Улаан утас
Матхурад амьдардаг нэгэн гэгээнтэн байж гэнэ. Нэг удаа түүнд Италийн Ватикан сүмийн Пап ламтай уулзах боломж гарчээ. Ватиканаар аялсны дараа Пап ламын амьдардаг том барилгад орж ирэв Тэрээр маш сайхан гантиг шал болон алтадсан багануудыг харав. Тэгээд Пап ламын өрөөнд орж ирээд мэндийг асуухад түүнийг суухыг урив. Бяцхан биетэй гэгээнтэн суугаад түүнтэй таатай яриа хөөрөө өрнүүлэв. Үүний дараа гэгээнтэн ширээний буланд нэгэн улаан утас байхыг ажиглаад юу болохыг нь асуув “Аан энэ миний бурхантай холбоо баридаг утас” гэж хариулаад ямар нэгэн шийдэж чадахгүй хүндрэлтэй асуудал гарахад би биечлэн бурхантай яридаг юм гэв “Аан, хэрвээ би хэрэглэвэл та дургүйцэхгүй биз” гэж гэгээнтэн асуухад “Үгүйээ үгүй” хэрэглэ гэв Тэгээд бяцхан гэгээнтэн утсыг аваад итгэлтэйгээр дугаараа оруулж бурхантай ярилцав. Өөрийн хүндэтгэл бишрэл болон түүнтэй ярьж буйдаа маш их баяртай байгаагаа илэрхийлээд 5 минутын дараа утсаа тавив Тэрээр маш энгүүн нэгэн байсан бөгөөд Бурхантай тийм ч олон зүйлс ярилцсангүй тэгээд пап ламд талархсанаа илэрхийлэв. Пап лам “зүгээрдээ гэхдээ үүний төлбөр 75 доллар болж байна” гэв. “75 доллараа”? гэж гэгээнтэн асуутал “Яг тийм учир нь гэвэл холын зайнд дуудлага хийж бурхантай холбогдох гэж урт замыг туулдгыг та мэдэн шүүдээ” гэлээ Ингээд гэгээнтэн хэтэвчээ гарган далан таван доллар түүнд өгөв. Хэдэн сарын дараа пап ламд Энэтхэгийн Матхура хот руу бяцхан гэгээнтэн дээр очих боломж гарч гэнэ. Тэгээд пап лам гэгээнтэний жижиг гэр рүү орох гэж байгаад хаалганд нь толгой цохиж орхив. Жижиг ширээний хажууд байх сандал дээр суухад Гэгээнтэн түүнтэй дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлэн яриа өрнөх зуур пап лам түүнд өөрт нь байдагтай адил улаан утас өрөөнд байхыг хараад “Өө танд ч бас байдаг юмуу би хэрэглэж болох уу надад Бурханд хэлэх их олон зүйлс байна л даа” гэв. “Тэг тэг ” хэмээн гэгээнтэн хариултал Пап лам Бурхантай холбогдон өөрийн хүндэтгэлээ илэрхлийсний дараа маш олон зүйлс ярилцав. Ватинканд болж буй хямрал, АНУ дах номлогч нарын хууль зүйн асуудал, Англи Европын зөрчилдөөн гэх мэт зүйлсийг ярилцан нэг цагийн дараа холбоогоо таслав. Тэгээд “маш их баярлалаа одоо би арай л дээрдлээ хэдийг төлөх вэ?” гэж асуухад Гэгээнтэн хэсэг хугацаанд бодолхийлснээ 2 рупи гэв. “Юу яагаад ийм хямдхан гэж” хэмээн пап гайхан асуутал Яагаад гэдгийг нь та мэдэхгүй гэж үү энэ чинь орон нутгийн дуудлага шүү дээ гэжээ. Бурхан ба Эрдэмтэн
Нэг эрдэмтэн бурханд хүрч очоод Хардаа бурхаан. Та бидэнд одоо хэрэггүй гэв. Өнөөдөр бид өөрсдийн хүчээр бүх төрлийн зүйлсийг хийж чаддаг болсон Үхэж буй хүнд Эрхтэн шилжүүлэн амь оруулж, мөн бид бараг бүхий л өвчнийг эмчилж тэр байтугай амьтдыг колончилж байна. Хэрвээ энэ амжилттай үргэлжилвэл хүнийг ч бас колончилж болох юм. Тиймээс уучлаарай. Та жагсаалтаас гарлаа гэв Бурхан Эрдэмтэнг анхаарлтай сонсож байснаа:Би чамайг надад итгэхгүй бас чамд би хэрэггүй гэдгийг харж байна. Гэсэн хэдий ч БИ ЧАМД ХАЙРТАЙ. Яагаад бид чиний ярьж буй зүйлийг баталж болохгүй гэж Миний бодлоор хүн бүтээх тэмцээн зохиоё гэв Эрдэмтэн Таны тулааны дуудлагыг хүлээн авья хэмээтэл Бурхан” за тэгвэл эрт үед миний бүтээж байсан анхдагч хүмүүсийг бүтээе “ гэхэд Эрдэмтэн газраас хүрзээр шороо авах гэхэд Бурхан “Өө үгүй шүү өөрийнхөө бүтээсэн шороогоо ашигла” гэжээ.
Төгс эхнэр
Нэгэн эр өөртөө тохирох төгс эхнэрийг хайж байв Тэрээр үзэсгэлэнтэй уян зөөлөн, хайр татам, мөн бурханлаг тийм нэгнийг хайж байлаа. Гэтэл тэрээр тийм нэгэн эхнэр олж чадав. Гэвч энэ нь тийм ч амжилттай биш байв. Учир нь тэрээр хэт бурханлаг байсан ба материаллаг амьдралын талаар мэдлэг хомсхон нэгэн байв. Дараа нь дахин нэг эхнэр олтол энэ нь ч бас амжилтгүй болов. Учир тэрээр хэт материалист байсан ба түүнд юу хийх ёстойг зааж эхлэв. Ийнхүү тэдний амьдрал бүтэлгүйтэв. Эцэст нь яг л хайж байсан тэр төгс эмэгтэйг олов. Гоо үзэсгэлэнтэй, уян зөөлөн, ухаалаг, зохион байгуулалттай мөн материаллаг талдаа ч бурханлаг талдаа ч сайн нэгэн байв. Тэгээд түүнээс гэрлэсэн үү гэж асуухад – Үгүй гэв Яагаад үгүй гэж ? Яагаад гэвэл тэр эмэгтэй ч бас төгс эр нөхөр хайж байв.
Орчуулж бэлтгэсэн:Т.Цэвэлмаа |