Мухурта – сонголтын зурхай
Мухурта нь аливаа үйл эхлэх, өдөр, цаг хугацаа зэргийг тодорхойлдог Жйотишийн салбар гэдгийг №1 дэхь хичээлд өгүүлсэн. Энэ салбар ухаанаар жишээ нь, гэр бүл бололцох, аялал жуулчлал хийх, худалдаа арилжаа хийх, ажил бизнес эхлэх гэх гэх мэт аливаа чухал үйлийг эхлэх онцгой тааламжтай сайн цаг мөчийг сонгон олох ухаан юм.
Мухурта нь нэг их зурхайн ухаан шаардахгүй хэдий ч өдөр тутмын амьдралд тус нэмэр болох олон үнэтэй мэдээллийг өгдөг.
Мухуртыг хэрэглэх нь яагаад чухам үйлийн үр дагаварт нөлөөлдөг гэж?
Мухурта нь аливаа чухал үйлийг гүйцэтгэж эхлэх хамгийн сайн таатай цагийг сонгох ухаан. Тэрээр гариг эрхсийн нөлөөлөл болон зурхайн бусад хүчин зүйлсийн тусламжтайгаар яаж тааламжтай байдлаар таагүй сөрөг нөлөөллийг арилгах, сааруулах болон хийж гүйцэтгэх үйлийг хэрхэн яаж илүү үр дүнтэй, өгөөжтэй байлгахад тусладаг. Мөн тухайн хүний хувь төөргөөр заяагдсан элдэв саад тотгорыг эсэргүүцэн зогсох, хувь төөргөөр оноогдсон элдэв хохирол, бэрхшээлийг саармагжуулах, даван туулах туслагч болно. Тэрээр хүний үйл, зурхайн хүчин зүйлсийн нөлөөлөл, тухайн үйлийг тогтворжуулж, хүний хийж гүйцэтгэж буй ажил үйлсийг илүү ашиг, тустай болгодог.
Ийнхүү та ямар нэг чухал шийдвэр, эсвэл ямар нэг чухал ажил хийж эхлэхээр шийдсэн бол та амьдралд тань онцгойгоор нөлөөлөх ямар нэг үйл хийх гэж байгаа бол та түүнийгээ Мухуртын дагуу хийж гүйцэтгэх нь танд хамгийн дээд зэргээр үр ашиг авч ирэх, амьдралыг тань илүү аз жаргалтай, таныг илүү хийморилог байх зол завшааныг авч ирэх болно.
Эхэлж буй цаг ямагт онцгой чухал байдаг. Хүний ирээдүй , түүний үйл амьдрал төрсөн цагаас хамаардаг шиг л. Харамсалтай нь хүн өөрийн төрөх цаг ба төрсөн цагийг өөрчилж чадахгүй нь гачлантай. Гэвч боломж байна. Та өөрийн амьдрал туршдаа хийх үйлийнхээ цаг мөчийг хамгийн таатай байдлаар сонгож байх, түүнээс хамгийн ихээр үр ашгийг хүртэж байх завшаан байна. Чухамхүү үүнийг л Мухурта гээд байгаа юм. Хэрэв аливаа ажил үйлсийн эхлэл зөв бол гарах үр дүн нь төдийчинээ сайн үр дагавартай байх болно. Мухуртатай холбоотой олон зүйр үг байдаг. Жишээ нь, гараа сайн бол бариа сайн, эхлэл үйлийн хагас гэх мэт.
Мухуртад ашигладаг үндсэн ойлголтууд
Мухуртын карт
Мухуртын карт нь Мухуртын үе дэхь дэхь гариг эрхсийн байршлын төсөөлүүлсэн хэлбэр юм. Тэрээр өөртөө 12 гэр/бхава/, 12 орд/раши/, 9 гаригийг ашигладаг. Бүх гэр, орд, гаригс нь янз бүрийн харилцан адилгүй шинж чанартай байдаг. Түүнээс гадна хэд хэдэн нарийвчилсан картуудыг ашигладаг. Түүнийг варга буюу амша гэдэг.
