Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 6
Users Today : 18
Users Yesterday : 33
Total Users : 10206
Views Today : 24
Views Yesterday : 62

Өөрөөс нь  илүү агуу хэн нэгэн байхвий гэхээс байж сууж чаддаггүй нэгэн хаан амьдардаг байжээ. Нэг удаа тэр бүх сайд түшмэдүүдээ дуудан ирүүлээд, тэдэнд ийм нэг асуулт тавьж гэнэ:

-Бурхан бид хоёрын хэн нь илүү агуу болохыг хэл ?

Сайд нар айснаасаа болж дагжин чичирцгээв. Тэгээд тэд хаанаасаа жаахан бодох хугацаа өгөөч хэмээн хүсэцгээжээ. Бүх сайд түшмэдүүд нас нь нилээд хэвийсэн хүмүүс байсан болохоор хэн нь ч албан тушаалаасаа хөөгдөж, аз жаргалтай гэр бүлийн амьдралаа бусниулахыг хүссэнгүй. Үүний зэрэгцээ тэд сүсэг бишрэлтэй хүмүүс байсан тул мөн Бурханы уур хилэнг хөдөлгөхийг ч бас хүссэнгүй ээ. Удаан удаан бодож бодож, толгой тархиа гашилгаж гашилгасан боловч олигтой санаа огт орж ирсэнгүй гэнэ. Гэтэл хамгийн ахмад түшмэл гэнэт:

-Бүх зүйлийг надад даатгачих. Маргааш би өөрөө хаантай очиж ярилцах болно ,    гэв.

Маргааш өдөр нь ч болж, ордон даяар баяр ёслолын хүлээн авалт хийх гэж байгаа мэт хөл хөөр болжээ. Ингэж байтал мөнөөхь түшмэл ч ирэв. Тэрээр тун тайван харагдах агаад алгаа хүлцэнгүйгээр хавсарсан байлаа. Тэрээр хааныхаа өмнө доор гэгч нь мэхийн ёслоод:

-Хаантан минь ээ, та илүү агуу ажээ. Учир нь гэвэл та биднийг өөрийнхөө хаант улсаас хөөн зайлуулж чадна шүү дээ. Харин Бурхан бол чадахгүй. Яагаад гэвэл Түүний хаант улс эргэн тойронд, хаа сайгүй байгаа болохоор биднийг Тэр хааш нь хөөх билээ,   – хэмээн өгүүлж гэнээ.

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Өөрөөс нь  илүү агуу хэн нэгэн байхвий гэхээс байж сууж чаддаггүй нэгэн хаан амьдардаг байжээ. Нэг удаа тэр бүх сайд түшмэдүүдээ дуудан ирүүлээд, тэдэнд ийм нэг асуулт тавьж гэнэ: -Бурхан бид хоёрын хэн нь илүү агуу болохыг хэл ? Сайд нар айснаасаа болж дагжин чичирцгээв. Тэгээд тэд хаанаасаа жаахан бодох хугацаа өгөөч хэмээн хүсэцгээжээ. Бүх сайд түшмэдүүд нас нь нилээд хэвийсэн хүмүүс байсан болохоор хэн нь ч албан тушаалаасаа хөөгдөж, аз жаргалтай гэр бүлийн амьдралаа бусниулахыг хүссэнгүй. Үүний зэрэгцээ тэд сүсэг бишрэлтэй хүмүүс байсан тул мөн Бурханы уур хилэнг хөдөлгөхийг ч бас хүссэнгүй ээ. Удаан удаан бодож бодож, толгой тархиа гашилгаж гашилгасан боловч олигтой санаа огт орж ирсэнгүй гэнэ. Гэтэл хамгийн ахмад түшмэл гэнэт: -Бүх зүйлийг надад даатгачих. Маргааш би өөрөө хаантай очиж ярилцах болно ,    гэв. Маргааш өдөр нь ч болж, ордон даяар баяр ёслолын хүлээн авалт хийх гэж байгаа мэт хөл хөөр болжээ. Ингэж байтал мөнөөхь түшмэл ч ирэв. Тэрээр тун тайван харагдах агаад алгаа хүлцэнгүйгээр хавсарсан байлаа. Тэрээр хааныхаа өмнө доор гэгч нь мэхийн ёслоод: -Хаантан минь ээ, та илүү агуу ажээ. Учир нь гэвэл та биднийг өөрийнхөө хаант улсаас хөөн зайлуулж чадна шүү дээ. Харин Бурхан бол чадахгүй. Яагаад гэвэл Түүний хаант улс эргэн тойронд, хаа сайгүй байгаа болохоор биднийг Тэр хааш нь хөөх билээ,   – хэмээн өгүүлж гэнээ. Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top