Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62

2-р хэсэг

Аяа бас,
Өөрөө муу яваад бусдыг жишээ татна.
Хүний хүчээр сайн яваад сэдрэг эрмшинэ.
Дээр явбал атаархана.
Доор явбал дарлана.

Энэ цагийн Алаглагч ноёд, Авилгач түшмэд, Хариу бодогч өглөгийн эзэд, Тэмцэлдэгч ардаас эхлэн Суудлын төлөө олох нэр, Эдийн төлөө номлох ном, Алдрын төлөө үйлдэх буян, Өмгийн төлөө шүтэх шавь тэргүүтэн Муу явдлыг өөрөө үйлдээд Цагийг муу гэнэ. Товчилбол: Сансрын гянданд үйлээр хүлэгдэж, Мунхгийн харанхуйд тачаангуйгаар согтож, Урины мэсийг барин, Омгоор түлэгдэж, Атаагаар агсамнаж, Зовлонгийн эвэршээлд эмгэнэх Амьтан бүгд хөөрхий. Шим үгүй энэ насны хавцгайд Авралын чагтага тасраад, Авах гээхийн нүд тэсэрсэн, Амьтан бүгд хөөрхий. Ихсээс мятрах, Багад дээрэлхэх Ичгүүргүй амьтан хөөрхий. Даарвал хувцас, Халууцвал сүүдэр, Өлсвөл хоол, Цангавал унд, Зүдэрвэл нойрны төдий, өнөө маргаашийн төдий Туйлбаргүй сэтгэлтэн хөөрхий. Гаслант муу заяанаас гараад, Гайхамшигт хүмүүн биеийг олчихоод. Энэ мэт үйлийн үрийг Эдлэгч амьтад даанч хөөрхий хэмээв. Тэр цагт нөгөө хүн бас ийн асуув. – Аяа энэ мэт муу цагт үнэнийг санагч хүн ямраар явбал зохих вэ? Нисгэгч хүн өгүүлрүүн: – Нөхрийн дээд сэрэмж мөн боловч Багш, эцэг, эх гурван ачтанаа бүү хард. Эрдмийн дээд эв мөн боловч Хилэнцэт нөхөртэй бүү нөхц. Учраад хэлэлцдэг жам мөн боловч Хэмжээгүй үг бүү ярь. Бурхнаас илүү аврагч үгүй тул Сүжиглээд дамжиг бүү үйлд. Номоос илүү эрдэм үгүй тул Суралцаад омог бүү үүсгэ. Хуврагаас илүү өмөг үгүй тул Хүндлээд гэм бүү эр. Манийг хорлогч нисванис мөн тул Сэтгэлийг харуулдаж хориг тавь Тэр хүн бас ийн асууруун: – Сургаал хэрэгтэй хүн ямар вэ? хэрэггүй хүн ямар вэ? Нисгэгч хүн өгүүлрүүн: – Үл мэдэгч ухаангүй хүнд сургаал хэрэггүй. Өөрийн биеийг тоосон омогтой хүнд сургаал хэрэггүй. Өгүүлсэн үгийг үл авагч хүнд сургал хэрэггүй. Үзсэний дараа мартаж орхидог хүнд сургаал хэрэггүй. Эгэл хэрэггүй хүсэлд шунагч хүнд сургаал хэрэггүй. Ихэс мэргэдээс дутагч хүнд сургаал хэрэггүй. Элдэв башир нөхөдтэй ханилагч хүнд сургаал хэрэггүй. Их суудлыг хүсч нэрэлхэгч хүнд сургаал хэрэггүй. Энэ хойт хоёр явдлын эцсийг үл бодогч хүнд сургаал хэрэггүй. Учрыг ухах ухаантай хүнд сургаал хэрэгтэй. Үнэнийг баригч шудрага хүнд сургаал хэрэгтэй. Улмаар буяныг хураагч хүнд сургаал хэрэгтэй. Очирдар багшийн зарлигийг хадгалагч хүнд сургаал хэрэгтэй. Үхэх, өвдөхийн зовлонг сэрэмжлэгч хүнд сургаал хэрэгтэй. Үлэмж