Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 4
Users Today : 16
Users Yesterday : 33
Total Users : 10204
Views Today : 21
Views Yesterday : 62

Бхакти йогийг хэрхэн хэрэгжүүлэх вэ

Одоо би Та бүхэнд бхакти-йогийг бодит байдалд хэрхэн хийж гүйцэтгэх талаар ярья.

Энэ бол онцгой мэдлэг ухаан юм гэдгийг үүнийг анх удаа уншиж байгаа болон, энэ талаар урьд өмнө бага сага сонирхож эхэлсэн хэн бүхэн мэдэх нь чухал. Юуны өмнө – энэ туйлын төгс эрдэм ухаан юм.

Хүн бүхэнд өөрийн гэсэн мэдээллийн талбар байдаг. Хэрвээ Та хэн нэгний мэдээллийн ийм талбарт өөрийн мэдээллээр нэвтрэн орохыг оролдон хандвал тэд хоорондоо эс тохирч, зохицохгүй байдал бий болно. Үүний үр дүнд юу болох вэ? Тэнд нэг ёсондоо “ Тэсрэлт “ бий болно. Еүсүсийг цовдлох үед чухамдаа яг ийм тэсрэлт болсон юм.

Би юуны тухай яриад байна вэ? Эд бүгд тоглоом наргиан биш ээ. Надад, заримдаа лекцийн үед энэхүү тэсрэлтүүдээс зайлсхийхийн тулд инээдэмтэй, наргиантай зүйлс ярих тохиолдол олонтоо гардаг. Ер нь нөхцөл байдал хүндэрч ирэхийг мэдэрмэгцээ элдэв асуудал гаргуулахгүйн тулд шог хошин зүйл ярьж эхэлдэг. Энэ мэдлэг ер бусын учир хүмүүсийн амьдралд тогтсон ойлгоц, төсөөлөл, хэвшсэн заншил , загварыг эрс өөрчилдөг.

Бүгд өөрчлөгдөж эхэлдэг. Энэ нь чухамдаа ухамсарын хувьд өөрчлөлт явагдаж байна гэсэн үг. Иймээс энэхүү мэдлэгт маш нухацтай хандах нь зүйтэй.

Би Та бүхнийг энэ талын мэдлэг ойлгоцтой болонгуутаа өөртөө болон хамт амьдардаг гэр бүлийн хүмүүстээ хөнгөн хуумгай зангаар хандахгүй байхыг хүсэж байна. Энэ мэдлэг нь элдэв асуудал ,тайван бус байдлын шалтаг болж болох учир би заримдаа “Би үүнийг мэдэхгүй“ гэх буюу эсвэл шууд хариулт өгөхөөс зайлсхийдэг. Нилээд хотуудад хийсэн лекцүүдэд , тодорхой хэмжээний мэдлэг ойлгоц бүхий хүмүүс ирж, мэдээллийг тайван сонсож хүлээн аваад өөрсдийн мэдлэгээ улам гүнзгийрүүлдэг. Харин зарим нэгэн хотуудад лекцийн агуулгыг улам гүнзгийрүүлж, нарийн тайлбарлан дэлгэрэнгүй явуулсан боловч хүн бүр үнэнийг сонсож энэ талын мэдлэгийг хүлээн авч сайтар тунгаан бодоход бэлэн биш байсан. Олон хүний хувьд тэсрэлт болж эхэлсэн. Энэ бол маш чухал бөгөөд гүн гүнзгий мэдлэг ухаан юм.

За одоо бхакти-йог гэж юу болох талаар ярья. Бхакти – гэж “чин бишрэлээр зүтгэх” гэсэн утгатай санскрит үг юм. Чин бишрэлээр зүтгэх гэж юуг хэлнэ вэ? Энэ бол Бурханыг хольцоогүй цэвэр, ариунаар , өөр ямар ч сэдэл шалтгаангүйгээр хайрлан, Түүний төлөө зүтгэхийг хэлж байгаа юм. Ийм систем, номлол сургаал өөр хаана ч байхгүй.

Шашны янз бүрийн хэлбэрүүдэд ашиг, олз, шан харамжийн асуудлууд агуулагдаж байдаг бөгөөд хүмүүсийг өөрсдийн хүсэлтээ гүйцэлдүүлэхийг номлож байдаг. Тухайлбал галан биетэй болох, Бурхан Бодгалиас цацрах туяан төлөвт нэгдсэнээр цэнгэн жарагх г.м. Тухайн хүнд цэнгэх жаргахын хүсэл эрмэлзэл байсаар байгаа нөхцөлд цэвэр ариуны талаар ярихын ч хэрэггүй юм.Юуны тулд тэд ид шидийн хүчтэй болох гэж хүсээд байгаа юм бэ? Цэнгэхийн тулд. Юу гэж өөрийгөө би бол Бурхан хэмээн өргөмжлөөд тунхаглан зарлаад байгаа юм бэ? Мөн л цэнгэхийн тулд, бусдыг эрхшээлдээ байлгахын тулд, Яах гэж Бурхантай нэгдэн нийлэх гээд байгаа юм бэ? Өөрөө Бурхан шиг байхын тулд. Энэ бүгдийг ойлгоход маш хялбар. Гэвч Бурханы хязгаарын эрчим нь болох амьд амьтад нь зөвхөн Түүнийг л цэнгүүлэх хувь тавилантай билээ. Энэ бол түүний жинхэнэ жам ёсны зориулалт, заяагдсан хувь тавилан . Амьд амьтан нь би бол Бурхан хэмээн дөвийлгөн өргөмжлөхгүй, Мөн Түүнтэй нэгдэнэ гэлгүйгээр өөрийгөө бүхэлд нь Бурханы төлөө зүтгэхэд зориулж чадсан тэр цагт л сүнстэй юм гэдгээ бүрэн ойлгож мэдрэх болно. Тэр цагаас эхлэн жинхэнэ цэвэр ариун харьцаа бий болно.Иймээс бусад аливаа, тухайлбал , ямар нэгэн хэлбэр төлөвтэй нэгдэх , ид шидийн хүч эсвэл гьяна- буюу философийн янз бүрийн маргаан мэтгэлцээнтэй холбогдсон йогийн системээр хичээллэж буй хүмүүст материаллаг сонирхол маш ихээр агуулагдаж байдаг. Ид шидийн йогч – агаарт нисэх, сансар огторгуйн орон зайг туулж өөр гаригт хүрэх зэрэг материаллаг сонирхолтой байдаг ба орчин үеийн хүн төрөлхтөн энэ төрлийн йогийг эрхэмлэн үзэж бахдан сайшаах болжээ. Гэвч, бхакти-йогийн үүднээс авч үзвэл энэ нь жинхэнэ чин бишрэлтэн биш бөлгөө. Тэр бол материалист ажгуу.Тиймээс ч тэрээр Бурханы тухай Кришнын тухай ярих боловч Түүний албат байхыг хүсдэггүй.Нэгэнт Бурханы албат байхыг хүсээгүы учир түүнд бурханлаг чанар байхгүйн талаар яриад ч илүүц. Энэ хүн материалист хэвээрээ үлдэнэ.Иймээс бхакти-йог нь амьд амьтны үйлийн дээд хэлбэр юм. Мэдлэг ухааны бусад хэлбэрүүд эрт орой хэзээ нэгэн цагт бүгд бхакти-йогд тулж ирнэ.Бурханлаг ертөнцдөө буцаж очихын тулд хүн зөвхөн бхакти-йогоор хичээллэх хэрэгтэй бөгөөд карма-йог, гьяна-йог ид шидийн йог г.м. бусад хэлбэрүүдийг орхих нь зүйтэй юм.

Олон хүмүүс “Аюур-вед”-ийн тухай яриач гэж их хүсдэг. Ямар учраас тэд Аюур-ведийн тухай ингэж их сонирхоцгоох болов? Зөвхөн өөрсдийн бие махбодио бодоцгоосны учир л тэр.Материалистууд зөвхөн бие махбодьдоо л анхаарч “шээсээ уух нь зөв үү, буруу юу?” эсвэл “ мах идэх нь сайн биз дээ” гэх мэтчилэн асуухаас биш сүнсэндээ огтхон ч санаа тавьдаггүй.

Бхакти-йогчид бие организмд нь таагүй нөлөө үзүүлдэг эсэхээс хамааран мах иддэггүй юм биш. Тэд, юу хийж болох, юуг хийж болохгүй гэсэн Бурханы сургаалыг л дагадаг. Ямар их ялгаа байгааг Та бүхэн харж байгаа биз дээ. Бхакти-йогийг эрхэмлэгч нь мах идэх нь организмыг хордуулдаг гэдэг үүднээс түүнийг хүнсэндээ хэрэглэхгүй байгаа юм бишээ. Тэд, Бурхан Кришна “ Чи үүнийг хэрэглэж болохгүй “ гэж заасан учраас л махыг хэрэглэхгүй байгаа юм.

Бхакта нь Бурхан юу гэж айлдсан байнам түүнийг л дагана. Тэд зөвхөн Бурханы сургаалыг дагаж, Түүнийг цэнгүүлэхийг хүсэж байгаагаас биш өөрийн бие махбодио бодоогүй юм. Энд ухамсарын өөр түвшинүүд илрэлээ олж байна. Тухайлбал, нэг нь хувийн дур хүсэл, нөгөө нь чин бишрэл. Энэ бол жинхэнэ бхакти-йог юм. Аливаа үйлийг зөвхөн чин бишрэлийн үүднээс үйлдэнэ. Сайхан бие бялдар, эрүүл мэнд, эд баялаг болон бусад зүйлтэй болохын тулд биш, өөрийн чин бишрэлийг тодруулан илрүүлэхийн тулд: “Бурхан минь, Та үүнийг хүсээгүй учир би үүнийг хийхгүй “ гэдэг.

 “Бхагавад Гита”-д /Хэрвээ Та бүхэн уншиж танилцсан бол/ өгүүлэхдээ: Таалагдах, эс таалагдахаас үл хамааран Аржунай тулалдахаар болдог. Тэрээр тулалдаанд оролцох огтхон ч хүсэлгүй байв. Учир нь эсрэг талд түүний найз нөхөд, гэр бүлийн зарим гишүүд, тэр ч бүү хэл түүний номын Гэгээн багш нь хүртэл байлаа. Тэр бүхий л баялгаас татгалзаж байв. Хэдийгээр Бурхан Кришна : Чи асар баян , өндөр эрх мэдэлтэй хаан болно гэж айлдсан ч тэрээр : Надад хааны эрх мэдэл хэрэггүй, би ойруу явсанч болж байна. Тэдэнд бүгдийг нь өгье гэж хариулдаг. Аржунай бол сурвалжит язгууртай, баатар эр билээ.

Баатарлаг дайчин эр материаллаг зорилгын үүднээс болж өөрийн баримталдаг зарчмуудаасаа хэзээ ч ухардаггүй. Харин вайшья-ууд л ингэж чадна.

Вайшья- мөнгөний төлөө хэнтэй ч тэмцэлдэхээс буцдаггүй хүмүүсийг санскритаар ингэж нэрлэнэ.

Кшатрий- Баатар дайчин эр. Тэд зөвхөн үзэл санааны төлөө л тэмцдэг юм. Тэд өөрсдийн эрхэм дээд зорилго аугаа их үзэл санааныхаа төлөө тулалдахад, тэрч байтугай амь насаа золиослоход ч бэлэн байдаг.

Кали юга-д хүмүүс бараг бүгд барлаг албатын төрөлд төрцгөөх болсон бөгөөд тэд бусдын захиргаанд өөрийн хөлс хүчээ зориулахад дуртай байдаг.

