй эзэндээ хандан ингэж хэлжээ: “Надад туйлын ичгэвтэр байнаа эзэнтэн минь! Миний хийж байгаа ажил үнэхээр төгс биш байна. Хар л даа, би танд ердөө тал хагас л үйлчилж байна! Нөгөө хувинд бол асуудал алга. Тэр дусал ч ус асгадаггүй болохоор бардамнан сайрхаж болно. Харин би зам зуурт хамаг усныхаа талыг нь асгадаг учраас өөрийгөө бараг хэрэггүй эд гэж бодож байна!” гэв.

     Хувингийн энэхүү хүлцэнгүй өчил ус зөөгч эзний сэтгэлийг хөдөлгөжээ. Тэрээр: “Дараа явахдаа голоос гэр хүрдэг жимээ сайн ажаарай” гэж хэлж. Хувин ч хэлснээр ажигласан бөгөөд тэрээр замын хажуугаар ургасан олон гоё сайхан цэцэгсийг олж харав. Ихэд гайхсан хувин энэ цэцгүүд хаанаас бий болсныг асуужээ. Хариуд нь эзэн нь цоорхойгүй бүтэн хувин тээж явдаг замын нөгөө талыг ажиглахыг зөвлөж гэнэ. Гэтэл тэнд юу ч ургаагүй байв. “Би чиний дутагдалтай тал эцэстээ ашиг тусаа авчрах зүйлийг бодож олсон юм. Би тэр хэсэг газраар цэцгийн үр цацаж орхисон бөгөөд чамайг дамнан тэр газраар явахдаа усладаг байлаа. Чиний цоорхой тэр хэсгээр шүү дээ. Үүний ачаар би өөрийн эзэндээ баглаа цэцэг өгч чадсан юм. Тэр чиний үйлчлэл зүтгэлд туйлын сэтгэл хангалуун байгаа! Тэр чамаас дан ганц ус хүлээн аваагүй байна шүү дээ” – хэмээн усчин өгүүлж гэнээ.

 

Тайлбар:

Энэ гайхамшигтай түүх нь  хүн өөрийгөө ямар ч хэрэггүй гэж тооцдог ч хэрэв тэрээр ариун гэгээн хүнд үйлчлэн зүтгэхэд бүхнээ зориулдаг бол тэр нь эцэстээ ач тусаа өгдөг гэдгийн тод жишээ болно.

Бурханы Өршөөлт А.Ч.Бхактивайбхава Свамигийн “Наша милостовая Мать Ганга” номоос орчуулж сийрүүлсэн: Балабхадра дас

Эрт цагт нэгэн усчин амьдардаг байжээ. Тэрээр хулсан дамнуурганд хоёр сав өлгөн   голоос  ус авдаг байв. Гэвч хоёр савных нь нэг нь цоорхой байсан бөгөөд гэртээ ирэхийн алдад тал устай л ирдэг байж. Энэ байдал бүтэн нэг жил үргэлжилсэн байна. Эцэст нь цоорхой хувин тэсэлгүй эзэндээ хандан ингэж хэлжээ: “Надад туйлын ичгэвтэр байнаа эзэнтэн минь! Миний хийж байгаа ажил үнэхээр төгс биш байна. Хар л даа, би танд ердөө тал хагас л үйлчилж байна! Нөгөө хувинд бол асуудал алга. Тэр дусал ч ус асгадаггүй болохоор бардамнан сайрхаж болно. Харин би зам зуурт хамаг усныхаа талыг нь асгадаг учраас өөрийгөө бараг хэрэггүй эд гэж бодож байна!” гэв.      Хувингийн энэхүү хүлцэнгүй өчил ус зөөгч эзний сэтгэлийг хөдөлгөжээ. Тэрээр: “Дараа явахдаа голоос гэр хүрдэг жимээ сайн ажаарай” гэж хэлж. Хувин ч хэлснээр ажигласан бөгөөд тэрээр замын хажуугаар ургасан олон гоё сайхан цэцэгсийг олж харав. Ихэд гайхсан хувин энэ цэцгүүд хаанаас бий болсныг асуужээ. Хариуд нь эзэн нь цоорхойгүй бүтэн хувин тээж явдаг замын нөгөө талыг ажиглахыг зөвлөж гэнэ. Гэтэл тэнд юу ч ургаагүй байв. “Би чиний дутагдалтай тал эцэстээ ашиг тусаа авчрах зүйлийг бодож олсон юм. Би тэр хэсэг газраар цэцгийн үр цацаж орхисон бөгөөд чамайг дамнан тэр газраар явахдаа усладаг байлаа. Чиний цоорхой тэр хэсгээр шүү дээ. Үүний ачаар би өөрийн эзэндээ баглаа цэцэг өгч чадсан юм. Тэр чиний үйлчлэл зүтгэлд туйлын сэтгэл хангалуун байгаа! Тэр чамаас дан ганц ус хүлээн аваагүй байна шүү дээ” – хэмээн усчин өгүүлж гэнээ.   Тайлбар: Энэ гайхамшигтай түүх нь  хүн өөрийгөө ямар ч хэрэггүй гэж тооцдог ч хэрэв тэрээр ариун гэгээн хүнд үйлчлэн зүтгэхэд бүхнээ зориулдаг бол тэр нь эцэстээ ач тусаа өгдөг гэдгийн тод жишээ болно. Бурханы Өршөөлт А.Ч.Бхактивайбхава Свамигийн “Наша милостовая Мать Ганга” номоос орчуулж сийрүүлсэн: Балабхадра дас
Scroll to Top