- Анна-майя-коша(анна –хоол хүнс) – Амьтны ухамсрын түвшин. Хоол, эд материалаар бүх зүйлийг хэмжих түвшин.
- Прана-майя-коша(прана – амьдралын эрчим) – Би амьдрах эрхтэй, чи ч амьдрах эрхтэй хэмээн үзэх соёл иргэншлийн түвшин. Энэ түвшний хүмүүсийн амьдралын гол үнэ цэнэ бол эрүүл байдал.
- Мано-майя-коша(мана – ухаан) – Оюун ухааны эргэцүүллийн түвшин. Ямар нэг илүү дээд зүйл рүү мэдлэгийн тусламжтайгаар тэмүүлэх түвшин. Амьдралын гол үнэ цэнэтэй зүйл бол мэдлэг гэж үзнэ.
- Вигьяна-майя-коша(вигьяна – трансцендент мэдлэг) – Трансцендент ухамсарлалын түвшин, матери буюу материаллагаас огоорон ангижирч, ангижралыг олох нь гол зорилго. Амьдралын гол үнэ цэнэ бол эрх чөлөө буюу ангижрах, чөлөөлөгдөх гэж үзэх явдал.
- Ананда-майя-коша(ананда –жаргал, цэнгэл) – Материйн хил хязгаарын чанад дахь олон дүрт байдлыг мэдрэх. Амьдралынх нь гол утга учир сүнслэг бодит харилцаа.
Бэлтгэсэн: Балабхадра дас