Ведийн кшатрий нь хүч чадал, авьяас билгээ өөрийн ухамсар болон шүтлэг бишрэлтэй нь холбогдсон аугаа их үзэл санаа, шашнаа авран хамгаалахын төлөө зориулдаг.

Кали юга-ын үед хэн ч гэсэн бхакти-йогийн замаар замнаж жапа-бясалгал хийж өөрийгөө аажим аажмаар ариусгаж болно гэж ведийн утга зохиолын гарамгай номч, аугаа их Гэгээн багш Прабхупада олонтоо айлдсан байдаг. Хэрвээ хэн нэгэнд эрэлхэг баатар дайчин эрийн шинж, чадвар байх аваас уг ариусалтын явцад тэрээр жинхэнэ кшатрий хүний шинж төрх, чадавхитай болон тодроно. Ариусаагүй байх үедээ тэр хүн өөрийн хүч чадал, авьяас билгээ чухам юунд, яаж зарцуулахаа мэдэхгүй жирийн л нэг баатар эр болой.

Ведийн вайшья- гэж брахманы соёлыг дэмжиж тусалж байдаг хүмүүсийг хэлдэг. Тэд сайн бизнессменүүд , мөнгө их олдог бөгөөд түүнийгээ ведийн соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд зориулж байдаг.

Шудра- гэдэг нь өөрийн “Би”-г биеийн хөдөлмөр , хөлс хүчээрээ илэрхийлдэг хүмүүс юм. Тэд цаг үргэлж биеийн хүчний ажлаараа тусалж байдаг. Тухайлбал, сүм барьж байгуулалцсанаараа ведийн соёлын түгэн дэлгэрэх үйлсэд хувь нэмрээ оруулж байдаг.

Ведийн соёл ийм л байсан байна.

Брахман – нь ведийн соёлын заавар журмыг маш хатуу чанд даган мөрдөхийн зэрэгцээ энэ талаар бусдыг сургадаг хүмүүс юм. Хэрвээ хэн нэгэн Брахман аливаа нэгэн заавар журмыг өөрөө сахин биелүүлэхгүй байвал, тэрээр Брахман биш бөгөөд ямар ч нөхцөлд түүний үгийг сонсох хэрэггүй. Ийм хүнээс сурсан мэдлэг ямар ч үнэ цэнэгүй. Бурхан Будда : “Сахил санваараа дагаж мөрддөггүй хүний үг бол үнэрээ гээсэн цэцэг мэт төдийлөн ач холбогдолгүй “ хэмээн сургасан байдаг. Мөрдвөл зохих дүрэм журмаа өөрөө чанд сахин биелүүлдэггүй хүний мэдлэг нь ямар ч амьгүй хоосон болж үлдэнэ. Энэ шинж чанар Бхакти-йогид онцгой тусгалаа олдог юм.

Энэ дэлхий дээрх бүх зүйлс эрчим хүчний зүй тогтол дээр бий болсон. Бид энерги буюу эрчим агуулж буй нөхцөлд түүнийг дамжуулж болно. Агуулаагүй нөхцөлд түүний тухай хичнээн ярьсан ч дамжигдахгүй. Цэцгийн анхилуун чанар нь тодорхой төрлийн эрчим, үнэр юм. Энэ үнэр нь тодорхой орчинд тархан хэн нэгэнд хүрч үнэртэнэ. Үүнтэй адил хэн нэгэнл чин бишрэл байваас тэрээр бусдыг чин бишрэлд сургаж эхлэх ба тэд ч мөн чин бишрэлтэй болно. Чин бишрэлтэн бус хүн хичнээн гоё сайхан, уран үгээр ярьж байсан ч хүмүүс чин бишрэлтэй болохгүй. Ведийн мэдлэг ухаан чухам л ийм замаар түгэн дэлгэрдэг.Иймээс ведийн эрдэм ухаан бхакти-йогийг бусдад номлох, хүргэх хүмүүс өөрсдөө чин бишрэлтэн байх шаардлагатай.

Бүх зүйлийг өө сэвгүй хийдэг ч огтхон ч чин бишрэлгүй лекторын яриаг сонсох ямар ч утгагүй юм. Энэхүү мэдлэг ухааныг бусдад дамжуулан сургах хүн маань өөрөө чин бишрэлтэн байх нь хамгийн чухал. Иймээс номын Гэгээн багш хүн бүгдийг чанд сахин биелүүлдэг бөгөөд мэдлэг ухаанаа мөн л бүхий л заавар журмыг чанд сахин биелүүлдэг шавьдаа дамжуулдаг юм. Тэр шавь нь бусдад … г.м. Ийм л замаар энэхүү мэдлэг түгэн дэлгэрдэг.

Өөрөө архи, тамхи хэрэглэдэг хүн бусдад тэдгээрийн хор холбогдлын тухай ухуулаад амжилтанд хүрнэ гэж бодож байна уу? Үгүй. Энэ бол утгагүй зүйл. Жапа-бясалгал хийж байгаа хүн бусдыг тийн хийх сонирхолтой болгох боломжтой. Өөрөө хийхгүй байж хэн нэгэнд “хийх хэрэгтэй “ хэмээн хэлэх үр дүн муутай. Бурхан Кришна “Бхагавад Гита”-д : “Сургах хамгийн сайн арга бол өөрөө биеэрээ үлгэр жишээ үзүүлэх” хэмээн айлдсан байдаг. Үүний тулд сургагч хүн их ярих шаардлагагүй. Түүний хэрхэн хийж байгааг сонирхсон хүмүүс хараад мөн л хийж эхлэнэ. Энэ бол бхакти-йог.

Йог гэдэг нь холбоо гэсэн утга бүхий санскрит үг юм. Үнэмлэхүй Үнэнтэй холөох холбоо. Түүний хамгийн дээд төлөвтэй чин бишрэл хайраар холбогдох.

Христ Библьд : “ Өөрийн чин үнэн хайраа миний номлолыг дагаж мөрдсөнөөр илэрхийлэн үзүүл “ гэсэн байдаг. Энэ бол чин бишрэл, Христийн чин бишрэлтэнгүүд буюу түүнд итгэгчид. Хэн нэгнийг Христэд итгэгч мөн эсэхийг, түүнийг Христийн номлолыг хэрхэн дагаж мөрдөж байгаа эсэхээр магадлаж болно. Хэрвээ уг номлолыг дагаж мөрдөлгүйгээр хичнээн лаа асаасан ч, би бол Христэд итгэгч гэж орилж, хашгирч , уйлж байсан ч тэр хүн Христэд итгэгч буюу түүний чин бишрэлтэн биш юм. Энэ бол формализм, эсвэл Фанатизм, эсвэл сентименталист юм.

Бурхан Буддагийн чин сүсэгтэн гэж Түүний сургаал номлолыг хатуу чанд дагаж мөрдөж буй хүнийг хэлнэ.

Харин Аллахын чин бишрэлтэн гэж Коран судрын заалт бүрийг хатуу сахин биелүүлэгч хүн юм.

Энэ байдлыг бүрэн дүүрэн ойлгоогүй байж хүмүүс өөрсдийгөө болон бусдыг ямар нэгэн шашны сургаал номлолыг даган бишрэгч хэмээн үздэг. Чухамдаа Буддын, Христосын, Мусульманы шашны учир утга нь юунд байна вэ? Ведийн сургаалын учир утга нь юундаа байна вэ? Дагаж мөрдөхөд л оршино. Урьд олон хүн коммунист биш атлаа би коммунмст гэж хэлдэг байсан. Мөн одоо олон хүн жинхэнэ ардчилагч биш байтлаа өөрсдийгөө бид ардчилагч хэмээн нэрийдэх болов. Нэрлэнэ, зарлана гэдэг бол жинхэнэ байхаасаа өөр утга агуулдаг. Байх ёстой болохоос байгаа юм шиг байж болохгүй гэсэн цэцэн үг ч байдаг. Бид өөрсдийгөө “ хэн нэгэн “ гэж харуулахыг эрмэлздэг. Гэвч хожим, хэзээ нэгэн цагт энэ нь хуурмаг дүр байжээ гэдэг нь илэрдэг.Иймээс ч бхакти-йогид “мэдсэн зүйлээ л дагаж мөрдөж сурах гэсэн маш чухал заавар байдаг. Хүн, мэдэж сурсан зүйлээ дагаж мөрдөж эсвэл ядахдаа дагаж мөрдөхөөр маш их хүчин чармайлт гаргаж байгаа бол өөрийгөө би бол чин бишрэлтэн юм гэж хэлж болно. Эрихээ ядаж нэг бүтэн тойрог дуустал уншихаар чармайж байгаа хүн ч гэсэн чин бишрэлтэн. Түүний чин бишрэл нь хийх гэж хичээж чармайж байгаад илэрч байна.

Христ ном айлдагч нартайгаа ярилцаж байгаад нэгнээс нь “хувраг хүн, энгийн хүн хоёрын ялгаа юу вэ?” гэж асуужээ. Хариуд нь нэг нь “энгийн хүн бол Бурханд итгэдэггүй, хувраг хувцас өмсдөггүй” гэжээ. Христ инээмсэглэснээ ийн өгүүлжээ: Үгүй. Чи үнэнийг мэдэхгүй байна. Хувраг хүн бол өдөр бүр доошоо унаж, өдөр бүр дээшээ босож байдаг. Өдөр бүр унаж, өдөр бүр босно. Гэхдээ өдөр ирэх тусам унах нь багасаж байнга шахуу босоо байдаг болно. Хэзээ нэгэн цагт хэзээ ч дахин унахгүй болж байнга босоо байх болно. Харин энгийн хүн доошоо уначихаад түүндээ сэтгэл хангалуун хэвтэж байдаг. Ийм л ялгаатай.

Чин бишрэлтэний сүнс нь өөрийн ийн доошоо унасан байдалдаа ихэд зовниж байдаг.Хүмүүс бид заримдаа ямар нэгэн буруу үйлдэл хийчихдэг ч санаа амар явж л байдаг. Бид үүнтэйгээ хэзээ ч эвлэрч болохгүй. Ингэж байж л бид өөрсөддөө чин бишрэлийг хөгжүүлж чадна. Үүнд л Бурханд чин бишрэлээр зүтгэхийн учир оршино. Хүний ухамсар аажим аажмаар дээшилж, алдаа гаргах нь аажим аажмаар багассаар хэзээ нэгэн цагт алдаа гаргахгүй түвшинд хүрдэг. Нийгэмд, бидний дунд хичнээн хүн өөрсдийн алдаа мадагтай амьдралдаа сэтгэл ихэд хангалуун явдгийг харцгаалдаа. Бүгд л сэтгэл хангалуун. Тэд, энэ бүхэн буруу гэдгийг мэдэж тэгж ярьцгаадаг боловч “за яахав, гайгүй биз” гэцгээнэ. Иймээс тэд энэ буруу амьдрал ирээдүйд улам бүр хүндрэнэ гэдгийг ойлгож мэддэггүй.