Накшатра
Накшатра нь 27 одонд хуваагдсан огторгуйн хүрээлэл юм. Тэдний нэгж үргэлжлэх хугацаа нь 13 градус 20 минут байдаг. Эдгээр 27 од буюу тэднийг тус бүрд нь накшатра хэмээн нэрлэдэг. Мухуртын хувьд Чандра буюу Сар тухайн цаг мөчид оршин буй накшатрыг ашигладаг.
Накшатра |
Огторгуйд эзлэх байр |
Үндсэн од |
Накшатра дахв оддын тоо |
|
1 | Ашвини | 00:00′- 13:19’Меша | Arietis (Хонь) |
3 |
2 | Бхарани | 13:20′- 26:39’Меша | 35 или 41 Arietis (Хонь) |
3 |
3 | Криттика | 26:40’Меша -9:59’Вришабх | Tauri (Үхэр) – Альцион |
6 |
4 | Рохини | 10:00′- 23:19’Вришабх | Tauri – Альдебаран |
5 |
5 | Мригашира | 23:20’Вришабх – 6:39’Митхун | Orionis (Ориона) |
3 |
6 | Ардра | 6:40′- 19:59’Митхун | Orionis – Бетельгейзе |
1 |
7 | Пунарвасу | 20:00’Митхун – 3:19’Карка | Geminorium (Близнецов) |
5 |
8 | Пушъя | 3:20′- 16:39’Карка | Cancri (Мэлхий) |
3 |
9 | Ашлеша | 16:40′- 29:59’Карка | Hydra (Гидры) |
6 |
10 | Магха | 0:00′- 13:39’Симха | Leonis (Арслан) – Регула |
5 |
11 | Пурва-Пхалгуни | 13:40′- 26:39’Симха | Leonis (Арслан) |
8 |
12 | Уттара-Пхалгуни | 26:40’Симха – 9:59’Канъя | Leonis (Арслан) – Денебола |
2 |
13 | Хаста | 10:00′- 23:19’Канъя | Corvi (хэрээ ) |
5 |
14 | Читра | 23:40’Канъя – 6:39’Тула | Virginis (Охин) – Спика |
1 |
15 | Свати | 6:40′- 19:59’Тула | Bootis (Волопаса) – Арктур |
1 |
16 | Вишакха | 20:00’Тула – 3:19’Вришчик | Libra (Жинлүүр) |
5 |
17 | Анурадха | 3:20′- 16:39’Вришчик | Scorpii (Хилэнц) |
4 |
18 | Джйештха | 16:40′- 29:59’Вришчик | Scorpii – Антарес |
3 |
19 | Мула | 0:00′- 13:19’Дхану | Scorpii (Хилэнц) |
11 |
20 | Пурва-Ашадха | 13:20′- 26:39’Дхану | Sagittarii (нум) |
2 |
21 | Уттара-Ашадха | 26:40’Дхану – 9:59’Макара | Sagittarii (Нум) |
8 |
Абхиджит | 6:40′ – 10:54’Макара |
|
||
22 | Шравана | 10:00′- 23:19’Макара | Aquila (Орла) – Альтаир |
3 |
23 | Дхаништха | 23:20’Макара – 6:39’Кумбха | Delphini (Дельфина) |
5 |
24 | Сатабхиша | 6:40′- 19:59’Кумбха | Aquarii (Хумх) |
100 |
25 | Пурва-Бхадра | 20:00’Кумбха – 3:19’Мина | Pegasi (Пегаса) |
2 |
26 | Уттара-Бхадра | 3:20′- 16:39’Мина | Pegasi (Пегаса) |
8 |
27 | Рэвати | 16:40′- 29:59’Мина | Piscium (Загас) |
32 |
Титхи
Титхи г сар болон сарны болон нарны транзит буюу шилжих хөдөлгөөн дээр үндэслэн тооцоолдог. Титхи бүр нь Нар болон Сарны хоорондох зайгаар тодорхойлогддог. Нар ба Сарны хоорондох зай 0 градусаас 12 градусын хооронд байвал энэ нь нэг дэхь титхи буюу Пратипад болно. 12 оос 24 хооронд байвал 2 дахь титхи буюу Двитийа гэх мэтчилэн цааш явна.