дээдийн номыг дээдлэгч хүнд сургааал хэрэгтэй. Сургагч нь : Зоргоор бус, үнэнээр бол сургаж болно. Зовлонт үйлээс зайлуулагч бол сургаж болно. Өөрөө эс мэдэвч дээдсийн зарлигтай бол сургаж болно. Үлэмж мэргэн биш ч омог сэтгэлгүй бол сургаж болно. Тэр хүн: Тийм бол Надад мэдэхэд хялбар, Хийхэд хялбвар, Явахад амар, Санахад томъёотой Нэгэн сургаал айлдаж хайрлана уу? Гадна биеийн явдал, Дотоод хэлний үйл, Нууц сэтгэлийн чиг байдлыг ямар мэт явах вэ? Гадаад амины аж төрөл, Дотоод их, бага төрийн явдал, Нууц дээдийн номыг бүтээх зэргийг ямар мэт явах вэ? Жаргах цагт санах санаа, Зовох цагт хатамжлах сэтгэлийг надад айлдаж хайрла. Нисгэгч хүн ийн өгүүлрүүн: – Гадаад биеийн явдал гэвэл, Ёстныг хүндэл. Настныг баярлуул. Ачтанаа өргө. Бачтанаас зайл. Сайнаас бүү сал. Саданг бүү эр. Олон бүү арилж. Огт бүү харамла. Зүйл бүрийн хувцас бүү өмс. Зүг талгүй бүү гайхуул. Хэлний өгүүлэх хэмээвэл: Хэрцгийлж хэрүүл бүү үүсгэ. Хэгжүүрхэж омог бүү үүсгэ. Хэлбийж олон янз бүү урав. Саваагүй тохуун үг бүү хэл. Санамсаргүй олхио үг бүү хэл. Хордож бусдын гэмийг бүү малт. Ховсорч хэрэггсүй үг бүү зөө. Хуурай хоосон амлаж бүү суу. Сэтгэлийн чиг гэвэл, Шинжлэлгүй бүү сэтгэ. Сэрэмжгүй бүү цалгайр. Гэнэт нөхөрт бүү итгэ. Гэнэдэж хүнээс бүү урьд. Буруу юмыг бүү өмөөр. Бусдын юманд бүү шуна. Бузгай дээрэнгүйг бүү үүсгэ. Бузар хилэнцийг бүү тарь. Завгүй гэж бүү алгасар. Чадалгүй байж бүү дуурай. Магад дээдсдийг олж нөхөрлө. Муу явдалтнаас насад дутаа. Санасан бүрийг бүү хөөцөлд. Салах учрахад бүү гомд. Буянтай санаанаас бүү холд. Бодь сэтгэлийг бүү умарт. Нийтэд нь товчлон хураавал: Өгвөл эд мөн. Сахивал санваар мөн. Хүлцвэл хуяг мөн. Хичээвэл мөр мөн. Эс мартвал бясалгал мөн. Мэдвэл билиг мөн. Мунхаг хүнийг оролдвол Үйлийн үрийг үл мэдэх тул өөрөө гутах болно. Хүсэлтэй хүнийг чанга хоригловол Гансрах тул аргаар номхотго. Ууртай хүнийг ширүүн хэлбэл Аюул болох тул улмаар ухуул. Омогтой хүнийг дарлавал Хорсох тул нэр цолоор баясга. Дээрэнгүй хүнийг хөгжөөвөл Хэрэг гарах тул их битгий хэрэгс. Атаач хүнд нүүр эс өгвөл Гомдох тул сайхан загна. Харамч хүн ширхэг утсыг ч болов Харамлах тул арилжаа бүү хий. Ховч хүнтэй хэлэлцвэл Бусдын гэмийг сонсох тул бүү итгэ. Их хүнд нүүр эс засвал Өмөггүй болох тул ёсын төдий хүндэл. Боол хүнийг эс баярлуулбал Явдал хождох тул бага сага юм өг. Өр бүү хий. Өглөг бүү тасал. Хулгай бүү хий. Новсоргон бүү загна. Олноос зөвш. Онц өөрийн