Чин бишрэлийн аливаа үйл Харе Кришна Маха мантрагаар эхэлж мөн түүгээр өндөрлөдөг. Бид нас барах тэр л агшинд санах гэж Харе Кришна маха мантраг уншдаг. Учир нь хүн амьсгал хураах тэр үедээ өөрийн амьдралд байнга хийж, хутгалдаж байсан зүйлээ л дурсан санадаг байна. Хэрвээ Та бүхэн сексийн тухай байнга бодож, үйлдэж байдаг бол үхэх үедээ зөвхөн энэ тухй л бодох болно. Зуун хувийн баталгаатай. Энэ бол бүхэл бүтэн шинжлэх ухаан. Аюур-ведэд хүний сэтгэл санааны болон бие бялдрын байдлын тухай тодорхой өгүүлсэн байдаг. Хүн юуг их сонирхон оролдоно тийшээ түүний хамаг бодол санаа, эрчим нь ханддаг. Бодол санаа, мэдрэхүй гэж юу вэ? Энэ бол бясалгал. Бясалгал гэж юу вэ? Өөрийн мэдрэхүйгээ ямар нэгэн объект дээр төвлөрүүлэхийг хэлнэ. Хэн нэг нь эмэгтэй хүний тухай бодож байвал тэрээр бясалгаж байна гэсэн үг. Эмэгтэй хүнийг. Үүнд түүний ухаан, бүх мэдрэхүй, тэр ч бүү хэл амьсгал нь хүртэл татагдана. Мөнгө бясалгаж байгаа хүн, “Мөнгө, Мөнгө, Мөнгө” мантраг давтана. Мөнгө, мөнгө, мөнгө. Жорлонд орохдоо хүртэл, энд мөнгө байж магадгүй гэж хайна. Цаг үргэлж мөнгөний тухай бодож, мөнгөний хэнээ тусна. Зөвхөн л “Мөнгө, Мөнгө, Мөнгө…” Мөнгийг л бясалгана. Энэ түүний сэтгэл санаанд давамгайлж байна. Ийм хүн үхэх үедээ юуны тухай бодох вэ? Мэдээж мөнгөний тухай л бодно. Ийм л байдаг шүү дээ.

Саяхан би “гэмт хэргийн Орос орон” гэдэг киног үзлээ. Түүний хэсгээс яривал: 84 настай эмгэн загас худалдаж аваад зуслан руугаа явж байдаг. Гэтэл нэг гаж донтон гарч ирээд эмгэний хэвлий рүү 5 удаа хутгалаад дараа нь хүчирхийлдэг. Тэр этгээд ямар нэгэн юмнаас сэжиг аван зугатаахад эмгэн арай үхээгүй байдаг. Эмнэлэгт очоод үхэхийн өмнө “Миний загас хаана байна вэ?” гэж асуудаг. Би үүнийг яах гэж ярьж байна вэ? Хүмүүс байнга хэрэглэдэг зүйлс, хүнсний бүтээгдэхүүний тухай цаг үргэлж бодож байдаг. Байнга хэрэглэгддэг талх, хиам, архи, загас. Үргэлж энэ тухай бодож явдаг. Дэлгүүрт, дэлгүүрт, дэлгүүрт. Хямд талх, хямд талх, хямд хиам, хямд загас. Үүнд л цаг үргэлж шаргуу анхаарч байдаг учир энэ нь хүний ухамсарт давамгайлж ирдэг. Үхэх цаг үедээ ямар нэгэн ариун дээд зүйлийн тухай бодохын оронд нөгөө л цаг үргэлж анхаарлыг нь татаж уяж байсан зүйлсийнхээ тухай боддог. “Бхагавад Гита”-д Бурхан Кришна : “ Үхэхийн мөчдөө хүн юу гэж бодном, түүнийгээ бие цогцосоо орхисны дараа гүйцэлдүүлмүй” хэмээн айлдсан байдаг. Тэгвэл амьсгал хураах үедээ “Миний загас хаана байна вэ?” гэж асууж байгаа хүн юу болох вэ? Би урьд нь өөрийн танил анчин байсан хүний тухай өгүүлсэн. Юуны учир би энэ бүхнийг ярих болов. Энэ бүхэн ертөнцөд байгаа болохоор л. Бодитойгоор. Гэвч хүмүүс мунхаг харанхуйн харгайгаар энэ бүхнийг ойлгож мэддэггүй. Тэд хэзээ ч нохой , муур эсвэл өөр ямар нэгэн амьтан болохгүйгээр энэ байдалдаа мөнхийн байх юм шиг бодоцгоодог. Гэвч юм бүхэн өөрчлөгдөнө. Бурханлаг амьдралын замд оролгүйгээр, бүх зүйлийг ямар чөө сэвгүй, гэм зэмгүйгээр үйлдсэн ч хэн ч Кармын хариуцлагаас зайлж чадахгүй. Иймд бурханлаг зам бол хүндрэл, бэрхшээлтэй асуудлаас зайлж болох цорын ганц зөв зам юм.

За одоо дууны чичиргээ-жапаны тухай ярья.

Чин бишрэлийн бүх үйлийг жапа-гаар эхлэн мөн жапа-гаар төгсгөдөг.

Юуны учир би нохой болсж төрсөн өвгөн болон загасны тухай түүхийг ярив. Хүн үхэх агшиндаа юу бодож санана, тэр байдалдаа хожим хүрдэг учраас л. “Бхагавад Гита”-д Бурхан Кришна: “Чи намайг байнга санаж дурсаж байхаар өөрийн амьдралыг зохиохыг эрмэлз. Чиний амьдралын гол хэсэг Би байхаар бүхнийг хий. Чи гэр бүлтэй ч байж болно. Юутай ч байж болно. Гагцхүү тэр бүхний төвд Би байхаар хий. Хэрвээ Би чиний ухамсарыг байнга эзэмдэж байвал үхлийн агшинд Би чиний ухаан санаанд орж , тэгснээрээ чи Над руу, гэрлүүгээ буцаж ирэх болно.” Гэж айлдсан байдаг. Юуны тухай бодох ёстой вэ? Бүхний Дээдийн тухай бодсоноор бурханлаг орондоо буцаж очино гэсэн үг. Библьд ийм нэгэн түүх байдаг. Христыг цовдлуулж байхад хүмүүс түүнд туслахын оронд, түүнийг Бурханы хүү мөн батлахыг харахын тулд “Өөрийгөө авраач” гэцгээдэг. Тэр гэнэт толгойгоо өргөж “Элой. Элой.” Гэж хашгирсанаа “Ай Бурхан минь Чамд би өөрийн сүнсээ өгье” гэж хэлдэг. Тэнд байгсад “Өөрийгөө аврахын оронд юунд Бурханы тухай ярина вэ?” гэж гайхацгааснаа “Өөрийгөө авраач “ гэж гуйдаг. Тэр өөрийгөө хэрхэн аврахыг харуулсан боловч хүмүүс үүнийг ер ойлгосонгүй. “Бхагавад Гита”-д хүн үхэх үедээ бодсон зүйлдээ бие цогцосоо орхисны дараа хүрдэг гэж өгүүлсэн байдаг. Христ өөрийгөө хэрхэн аврахыг бодитойгоор харуулжээ. Амьсгал хураах үедээ Бүхний Дээдэд бүхнээ төвлөрүүлэх хэрэгтэй. Бие махбодидоо биш. Бие махбодидоо гэдэг чишь юу гэсэн үг вэ? Дахиад л шинэ бие махбодинд төрнө. Хаашаа ч явахгүй. Дахиад л энэ материаллаг ертөнцийн асуудлууд, бүх шаналал, зовлон. Хүмүүс чинь ийм ухаан муутай юм гэж үү? Тэд түүнийг зүгээр л харж зогсоцгоон, “Өөрийгөө авраач” гэцгээнэ. Харин Христ “Эцэг минь би Танд сүнсээ өгье” гэнэ. Тэд юу ч ойлгосонгүй. Харин хожим түүний ном айлдагчид бүх учрыг тунгаан “Дахин амьдрах” гэж юу болохыг ойлгожээ. Яагаад тэр Бурханы төлөө зүтгэж, түүний сургаал номлолыг дагахыг уриалж байсан бэ? Мэдээж хэрэг, хүмүүсийг Бурханы тухай байнга бодож санаж байх хэрэгтэйг сургахын тулд, мэдүүлэхийн тулд.

Ариун ном шастирууд юуны тухай өгүүлдэг вэ?

Бурхан Кришна “Бхагавад Гита”-д трансценденталь мэдлэгиййн тухай айлдсан байдаг. Дашрамд сануулахад, миний энэ лекцийн материалын эх үндэс болсон “Бхагавад Гита” болон “Шримад Бхагаватам” нь дэлхийн маш олон хэлнээ / 100 орчим/ хөрвүүлэгдсэн. Энэ бол ведийн соёлын сэргэн мандалт юм. Энэ тухай ч урьдчилан хэлсэн байдаг. 500 жилийн өмнө буюу санкью-югад Навадвипа гэдэг газар Бурхан, Шри Чайтаниа Махапрабху нэртэйгээр Бурханы аватарын дүрээр ведийн сургаал, бхакти йогийн номлол үйлиййг сэргээх үүрэгтэйгээр залран ирнэ гэсэн байдаг. Мөн, Түүнийг бурханлаг орондоо буцаж морилсоноос хойш 500 жилийн дараагаар мөн тэндээс Түүний жинхэнэ чин бишрэлтэн манай дэлхийд буун ирж ведийн утга зохиолын дээжис болсон номуудыг англи хэлнээ орчуулна гэж ярьцгаадаг байсан. Энэ номууд дэлхий дахинаа түгэн тархаж, айл бүр судлах болно гэсэн байдаг. Ведийн соёлын сэргэлтиййн энэ үе 10000 /арван мянган/ жил үргэлжлэх бөгөөд Кали-юга дахь “Алтан үе” гэж нэрлэгдэх болно. Энэ бол Гауранги-ийн үүрэг болой. Гаура гэдэг нь Алтан гэсэн утгатай санскрит үг юм. Одон зурхайн тооллоор бол энэ Алтан үе 1896 онд эхэлсэн бөгөөд энэ онд багш шавийн барилдлагааны залгамж хэлхээн дэх аугаа их ачарья Прабхупада энэ дэлхийд буун ирсэн. Бхактиведанта Свами Прабхупада нь энэ номуудыг англи хэлнээ хөрвүүлэхиййн зэрэгцээ бүх тайлбаруудыг хийсэн.

Заримдаа хүмүүс “Бидэнд ямар ч тайлбар хэрэггүй” гэж ярьцгаадаг. Үгүй ээ. Энэ номуудын үнэ цэнэ нь текстэндээ /шүлэг/ ч байгаа юм биш. Хий хоосны хуурмагт бүрхэгдэн төөрөлдсөн одоогиййн хүмүүс бид эдгээр шүлгүүдийг ойлгох ч чадваргүй болсон. Харин өөрийгөө бүрэн ухамсарласан сүнс болох тэрээр энэ шүлэгнүүдэд тайлбар хийж хүмүүс бидэнд зөвөөр ойлгуулахын тулд бурханлаг ертөнцөөс энэ материаллаг ертөнцөд буун ирсэн. Манай лекцэнд ирсэн хүмүүс “Бид урьд нь энэ номуудыг уншихад огтхон ч ойлгохгүй, таалагдахгүй байсан. Харин танай лекцэнд сууж энэ бүхнийг сонсоод тэдгээрийн жинхэнэ амтыг мэдрэх боллоо” хэмээн ярьцгааж байсан. Харж байгаа биз дээ. Эндээс үзэхэд тайлбар шаардлагатай байна. Аугаа их чин бишрэлтэний тайлбаргүйгээр энэ номуудыг ойлгож чадна гэж Та бүхэн бодож байна уу? Прабхупада бол зөвхөн орчуулагч биш . Тэрээр аугаа их чин бишрэлтэн бөгөөд манай дэлхийд Аврагч байдлаар бууж ирсэн юм. Түүнийг Иесүс Христ болон Бурхан Кришнийн өөрийн нь аватаруудтай эн зэрэгцэхүйц адил түвшинд авч үздэг. Ведийн утга зохиол нь, түүнд урьдчилан заагаагүй л бол хэнийг ч Бурханы хувилгаан, аватар буюу аврагч хэмээн үзэж болохгүй гэж сэрэмжлүүлсэн байдаг. Хүмүүс надаас “Та тэр хүнийг юу гэж үзэж байна, энэ хүний тухай юу гэж бодож байна” гэж байнга л шалгааж байдаг Тэд нь ямар ч аватар биш, их л сайндаа гэхэд тэдгээр нь дээд эрэмбийн гаригууд буюу диваажинд бүхнээ төвлөрүүлэх, нүгэлт үйлдэл хийхээс хүмүүсийг хөндийрүүлэх тухай ямар нэгэн мэдлэг ухаан олгохоор тэндээс ирсэн сүнснүүд байдаг.