Титхи нь 2 группт хуваагддаг: Шукла-Титхи буюу гэрэлтэй хагас, Кришна-Титхи буюу харанхуй хагас гэж. Чандра бую Сар ургах үеийг Шукла-Титхи, Саран буурах үеийг Кришна-Титхи хэмээнэ. Титхийг 1-ээс 15 хүртэл дугаарладаг. Өөрөөр хэлбэл гэрэлтэй хагаст 1-ээс 15 хүртэл яваад шинийн 15 буюу Пурнимагаас эхлэн харанхуй хагасыг мөн 1-ээс 15 хүртэл дугаарлана. Ингээд титхи нь нийтдээ 30 болно.
Титхи |
Үйлийн хэлбэр |
Үйлийн жишээ |
||
1 | Пратипад | Брахманы зан үйл, гэр бүл болох, хаан ширээнд залрах, үр суулгах гэх мэт | Фестиваль;аялал жуулчлал;ажил албанд орох ; байшин ба газартай холбоо бүхий үйл; үс авахуулах. | |
2 | Двитйа | Гэр, байшингийн суурь тавих гэх мэт . | Засаглах, удирдахтай холбоо бүхий үйл эхлэх; гэр бүл болох;гэр байшин болон газар шорооны холбоо бүхий үйл хийх; андгай тангараг өргөх; ажил албанд орох. | |
3 | Тритйа | Үс ,хумс авах гэх мэт | Гэр бүл болох, хүүхэд анхлан хоолонд оруулах, хөгжмийн анхны боловсрол олгох, хил хязгаар тогтоох, байшин барилга барих | |
4 | Чатуртхи | Дайсантай тулалдах, устгах, нураах, заль мэх хэрэглэх гэх мэт | Хэрэгцээгүй зүйлсээсээ ангижрах, хаях, цэвэрлэгээ, ариутгал хийх, дайн тулаан хийх, гал ашиглан үйл хийх. Энэ титхи нь тааламжтай үйл үйлдэхэд тохиромжгүй | |
5 | Панчами | Эмчилгээ эхлэх, гэр бүл болох, гоёл чимэг зүүх, бэлдэх гэх | Энэ нь таатай сайн үйл эхлэх хамгийн тохиромжтой титхи, гэр бүл болох | |
6 | Шаштхи | Хаан ширээнд суух, найз нөхрийн хролбоо тогтоох гэх мэт | Барилга байгууламж барих, гэр болон газар, үл хөдлөх хөрөнгөтэй холбоо бүхий үйл, гоёл чимэг хийх, нөхрийн итгэл олох Гэр бүл болоход дунд | |
7 | Саптами | Аялах жуулчлах, машин техник угсрах гэх мэт | Тээврийн хэрэгсэлтэй холбоо бүхий үйл, гэр бүл болох, хол газар одох, биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийх | |
8 | Аштами | Бататгах, цайз хэрэм барих, бэлэг тэмдэг батлах гэх мэт | Бүжиг наадам үйлдэх, хэрүүл тэмцэл хийх, урлаг судлах, гэр болон газартай холбоотой үйл, суралцах, барилга байшин барих, гэр бүл болоход дунд зэрэг. | |
9 | Навами | Дайсантай тэмцэх гэх мэт | Хэрүүл маргаан хийх, биеийн дасгал сургууль хийх, өрсөлдөх, багаж зэвсэгтэй ажиллах, эрсдэлтэй үйл эхлэх | |
10 | Дашами | Сайн үйлийг хийх, Брахманыг хүндэтгэх гэх мэт | Хурим найр хийх, гоёл чимэг зүүх, замд гарах, шинэ байшинд орох, тээврийн хэрэгсэл, гэр байшин, чухал нөлөө бүхий хүмүүстэй холбоотой аливаа үйл, худалдаа арилжааны эд зүйл худалдан авах | |
11 | Экадаши | Давшилтад орох, хараал хариулах, хуваах, хоослох гэх мэт | Хоол ундаа хязгаарлах, андгай тангараг өргөх, гэр бүл болох, хэрүүл тэмцэл хийх, биеийн дасгал хөдөлгөөн хийх, орших хийгээд одох, гоёх, чимэх | |
