Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

Ухамсрын шинэ шат

Амьдралын жинхэнэ хөгжил дэвшил бидний ухамсар хөгжлийн шинэ шатанд өгсөн дээшлэх үед ирдэг. Энэ бол өсч хөгжих цорын ганц боломж. Ухамсрын хөгжил нь бусад хүмүүстэй харьцах, хандах хандлагын өөрчлөлтөөр хэмжигддэг. Чухамхүү ухамсрын хөгжил нь цорын ганц тохиолдолд л боломжтой. Энэ нь бид хариуцлагыг өөр дээрээ үүрч байна уу, үгүй юу гэдэг нь юм. Бусад хүмүүсийн өмнөөс хариуцлага үүрэх. Биднийг хүрээлж буй хүмүүсийн азгүй, жаргалгүй байгаагийн өмнөөс бид хариуцлага үүрдэг бил үү.

Амьдрал өөрөө бидний ухамсрыг нас ахих тусам хувьсан өөрчлөгдөхөөр төлөвлөсөн байдаг. Хэрэв бид өөрсдөө бие даан өөрчлөгдөхийг үл хүсэх аваас бидний амьдралд хямрал, гамшиг тохиодог. Ухамсрын хувьсал өөрчлөлт 7 жил тутамд болж байх ёстой. Энэ нь хүрсэндээ батжиж, дараагийн түвшиндээ бэлтгэх хангалттай хугацаа. Шилжилтийн насууд нь 7, 14, 21, 28, 35, 49 … зэрэг насууд юм. Хөгжлийн долоон жилийн систем нь хүмүүний чакрын үйл ажиллагаатай холбоотой.

Чакрууд

Орчин үеийн анагаах ухаан бүдүүн биеийн өвчин эмгэг эхлээд нарийн түвшинд үүсдэг гэдгийг дуртай дургүй хүлээн зөвшөөрч байна. Шинж тэмдэг дээр үндэслэгдсэн анагаах ухаан нь өвчин эмгэг, асуудал проблемын үндэс нь хүний эмоци буюу сэтгэл санааны түвшинд оршин байгааг үл анзааран зүгээр л өвчний гадаад илрэлийг арилгах гэж хичээдэг.

Бид сонсох, харах, амтлах, үнэрлэх, хүртэх гэх мэт таван мэдрэхүйг оролцуулаад бүдүүлэг физик бие махбодьтой. Ведийн үзлээр бол амьд бодгаль нь ухаан(сэтгэх болон сэтгэл хөдлөлийг хариуцдаг), оюун ухаан (оюун ухаан буюу бодлогоч, тунгаагч чанарыг хариуцдаг), эго буюу хуурмаг би (өөрийн сүнслэг жинхэнэ би-г материтай буюу биетэйгээ адилтгах)  хэмээсэн гурван элементээс тогтох нарийн биетэй. Нарийн ба бүдүүн биеийг хооронд нь холбох үүргийг чакранууд гүйцэтгэдэг. Сүнс нь чакруудын хаалтан цаана оршдог. Түүнд хүрэхийн тулд чакруудыг нээх замаар юм уу эсвэл тусгай мантрын тусламжтайгаар хүрч болно. Чакруудыг механикаар нээх нь хэзээ ямагт аажим бөгөөд ихээхэн хичээл чармайлтыг шаарддаг. Гэвч санскрит мантра нь  бүрэн хаагдсан чакруудын хаалтуудыг хялбархан давж сүнсэнд нэвтрэн хүрч чаддаг. Ийм учраас та мантра сонссоноор шуудхан амар амгалан, аз жаргалыг мэдрэх боломжтой.

Чакра буюу хүрдүүд нь энергийн дамжуулагчууд бөгөөд түүнийг биеийн янз бүрийн хэсгүүдэд тархаах үүрэгтэй. Чакра болгон хүний физик бие болон сэтгэл санааны төлөвт нөлөөлдөг.

Жишээ нь, эмэгтэй хүнд, бие организмаас уур хилэнг шахан гаргадаг онцгой хүрд буюу чакра хөлийн уланд байдаг. Энэ л шалттгааны улмаас дорно дахинд, эрчүүд эхнэрээ, охидуудаа дорнын сонгодог бүжиг сургахаар илгээдэг уламжлалтай байж. Энэ бүжгийг “эмэгтэйчүүдийн йог” гэж нэрлэх нь ч бий. Энэ бүжгүүдийн онцлог нь гэвэл эмэгтэйчүүдээс хөлийнхөө өлмийгөөр шалыг хүчтэй товшихыг шаарддаг. Ийм бүжиг хийсний дараа эмэгтэй хүний бүх уур хилэн биеэс гарч, тэрээр тайван, эелдэг болох агаад энэ байдал нь гэр бүлийн харилцаа, сэтгэл санааны төлөв байдалд эерэг нөлөө үзүүлдэг. Иймээс ийм  бүжиг хийгчид хөлийнхөө ул, гарынхаа алган дээр улаан өнгийн тойргууд зурсан байдаг…