Бхакти гэдэг нь хайр, чин бишрэл гэсэн утгатай санскрит үг гэдгийг дахин сануулья.

Бхакти-шакти, кама-шакти гэсэн 2 төрлийн эрчимийн тухай ведийн зохиолуудад өгүүлсэн байдаг. Энэхүү материаллаг ертөнцөд амьд амьтан бүрийн амсаж, эдэлдэг, бидний нэрлэдгээр: “ үр хүүхдээ хайрлах, гэр бүлээ хайрлах, улс эх орноо хайрлах…г.м.” энэ бүгд кама-шакти юм. Кама нь сэрэл мэдрэхүйн материаллаг эрчим гэсэн утгыг агуулна. Бхакти – энэ нь зөвхөн цэвэр ариун сүнсний эрчим юм. Иймээс бхакти-йог нь өөрийгөө кама-шакти-аас ангижруулах буюу цэвэрсэж ариусгах процесс юм. Бид энэ харьцааг бүрмөсөн таягдан хаяхгүй ч гэсэн бхакти-н буюу Бурханыг хайрлах хайрын үндсэн дээр харьцаж болно. Тиймээс ч Христыг бхактийн эх үүсвэрийг өгөхөөр ирсэн аврагч маягаар тодорхойлсон байдаг. Христ: “Эхлээд Бурханыг бүхий л зүрхэндээ хайрла. Дараа нь ойр дотныхноо хайрла гэснээс биш эхлээд ойр дотныхноо хайрла” гээгүй. Тэр бүхнийг эхлээд Бурханыг хайрлах хайрандаа төвлөрүүлсэн. Хүн өөрийгөө Бурхантай үнэн хэрэг дээрээ ямар харьцаатайгаа мэдсэн цагт бусад амьд амьтан бүгд л Бурхантай мөн тийм холбоотой бөгөөд Түүнийг хайрладаг болохыг ойлгоно. Тэр цаг үеэс эхлэн хүн бусдыг мөн л хайрлан найз нөхөр , дайсан гэсэн ялгаа гаргахаа болино. Тэр бүгдийг ойлгон уучилж чаддаг болно. Энэ бол маш чухал шинж төлөв юм. Бурхан Кришна “Бхагавад Гита”-д бүхнийг өршөөх, зөөлөн сэтгэл, аскетизм, Ведийг судлах, тайван амгалан байх, өөрийгөө эзэмдэх, бусдаас алдаа дутагдал өө сэв хайхгүй байх …г.м. олон зүйлийг тайлбарласан байдаг. Түүний зэрэгцээ энэ харилцааны мөн чанар , хүн яаж амьдрах, юуг дагаж мөрдөх, ямар философи дээр түшиглэх зэргийг ч тайлбарласан байдаг. Бхакти-йогийн бас нэг шинж төлөв нь хэрвээ хүн бурханыг хайрлан Түүнд чин бишрэлээр зүтгэн бхактын чадавхыг хөгжүүлэн улмаар бурханлаг ертөнцдөө буцан очиж чадваас , зөвхөн үүний учир, түүнтэй үйлийн үрийн хувь тавилангаар холбогдсон өнгөрсөн цагийн зуун үеийн болон ирээдүйн цагийн мөн нэг зуун үеийн сүнснүүд түүнийг дагалдан төрөх үхэхийн тойрог давтагдан үргэлжлэх энэхүү материаллаг ертөнцөөс ангижран бурханлаг ертөнцөд буцан очих хувь тохионо. Бурхан Кришна энэ боломжийг зөвхөн бхакти нарт л хайрласан юм. Иймээс, ведийн системд өндөр хөгжсөн амьд амьтад болох брахман, кшатри тэр ч бүү хэл вайшья нар өөрсдийн гэр бүлд хэн нэгэн нь Бурханы чин бишрэлтэн болж, бхакти-йогоор замнах нь ямар их чухал ач холбогдолтой болохыг мэдэж байв. Тэд, энэ хүндээ бүхнийг зориулан мөнгө, бусад хэрэглэгдэхүүн болон түүнийг энэ замаар тууштай явах бүхий л нөхцөл бололцоогоор хангаж байв. Энэ анхаарлаа зөвхөн эрэгтэй хүнд биш мөн эмэгтэй хүнд ч хандуулж байв. Гэвч энэ нь эмэгтэй хүний хувьд маш их хүнд хэцүү асуудал. Ведийн зохиол сургаалуудад эмэгтэйчүүдийг чин бишрэлтэн хүний эхнэр болон түүндээ үнэнч шудрагаар зүтгэхийг чухалчилсан байдаг. Нөхөр нь чин бишрэлтэн байх хэрэгтэй . Тэрээр өөрийн нөхрийг энэ үйл хэрэгтээ амжилт, дэвшил гаргахад нь бүх талын дэмжлэг үзүүлэх ёстой. Нөхцөл байдал ийм л байв. Тиймээс ч өнөө үед шашны олон системүүдэд эмэгтэйчүүд эрчүүдээс харьцангуй доогуур байр суурь эзэлдэг юм. Энэ бол сүсэг бишрэлийн систем. Бхакти-ийн философийн байр суурь ч үүнтэй ижил. Яагаад? Эрэгтэйчүүд эх хүний сэтгэлийн шинж чанараар нөхцөлдөж, баригдаагүй байдаг. Харин эмэгтэй хүн эх болохгүй бол юу болох вэ? Түүнд янз бүрийн хүндрэлтэй асуудлууд гарч ирдэг. Эмэгтэйчүүд бүр хүүрэд ахуй цагаасаа өөрсдийн оюун бодлыг хэн нэгний дурыг булаах, түүнд үйлчлэх зэрэгт бэлтгэн бясалгаж байдаг. Тэдэнд ямар ч философи зааж байсан, эсвэл тэд өөрсдөө үзэж судалж байсан ч хүндрэл бэрхшээл учирч байдаг. Гэвч зарим эмэгтэйчүүд байгалаас заясан өөр шинжтэй төрдөг. Дур булаам сайхнаас гадна маш их ухаалаг байдаг. Өнгөрсөн амьдралдаа ухаалаг байж чадсан эмэгтэй мөн эерэг үр дүнд хүрч бхакта болон Бурхантай холбоо тогтоон Түүний зүг буюу бурханлаг ертөнцдөө буцан очих боломжийг олж болно. Түүнтэй үйлийн үрийн холбоонд орсон өнгөрсөн болон ирээдүй цагийн зуун үеийн хүмүүс мөн л бурханлаг ертөнцөд буцан очицгооно. Түүнтэй үйлийн үрийн холбоонд орсон өнгөрсөн болон ирээдүй цагийн зуун үеийн сүнснүүд мөн л Бурханы зүг буюу бурханлаг ертөнцдөө буцан очино. Иймээс одоо цагт, энэ Алтан үед бхакти-йогид анхаарлаа онцгой хандуулах нь чухал . Ингэснээр дэлхий дахины хамгийн ухаалаг хүмүүс аврагдах болно. Та ч гэсэн энэ хүмүүсийн нэг нь болох хэрэгтэй.

Одоо би бхакти-йогийн тухай ярья. Үүний тулд эхлээд дуу авианы шинж чанарыг тайлбарлая. “Бхагавад Гита”-д өгүүлсэнээр дуу бол энэ орчлонгийн 11234567890. Бүх зүйл үнэн хэрэг дээрээ дуу авианаас тогтоно. Миний бие мөн Таны бие бүгд дууны чичиргээнээс бүрдэнэ. Гэхдээ би, та бүхнийг миний энэ ярьж буйг хир зэрэг ойлгож байгааг сайн мэдэхгүй байна. Физикийн дуу авианы чиглэлээр ажилладаг хүмүүс бол аливаа зүйл нь тодорхой дуу авианы чичиргээний цогц юм гэдгийг мэднэ. Дуу авианы тусламжтайгаар ямар нэгэн зүйлийг эвдэж ч болно эвлүүлж ч болно. Одоо шинжлэх ухаан энэ тал дээр маш шаргуу ажиллаж байна. Энэ бүхний тухай ведийн ном зохиолд өгүүлсэн байдаг. Энэ мэдлэгийг Бурхан Кришна Өөрөө бидэнд өгсөн6 Харин хүмүүс туршилт хийх замаар явдаг. Гэвч энэ мэдлэгийг туршилтын замаар ойлгож хүлээн авч болохгүй. Бурхан зүгээр шууд өгсөн юм. Одоо бидний энэ санаа , бидний энэ бие бүгд л дуу авиа юм. Бидний үг, бидний сэтгэлийн хөдөлгөөн мөн л дуу. Дуу авиа бол чичиргээ. Чичиргээ бол эрчим, энерги, шакти. Бхакти-йогийн ведийн сургуулийг шакти-паринама-вада эрчим хувиргагч сургууль гэдэг. Эрчимийг хувиргаснаар хүн өнгөрсөн болон одоогийн энэ амьдралдаа, өөрөөр хэлбэл материаллаг ертөнцөд байсан нийт хугацаанд үйлдсэн бүхий л нүгэлт үйлээсээ ангижирч болно. Мөн сайн үйлүүдээ ч саармагжуулж болно. Энэ нь ямар учиртай юм бэ? Бид кармын тухай ярихдаа энэ нь зөвхөн муу зүйл л гэж боддог. Муу зүйл тохиолдвол “Карма” гэнэ. Сайн зүйл тохиолдсон ч энэ нь мөн л карма буюу өнгөрсөн үеийн үйлийн үр гэж ойлгох хэрэгтэй. Харин хүмүүс бид “муу” хэлбэрт байгаа үйлийн үрээс л ангижрахыг эрмэлздэг. Хүн их бага аль нэгэн хэмжээгээр карматай байх юм бол энэ материаллаг ертөнцөд ямар нэгэн биеийг олж дахин төрдөг. Энэ бол маш чухал ойлголт. Өөрөөр хэлбэл, сайн үйл хийнэ гэдэг нь мөн л материаллаг ертөнцөд дахин төрнө гэсэн үг.