санааг сүүлд гарга. Хэлбэл бүү буц. Санавал бүү март. Хүнийг нүүрчилж Хэргийг буруу болго. Хүнд чиггүй загнаж Сайхан зангүй бүү суу. Эд хэмээвэл ертөнцийн ёсны сургаал Эдүгээ номын ёсны сургаал гэвэл. Биеийг тороос алдуурсан шувуу мэт Аглагийг шүт. Хэлний үгийг хувийн зангиа мэт Алдралтгүй боо. Урьдын хийсэн хилэнцээс Хор уусан мэт хашир. Магад гарах буянт сэтгэлийг Амь мэт энхрийл. Хилэнцэт нөхрөөс Аврага могой үзсэн мэт зайл. Буяны саданг Өөрийн толгой мэт өргө. Сэтгэлийн эрдмийг Яст мэлхийн гишүүн мэт нуу. Усгал зөөлөн занг Мөрний урсгал мэт ундраа. Чин зориг хичээнгүйг Буугийн сум мэт чиглүүл. Гурван эрдэнийн үйлсд Морь нохой мэт зутгэ. Олон амьтанд Сал онгоц мэт боол сэтгэлийг барь Тангараг сахил хоёрыг Шил толь мэт хайрла. Өөрийн гэмийг Салхи мэт алдаршуул. Зөв бол Бүхэнд дайсан ч бол үйлд. Буруу бол Хааны суудалд суулгавч зайл. Буян болох бол Хилэнц мэт боловч үйлд. Хилэнц болох бол Буян мэт боловч тэвч. Үлгэрлэвэл, Хүнтэй адил боловч Ороолон бол бүү учир. Галзуутай адил загнавч Дээдэс төрөлхтөн бол шүт. Түүнчлэн, Билиг буй бөгөөс Эрдэм үл болох зүйл нэг ч үгүй. Сүсэг буй бөгөөс Адис үл гарах юм нэг ч үгүй. Хичээнгүй буй бөгөөс Үл бүтэх юм нэг ч үгүй. Бодь сэтгэл буй бөгөөс Нөхөр үл болох амьтан нэг ч үгүй. Тэр цагт, – Билигтэй бол юм бүгд эрдэм болохын учир ю вэ ? хэмээсэнд Үлгэрлэвэл, Чулуун хор эмч хүнд эм, Таарах өвчин рашаан, Зүгээр хүнд хор болсон мэт Шимийг нь авах юм бол өчүүхэн юм ч Их эрдэм болох нь олон. Хорхой тэжээж авсан шүлс Магнаг болохыг үз. Билиг, сүсэг, хичээнгүй, бодь сэтгэл дөрөв Ялгал, оньс, эрдэм, сайн дөрөв. Товчийн төдий өгүлбэл: Сүсэггүй бол бурхныг шүтэж үл чадна. Бурхныг шүтэж эс чадвал Зарлигийг дагаж үл чадна. Зарлигийг эс дагавал Ишийн эрдмийг үл олно. Түүнийг үл олбол Онол төрөхгүй. Тэр хоёр үгүй бол Авах, гээхийн алин ч үгүй буруудна. Хичээнгүй үгүй бол Туурвусан үйл хэрэггүй өнгөрнө. Бодь сэтгэлтэй хүн Нялх боловч олныг эзэмдэнэ. Хорлох сэтгэлтэй хүн Идэр хүххтэй ч дайсныг аривтагана. Хайртай гэгч нь дотуурчлахын нэр. Хилэгнэх гэгч нь урины нэр. Жаргах гэгч нь нойрын нэр. Их хурц гэгч нь омгийн нэр. Харилгах гэгч нь атааны нэр. Үгийг урвуулж хэлбэл Мөн чанар нь таван хорын нэр бий. Өвчин бага боловч үхлийн шалтгаан. Будаг бага боловч өнгө урвуулахын шалтгаан. Буян бага боловч туслахын шалтгаан. Гал бага боловч түлэхийн шалтгаан. Нүгэлт нөхөр хол боловч хорлохын шалтгаан. Бусдын өргөмлөх үгэнд