Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 8 2 4
Users Today : 19
Users Yesterday : 21
Total Users : 14824
Views Today : 41
Views Yesterday : 51

2008 оны  гуравдугаар сарын 18нд  Лондонгийн  шүтлэгтний гишүүн Шри Махешбхай Дхокья над руу утасдаж, түүний эхнэр Шримати Жаяшри Дхокья нилээд хурц, савны хорт хавдраар шаналж байгаа тухай мэдэгдээд,  Лондонгоос Франкфурт руу эцсийн шатны мэс засалд орохоор явах гэж байгаа тухайгаа хэлсэн юм. Махешбхай надаас Шри Маяпурын бишрэлтнүүд түүний эхнэрийн төлөө Бурханд залбирч болох болов уу хэмээн асуусан билээ. Лондонгийн эмч нарын найдвар горьдлого хэдийнээ тасарсан бөгөөд эхнэрийг нь гурван сараас илүүтэй амьдарч чадахгүй, хавдар биеийн доод хэсэг, хэвлийн хөндий зэргээр хэдийнээ тархсан байна гэж мэдэгдсэн байна.  Маргааш өглөө нь би энэ бүх байдлыг Панкажангхри прабхуд танилцуулж тайлбарласан бөгөөд түүнийг Шри Нримсхадева Бурханд залбирал өргөж, пужа хийж өгөхийг сэтгэлээсээ гуйсан билээ.

Бид хоёул Шри Шри Радха Мадхавын шүтээний өрөөний ойролцоох пужаригийн өрөөнд байрлацгаадаг байлаа. Тэр үед би Шри Чаитанья Махапрабхугийн хувцсыг өмсгөдөг байсан ба харин Панкажангхри прабху Нрисимхадевад зориулсан абхишекийн хамгийн эцсийн бэлтгэлийг базаадаг байсан юм. Тэрээр надаас мөнөөхь өвдсөн эмэгтэйн нэрийг асуулаа. Би ч түүний нэрийг цаасан дээр бичээд түүнд өгсөн юм. Яг энэ үед Германд Шримати Жаяшри матажийн амийг аврах мэс засал хийгдэж байлаа.

Мэс засал хийгдэж дууссаны дараа Жаяшри матажи дөнгөж ухаан ормогцоо Маяпурын Нрисимхадева Шүтээнийг зүүдлэсэн тухайгаа нөхөртөө хэлсэн байна…

MN

Эмэгтэй нөхөртөө өөрийгөө цоо шинэ хүн болсон мэтээр мэдэрч байгаагаа болон ямар нэг таагүй муу зүйл түүний биеэс гарч явсан юм шиг санагдаж байгаа тухайгаа ч ярьжээ. Лондонд буцаж ирээд тэрээр өмнө нь эмчилж байсан эмч нар дээрээ эргэн ирэв. Үзлэг оношлогооны явцад цацраг туяаны мэргэжилтнүүд түүний бүх биенд хорт хавдрын ямар ч шинж тэмдэг үзэгдэхгүй байсанд маш ихээр цочирдон гайхацгаасан юм. Тэд Германы эмнэлэг рүү утасдаж өвчтөний эмчилгээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг лавлан асуусан байлаа. Түүнд мэс засал хийсэн Герман мэс засалч нар ч Лондонгийн цацраг туяаны мэргэжилтнүүдээс сонссон зүйлдээ итгэж чадахгүй гайхацгааж байв. Хавдрын ямар ч шинж тэмдэг байгаагүйд бүгд алмайран гайхацгаасан юм. Германы анагаах ухааны судалгааны нэгдэл одоо ч энэ асуудлыг гүн гүнзгий ул суурьтай судласаар байгаа билээ.

Махешбхай болон түүний эхнэр Шримати Жаяшри нар Шри Маяпурт эргэн ирж, чухам юу болсон тухай бүгдийг сонсож дуулсны дараа Шримати Жаяшри, Нрисимхадев Шүтээний өмнө зөндөө их уйлсан байна. Жананивас Прабху хосуудыг адислаж, энэ бүх трансцендентал үйл явдлыг “Бурхан Нрисимхадева Өөрийн трансцендент хумсаар мэс засал хийсэн бөгөөд бишрэлтнүүд нь ийнхүү аз жаргалыг мэдэрч байгаа хэрэг” хэмээн  дүгнэн хэлж байв.

Жаяшри одоо Харе Кришна маха мантра 16 тойрог уншиж, Кришна ухамсрын шинэ амьдралаар амьдарч буйн зэрэгцээ  ИСККОНы бүх бишрэлтнүүдэд талархаж явдаг ба Шрила Прабхупадын бурханлаг гэр бүлд нэгдсэндээ туйлын бахархалтай байдаг ажээ. Тэрээр Шри Нрисимхадевад бараалхахын тулд жил бүр Маяпурт ирж байх ам тангараг тавьсан байна.

