Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 8 2 4
Users Today : 19
Users Yesterday : 21
Total Users : 14824
Views Today : 41
Views Yesterday : 51

Нэгэн удаа буянлаг, бурханлаг брахман нэгэн архичин эрд хандаж: “Ай нөхөр минь, миний сайн сэтгэлийн зөвлөгөөг сонсож, өөрийнхөө сайн сайхны тулд архи уухаа боль. Ариун судар номонд архи, дарс уугч хүмүүс тамд унана гэж айлдсан байдаг” гэхэд архичин эр: “Сүрэн Бабу ч бас архи уудаг шүү дээ” хэмээн эсэргүүцэв. “Тэр ч бас там руу явна” гэж брахман хариулав. “Барун Бабу ч бас архи хэрэглэдэг дээ!” хэмээн архичин мөчөөгөө үл өгөв.

“Тэр ч бас тамд унана”.

“Арун Бабу бас л уудаг” гэж мөнөөхь эр зүтгэв.

“Тэр мөн л там руу одно. Архи уудаг хэн ч бай гарцаагүй тамд ойчно” гэж брахман түүнийг итгүүлэх гэж оролдов.

Тэгмэгц архичин эр: “Аа тэгвэл өөр хэн хэн тамд унах вэ? ” гэхэд

“Худал хэлдэг, хулгай хийдэг, бусдыг хууран мэхэлдэг, хууль бус эр, эмийн харьцаанд орогчид тамд унана” хэмээн брахман хариулав.

“Тэгвэл биеэ үнэлэгч-брахмини нар яах бол?” хэмээн архичин этгээд дахин сонирхлоо.

“Там”.

Архичин эр хэсэг дуугүй байснаа, дараа нь мөн л “Тэгэхээр бүх биеэ үнэлэгч нар тамд ойчно гэсэн үг үү?” хэмээхүйд брахман:

“Тийм” хэмээн хариулав.

“Аан тэгвэл архи, дарсны мухлагаар орогчид тамд очих уу?” гэж архичин эр үргэлжлүүлэн лавлахад

“Тэд мөн л тамд унана” гэж брахман хариу өчив.

Тэгмэгц архичин эр байдгаараа баярлан хөөрч: “Пөөх, тэр тамд чинь тэгвэл чөтгөрийн олон ардууд байх юм байна гээч! Хэрэв тамд тийм олон хүн очдог юм бол тэнд ч ёстой хачин хөгжилтэй байгаа даа”  хэмээн байдгаараа хашгиран өгүүлсэн гэдэг.

Тайлбар

Материаллаг ертөнцөд амьдрагч хүмүүсийн олонхи нь хүмүүс асар ихээр муу муухай, гутамшигт үйл хийж байхад сэтгэл түгших зүйлгүй гэж тооцдог. Чухамдаа хэзээ ч үл бурханд үйлчлэн зүтгэгч унан доройтсон сүнснүүд нь  энэ гариг дээр амьдрагч хүмүүсийн дийлэнхи хэсгийг бүрдүүлдэг. Мэдээжийн хэрэг, ихэнхи хүмүүс урьдын л янзаараа Бурханд үл үйлчлэн зүтгэж, урьдынхаараа л сэтгэл амар байсаар байх ба түүнийг бусад бурхангүйчүүдийн л адил хувь тавилан хүлээж буй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг. Иймээс ч “шороо шиг олон ариун хүмүүс рүү сургаал сонсох гэж яваад яахав! Бүх хүмүүс хаашаа явж байна, тийшээ нь л зүглэе” гэж боддог. Ингэж олон олон хүмүүс Бурханд чин бишрэлээр үйлчлэн зүтгэхийг онцгой чухлаар хүлээж авдаггүй. Энэ бол шунал хүслийн гуна юм.

Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Тхакурын Упакхьяна-Упадеша буюу Сургамжит түүхүүд номоос орчуулан сийрүүлсэн: Балабхадра дас

Нэгэн удаа буянлаг, бурханлаг брахман нэгэн архичин эрд хандаж: “Ай нөхөр минь, миний сайн сэтгэлийн зөвлөгөөг сонсож, өөрийнхөө сайн сайхны тулд архи уухаа боль. Ариун судар номонд архи, дарс уугч хүмүүс тамд унана гэж айлдсан байдаг” гэхэд архичин эр: “Сүрэн Бабу ч бас архи уудаг шүү дээ” хэмээн эсэргүүцэв. “Тэр ч бас там руу явна” гэж брахман хариулав. “Барун Бабу ч бас архи хэрэглэдэг дээ!” хэмээн архичин мөчөөгөө үл өгөв. “Тэр ч бас тамд унана”. “Арун Бабу бас л уудаг” гэж мөнөөхь эр зүтгэв. “Тэр мөн л там руу одно. Архи уудаг хэн ч бай гарцаагүй тамд ойчно” гэж брахман түүнийг итгүүлэх гэж оролдов. Тэгмэгц архичин эр: “Аа тэгвэл өөр хэн хэн тамд унах вэ? ” гэхэд “Худал хэлдэг, хулгай хийдэг, бусдыг хууран мэхэлдэг, хууль бус эр, эмийн харьцаанд орогчид тамд унана” хэмээн брахман хариулав. “Тэгвэл биеэ үнэлэгч-брахмини нар яах бол?” хэмээн архичин этгээд дахин сонирхлоо. “Там”. Архичин эр хэсэг дуугүй байснаа, дараа нь мөн л “Тэгэхээр бүх биеэ үнэлэгч нар тамд ойчно гэсэн үг үү?” хэмээхүйд брахман: “Тийм” хэмээн хариулав. “Аан тэгвэл архи, дарсны мухлагаар орогчид тамд очих уу?” гэж архичин эр үргэлжлүүлэн лавлахад “Тэд мөн л тамд унана” гэж брахман хариу өчив. Тэгмэгц архичин эр байдгаараа баярлан хөөрч: “Пөөх, тэр тамд чинь тэгвэл чөтгөрийн олон ардууд байх юм байна гээч! Хэрэв тамд тийм олон хүн очдог юм бол тэнд ч ёстой хачин хөгжилтэй байгаа даа”  хэмээн байдгаараа хашгиран өгүүлсэн гэдэг. Тайлбар Материаллаг ертөнцөд амьдрагч хүмүүсийн олонхи нь хүмүүс асар ихээр муу муухай, гутамшигт үйл хийж байхад сэтгэл түгших зүйлгүй гэж тооцдог. Чухамдаа хэзээ ч үл бурханд үйлчлэн зүтгэгч унан доройтсон сүнснүүд нь  энэ гариг дээр амьдрагч хүмүүсийн дийлэнхи хэсгийг бүрдүүлдэг. Мэдээжийн хэрэг, ихэнхи хүмүүс урьдын л янзаараа Бурханд үл үйлчлэн зүтгэж, урьдынхаараа л сэтгэл амар байсаар байх ба түүнийг бусад бурхангүйчүүдийн л адил хувь тавилан хүлээж буй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг. Иймээс ч “шороо шиг олон ариун хүмүүс рүү сургаал сонсох гэж яваад яахав! Бүх хүмүүс хаашаа явж байна, тийшээ нь л зүглэе” гэж боддог. Ингэж олон олон хүмүүс Бурханд чин бишрэлээр үйлчлэн зүтгэхийг онцгой чухлаар хүлээж авдаггүй. Энэ бол шунал хүслийн гуна юм. Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Тхакурын Упакхьяна-Упадеша буюу Сургамжит түүхүүд номоос орчуулан сийрүүлсэн: Балабхадра дас
Scroll to Top