Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 9 7 4 6
Users Today : 26
Users Yesterday : 33
Total Users : 19746
Views Today : 50
Views Yesterday : 73

Хоол хүнс нь зүгээр л нэг илчлэг ба нүүрс ус бишээ. Хоол хүнс нь өөрийн гэсэн мөн чанартай. Учир нь тэд тодорхой тодорхой гаригуудтай холбоотой байдаг. Жишээ нь сармисыг аваад үзье. Орчин үеийн үзэл хандлагын үүднээс аваад үзвэл, тэр нэн ашиг тустай хүнс мөн. Тийм биз? Ашигтайн зэрэгцээ мөн микробууд, гэдсэн доторхи хор хөнөөлтэй нян бактериудыг дарангуйлж байдаг. …Гэвч мөн чанарынх нь үүднээс аваад үзвэл тэрээр энэ бүх микрофлоруудыг үхүүлж, микробуудыг дарангуйлдаг нь маргаангүй ч үүний зэрэгцээ яадаг вэ? Тэрээр бидний нарийн биенд нөлөөлдөг. Шинж чанар гэдэг нь нарийн бие гэсэн утгатай. Ургамалд ч гэсэн өөрийн гэсэн нарийн бие бий. Бидэнд бас нарийн бие бий. Аюурведэд, сармис нь шунал хүсэл, үзэн ядалт, аминч үзэл, цусанд дурлахуй шинж чанаруудыг өөртөө шингээсэн байдаг хэмээсэн.

Сонгино ч гэсэн мөн л ийм шинж чанаруудтай байдаг гэдгийг анхаараарай. Сонгино, сармис нь үргэлж махтай хамт явдаг. Үүнийг анзаарсан уу? Сонгино, сармисгүй махтай хоолны жор ховорхон л олдох байх даа. Махан дээр юу үргэлж нэмэгддэг билээ? Архи. Ингээд энэ гурав нэгдлээ. Энэ бүхэн нэг л зүйлийн буюу нэг л гаригийн төлөөлөл бөгөөд тэрхүү гаригийг Раху гэж нэрлэдэг.

Ведэд, сонгино сармис нь эмийн ургамлууд мөн хэмээн өгүүлсэн байдаг. Харин тэд хүнсэнд ордоггүй. Тэд эмийн ургамлууд. Өөрөөр хэлбэл ямар нэг онцгой хурц өвчний үед сонгино, сармисыг ашигладаг. Гэвч нэгэн цагт бид эдгээрийг цаг ямагт идэж байхаар шийджээ. Идэхийг өөрсөддөө зөвшөөрчээ.

Хэрэв хүн байнга тэдгээрийг идээд байх аваас эндээс юу болох вэ? Түүний эрчим энерги буурч суларч эхлэнэ. Энэ бол сармис даралтыг бууруулдгийн нэгэн шалтгаан. Даралт буулгаад зогсохгүй мөн организмаас холестриныг гадагшуулдаг. Өөрөөр хэлбэл яг л эм шиг үйлчилдэг. Гэвч үүний зэрэгцээ хэрэв хүн түүнийг өдөр бүр идээд байх аваас түүний эрчим энерги доошоо уруудах ба үржлийн эрхтний төв рүү уруудан буудаг. Тэгээд тэнд шунал хүслийг, тачаалыг өдөөдөг. Туршаад үзэж болно. Сонгино, сармис их идээд л бай. Тэгээд юу болохыг нь хар…

Сонгино сармис ийм байдлаар атомын бөмбөг шиг л үйлчилдэг бөгөөд гэдэсний микрофлорт нэвчиж, тэнд байгаа бүгдийг устгадаг. Бүгдийг нь толгой дараалан. Энэ нь маш хүчтэй антибиотик мөн. Ийм учраас эдгээр бүтээгдэхүүнүүдтэй тун болгоомжтой харьцах хэрэгтэй. Тэдгээр нь мунхгийн гунад оршдог бүтээгдэхүүнүүд юм. Урьд өмнө нь тэднийг паразитуудыг хөөж зайлуулах, соёлыг хамгаалахын тулд ашигладаг байжээ. Энэ тал дээрээ буюу хамгаалалт тал дээрээ тэдгээр нь маш нөлөөтэй бүтээгдэхүүнүүд юм.

