Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

Хүн үндсэн 4 учир зорилгыг биелүүлэхийн тулд төрдөг гэж Ведэд үздэг. Харин амьтан адгуус мэт идэж, ууж, үржин олширч, үхэж, төрөхийн тулд биш. Үүний эхнийх нь дхарма буюу өөрт оноогдсон үүргүүд. Тухайн хүн энэ ертөнцөд чухам ямар үүрэгтэй ирсэн бэ гэдгийг тодорхойлох нь ведийн зурхайн эхний алхам юм. Дараагийнх нь артха буюу санхүү, мөнгө хөрөнгөний хангамжтай байдал. Өөрт оногдсон үүргээ хангалттай сайн гүйцэтгэх нь артха буюу хөрөнгө санхүү сайн байхад чухал нөлөөтэй. Хүн чухам ямар ажил эрхлэх, ямар мэргэжил сонгох, ямар төрлийн бизнес эрхлэх зэргийг тухайн хүний төөрөгнөөс хялбархан харж болно.

Зарим хүмүүс ажил мэргэжлээ буруу сонгосноор өөрийн хэзээ ч амжилт үл олж чадах салбарт хамаг хүч, чадлаа  бардаг. Тэгвэл ведийн зурхайд хандсанаар өөрийн  цаг, мөнгө, хүчээ дэмий үрэлгүйгээр хамгийн амжилт олж чадах салбар, эсвэл мэргэжлээ сонгон амжилтанд хүрэх бүрэн боломжтой.

Үүний дараагийн зорилго нь кама буюу хүсэл тэмүүлэл. Хүн үй түмэн хүсэл, мөрөөдлийг тээн орчлонд ирдэг. Тэгвэл  хангалттай артха буюу санхүүгийн хөгжил дэвшилтэй байдал нь хүнийг өөрийн материаллаг ертөнцийн элдэв төлөвлөгөө, ялангуяа хүсэл шуналаа ханган биелүүлэхэд туслана. Энэ нь материйн ертөнцийн үндсэн тэнхлэг болсон эр, эмийн харьцааны асуудлыг илүүтэй илэрхийлнэ. Судар шастирт заагдсан дүрэм журмын дагуу өөрийн хүсэл шуналаа багасгаснаар түүнд энэ ертөнцийн элдэв чамин тансаг зүйлс сонирхолтой биш болж эхлэх ба ерөөсөө энэ ертөнцийн аз жаргал, мэдрэхүйн цэнгэл гээч зүйлс бол түрхэн зуурын бөгөөд утга учиргүй юм гэдгийг гүн гүнзгий ухамсарлаж эхэлмэгц хүн ангижрал гэгээрэл буюу энэ материйн ертөнцийн чанадыг сонирхож эхэлдэг. Энэ бол хүний амьдралын 4 дэхь зорилго буюу мокша юм. Эдгээр 4 зорилго нь хүн хүний хувьд төрсөн цаг хугацаа төөргөөс нь хамаараад өөр өөр байдаг. Оноогдсон үүрэг, эрхлэх ажил, гэр бүлийн  байдал (зарим хүмүүс гэр бүл болохгүй байхаар заяасан ч байдаг), ангижрал гэгээрэл зэргээрээ.

Ведийн зурхайн төөргийг харахад тухайн хүний амьдрал амь насыг дааж явдаг, эцэст нь  ангижрал гэгээрэлд хүрэхэд туслах онцгой нэгэн Бурхан байдаг. Үүнийг Ишта-дэвата гэж нэрлэнэ. Энэ нь хүн бүрт харилцан адилгүй байдаг. Харин энэ нь ямар нэг сахиулсан тэнгэр биш бөгөөд Дээд Бурханы аль нэгэн хувилгаан юм. Ведийн сударт шастирт ямар нэг сахиулсан тэнгэрт мөргөснөөр хүн ангижралд хүрэх боломжгүй тухай бичсэн бий. Хэрвээ хүн ингэж оролдох аваас үүнийг  нохойн сүүлнээс бариад хөлгүй их далайг гатлах гэж оролдож байгаа тэнэг хүнтэй зүйрлэсэн байдаг.