Ямар ч үйлийн үргүй үйл гэж байдаг. Өөрөө хэлбэл кармгүй. Түүнийг трансценденталь үйл гэх ба энэ нь бидний материаллаг төсөөлөл, туршилт болон материаллаг ойлголтын хүрээний чанадад оршино. Тэр оршин байна. Энэ бол бодитой бөгөөд бид үүнийг материаллаг ойлгоцын замаар ухамсарлаж, хүлээн авч чадахгүй. Энэ нь шишны сургаалуудад байдаг ойлголт боловч шашин бүр харилцан адилгүй түвшинд авч үздэг. Одоо би та бүхэнтэй ярилцаж байна.Энэ бол трансцценденталь үйл бөгөөд та бүхэн зүгээр л хүлээж аөч байна. Тодорхой трансценденталь учир шалтгаан , зүй тогтоол гэж байдаг. Хэрвээ би энэ ярьж буй зүйлээ нэг жилийн өмнө ярьсан бол та бүхэн огтхон ч хүлээж авахгүй намайг сонсохыг ч хүсэхгүй байх байсан. Харин одоо маш анхааралтай сонсож байна. Харж байгаа биз. Ямар нэгэн хувирал өөрчлөлт явагдаж байна шүүдээ. Ухамсарын өөрчлөлт. Хэрэгцээгүй зүйлээ шатаачихвал хэрэгтэй зүйлс нь үлддэг. Гэхдээ өөр хэлбэрт буюу цэвэр ариун хэлбэрт. Бурхан Кришна Аржунайд “Гал модыг хэрхэн үнс болтол шатаадагтай адил энэ мэдлэг нүгэлт үйлийн үр дагаврыг юу чүгүй болтол шатаана” хэмээн айлдсан гэж “Бхагавад Гита”-д өгүүлсэн байдаг. Та бүхэн энэ лекцэнд өөрсдөө сайн дураараа ирж гурван өдрийн турш маш их хэрэггүй зүйлээ шатааж устгалаа. Тиймээс ч энэ мэдлэгт ихээхэн анхаарал бодолтой хандах болсон. Зарим нь нилээд өндөр түвшинд , зарим доогуур түвшинд байгаалдаа Гэсэн ч яах аргагүй бодит зүйл боллоо. Энэ бол хамгийн эрхэм дээд мэдлэг учраас уг үйл маш богино хугацаанд болж өнгөрлөө. Энэ мэдлэг шатааж устгаад хувиралт өөрчлөлт хийж байна.

За одоо буцаад дууны тухай яриандаа оръё.

Дууны шинж чанар: үг-дуу-чичиргээ

Материаллаг түвшинд , дуугаар хэрхэн эмчилж анагааж, мөн бэртээж гэмтээж, өвчлүүлж болохыг бид мэднэ. Зүрхний өвчтэй хүнд элдэв муу муухай зүйл ярьсаар түүний инфаркт өвчнийг сэдрээж болно. Энэ бол дууны чичиргээ бөгөөд тэрээр өөртөө утгын өнгө, аяс шинж төлөв, дүрслэлийг агуулж байдаг. Жишээ нь: Бид “Нимбэг” гэж ярьцгаадаг. Энэ бол үг. Гэхдээ энэ үгийг сонссон хэн бүхний ам шууд л шүлсээр дүүрч ирнэ. Эндээс үзэхэд үг, дууны чичиргээ нь ямар нэгэн сэтгэл хөдлөл, тодорхой түлхэц өгч байна. Үүнтэй адил материаллаг чичиргээнээс гадна ухамсарын тодорхой түвшинд хүрсэн хүмүүсийг ангижруулахаар материаллаг ертөнц рүү бурханлаг буюу трансцендент чичиргээ ирдэг. Бхакти-йог нь Махамантра гэж нэрлэгддэг трансцендент чичиргээ дээр үндэслэгдсэн. Маха-аугаа их, ман-ухаан, трайа-чөлөөлөх гэсэн утгатай санскрит үг. Ухааныг материаллаг хүсэл, буруу зөрүү төсөөллөөс чөлөөлөх гэсэн утгыг агуулна. Хүсэл таашаалын хувирал, тогтсон ухамсарын өөрчлөлт. Энэ мантра нь материаллаг эрчимийг бхакти-шакти-д хувиргадаг бөгөөд түүний талаар бхакти-йогийн философитой холбоотой холбоотой Пуранууд болон бүхий л трансцендент зохиолуудад тодорхойлон бичсэн байдаг

Махамантра:

 Харе Кришна Харе Кришна Кришна Кришна Харе Харе

Харе Рама Харе Рама Рама Рама Харе Харе

Маха мантраг нас, хүйс, шашин шүтлэг, яс үндэс харгалзахгүй хэн ч уншиж болно. Махамантра-г уншихад гарсан дууны чичиргээ нь хамгийн эхлээд нүглийн клеше-рүү “довтлоно”. Пуран-д бичсэнээр аливаа хүний физик биед 118 үндсэн суваг байдаг. Нас барах үед /бүдүүлэг биеийг орхих явцад/ сүнс нь тухайн хүний ухамсараас шалтгаалан эдгээр сувгуудын аль нэгээр дамжин гадагш гарна. Онцгой их нүгэлтэй хүний сүнс нь өтгөний сувгаар, багавтар нүгэлтэй хүнийх амаар нь гардаг байна. Мөн кханта гэсэн чакра /эрчимийн хүрд/-ны тухай ойлголт байдаг ба энэ нь эгэмний хонхорхойд байрлана. Эрлэгийн элч нар нүгэлт хүний сүнсийг нарийн биеийн хамиаар энэхүү кханта-гаар суга татан гаргаж тамын гариг руу шууд аваачдаг. Иймээс бхакти-йогод кхантамалаг байнга зүүж байх хэрэгтэй гэж үздэг. Энэ нь нэг хэлбэрийн хүзүүний зүүлт бөгөөд кханта чакраг дарж байх шаардлагатай. Түүнийг зөвхөн Энэтхэгийн ариун дагшин газруудад л ургадаг туласи гэдэг модоор хийдэг. Энэ модны тухай ведийн ном судруудад олонтоо бичсэн байдаг. Манай гариг дээр зөвхөн ганц энэ мод л буг чөтгөр болон эрлэгийн элч нарт хүний биенээс түүний сүнсийг сугалж авах боломжийг олгодоггүй байна. Тиймээс бүх бхакта нар энэ кхантамалыг байнга зүүдэг. Энэ цаг үүед бараг бүх хүмүүс нүгэлтэй. Энэ бол тодорхой. Хүн төрөлхтний 99% -нь тамд очино. Учир нь тэд бүгд мах иддэг. Мах идэх нь хэвийн үйл гэж огтхон ч бодож болохгүй. Хэрвээ хүн одоогийн тогтож заншсан байдлаараа үргэлжлүүлэн амьдарсаар байх аваас үхсэний дараа тэрээр тамд очих бөгөөд тэнд өөрийн кармаа дуустал зовох болно. Энэ процессийн тухай ведийн ном судруудад тодорхой тайлбарласан байдаг. Нүглээ дуустал зовсоны дараа л тэрээр үйлдсэн бүх сайн үйлүүдийнхээ нийлбэрт тохирох газарт очих болно. Хүн өөрийгөө хэзээ үхэх, тэр ч бүү хэл хир их сайн үйл үйлдсэнээ ч мэддэггүй учир тамд очиж дээрх хувиралд орохгүйн тулд эгэмний хонхор буюу кханта-г хааж кхантамала-г байнга зүүж явах хэрэгтэй. Энэ бол маш чухал зүйл юм. Ялангуяа нас барах мөчид кхантамала-г хүзүүндээ зайлшгүй байлгах хэрэгтэй. Тэгж гэмээ нь хүмүүс тамд очиж зовохгүй болно. Энэ бол бодит баримт. Тэд зөвхөн энэ гаригтаа л дахин төрөх ба өөрийн кармагаас шалтгаалан доод түвшний амьтны биеийг олж магад. Ямар ч л гэсэн тамын гаригт очиж тарчлан зовохгүй.

Миний дээр ярьсан бүхэн үнэн хэрэгтээ авторитет. Ведийн сургаалд өгүүлсэнээр энэ цаг үеийн /Кали юга/ хамгийн эрхэм чухал зүйл нь Ариун Гэгээн Нэрүүдийг байнга давтан хэлэх явдал юм. Харе Кришна Махамантраг уншиж байгаа нь Ариун Гэгээн Нэрүүдийг давтан хэлж байгаа үйлдэл юм. Нүгэлтнүүд дотроос хамгийн их нүгэлтэй нь ч ядаж ганц удаа чин сэтгэлээсээ Махамантраг хэлэхэд тэрээр үйлдсэн маш их нүглийнхээ үр дагавраас ангижирч чадна. Махамантраг уншихад гарч буй дууны чичиргээ нь кармын клешег дарж устгадаг. Үүнийг санскритаар анартхи гэдэг бөгөөд энэ нь нүгэлт болон сайн үйлүүдийн бүрэлдэж тогтсон хуулбар дүрс, хэв юм. Анартхи нь үндсэндээ нүгэлт үйлүүдээс тогтоно. Ведэд дөрвөн Дхарма-ын тухай өгүүлсэн байдаг . Юга Дхарма? Энэ юу гэсэн үг вэ? Юга- нь үе, Дхарма-нь бүрэн төгс төгөлдөрт хүргэх үйл гэсэн утгатай үг. Кали-югад Харе Кришна Махамантраг давтаж хэлэхээс өөр зам байхгүй. Бурханы зүг буцаж очих ямар ч өөр арга зам байхгүй. 2-р лекц дуусаад бүх хүмүүс явцгаасны дараа нэг эмэгтэй үлдсэнээ: “Би шашнуудын талаар сонирхон орлдож нилээд зүйлийг судалсан. Таны лекцийг сонсоод бүх шашин нь нэг цэгт хүрэх юм байна гэж ойлголоо” гэв. Энэ бол маш том эндүүрэл. Шашин бүр нэг ижил цэгт хүрэхгүй. Тэр эмэгтэй : бүгд л адил төстэй юм байна шүү дээ . Энд ч битгий ал , тэнд ч гэсэн битгий ал гээд бүгд л Бурханы тухай. Би түүнд нэг жишээ ярьсан юм. Бид нисэх онгоцны буудал дээр байна гэж төсөөлцгөөе. Буудлын талбай дээр нисэхэд бэлэн болсон арван онгоц, бүгд ТУ-154 зогсож байна. Энэ нь бүгд нэг чиглэлд ниснэ гэсэн үг үү? Үгүй. Тэд хэдийгээр харахад адилхан боловч. Үгүй ээ. Нисгэгчид нь бүгд ижил формтой, үйлчлэгчид нь ч мөн адил залуухан сайхан бүсгүйчүүд бүгд л цэнхэр өнгийн формтой байгаа нь нэг зүгт ниснэ гэсэн үг үү? Үгүй. Зорчигчдод байгаа билетийг харахад цөм л ижилхэн байгаа нь мөн л бүгд нэг газар очицгооно гэсэн үг үү? Үгүй. Онгоц бүр суусан зорчигчидоосоо хамааран тодорхой чиглэлүүдэд нисцгээнэ.

Шашнуудад диваажин гэсэн ойлголт байдаг. Үйлийн үр дүн нь зөвхөн диваажинд байхаар номлодог шашин ч байдаг. Та бүхэн сонссон байх , диваажин өндөр түвшинд орших материаллаг гаригууд юм. Тэнд материаллаг оршнолын илүү төгс төгөлдөр өндөр түвшин байна. Түүнээс гадна материаллаг ертөнцийн хамгийн дээд гаригууд болох Брахмалок эсвэл Сатьялок-д хүргэхийг эрмэлздэг шашин ч байна. Брахмалок дээр маш төгс төгөлдөр амьд амьтад амьдардаг бөгөөд тэдний амьдралын үргэлжлэх хугацаа нь манай гаригийн тооллоор 15 триллион жил юм. Зарим хүмүүс, бидний 100 жил амьдрахтай харьцуулахад тэнд үнэхээрийн мөнхийн амьдралтай юм гэж ярьцгаадаг. Хүмүүс, гэнэт 15 триллион жил гэхийг сонсоод л тэр шүү дээ. Энэ бол үнэхээрийн маш урт хугацаа. Гэхдээ, хамгийн сонирхолтой нь орчлонгийн төгсгөл болох үед тэнд амьдрал үлдэхгүй бөгөөд тэнд амьдрагсад Брахмын биенд шингэн орж түүнтэй хамт бурханлаг ертөнц рүү буцаж очдог. Энэ бол Христэд итгэгчдийн зарчим. Би Та бүхнийг шашин бүр нэг ижил зорилгын төлөө үйл ажиллагаа явуулдаггүй гэдгийг ойлгосон байх гэж бодож байна.