12 | Двадаши | Тахилын ариун гал түлэх гэх мэт | Андгай тангараг өргөх, төрөл бүрийн тааламжит үйл хийх, гэр бүл болоход дунд зэрэг | |
13 | Трайодаши | Цэнгэн наадах, таашах, найз нөхрийн холбоо тогтох зэрэг | Аян замаас буцаж ирэх, шинэ хувцас өмсөх, гоёл чимэг зүүх, тэмцэл тулаан хийх, андгай тангараг өргөх | |
14 | Чатурдаши | Хор найруулах гэх мэт | Ариун ном судар үзэх, судлах, энэ өдөр замд гарах, үс, хумс авахыг тэвч | |
15 | Пурнима | Мануд өргөл өргөх | Тааламжтай бүх төрлийн үйл, ажил албанд орох, бурханлаг зан үйл гүйцэтгэх, гэр орны ажил эрхлэх, бие махбодийн идэвхитэй үйл эрхлэх | |
16 | Пратипад | Брахманы зан үйл гүйцэтгэх, гэр бүл болох, хаан ширээнд залрах, гэр бүл болох, үр, тариа суулгах гэх мэт | Фестиваль; аян замд гарах, ажил албанд орох, гэр болон байшин барилгатай холбоо бүхий ажил үйл, үс, хумс авах, гэр бүл болоход дунд зэрэг | |
17 | Двитйа | Гэр байшингийн суурв тавих гэх мэт | Захиран, засаглах үйл, гэр бүл болох, андгай тангараг өргөх, ажил албанд орох | |
18 | Тритйа | Үс, хумс авах гэх мэт | Хүүхэд анхлан хоолонд оруулах, хөгжмийн анхны боловсрол олгох, хил хязгаар тогтоох, байшин барилга барих | |
19 | Чатуртхи | Дайсантай тулалдах, устгах, нураах, заль мэх хэрэглэх гэх мэт | Хэрэгцээгүй зүйлсээсээ ангижрах, хаях, цэвэрлэгээ, ариутгал хийх, дайн тулаан хийх, гал ашиглан үйл хийх. Энэ титхи нь тааламжтай үйл үйлдэхэд тохиромжгүй | |
20 | Панчами | Эмчилгээ эхлэх, гэр бүл болох, гоёл чимэг зүүх, бэлдэх гэх | Энэ нь таатай сайн үйл эхлэх хамгийн тохиромжтой титхи, гэр бүл болох | |
21 | Шаштхи | Хаан ширээнд суух, найз нөхрийн хролбоо тогтоох гэх мэт | Барилга байгууламж барих, гэр болон газар, үл хөдлөх хөрөнгөтэй холбоо бүхий үйл, гоёл чимэг хийх, нөхрийн итгэл олох Гэр бүл болоход дунд | |
22 | Саптами | Аялах жуулчлах, машин техник угсрах гэх мэт | Тээврийн хэрэгсэлтэй холбоо бүхий үйл, гэр бүл болох, хол газар одох, биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийх | |
23 | Аштами | Бататгах, цайз хэрэм барих, бэлэг тэмдэг батлах гэх мэт | Бүжиг наадам үйлдэх, хэрүүл тэмцэл хийх, урлаг судлах, гэр болон газартай холбоотой үйл, суралцах, барилга байшин барих, гэр бүл болоход дунд зэрэг. | |
24 | Навами | Дайсантай тэмцэх гэх мэт | Хэрүүл маргаан хийх, биеийн дасгал сургууль хийх, өрсөлдөх, багаж зэвсэгтэй ажиллах, эрсдэлтэй үйл эхлэх | |