Энэ дэлхий ертөнцөд хэрэггүй өвс ногоо, ургамал гэж байдаггүй. Тэд бүгдээрээ л үнэ цэнэтэй. Гэхдээ гэднийг зөв зүйтэйгээр л ашиглах ёстой.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Хоол хүнс нь зүгээр л нэг илчлэг ба нүүрс ус бишээ. Хоол хүнс нь өөрийн гэсэн мөн чанартай. Учир нь тэд тодорхой тодорхой гаригуудтай холбоотой байдаг. Жишээ нь сармисыг аваад үзье. Орчин үеийн үзэл хандлагын үүднээс аваад үзвэл, тэр нэн ашиг тустай хүнс мөн. Тийм биз? Ашигтайн зэрэгцээ мөн микробууд, гэдсэн доторхи хор хөнөөлтэй нян бактериудыг дарангуйлж байдаг. …Гэвч мөн чанарынх нь үүднээс аваад үзвэл тэрээр энэ бүх микрофлоруудыг үхүүлж, микробуудыг дарангуйлдаг нь маргаангүй ч үүний зэрэгцээ яадаг вэ? Тэрээр бидний нарийн биенд нөлөөлдөг. Шинж чанар гэдэг нь нарийн бие гэсэн утгатай. Ургамалд ч гэсэн өөрийн гэсэн нарийн бие бий. Бидэнд бас нарийн бие бий. Аюурведэд, сармис нь шунал хүсэл, үзэн ядалт, аминч үзэл, цусанд дурлахуй шинж чанаруудыг өөртөө шингээсэн байдаг хэмээсэн. Сонгино ч гэсэн мөн л ийм шинж чанаруудтай байдаг гэдгийг анхаараарай. Сонгино, сармис нь үргэлж махтай хамт явдаг. Үүнийг анзаарсан уу? Сонгино, сармисгүй махтай хоолны жор ховорхон л олдох байх даа. Махан дээр юу үргэлж нэмэгддэг билээ? Архи. Ингээд энэ гурав нэгдлээ. Энэ бүхэн нэг л зүйлийн буюу нэг л гаригийн төлөөлөл бөгөөд тэрхүү гаригийг Раху гэж нэрлэдэг. Ведэд, сонгино сармис нь эмийн ургамлууд мөн хэмээн өгүүлсэн байдаг. Харин тэд хүнсэнд ордоггүй. Тэд эмийн ургамлууд. Өөрөөр хэлбэл ямар нэг онцгой хурц өвчний үед сонгино, сармисыг ашигладаг. Гэвч нэгэн цагт бид эдгээрийг цаг ямагт идэж байхаар шийджээ. Идэхийг өөрсөддөө зөвшөөрчээ. Хэрэв хүн байнга тэдгээрийг идээд байх аваас эндээс юу болох вэ? Түүний эрчим энерги буурч суларч эхлэнэ. Энэ бол сармис даралтыг бууруулдгийн нэгэн шалтгаан. Даралт буулгаад зогсохгүй мөн организмаас холестриныг гадагшуулдаг. Өөрөөр хэлбэл яг л эм шиг үйлчилдэг. Гэвч үүний зэрэгцээ хэрэв хүн түүнийг өдөр бүр идээд байх аваас түүний эрчим энерги доошоо уруудах ба үржлийн эрхтний төв рүү уруудан буудаг. Тэгээд тэнд шунал хүслийг, тачаалыг өдөөдөг. Туршаад үзэж болно. Сонгино, сармис их идээд л бай. Тэгээд юу болохыг нь хар… Сонгино сармис ийм байдлаар атомын бөмбөг шиг л үйлчилдэг бөгөөд гэдэсний микрофлорт нэвчиж, тэнд байгаа бүгдийг устгадаг. Бүгдийг нь толгой дараалан. Энэ нь маш хүчтэй антибиотик мөн. Ийм учраас эдгээр бүтээгдэхүүнүүдтэй тун болгоомжтой харьцах хэрэгтэй. Тэдгээр нь мунхгийн гунад оршдог бүтээгдэхүүнүүд юм. Урьд өмнө нь тэднийг паразитуудыг хөөж зайлуулах, соёлыг хамгаалахын тулд ашигладаг байжээ. Энэ тал дээрээ буюу хамгаалалт тал дээрээ тэдгээр нь маш нөлөөтэй бүтээгдэхүүнүүд юм. Энэ дэлхий ертөнцөд хэрэггүй өвс ногоо, ургамал гэж байдаггүй. Тэд бүгдээрээ л үнэ цэнэтэй. Гэхдээ гэднийг зөв зүйтэйгээр л ашиглах ёстой. Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top