хөөрөлгүй Насад өөрийн сэтгэлийг нам дарж явтугай. Сайн, муу хоырыг сэтгэлээс таньдаг. Тус, хор хоёрыг үйлдэлээс таньдаг. Үнэн, худал хоёр сүүлдээ тодордог. Жаргал, зовлон хоёр өөрийн үйлээс болдог тул Зориг шантралгүй Буянтай сэтгэлийг хадгалвал Үхэвч санаа амар буй. Тэр цагт нөгөө хүн: – Товч нь юу вэ? хэмээсэнд Нисгэгч хүн өгүүлрүүн – Аврал бүгдийн товч багш мөн. Сахил бүгдийн товч сэрэмж мөн. Үзэл бүгдийн товч хоосон чанар мөн. Санаа бүгдийн товч мөнх бус мөн. Ном бүгдийн товч сэтгэлийг ариусгах мөн. Таван махбод бүгд Огторгуйн махбодод хурна. Таван хор бүгд Мунхаг сэтгэлд хурна. Дурлаж мэдвэл сансар, нирваан бүгд Сэтгэлийн чанараас үл давна. Үлгэрлэвэл, Хоосон хумхийн тоос цугларсаар Арвидвал шороо болно. Шороо арвидвал уул болно. Чийг арвидвал ус болно. Мана арвидвал үүл болно. Туупуй арвидвал балгад болно. Түүнчлэн биегүй хоосон сэтгэл Буруудвал нисванис болно. Нисванис арвидвал там боловсроно. Зөвдвөл буянт мөр болно. Буян арвидвал бурхан болно. Энэ мэт элдэв зүйлийн үзэгдэл Бүгд шүтэн барилдлага Үзэгдлийн төдий хоосон. Хэмээн өгүүлэхийн агаарт зүүд замхарваа. Сайн муу, үнэн худал үгсийг наадмын төдий бичсэн Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээгдэх төгсөв. Ум сайн амгалан болтугай Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа Жич: Хоосон гэгч огт байхгүй бөгөөд шунйавади буюу Бурхан Багшийн ведийн замаас гажуудагч нарыг хуурахын тулд зохиосон хуурмаг номлол болой.

 

2-р хэсэг Аяа бас, Өөрөө муу яваад бусдыг жишээ татна. Хүний хүчээр сайн яваад сэдрэг эрмшинэ. Дээр явбал атаархана. Доор явбал дарлана. Энэ цагийн Алаглагч ноёд, Авилгач түшмэд, Хариу бодогч өглөгийн эзэд, Тэмцэлдэгч ардаас эхлэн Суудлын төлөө олох нэр, Эдийн төлөө номлох ном, Алдрын төлөө үйлдэх буян, Өмгийн төлөө шүтэх шавь тэргүүтэн Муу явдлыг өөрөө үйлдээд Цагийг муу гэнэ. Товчилбол: Сансрын гянданд үйлээр хүлэгдэж, Мунхгийн харанхуйд тачаангуйгаар согтож, Урины мэсийг барин, Омгоор түлэгдэж, Атаагаар агсамнаж, Зовлонгийн эвэршээлд эмгэнэх Амьтан бүгд хөөрхий. Шим үгүй энэ насны хавцгайд Авралын чагтага тасраад, Авах гээхийн нүд тэсэрсэн, Амьтан бүгд хөөрхий. Ихсээс мятрах, Багад дээрэлхэх Ичгүүргүй амьтан хөөрхий. Даарвал хувцас, Халууцвал сүүдэр, Өлсвөл хоол, Цангавал унд, Зүдэрвэл нойрны төдий, өнөө маргаашийн төдий Туйлбаргүй сэтгэлтэн хөөрхий. Гаслант муу заяанаас гараад, Гайхамшигт хүмүүн биеийг олчихоод. Энэ мэт үйлийн үрийг Эдлэгч