Одоо чичиргээ гэж юу болохыг тайлбарлая.

Энэ дэлхий дээрх бүх зүйлс чичиргээний үндсэн дээр бий болсон. Миний бие бол чичиргээний тодорхой хэлбэр, иймээс би ийм толгой , иймэрхүү чихтэй , үсний маань өнгө ийм /бүгдийг заав/ – бүгд чичиргээ. Энэ бүгд чичиргээнээс үүссэн эрчимийн цогц юм. Дууны буюу эрчимийн үйлчлэлээр биетүүд агшин зуур алга болон чичиргээний өөр талбайд шилждэг. Тэрээр тэнд оронгуутаа дахин хэлбэржих ба гэхдээ түрүүчийнхээс өөр газарт өөр хэлбэр дүрстэй болно. Жишээ нь: Энэ ном /заав/ бас тодорхой чичиргээ, чичиргээний талбай юм. Түүнийг модноос цаас гарган авч, түүн дээрээ суурь машинаар хэвлэх, тасдах, үдэх гэх мэтээр хийдэг. Энэ үйлдвэрлэл нь өөрөө чичиргээ юм. Гэхдээ удаашруулж сунжруулсан байдалтай. Мөн хоёр шилэн аягийг хооронд нь мөргөлдүүлэхэд ямар нэгэн дуу гарч хагардаг. Энэ бүгд чичиргээний үндсэн дээр болж байгаа хэрэг.

Харе Кришна Махамантраг давтан хэлснээр юуны өмнө өнгөрсөн үеийн нүгэлт үйлийн үрээс ангижрана. Үүнийг анартха-нивритти гэнэ. Мантраг давтан хэлэхэд гарч буй дуу авианы чичиргээний үйлчлэлээр хүний бүх анартхи нь устгаж, ухамсар нь буруур төсөөллүүдээс чөлөөлөгдөж ариусна. Иймээс бхакти-йогийн системийн дагуу зөв үйл үйлдэж, махамантраг чиг сэтгэлээсээ байнга давтан хэлж эхэлсэн хүмүүс архи, тамхи болон бусад хорт муу зуршлаасаа түргэн салдаг, Энэ бол аль эрт амьдралд батлагдсан Би өөрийнхөө тухай болон бусад хэдэн мянган чин бишрэлтэнүүдийн тухай ярьж чадна. Харин хүмүүс маш их гайхцгаадаг. Яаж энэ бүхэн болоод байгаад тэд ойлгодоггүй. Тэд заримдаа энэ бүхний нарийн учрыг нь ойлголгүй зүгээр л итгэж эхэлдэг ба тэгснээрээ тохиолдох аливаа хүндрэл бэрхшээлээс зайлж чаддаг. Ийм учраас л ведийн сургаалд үр дүн сайтай ариусах хамгийн сайн арга гэж тодорхойлсон байдаг. Зарим хүмүүс завилж суугаад янз бүрийн зүйл хийцгээдэг.Нарада Муни гэдэг аугаа их мэргэн аштанга-йог буюу бясалгалын йогийг эдгээр үйлийг биемахбодийн сэрэл мэдрэхүйн цэнгэлд татагдсан хүмүүст зориулагдсан гэж тодорхойлсон байдаг. Тэд сэрэл мэдрэхүйн ямар цэнгэл жаргалыг хүснэ вэ? Тэд ид шидийн хүчтэй болон бүрэн төгс боловсронгуй байдлаар цэнгэхийг хүсэж байна. Дахиад л энд, материаллаг ертөнцөд. Олонд нэртэй, алдартай, нэр хүндтэй аугаа их байхыг, мөн идийн хүчээр дуртай газраа хүрэхийг эрмэлзэж байна. Гэвч энэ бүхэн цөм материаллаг оршнолтой холбоотой билээ.

Зөвхөн бхакти-йогийн аргаар л бурханлаг ертөнц рүү, өөрийн жинхэнэ гэрлүүгээ өөрийгөө болоод ойр дотныхноо буцаан аваачиж чадна. Энэ бол маш чухал шинж чанар. “Ойр дотны хүмүүсээ хайрла” гэдэг нь өөрсдийнхөө төлөө үүнийг хийх боломжийг тэдэнд олгоно гэсэн үг. Бид бүгдийг материаллаг түвшинд ойлгодог учраас “Яах гэж бидэнд тайлбарлах гээд байгаа юм бэ” хэмээн ундууцдаг. “Ойр дотныхноо хайрла” гэдэг хэллэгийг тэд нарч өөрсдөө ухаж ойлгож чаддаггүй. Тэд зөвхөн материаллаг байдлаар л “Бүгдийг тэврээд уруул дээр нь үнсэх” гэж ойлгоно. Үгүй ээ . Энэ бол хамгийн эгэл, болхи материаллаг төсөөлөл. Олонхи хүмүүст хайр- энэ бол секс,тэд “Намайг бүр сайн хайрлаач” эсвэл “Бид бие биенээ ямар удаан хайрлаваа. Бүхэл бүтэн 2 цаг шүү” гэцгээнэ. Энэ хайр мөн гэж үү? Харамсалтай нь хүмүүс үүнийг л жинхэнэ хайр гэж ойлгоцгоодог. Энэ бол хайр биш. Хүмүүс хоорондын харилцааны тухай ухамсарын доод түвшиний төсөөлөл. Үүрэг. Хүндэтгэл.

Иймээс ч “Бхагавад Гита”-д Шрила Прабхупадагийн : амар амгалан, өөрийгөө эзэмдэх, шалтгаангүй хүч хэрэглэх, өглөг өгөх болон бусад маш олон зүйлийн талаар хийсэн тайлбар байдаг. Ихэнх хүмүүс бусдад өглөг өгөн тэтгэнэ гэдэг нь хэн нэгэнд маш их хэмжээний мөнгө өгөхийг хэлдэг гэж боддог . Ариун ном судруудад дээд өглөгийн тухай өгүүлсэн байдаг. Бхакти-йогийн талаархи мэдлэгийг хүмүүст өгөх нь дээд өглөг юм. Эдгээр ном судруудад зөвхөн дээд өглөгийн тухай л агуулдаг болохоос биш ямар нэгэн дунд зэргийн эсвэл жирийн материаллаг өглөгийн тухай өгүүлдэггүй. Мөн тэнд чин бишрэлтэний нэг шинж нь тайван амгалан байдал юм гэсэн байдаг. Бүгд л, хэн нэгэн цаг үргэлж дуугүй гаднаа тайван төрхтэй байгаа хүнийг л бодох байх. Ямар сайхан тайван юм бэ? гэцгээнэ. Тэгвэл тайван амгалан гэж чухам юуг хэлээд байна вэ? Ямар ч үед тогтворгүй байдалд ордоггүй хүнийг тайван амгалан хүн гэдэг. Юм ууж байсан ч, идэж байсан ч, алдаршуулж байсан ч, доромжилж байсан ч, цохиж зодож байсан ч, магтаж байсан ч ялгаагүй тайван л байна. Мөн түүнийг хүндэтгэж байсан ч, гутааж байсан ч, нэр алдар нь мандаж байсан ч, буурч байсан ч, халуунд ч, хүйтэнд ч, зөвхөн чин бишрэлийн үйлээ үйлдэж байдаг. Энэ бол тайван амгалан байдал юм. Тэр өөрийгөө хэн бэ гэдгийг ухамсарладаг учир ямар ч үед тайван амгалан байдлаа алддаггүй. Энэ шинж чанарыг мөн абхая- буюу аймшиггүй гэж нэрлэдэг. Өөрийн мөн чанар буюу “Би бол сүнс” гэдгээ мэддэг учир ямар ч айдас аймшиг түүнийг сандраан түгшээж чаддаггүй. Амьд амьтан бүхний амьдралын утга учир нь чин бишрэлээр үйл үйлдэх явдал бөгөөд ингэснээр тэд тайван амгалан байдлаа хадгалж чаддаг. Өөрийгөө эзэмдэх чанар. Өөрийгөө эзэмдэх гэж чухам юуг хэлнэ вэ? Бид энэ нь ямар нэгэн байдлаар мэдрэлийн системтэй холбоотой байх гэж боддог. Үгүй . Өөрийгөө эзэмдэх шинж чанар нь хүн бүхий л мэдрэхүйгээ Бурханы төлөө зүтгэхэд зориулснаар илэрдэг. Хөл бол зөвхөн үйлчлэх л зориулалттай. Өнөөдөр Та бүхэн энд ирцгээлээ. Одоо Та нарын нүд намайг харж байна. Таны бүх мэдрэхүй чинь энэ мэдлэгийг ойлгож мэдэхэд чиглэгджээ. Үүнийг л өөрийгөө эзэмдэх гэнэ. Дээд зорилгод хүрэхийн тулд хүн өөрийгөө удирдан чиглүүлж байна. Энэ бол өөрийгөө эзэмдэж байна гэсэн үг. Одоо Та бүхэн харцгааж байгаа биз дээ? Энэ тайлбаргүйгээр юуг ч зөвөөр ойлгохгүй байсан. Бүгд материаллаг түвшинд хүлээж авна шүү дээ.

За одоо чин бишрэлээр зүтгэхэд хамгийн чухалд авч үздэг Махамантран тухай яриандаа эргэж орьё.

 “Грихе тхако, ване тхако , сада хари боле дако” гэсэн санскрит шүлэг байдаг бөгөөд энэ нь дараах утгыг агуулдаг. Чи хэн ч бай, гэр бүлтэй ч бай, ойд диян хийгээд сууж буй садху-ч бай ялгаагүй өөрийн бүхий л амьдралын туршид үхэн үхтлээ:

 Харе Кришна Харе Кришна Кришна Кришна Харе Харе

 Харе рама Харе Рама рама Рама Харе Харе

Мантраг байнга уншиж бай. Бодоход энэ нь тун амархан мэт. Та бүхний хэн нэг нь үүнийг хийж үзсэн бол байнга давтана гэдэг бол нилээд амаргүй гэдгийг мэдэрсэн байх. Тиймээс ч зарим хүмүүс Бурханы тухай байнга бодох, ариун гэгээн ном судрууд унших, Харе Кришна Махамнтраг байнга давтан хэлэх үр хүүхдүүдээ чин бишрэлд сурган хүмүүжүүлэх, бхакта болох гэж чармайж байснаас хаа нэгтэй секц дугуйланд явж хөлөө толгой дээгүүрээ давуулах … г.м. дасгал хийж байсан нь амар гэж боддог байх. Гэхдээ бхакти йогоор хичээллэхийн тулд та машин тэргээ орхих, эхнэр хүүхдээсээ холдох, хаа нэгтэй ойд очих шаардлагагүй. Тиймээ хүн ердийн байдалдаа Харе Кришна мантраг давтан хэлж зохицуулах зарчмууд-аскезыг хэрэгжүүлэхэд л болно. “Шримад Бхагаватам”-д өгүүлсэнээр хүний амьдрал зөвхөн аскез хийхэд л зориулагдаж заяагдсан. Аскез гэж юу вэ? Бурханлаг хөгжил дэвшилд хүрэхийн тулд өөрийн сэрэл мэдрэхүйн таашаал, цэнгэлийг хязгаарлан бие махбодийн тааламжтай биш байдлыг сайн дураар бий болгохыг хэлнэ. Брханлаг хөгжил дэвшлийн төлөө, Бурханы төлөө Түүнийг хайрлах үүднээс хийдэг. Христ: “Та нарын намайг хайрлах хайр чинь миний сургаалыг хэрхэн дагаж мөрдөж байгаагаар илрэнэ” гэсэн байдаг. Иймд хэн нь үнэн хэрэг дээрээ Христэд жинхэнэ итгэгч юм, хэн нь Христийг жинхэнээр хайрладаг юм бэ? гэдгийг шууд ойлгож болно.