 Түүхийг ярьсан: Нанда Кишори дас

Эх үүсвэр: http://shrinarasimha.com/iskcon_mayapur.html

Орчуулсан: Балабхадра дас

2008 оны  гуравдугаар сарын 18нд  Лондонгийн  шүтлэгтний гишүүн Шри Махешбхай Дхокья над руу утасдаж, түүний эхнэр Шримати Жаяшри Дхокья нилээд хурц, савны хорт хавдраар шаналж байгаа тухай мэдэгдээд,  Лондонгоос Франкфурт руу эцсийн шатны мэс засалд орохоор явах гэж байгаа тухайгаа хэлсэн юм. Махешбхай надаас Шри Маяпурын бишрэлтнүүд түүний эхнэрийн төлөө Бурханд залбирч болох болов уу хэмээн асуусан билээ. Лондонгийн эмч нарын найдвар горьдлого хэдийнээ тасарсан бөгөөд эхнэрийг нь гурван сараас илүүтэй амьдарч чадахгүй, хавдар биеийн доод хэсэг, хэвлийн хөндий зэргээр хэдийнээ тархсан байна гэж мэдэгдсэн байна.  Маргааш өглөө нь би энэ бүх байдлыг Панкажангхри прабхуд танилцуулж тайлбарласан бөгөөд түүнийг Шри Нримсхадева Бурханд залбирал өргөж, пужа хийж өгөхийг сэтгэлээсээ гуйсан билээ. Бид хоёул Шри Шри Радха Мадхавын шүтээний өрөөний ойролцоох пужаригийн өрөөнд байрлацгаадаг байлаа. Тэр үед би Шри Чаитанья Махапрабхугийн хувцсыг өмсгөдөг байсан ба харин Панкажангхри прабху Нрисимхадевад зориулсан абхишекийн хамгийн эцсийн бэлтгэлийг базаадаг байсан юм. Тэрээр надаас мөнөөхь өвдсөн эмэгтэйн нэрийг асуулаа. Би ч түүний нэрийг цаасан дээр бичээд түүнд өгсөн юм. Яг энэ үед Германд Шримати Жаяшри матажийн амийг аврах мэс засал хийгдэж байлаа. Мэс засал хийгдэж дууссаны дараа Жаяшри матажи дөнгөж ухаан ормогцоо Маяпурын Нрисимхадева Шүтээнийг зүүдлэсэн тухайгаа нөхөртөө хэлсэн байна… Эмэгтэй нөхөртөө өөрийгөө цоо шинэ хүн болсон мэтээр мэдэрч байгаагаа болон ямар нэг таагүй муу зүйл түүний биеэс гарч явсан юм шиг санагдаж байгаа тухайгаа ч ярьжээ. Лондонд буцаж ирээд тэрээр өмнө нь эмчилж байсан эмч нар дээрээ эргэн ирэв. Үзлэг оношлогооны явцад цацраг туяаны мэргэжилтнүүд түүний бүх биенд хорт хавдрын ямар ч шинж тэмдэг үзэгдэхгүй байсанд маш ихээр цочирдон гайхацгаасан юм. Тэд Германы эмнэлэг рүү утасдаж өвчтөний эмчилгээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг лавлан асуусан байлаа. Түүнд мэс засал хийсэн Герман мэс засалч нар ч Лондонгийн цацраг туяаны мэргэжилтнүүдээс сонссон зүйлдээ итгэж чадахгүй гайхацгааж байв. Хавдрын ямар ч шинж тэмдэг байгаагүйд бүгд алмайран гайхацгаасан юм. Германы анагаах ухааны судалгааны нэгдэл одоо ч энэ асуудлыг гүн гүнзгий ул суурьтай судласаар байгаа билээ. Махешбхай болон түүний эхнэр Шримати Жаяшри нар Шри Маяпурт эргэн ирж, чухам юу болсон тухай бүгдийг сонсож дуулсны дараа Шримати Жаяшри, Нрисимхадев Шүтээний өмнө зөндөө их уйлсан байна. Жананивас Прабху хосуудыг адислаж, энэ бүх трансцендентал үйл явдлыг “Бурхан Нрисимхадева Өөрийн трансцендент хумсаар мэс засал хийсэн бөгөөд бишрэлтнүүд нь ийнхүү аз жаргалыг мэдэрч байгаа хэрэг” хэмээн  дүгнэн хэлж байв. Жаяшри одоо Харе Кришна маха мантра 16 тойрог уншиж, Кришна ухамсрын шинэ амьдралаар амьдарч буйн зэрэгцээ  ИСККОНы бүх бишрэлтнүүдэд талархаж явдаг ба Шрила Прабхупадын бурханлаг гэр бүлд нэгдсэндээ туйлын бахархалтай байдаг ажээ. Тэрээр Шри Нрисимхадевад бараалхахын тулд жил бүр Маяпурт ирж байх ам тангараг тавьсан байна.  Түүхийг ярьсан: Нанда Кишори дас Эх үүсвэр: http://shrinarasimha.com/iskcon_mayapur.html Орчуулсан: Балабхадра дас
Scroll to Top