Дээр өгүүлсэн 4 зорилгоос гадна хүний амьдралын дээд зорилго гэж байдаг бөгөөд энэ нь ямар ч хүний хүрч болох, хүрвэл бас тэмүүлвэл зохих зүйл юм. Үүнийг Бурханыг хайрлах хайр буюу према гэж нэрлэдэг. Према пум махан артхан буюу према нь хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл гэж ведэд тэмдэглэсэн байна. Энэ бол тухайн хүний хэзээ төрсөн, ямар төөрөг зурлагатайгаас үл хамаарч хүн болж төрсөн хэнд ч ялгаагүй адил зүйл юм. Бурханыг хайрлах хайр буюу энэ према нь бидний сүнсний жинхэнэ хүсэн тэмүүлж байдаг зүйл бөгөөд энэ нь бидний үйл олон материаллаг хүсэл, материйн элдэв бүрхүүлээр хучигдсан юм. Энэ бол бидний жинхэнэ, хэзээ ч, урьд хойд насанд ч үл өөрчлөгдөх дхарма бөгөөд үүнийг санатана-дхарма буюу хүний мөнхийн үүрэг зорилго гэж нэрлэнэ. Кали югагийн энэ төвөг бэрхшээлийн эринд маш олон чхала дхарма буюу хуурмаг шашин, номлол бий болж, хүмүүс ангижрал гэгээрлийн тухай зөв ойлголттой байж, зөв зам мөрөөр замнах нь маш хэцүү болохыг олон судруудад зөгнөсөн байдаг.  Гэр орноо орхин, аглаг ууланд бясалгал хийн удаан хугацаагаар гэгээрэлд тэмүүлэх хүн бараг байхгүй болох аж. Харин энэ цагийн нэг хамгийн гайхамшигтай зүйл нь хүн нэгэн мантра буюу тарни уншлагыг байнга уншсанаар гэр орноо орхин уул, аглагт одолгүй, нийгэмд эзлэх байр сууриа, ажил албаа орхилгүйгээр тэрхүү Бурханыг хайрлах хайр буюу премад хүрч чадна гэдгийг олон судар шаструудад батласан байдаг. Хэрвээ хүн энэхүү премад хүрч чадах аваас гэгээрлийн хамгийн дээд оргилд хүрлээ гэсэн үг юм. Хүний төөрөг зурлагыг хараад хүн нас нөгчсөнийхөө дараагаар хаана очиж төрөхийг хэлж болдог. Зарим нэг нь асурын гаригт, зарим нэг нь тэнгэрийн гаригт, зарим нэг нь там бэрдэд, зарим нэг нь хүний ертөнцөд, зарим нь бүр ангижрал гэгээрэлд хүрэх гэх мэт. Хэрвээ хүн энэхүү тарни мантраг байнгад давтан уншваас тухайн хүний төөрөг зурлага ямар байхаас буюу дараагийн төрөл хаана очиж төрөх боломжтойгоос үл хамаарч шууд энэ ертөнцийн уяа хүлээснээс суларч ангижрал гэгээрэлд хүрч чадна.

Харе Кришна Харе Кришна Кришна Кришна Харе Харе

Харе Рама Харе Рама Рама Рама Харе Харе

 