амьтад даанч хөөрхий хэмээв. Тэр цагт нөгөө хүн бас ийн асуув. – Аяа энэ мэт муу цагт үнэнийг санагч хүн ямраар явбал зохих вэ? Нисгэгч хүн өгүүлрүүн: – Нөхрийн дээд сэрэмж мөн боловч Багш, эцэг, эх гурван ачтанаа бүү хард. Эрдмийн дээд эв мөн боловч Хилэнцэт нөхөртэй бүү нөхц. Учраад хэлэлцдэг жам мөн боловч Хэмжээгүй үг бүү ярь. Бурхнаас илүү аврагч үгүй тул Сүжиглээд дамжиг бүү үйлд. Номоос илүү эрдэм үгүй тул Суралцаад омог бүү үүсгэ. Хуврагаас илүү өмөг үгүй тул Хүндлээд гэм бүү эр. Манийг хорлогч нисванис мөн тул Сэтгэлийг харуулдаж хориг тавь Тэр хүн бас ийн асууруун: – Сургаал хэрэгтэй хүн ямар вэ? хэрэггүй хүн ямар вэ? Нисгэгч хүн өгүүлрүүн: – Үл мэдэгч ухаангүй хүнд сургаал хэрэггүй. Өөрийн биеийг тоосон омогтой хүнд сургаал хэрэггүй. Өгүүлсэн үгийг үл авагч хүнд сургал хэрэггүй. Үзсэний дараа мартаж орхидог хүнд сургаал хэрэггүй. Эгэл хэрэггүй хүсэлд шунагч хүнд сургаал хэрэггүй. Ихэс мэргэдээс дутагч хүнд сургаал хэрэггүй. Элдэв башир нөхөдтэй ханилагч хүнд сургаал хэрэггүй. Их суудлыг хүсч нэрэлхэгч хүнд сургаал хэрэггүй. Энэ хойт хоёр явдлын эцсийг үл бодогч хүнд сургаал хэрэггүй. Учрыг ухах ухаантай хүнд сургаал хэрэгтэй. Үнэнийг баригч шудрага хүнд сургаал хэрэгтэй. Улмаар буяныг хураагч хүнд сургаал хэрэгтэй. Очирдар багшийн зарлигийг хадгалагч хүнд сургаал хэрэгтэй. Үхэх, өвдөхийн зовлонг сэрэмжлэгч хүнд сургаал хэрэгтэй. Үлэмж дээдийн номыг дээдлэгч хүнд сургааал хэрэгтэй. Сургагч нь : Зоргоор бус, үнэнээр бол сургаж болно. Зовлонт үйлээс зайлуулагч бол сургаж болно. Өөрөө эс мэдэвч дээдсийн зарлигтай бол сургаж болно. Үлэмж мэргэн биш ч омог сэтгэлгүй бол сургаж болно. Тэр хүн: Тийм бол Надад мэдэхэд хялбар, Хийхэд хялбвар, Явахад амар, Санахад томъёотой Нэгэн сургаал айлдаж хайрлана уу? Гадна биеийн явдал, Дотоод хэлний үйл, Нууц сэтгэлийн чиг байдлыг ямар мэт явах вэ? Гадаад амины аж төрөл, Дотоод их, бага төрийн явдал, Нууц дээдийн номыг бүтээх зэргийг ямар мэт явах вэ? Жаргах цагт санах санаа, Зовох цагт хатамжлах сэтгэлийг надад айлдаж хайрла. Нисгэгч хүн ийн өгүүлрүүн: – Гадаад биеийн явдал гэвэл, Ёстныг хүндэл. Настныг баярлуул. Ачтанаа өргө. Бачтанаас зайл. Сайнаас бүү сал. Саданг бүү эр. Олон бүү арилж. Огт бүү харамла. Зүйл бүрийн хувцас бүү өмс. Зүг талгүй бүү гайхуул. Хэлний өгүүлэх хэмээвэл: Хэрцгийлж хэрүүл бүү үүсгэ. Хэгжүүрхэж омог бүү үүсгэ. Хэлбийж олон янз бүү урав. Саваагүй тохуун үг
Scroll to Top