Сайн цаг ирлээ. Гэхдээ хүн бүхэнд биш. Хувь заяандаа улайран итгэгч /фанатизм/ биш ухаалаг хүмүүс эдгээр мэдээллийг хүлээж авч ойлгож чадна. Харанхуй мунхаг, фанатик хүмүүс төрөлхийн түрэмгий зантай байдаг. Ведийн сургаалд “ухаантай хүмүүс тэнэг мунхаг хүнийг цочроодоггүй” гэсэн утгатай шүлэг байдаг. Мөн “тэнэг мунхаг хүмүүст мэдлэгээ дэлгэж нээсний хэрэггүй” гэсэн сургаал ч байдаг. Чухамдаа хор могойд сүү уулгаж банан жимсээр тэжээсэн ч ялгаагүй хортой хэвээрээ л байдаг. Бүр ч илүү хортой болдог. Үүнтэй адаил мунхаг харанхуй хүмүүст энэ мэдлэгийг тайлж хүргэснээр тэдний уур цухлыг л хүргэх болно. Иймээс мэдлэгийг шүүн тунгааж тохируулах хэрэгтэй байдаг.

 За одоо Махамантраг эрихтэй хавсруулан хэрхэн унших талаар өгүүлье. Ном бүрийн эцэст түүнийг хэрхэн хийх талаар бичсэн бүлэг байдаг. Боломжтой бол худалдан авч болно. Харин эрихүүд нь хоорондоо зангилаагаар тусгаарлагдсан байх ёстой. Энэ нь тодорхой эрчимтэй холбоотой юм. Тэд хоорондоо шүргэлцэж болохгүй. 108 ширхэг эрих байдаг бөгөөд астрологийн процессын үндсэн эрчимүүдийн тоо юм. 109 дэх нь эхлэх цэг. Бусдаас яльгүй том, ялгагдахаар бол сайн. Мантраг унших үедээ эрихийг дунд болон эрхий хурууны завсар хавчуулж өөррүүгээ эргүүлнэ. Дараа нь нааш цааш нь өнхрүүлэн

 Харе Кришна Харе Кришна Кришна Кришна Харе Харе

гэж уншина. Үүний дараагаар эрихээ эргүүлэхгүйгээр хөдөлгөөнгүй хавчиж байгаад

 Харе Рама Харе Рама Рама Рама Харе Харе

гэж уншина. Уншиж дуусмагц дараагийн эрихийг хавчиж дээрхийн адил уншина. 108 дахь эрихийг дуустал уншаад эхлэх цэгийн буюу 109 дахь эрихэнд тулж очмогц эрихээ хавчаастай чигээр нь цагийн зүүний дагуу эргүүлж дахин шинэ тойрог эхлэнэ. Мантраг унших үед долоовор хуруу оролцохгүй бөгөөд түүгээр сөрөг муу эрчим ялгаран гардаг. Йогоор хичээллэж байх үедээ бүх зүйлийг жин тан хийх ёстой. Аар сар яльгүй зүйл гэж байдаггүй. Хэн нэг нь хатха-йогоор хичээллэж байсан бол , тухайлбал гарын аль нэг байрлалыг шальгүй юм хэмээн хамаагүй хийж болдоггүйг мэднэ. Йогд анзааргагүй орхигдуулж болох жижиг, аар саар зүйл гэж байдаггүй. Иймээс бид эрихээ эрхий болон дунд хуруугаар хавчиж эхлээд заавал өөррүүгээ эргүүлэх, мөн нэг тойрог уншиж дуусаад эхлэх цэгийг буюу эрихний толгойг давж гаралгүйгээр цагийн зүүний дагуу эргүүлэх нь маш чухал юм. Мантраг өөртөө сонсогдохуйц чангаар уншиж анхааралтай сайн сонсох хэрэгтэй. Зөв дуудаж унших нь маш чухал.

 Чин бишрэлтэн хүн өдөрт хамгийн бага нь 16 тойрог уншиж байх нь нэн зохистой. Нэг тойрог нь эрих бүр дээр 108 удаа. Хүн бүр шууд л 16 тойрог уншиж чаддаггүй. Дундаж хурдаар уншихад үүнд 2 цаг гаруй хугацаа шаардлагатай. Зарим хүмүүс 2 цагийн хугацаа юу юм бэ?, энэ бол амархан гэцгээдэг. Орчин үеийн амьдралын хэвшмэл зүйлээсээ өдөр бүр 2 цаг татгалзаж, ямар ч заншиж сураагүй зүйл болох мантраг тийм хугацаагаар уншина гэдгийг төсөөлцгөө. Энэ нь одоо үеийн хүмүүст их бэрх. Иймээс ч бхакти-йогд /бхактын шатлал/ сургалтын арга байдаг. Эхлээд өдөр бүр нэг тойрог уншина. Энэ нь ойролцоогоор 10-12 минут үргэлжлэнэ. Хамгийн чухал нь зөв дуудаж түүнийгээ анхааралтай сонсох. Энэ түвшинг шраддхаван буюу ахиц дэвшлтийн нэгдүгээр шатны чин бишрэлтэн гэнэ. Зарим хүмүүс: Би аугаа юм аа шууд л 16 тойрог уншчихлаа гэдэг. Гэхдээ тэд хамгийн чухал нь болох чанарын талыг орхигдуулдаг. Энэ нь хамгийн эрхэм зочноо том сав дүүрэн гүйцэд чанаагүй, дутуу болгосон төмсөөр дайлсантай адил юм. Сав дүүрэн буюу арвин их төмсөөр дайлж байна гэж бодно. Түүний оронд бага чгэсэн бүрэн гүйцэд болгосон, амттай төмсөөр дайлбал эрхэм зочин маань маш амтархан зооглон баярласан талархсанаа илэрхийлэх болно. Мантра уншсанаар бурханлаг эрчимд хандаж байна. Энэ бурханлаг эрчим -чичиргээ нь ухааны болон оюун ухааны түвшинг шууд өнгөрөн ухамсарт үйлчилдэг. Тийм учраас зөв анхааралтай дуудах хэрэгтэй. Ахиц дэвшил гарахын хирээр 2,3,4… тойрог унших бөгөөд энэ үедээ чанарыг онцгой анхаарах нь чухал. Ахиц дэвшил , ариусалтын хирээр бурханлаг улам илүү хүрнэ. Аажим аажмаар дээшилсээр Прабхупада-ашрайа шатанд хүрэх буюу өдөр бүр 16 тойрог уншихын зэрэгцээ зохицуулах 4 зарчмыг хатуу баримталдаг болно.

 Одоо зохицуулах зарчмуудын талаар ярилцья.

 Миний та бүхэнд ярьсан бүхий л зүйлүүд бол аскез буюу “таагүй байдлууд” юм. Хүний бүхий л амьдрал аскез хийхэд л зориулагдсан гэж ярьдаг. Энэ нь бид энэ ертөнцийг үгүйдээ л энэ биеийг орхих үед тооцогддог маш чухал зүйл юм. Зохицуулах 4 зарчим байдаг.

Нэгдүгээр зарчим: Чин бишрэлтэн ямар чнөхцөлд амьтныг алж нядалсантай холбогдон гарсан бүтээгдэхүүн- мах, загас, өндөгийг хүнсэндээ хэрэглэж болохгүй. Зарим хүмүүс цагаан хоол хэрэглэх нь ашигтай тустай гэдэг үүднээс мах хэрэглэдэггүй. Мах идэх нь хортой гэдгийг маш амархан нотолж болно. Та бүхэн Сибирьт ч байна уу, эсвэл өөр газартч байна уу хаана амьдарч байгаа нь чухал биш. Хэрвээ махнаас өөр ямар ч хүнсний зүйл байхгүй бол буруутгах аргагүй. Гэхдээ бүгдэд л цагаан хоол хэрэглэх боломж байдаг. Жишээ нь , би 9 жил орчим цагаан хоол хэрэглэж байгаа, дунджаар нэг жил орчмын хугацаанд бие организм бүрэн дасаж өөрчлөгддөг. Энэ бүхнээс үзэхэд Сибирьт байгаа хүн мах идэхгүй бол үхнэ, хөлдөж үхнэ гэдэг бол архичин хүний … шар тайлах юм өгөөч, өгөхгүй бол бүх юм… гэдэгтэй адил юм. Энэ нь хүний ухаанд оршиж байгаа буруу муу дадал зуршил юм.

Хоёрдугаар зарчим: бүх төрлийн мансууруулах бодисоос татгалзах, архи, тамхи, наркотик, эд бүгдээс холуур явах хэрэгтэй. Чин бишрэлтэн хүн 1 грамм ч архи ууж болохгүй. Зарим нь:… төрсөн өдрийн баяр юм чинь , ганц удаа яадаг юм… гэцгээнэ. Үгүй хүн ер нь архи уух хэрэггүй. Аюурведед тайлбарласнаар 50 грамм архи уухад хүний организмын хамгаалах фон нь шууд суларч сөрөг муу мөн чанар нь идэвхждэг байна. Агшин зуур. Иймээс хүн согтуудаа л муу муухай хэрэг үйлддэг шүү дээ. Согтуу байхдаа хүн алчихаад дараа нь шоронд сууж байхдаа “Яах гэж би ийм хэрэг үйлдэв ээ” хэмээн гасалдаг.

Гуравдугаар зарчим: Бэлгийн амьдрал. Энэ бол хүмүүсийн хамгийн эмзэг асуудлуудын нэг. Зарим нь “хооллгүй байж болно, ундгүй байж болно, энүүнгүйгээр байж болно, тэрүүнгүйгээр байж болно, харин эмэгтэй хүнгүйгээр бол хэзээ ч байж чадахгүй. Ганц ч минут, ганц ч секунт байж чадахгүй” гэцгээнэ. Бэлгийн чадавхи бол хүний бие организмын маш чухал эрчим юм. Бэлгийн амьдралаа буруу, замбараагүй явуулж байгаа хүний ой ухаан муудаж тархины үйл ажиллагаанд нь бэрхшээл учирч эрчим хүчний бүх сувгууд нь буруу, өөрөөр ажиллаж эхлэнэ. Хүн яг л эвдэрсэн машин мэт доголдох болно. Үүнийгээ огтхон ч мэдэхгүй. Уруу, гутруу, мохоо болдог. Иймээс аливаа хүн үрийн шингэнээ хамаагүй зарцуулж болохгүй. Үүний тулд яах вэ? Тодорхой арга замууд байна. Гэхдээ энэ аргыг хэн нэгэн хүн шууд эзэмшиж чадахгүй. Үүний тулд бхактын тодорхой үе шатлалууд байдаг бөгөөд түүнийг аажим аажмаар дамждаг. Хамгийн гол нь хүн бэлгийн харьцаанд албан ёсны эхнэртэйгээ хүүхэдтэй болохын тулд, зөвхөн сайн хүүхэдтэй болохын тулд орох хэрэгтэй. Бэлгийн ажил нь зөвхөн сайн хүүхэдтэй болохын тулд зориулагдсан. Зарим хүмүүс энэ талаар сонирхож “ Сайн хүүхэдтэй болохоо яаж мэдэх вэ ?” гэж асуудаг. Энэ үйл явц, тэрч бүү хэл эрэгтэй хүүхэд үү эмэгтэй хүүхэд үү гэдгийг нарийн зохицуулж болдог. Гэхдээ эдгээр нь бол өөр сэдэв.