Бичиж сийрүүлсэн: Балабхадра дас

Хүн үндсэн 4 учир зорилгыг биелүүлэхийн тулд төрдөг гэж Ведэд үздэг. Харин амьтан адгуус мэт идэж, ууж, үржин олширч, үхэж, төрөхийн тулд биш. Үүний эхнийх нь дхарма буюу өөрт оноогдсон үүргүүд. Тухайн хүн энэ ертөнцөд чухам ямар үүрэгтэй ирсэн бэ гэдгийг тодорхойлох нь ведийн зурхайн эхний алхам юм. Дараагийнх нь артха буюу санхүү, мөнгө хөрөнгөний хангамжтай байдал. Өөрт оногдсон үүргээ хангалттай сайн гүйцэтгэх нь артха буюу хөрөнгө санхүү сайн байхад чухал нөлөөтэй. Хүн чухам ямар ажил эрхлэх, ямар мэргэжил сонгох, ямар төрлийн бизнес эрхлэх зэргийг тухайн хүний төөрөгнөөс хялбархан харж болно. Зарим хүмүүс ажил мэргэжлээ буруу сонгосноор өөрийн хэзээ ч амжилт үл олж чадах салбарт хамаг хүч, чадлаа  бардаг. Тэгвэл ведийн зурхайд хандсанаар өөрийн  цаг, мөнгө, хүчээ дэмий үрэлгүйгээр хамгийн амжилт олж чадах салбар, эсвэл мэргэжлээ сонгон амжилтанд хүрэх бүрэн боломжтой. Үүний дараагийн зорилго нь кама буюу хүсэл тэмүүлэл. Хүн үй түмэн хүсэл, мөрөөдлийг тээн орчлонд ирдэг. Тэгвэл  хангалттай артха буюу санхүүгийн хөгжил дэвшилтэй байдал нь хүнийг өөрийн материаллаг ертөнцийн элдэв төлөвлөгөө, ялангуяа хүсэл шуналаа ханган биелүүлэхэд туслана. Энэ нь материйн ертөнцийн үндсэн тэнхлэг болсон эр, эмийн харьцааны асуудлыг илүүтэй илэрхийлнэ. Судар шастирт заагдсан дүрэм журмын дагуу өөрийн хүсэл шуналаа багасгаснаар түүнд энэ ертөнцийн элдэв чамин тансаг зүйлс сонирхолтой биш болж эхлэх ба ерөөсөө энэ ертөнцийн аз жаргал, мэдрэхүйн цэнгэл гээч зүйлс бол түрхэн зуурын бөгөөд утга учиргүй юм гэдгийг гүн гүнзгий ухамсарлаж эхэлмэгц хүн ангижрал гэгээрэл буюу энэ материйн ертөнцийн чанадыг сонирхож эхэлдэг. Энэ бол хүний амьдралын 4 дэхь зорилго буюу мокша юм. Эдгээр 4 зорилго нь хүн хүний хувьд төрсөн цаг хугацаа төөргөөс нь хамаараад өөр өөр байдаг. Оноогдсон үүрэг, эрхлэх ажил, гэр бүлийн  байдал (зарим хүмүүс гэр бүл болохгүй байхаар заяасан ч байдаг), ангижрал гэгээрэл зэргээрээ. Ведийн зурхайн төөргийг харахад тухайн хүний амьдрал амь насыг дааж явдаг, эцэст нь  ангижрал гэгээрэлд хүрэхэд туслах онцгой нэгэн Бурхан байдаг. Үүнийг Ишта-дэвата гэж нэрлэнэ. Энэ нь хүн бүрт харилцан адилгүй байдаг. Харин энэ нь ямар нэг сахиулсан тэнгэр биш бөгөөд Дээд Бурханы аль нэгэн хувилгаан юм. Ведийн сударт шастирт ямар нэг сахиулсан тэнгэрт мөргөснөөр хүн ангижралд хүрэх боломжгүй тухай бичсэн бий. Хэрвээ хүн ингэж оролдох аваас үүнийг  нохойн сүүлнээс бариад хөлгүй их далайг гатлах гэж оролдож байгаа тэнэг хүнтэй зүйрлэсэн байдаг. Дээр өгүүлсэн 4 зорилгоос гадна хүний амьдралын дээд зорилго гэж байдаг бөгөөд энэ нь ямар ч хүний хүрч болох, хүрвэл бас тэмүүлвэл зохих зүйл юм. Үүнийг Бурханыг хайрлах хайр буюу према гэж нэрлэдэг. Према пум махан артхан буюу према нь хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл гэж ведэд тэмдэглэсэн байна. Энэ бол тухайн хүний хэзээ төрсөн, ямар төөрөг зурлагатайгаас үл хамаарч хүн болж төрсөн хэнд ч ялгаагүй адил зүйл юм. Бурханыг хайрлах хайр буюу энэ према нь бидний сүнсний жинхэнэ хүсэн тэмүүлж байдаг зүйл бөгөөд энэ нь бидний үйл олон материаллаг хүсэл, материйн элдэв бүрхүүлээр хучигдсан юм. Энэ бол бидний жинхэнэ, хэзээ ч, урьд хойд насанд ч үл өөрчлөгдөх дхарма бөгөөд үүнийг санатана-дхарма буюу хүний мөнхийн үүрэг зорилго гэж нэрлэнэ. Кали югагийн энэ төвөг бэрхшээлийн эринд маш олон чхала дхарма буюу хуурмаг шашин, номлол бий болж, хүмүүс ангижрал
Scroll to Top