25 | Дашами | Сайн үйлийг хийх, Брахманыг хүндэтгэх гэх мэт | Хурим найр хийх, гоёл чимэг зүүх, замд гарах, шинэ байшинд орох, тээврийн хэрэгсэл, гэр байшин, чухал нөлөө бүхий хүмүүстэй холбоотой аливаа үйл, худалдаа арилжааны эд зүйл худалдан авах | |
26 | Экадаши | Давшилтад орох, хараал хариулах, хуваах, хоослох гэх мэт | Хоол ундаа хязгаарлах, андгай тангараг өргөх, гэр бүл болох, хэрүүл тэмцэл хийх, биеийн дасгал хөдөлгөөн хийх, орших хийгээд одох, гоёх, чимэх | |
27 | Двадаши | Тахилын ариун гал түлэх гэх мэт | Андгай тангараг өргөх, төрөл бүрийн тааламжит үйл хийх, гэр бүл болоход дунд зэрэг | |
28 | Трайодаши | Цэнгэн наадах, таашах, найз нөхрийн холбоо тогтох зэрэг | Аян замаас буцаж ирэх, шинэ хувцас өмсөх, гоёл чимэг зүүх, тэмцэл тулаан хийх, андгай танаграг өргөх | |
29 | Чатурдаши | Хор найруулах гэх мэт | Ариун ном судар үзэх, судлах, энэ өдөр замд гарах, үс, хумс авахыг тэвч | |
30 | Амавашйа | Мануд өргөл өргөх, устгах нураах, заль мэх хэрэглэхгэх мэт | Гал анхлан асаах, бэлэг сэлт өгөх, өргөл өргөх |
Карана
Карана гэдэг нь татхийн хагасыг хэлдэг. 30 титхи нь хоёр хуваагдсанаар нийт 60 карана болно. Нийтдээ 11 төрлийн каран байдаг. Гэвч тэдгээр нь сарын туршид эргэн давтагдсаар нийт 60 каран болдог.
Йога
Йога гэдэг нь Сурйа буюу Нар, Чандра буюу Сар хоёрын харилцан байршил юм. Нийтдээ 27 төрлийн нар-сарны йог байдаг. Тэдгээр нь Нар ба Сарны харилцан нөлөөллийн мөн чанарыг илтгэдэг. Тэдгээрийг тэдний хоорондох зөрүүгээр тооцоолдог. Титхи болон каран шиг градусаар тодорхойлно.
Вара ( вар ) – Гариг өдөр
Долоо хоногийн гаригууд дотроос хамгийн тааламжтай нь Пүрэв гариг хийгээд ялангуяа гэр бүл болох, суралцаж эхлэх, худалдан авах, мөнгөтэй холбоотой үйл хийх гэх мэт. Мөн өөр нэг тааламжтай өдөр нь Баасан гариг. Харин Мягмар болон Бямба гаригууд нь тааламжит үйлд харш муу нөлөөтэй байдаг. Харин эдгээр гаригууд нь эмчилгээ эхлэх, хэрүүл тэмцэл хийх гэх мэт бусад төрлийн хатуу үйлэнд өлзийтэй.
Долоо хоногийн өдрийн шинж төлвийг тухайн өдрийг удирдаж буй гаригаар тодорхойлдог.
Онцгой Йогууд
Тодорхой титхи/сарны өдөр/, долоо хоногийн гариг өдөр, накшатра гэх мэтүүдийн онцгой хосмог байдаг. Тэр ч атугай хэрэв титхи буюу сарны өдөр нь тааламжгүй, гариг өдөр нь мөн муу басйан ч үүсч буй хосолмол йога нь тааламжтай байвал тэр нь тааламжгүй титхи, тааламжгүй гаригийн муу нөлөллийг арилгадаг. Тиймээс хосолмол ийм йогууд нь титхи, гариг өдөр гэх мэт дан ганц хүчин зүйлүүдээс хавьгүй илүү үр дүнтэй, нөлөөлөл их байдаг. Тэдгээр нь Мухуртын таатай болон таагүй бүхнийг нөхөж байдаг. Сайн хосолмол йога нь ( жишээ нь Сарвартха-Сиддха-Йога гэх мэт ) Мухуртын карт дахь зуу зуун муу сөрөг нөлөөг үгүй болгодог.