Дөрөвдүгээр зарчим: Мөнгө хөрөнгөтэй холбогдсон элдэв заль мэх болон шунал хөдөлгөсөн тоглоомноос зайлсхийх. Казинод орж тоглоогүйл бол энэ зарчим зөрчигдөхгүй гэсэн бодолтой хүмүүс байдаг. Гэтэл олон хүн лотто тоглодог. Энэ нь мөн л шунал хөдөлгөсөн тоглоом. Эдгээр нь нүгэлт үйл бөгөөд хүний шунлыг хөдөлгөж ухамсарыг хүсэл тачаалын гуна-руу хөтлөн түүнийг хэрцгий догшин болгодог. Хөзрийн өр ширнээс болж хүмүүс нэгнийгээ алсан тохиолдог байдаг. Мөрийнөөс болж хүний шудрага зан төрх эвдэрч худалч хуурмаг болдог.

 Эдгээр зохицуулах зарчимууд хүнд ямар нөлөө үзүүлэх вэ?

 Цэвэр ариун байдал, өрөвч нинжин сэтгэл, аскетизм, үнэнч шудрага зан төлөвийг өгнө.

Өрөвч нинжин сэтгэл- амьтан алж нядалсантай холбогдох бүхнээс татгалзах

Аскетизм- ямарч мансууруулах зүйл хэрэглэхгүй байх

Цэвэр ариун байдал- зөв амьдарч , ямарч хууль бус харьцаанд орохгүй байх

Үнэнч шудрага- мөрийтэй тоглоом болон бусад шунал хөдөлгөсөн, буруу үйлдлээр мөнгө олдоггүй байх.

Ёс суртахууны 4 зарчмыг хүн өөртөө ингэж бий болгож,төлөвшүүлж чадна. Гэвч энэ бүхний үндэс нь Харе Кришна махамантраг унших явдал юм. Энэ бол гайхалтай үйл.

 Төгсгөлд нь би ариун цэвэрч байхын ач холбогдлын талаар өгүүлье. Энэ бол ведийн соёл болон йогийн салшгүй хэсэг юм.

 Сахлыг байнга тайрч засан богино, цэвэр байлгах хэрэгтэй. Аюурведед өгүүлсэнээр бүх бохир халдварт өвчний гол үр үндэс нь сахал доор хуримтлагддаг байна. Суганы үсээ тогтмол авч байх хэрэгтэй. Ер нь эрэгтэй хүн жижиг хайч байнга авч явж байх нь зохистой. Хэдийчинээн богино тайрна төдийчинээн сайн. Эрэгтэй хүн хэзээ ч урт үстэй явж болохгүй. Энэ нь түүний эрүүл мэнд болон эрчим хүчний тогтолцоонд муугаар нөлөөлдөг. Эрт дээр цагт кшатрий нар цэрэг дайны зорилгоор ид шидэт хүчний йогийг эрхэмлэн урт үстэй байжээ. Үс нь ид шидийн йогтой тодорхой уялдаа холбооьой байдаг.

Бурханы чин бишрэлтэн бхакта нар нь ид шидийн хүчийг огтхон ч сонирхдоггүй учир тэд үсээ авахуулдаг. Хүн бүр өглөө босоод биеэ савандаж сайн угаах шаардлагатай. Энэ нь мөн л нарийн биетэй холбоотой. Хүн шөнийн цагаар хүний нарийн бие идэвхжин бусад нарийн биеттэй холбогдож тэдгээр нь хүний бүдүүн буюу физик биеийг бохирдуулдаг байна. Тиймээс нойрноос сэрмэгц босч сайн савандаж угаагаад цэвэр хүйтэн усаар зайлах хэрэгтэй. Гурван удаа Харе Кришна Махамантраг уншаад дээрээсээ хувинтай хүйтэн ус асгавал бүр сайн.

Олонхи эмэгтэйчүүд урт үстэй байдаг учир зайлах усаа цээжрүүгээ асгаж болно. Гэхдээ уссар шүршиж норгоод дараа нь сайтар самнах хэрэгтэй. Ямар ч тохиолдолд задгай үстэй явж болохгүй. Энэ бол мунхаг харанхуйн шинж тэмдэг бөгөөд Аюурведийн заалтыг ноцтойгоор зөрчиж байна гэсэн үг. Эмэгтэй хүн зөвхөн унтахын өмнө, нөхрийнхөө дэргэд л үсээ задгайлж болно. Богино үстэй бол бүр сайн биз.

 Унтахдаа толгойгоо зүүн тийш нь харуулах нь маш чухал. Энэ бол ведийн астрологийн асуудал . Толгойгоо зүүн тийш нь харуулан унтаж буй хүн тодорхой хэлбэрийн эрчимийг өөртөө шингээж авдаг.

Нар мандаж буй зүг рүү харж унтах нь нэг ёсондоо йог юм. Үүний яльгүй юм гэж бүү бодоцгоо. Хатуу дэвсгэр дээр унтвал бүр сайн. Зөөлөн дэвсгэр дээр унтана гэдэг нь тав тух буюу тама гуна. Унтсан газарт чинь таны эрчим хүчний фантом буюу хуулбар дүрс нь үлддэг. Бусад амьд амьтан энэ фантомоор дамжин нарийн хэлбэр байдлаар танд сөрөг нөлөө үзүүлж болно. Иймээс унтаж боссоны дараа ор дэвсгэрээ усаар шүршиж орон доогуураа нойтон алчуураар арчих хэрэгтэй. Гэхдээ дараа нь өөрийн биеийг дээр өгүүлсэнээр угаана.

 Йогийн бас нэг чухал зүйл бол биеийн бүх нүх сүвээ цэвэр байлгах нь чухал. Энэ бол цэвэр ариун байдлын йог. Бохир муухай үнэр танар нь элдэв янзын нарийн оршнолыг татаж сөрөг нөлөө үзүүлэх болно.

  Лакшми Нараяна дас “Цаг хугацаанаас ангид орших соёл” цуврал лекцийн хэсгээс товчлон орчуулав.

Бхакти йогийг хэрхэн хэрэгжүүлэх вэ Одоо би Та бүхэнд бхакти-йогийг бодит байдалд хэрхэн хийж гүйцэтгэх талаар ярья. Энэ бол онцгой мэдлэг ухаан юм гэдгийг үүнийг анх удаа уншиж байгаа болон, энэ талаар урьд өмнө бага сага сонирхож эхэлсэн хэн бүхэн мэдэх нь чухал. Юуны өмнө – энэ туйлын төгс эрдэм ухаан юм. Хүн бүхэнд өөрийн гэсэн мэдээллийн талбар байдаг. Хэрвээ Та хэн нэгний мэдээллийн ийм талбарт өөрийн мэдээллээр нэвтрэн орохыг оролдон хандвал тэд хоорондоо эс тохирч, зохицохгүй байдал бий болно. Үүний үр дүнд юу болох вэ? Тэнд нэг ёсондоо “ Тэсрэлт “ бий болно. Еүсүсийг цовдлох үед чухамдаа яг ийм тэсрэлт болсон юм. Би юуны тухай яриад байна вэ? Эд бүгд тоглоом наргиан биш ээ. Надад, заримдаа лекцийн үед энэхүү тэсрэлтүүдээс зайлсхийхийн тулд инээдэмтэй, наргиантай зүйлс ярих тохиолдол олонтоо гардаг. Ер нь нөхцөл байдал хүндэрч ирэхийг мэдэрмэгцээ элдэв асуудал гаргуулахгүйн тулд шог хошин зүйл ярьж эхэлдэг. Энэ мэдлэг ер бусын учир хүмүүсийн амьдралд тогтсон ойлгоц, төсөөлөл, хэвшсэн заншил , загварыг эрс өөрчилдөг. Бүгд өөрчлөгдөж эхэлдэг. Энэ нь чухамдаа ухамсарын хувьд өөрчлөлт явагдаж байна гэсэн үг. Иймээс энэхүү мэдлэгт маш нухацтай хандах нь зүйтэй. Би Та бүхнийг энэ талын мэдлэг ойлгоцтой болонгуутаа өөртөө болон хамт амьдардаг гэр бүлийн хүмүүстээ хөнгөн хуумгай зангаар хандахгүй байхыг хүсэж байна. Энэ мэдлэг нь элдэв асуудал ,тайван бус байдлын шалтаг болж болох учир би заримдаа “Би үүнийг мэдэхгүй“ гэх буюу эсвэл шууд хариулт өгөхөөс зайлсхийдэг. Нилээд хотуудад хийсэн лекцүүдэд , тодорхой хэмжээний мэдлэг ойлгоц бүхий хүмүүс ирж, мэдээллийг тайван сонсож хүлээн аваад өөрсдийн мэдлэгээ улам гүнзгийрүүлдэг. Харин зарим нэгэн хотуудад лекцийн агуулгыг улам гүнзгийрүүлж, нарийн тайлбарлан дэлгэрэнгүй явуулсан боловч хүн бүр үнэнийг сонсож энэ талын мэдлэгийг хүлээн авч сайтар тунгаан бодоход бэлэн биш байсан. Олон хүний хувьд тэсрэлт болж эхэлсэн. Энэ бол маш чухал бөгөөд гүн гүнзгий мэдлэг ухаан юм. За одоо бхакти-йог гэж юу болох талаар ярья. Бхакти – гэж “чин бишрэлээр зүтгэх” гэсэн утгатай санскрит үг юм. Чин бишрэлээр зүтгэх гэж юуг хэлнэ вэ? Энэ бол Бурханыг хольцоогүй цэвэр, ариунаар , өөр ямар ч сэдэл шалтгаангүйгээр хайрлан, Түүний төлөө зүтгэхийг хэлж байгаа юм. Ийм систем, номлол сургаал өөр хаана ч байхгүй. Шашны янз бүрийн хэлбэрүүдэд ашиг, олз, шан харамжийн асуудлууд агуулагдаж байдаг бөгөөд хүмүүсийг өөрсдийн хүсэлтээ гүйцэлдүүлэхийг номлож байдаг. Тухайлбал галан биетэй болох, Бурхан Бодгалиас цацрах туяан төлөвт нэгдсэнээр цэнгэн жарагх г.м. Тухайн хүнд цэнгэх жаргахын хүсэл эрмэлзэл байсаар байгаа нөхцөлд цэвэр ариуны талаар ярихын ч хэрэггүй юм.Юуны тулд тэд ид шидийн хүчтэй болох гэж хүсээд байгаа юм бэ? Цэнгэхийн тулд. Юу гэж өөрийгөө би бол Бурхан хэмээн өргөмжлөөд тунхаглан зарлаад байгаа юм бэ? Мөн л цэнгэхийн тулд, бусдыг эрхшээлдээ байлгахын тулд, Яах гэж Бурхантай нэгдэн нийлэх гээд байгаа юм бэ? Өөрөө Бурхан шиг байхын тулд. Энэ бүгдийг ойлгоход маш хялбар. Гэвч Бурханы хязгаарын эрчим нь болох амьд амьтад нь зөвхөн Түүнийг л цэнгүүлэх хувь тавилантай билээ. Энэ бол түүний жинхэнэ жам ёсны зориулалт, заяагдсан хувь тавилан . Амьд амьтан нь би бол Бурхан хэмээн дөвийлгөн өргөмжлөхгүй, Мөн Түүнтэй нэгдэнэ гэлгүйгээр өөрийгөө бүхэлд нь Бурханы төлөө зүтгэхэд зориулж чадсан тэр цагт л сүнстэй
Scroll to Top