Үргэлжлэл бий…

Патита Павана прабхугийн лекцээс

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Ухамсрын шинэ шат Амьдралын жинхэнэ хөгжил дэвшил бидний ухамсар хөгжлийн шинэ шатанд өгсөн дээшлэх үед ирдэг. Энэ бол өсч хөгжих цорын ганц боломж. Ухамсрын хөгжил нь бусад хүмүүстэй харьцах, хандах хандлагын өөрчлөлтөөр хэмжигддэг. Чухамхүү ухамсрын хөгжил нь цорын ганц тохиолдолд л боломжтой. Энэ нь бид хариуцлагыг өөр дээрээ үүрч байна уу, үгүй юу гэдэг нь юм. Бусад хүмүүсийн өмнөөс хариуцлага үүрэх. Биднийг хүрээлж буй хүмүүсийн азгүй, жаргалгүй байгаагийн өмнөөс бид хариуцлага үүрдэг бил үү. Амьдрал өөрөө бидний ухамсрыг нас ахих тусам хувьсан өөрчлөгдөхөөр төлөвлөсөн байдаг. Хэрэв бид өөрсдөө бие даан өөрчлөгдөхийг үл хүсэх аваас бидний амьдралд хямрал, гамшиг тохиодог. Ухамсрын хувьсал өөрчлөлт 7 жил тутамд болж байх ёстой. Энэ нь хүрсэндээ батжиж, дараагийн түвшиндээ бэлтгэх хангалттай хугацаа. Шилжилтийн насууд нь 7, 14, 21, 28, 35, 49 … зэрэг насууд юм. Хөгжлийн долоон жилийн систем нь хүмүүний чакрын үйл ажиллагаатай холбоотой. Чакрууд Орчин үеийн анагаах ухаан бүдүүн биеийн өвчин эмгэг эхлээд нарийн түвшинд үүсдэг гэдгийг дуртай дургүй хүлээн зөвшөөрч байна. Шинж тэмдэг дээр үндэслэгдсэн анагаах ухаан нь өвчин эмгэг, асуудал проблемын үндэс нь хүний эмоци буюу сэтгэл санааны түвшинд оршин байгааг үл анзааран зүгээр л өвчний гадаад илрэлийг арилгах гэж хичээдэг. Бид сонсох, харах, амтлах, үнэрлэх, хүртэх гэх мэт таван мэдрэхүйг оролцуулаад бүдүүлэг физик бие махбодьтой. Ведийн үзлээр бол амьд бодгаль нь ухаан(сэтгэх болон сэтгэл хөдлөлийг хариуцдаг), оюун ухаан (оюун ухаан буюу бодлогоч, тунгаагч чанарыг хариуцдаг), эго буюу хуурмаг би (өөрийн сүнслэг жинхэнэ би-г материтай буюу биетэйгээ адилтгах)  хэмээсэн гурван элементээс тогтох нарийн биетэй. Нарийн ба бүдүүн биеийг хооронд нь холбох үүргийг чакранууд гүйцэтгэдэг. Сүнс нь чакруудын хаалтан цаана оршдог. Түүнд хүрэхийн тулд чакруудыг нээх замаар юм уу эсвэл тусгай мантрын тусламжтайгаар хүрч болно. Чакруудыг механикаар нээх нь хэзээ ямагт аажим бөгөөд ихээхэн хичээл чармайлтыг шаарддаг. Гэвч санскрит мантра нь  бүрэн хаагдсан чакруудын хаалтуудыг хялбархан давж сүнсэнд нэвтрэн хүрч чаддаг. Ийм учраас та мантра сонссоноор шуудхан амар амгалан, аз жаргалыг мэдрэх боломжтой. Чакра буюу хүрдүүд нь энергийн дамжуулагчууд бөгөөд түүнийг биеийн янз бүрийн хэсгүүдэд тархаах үүрэгтэй. Чакра болгон хүний физик бие болон сэтгэл санааны төлөвт нөлөөлдөг. Жишээ нь, эмэгтэй хүнд, бие организмаас уур хилэнг шахан гаргадаг онцгой хүрд буюу чакра хөлийн уланд байдаг. Энэ л шалттгааны улмаас дорно дахинд, эрчүүд эхнэрээ, охидуудаа дорнын сонгодог бүжиг сургахаар илгээдэг уламжлалтай байж. Энэ бүжгийг “эмэгтэйчүүдийн йог” гэж нэрлэх нь ч бий. Энэ бүжгүүдийн онцлог нь гэвэл эмэгтэйчүүдээс хөлийнхөө өлмийгөөр шалыг хүчтэй товшихыг шаарддаг. Ийм бүжиг хийсний дараа эмэгтэй хүний бүх уур хилэн биеэс гарч, тэрээр тайван, эелдэг болох агаад энэ байдал нь гэр бүлийн харилцаа, сэтгэл санааны төлөв байдалд эерэг нөлөө үзүүлдэг. Иймээс ийм  бүжиг хийгчид хөлийнхөө ул, гарынхаа алган дээр улаан өнгийн тойргууд зурсан байдаг… Үргэлжлэл бий… Патита Павана прабхугийн лекцээс Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top