Доша
Маш олон төрлийн дутагдал, муу нөлөө гэж( бохирдол, өө сэв ) нэрлэж болох зүйлүүд байдаг. Энэ нь Мухуртын цаг сонгох үед зайлсхийх ёстой гаригсын байршил юм. Тэднийг Дошагууд гэж нэрлэх ба үгчилвэл “бохирдол”, “өөв сэв”, “дутагдал” гэж орчуулагдана. Нийтдээ 21 төрлийн бохирдлын хэлбэр буюу Доша байдаг. Тэдний заримаас нэрлэвэл жишээ нь : Сурйа-Санкранти ( Сурйи буюу Нар нь дараагийн ордод шилжин орох үе), Чандра буюу Сар 6 дахь, 8-дахь эсвэл 12дахь гэрт орших үе, хиртэлт гэх мэт
Сурйа-Санкранти
Сурйа-Санкранти [Нарны Санкранти/ энэ нь Сурйа буюу Нар нь өөрийн оршин байсан нэг ордоос нөгөө ордод шилжих үе юм. Үүнийг Сурйа-Санкранти гэнэ. Мухуртын хувьд Сурйа-Санкранти ойролцоогоор 13 цаг үргэлжилдэг гэж тооцдог: 6 цаг 24 минут нь нэг ордоос гарахын өмнөх үе бөгөөд 6 цаг 24 минут нь дараахь ордод орсноос хойших хугацаа юм. Чухам энэ үед ямар нэг зүйл эхлэх, хийх, ялангуяа онцгой чухал үйлийг үйлдэхгүй байх хэрэгтэй. Ерөнхийдөө Сурйа-Санкранти ердийн бидний өдөр тутмын буюу аргын тооллын 13, 14, 15, 16,17 –ны орчимд тохиодог.
Жишээлвэл, 2000 онд Сурйа-Санкранти дараахь мөчүүдэд тохиож байжээ. (цагийн бүс GMT+2):
14 Jan 2000 | Баасан | 20:29 | Сурйа 10-дахь раши – Макара [Матар]-т |
13 Feb 2000 | Ням | 09:28 | Сурйа 11-дахь раши – Кумбха [Хумх]-т |
14 Мarch 2000 | Мягмар | 06:22 | Сурйа 12- дахь раши – Мина [Загас]-т |
13 April 2000 | Пүрэв | 14:52 | Сурйа 1-дэхь раши – Меша [Хонь] |
14 Мay 2000 | Ням | 11:44 | Сурйа 2-дахь раши – Вришабха [Үхэр] |
14 Jun 2000 | Лхагва | 18:21 | Сурйа 3дахь раши – Митхуна [Ихэр] |
16 Jul 2000 | Ням | 05:16 | Сурйа 4-дэхь раши – Карка [Мэлхий] |
16 Aug 2000 | Лхагва | 13:42 | Сурйа 5-дахь раши – Симха [Арслан] |
16 Sep 2000 | Бямба | 13:40 | Сурйа 6 дахь раши – Канйа [Охин] |
17 Оct 2000 | Мягмар | 01:37 | Сурйа 7-дахь раши – Тула [Жинлүүр] |
16 Nov 2000 | Пүрэв | 01:23 | Сурйа 8-дахь раши – Вришчика [Хилэнц] |
15 Dec 2000 | Баасан | 16:00 | Сурйа 9-дэхь раши – Дхану [Нум] |
Сар
Ведийн хуанлиар сар нь 30 титхи буюу сарны өдрөөс тогтдог. Ведийн хуанлиар нийтдээ 12 сар байдаг. Зарим нэг сар нь онцгой байдаг: учир нь тийм саруудыг нэрлэхийн өмнө “Адхика” хэмээх үг нэмж өгсөн байдаг. Энэ нь тухайн сард Сурйа-санкранти байхгүй гэсэн үг юм. Ведийн хуанлийн сар нь григорийн хуанли буюу аргын тооллын сараас яльгүй бага юм. Иймээс гурван жил тутамд нэг ийм Адхика-сар тохиодог.
Панчанга – Таван үндсэн хүчин зүйл
Панчанга хэмээх ухагдахуунд: 1) титхи [сарны өдөр], 2) вара ( вар ) [долоо хоногийн гариг], 3) накшатра (Чандра [Сар]оршин буй ), 4) карана , 5) йога . Пандит (Жйотишийн ухаан их мэргэд) Мухуртыг сонгоход энэхүү Панчанга-г ашигладаг байжээ. Үүнээс гадна тэд мөн хосолмол йог буюу гаригсын байршил, хосоллуудыг харгалзан үздэг байсан байна.