Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62

Сута Госвами айлдсан нь: Ай номч мэргэн брахманууд минь ээ, олон жилийн өмнө Бурханы Дээд Бодьгал, Шри Кришна Шри Экадашийн  өршөөл ивээлт таатай сайхан шинж чанаруудыг тайлбарлаж, энэ ариун гэгээн өдөр нэг бүрт хэрхэн мацаг  барих дүрэм журам, зааврыг тогтоож өгсөн билээ. Ай шилдэг брахманууд минь ээ, экадашийн өдөр барих энэхүү ариун гэгээн мацгийн гарал үүсэл болон  алдар цууны талаар сонсож байгаа хэн бүхэн  энэ материаллаг ертөнц дэх  өөрийн оршнолоо  төгсгөл  болгонгоо  Бурхан Вишнугийн орон тийш шууд одох болно.

Притхын хүү Аржуна Бурханаас  асуусан нь: Ай Жанардана минь ээ, экадашийн өдөр бүтэн мацаг барих эсвэл зөвхөн орой (накта) эсвэл үдэд хоол идэх аваас  ямар ач тустай  байх вэ? Мөн тэрчлэн экадашийн өөр өөр өдрүүдэд ямар журмаар мацаг барьдаг вэ? Энэ бүхний  талаар надад  айлдан соёрхоно уу.

Бүхний Дээд Бурхан Кришна айлдсан нь: Ай Аржуна минь ээ, шинээр эхэлж байгаа хүн  өвөл эхлэх үед Маргаширша (11-12) сарын харанхуй хагас дахь экадашид мацаг барьж эхлэх хэрэгтэй. Экадашийн өмнөх өдөр дашид шүдээ маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Дараа нь дашийн 8 дахь хэсэгт, нар жаргах үед оройн хоолоо идэх хэрэгтэй. Дараагийн өдөр нь  чин бишрэлтэн дүрэм журам болон зааврын дагуу мацаг барих ёстой. Үд дундын үед голд, нууранд эсвэл  том биш цөөрөмд угаалыг зөв үйлдэх ёстой. Голд угаал үйлдэх нь цэвэршин ариусахад хамгийн сайн байдаг. Дараа нь нууранд, эцэст нь цөөрөмд угаал үйлдэх ордог. Хэрвээ гол ч,  нуур ч эсвэл цөөрөм ч байхгүй бол булаг шандын усаар угааж болно.

Чин бишрэлтэн газар эхийн нэр алдрыг агуулсан залбирал хэлэх хэрэгтэй. “Ай Ашвакранте, ай Ратхакрантеай Вишнукранте, ай Васундхаре, ай Мриттике, ай Газар ээж минь ээ, Бүхний Дээд Бурханы  ариун гэгээн оронд дээшлэн хүрч очуулахын тулд  өнгөрсөн амьдралуудадаа  миний  хураасан  бүх нүглийг  арилган зайлуулж хайрлаач. Ийнхүү залбирангаа чин бишрэлтэн өөрийн биедээ нялцгай шавар эсвэл шороо түрхэх хэрэгтэй.

Мацаг барьж буй өдрөө чин бишрэлтэн нь өөрийн нь шашин номын үүрэгт хамааралгүй хүмүүс, нохойгоор хооллогчид, хулгайчид болон бялангач хүмүүстэй  ярьж харьцахын хэрэггүй.  Мөн хагас бурхад, ведийн сургаал хийгээд  брахмануудыг  доромжлогчид, сүм хийдийг сүйтгэн бусниулагчид болон дээрэмчин тонуулчид, хов жив хөөцөлдөгчид болон  унтахад хориотой эмэгтэйчүүдтэй унтагч1 зэрэг ёс  журамгүй, завхай зайдан хүмүүстэй ярилцахаас  зайлсхийх хэрэгтэй. Экадашийн хугацаанд иймэрхүү  хүмүүстэй ярилцах, тэр ч бүү хэл тэднийг харах аваас  нар өөд шууд харан өөрийгөө ариусгах хэрэгтэй.

Угаал үйлдсэнийхээ дараагаар чин бишрэлтэн Бурхан Говиндад хамгийн сайн идээ зоог, цэцэг болон  өөр бусад зүйлсийг  хүндэтгэлтэйгээр өргөх ёстой. Чин бишрэлийн цэвэр ухамсарт оршингоо тэр Бурханд зул өргөх  ёстой. Өдөр унталгүй байхын зэрэгцээ бэлгийн харьцаанд орохыг бүрэн цээрлэн тэвчих хэрэгтэй. Юм ч идэлгүй, ус ч уулгүйгээр шөнийн туршид Бурханы алдар  цууг  баяр хөөртэйгөөр  магтан дуулж,  Түүнийг цэнгүүлэхийн тулд  хөгжмийн зэмсэг дээр тоглох хэрэгтэй. Шөнийг ийнхүү  унталгүйгээр цэвэр ариун ухамсарт өнгөрөөсний дараагаар  чин бишрэлтэн нь  зохистой брахманд өглөг тарааж  басамжлан алдасхийснийг өршөөхийг  түүнээс мөргөн гуйж, хүлцэнгүй байдалтайгаар хүндэтгэл үзүүлэх ёстой. Сарын харанхуй хагаст тохиох  экадашийг  сарын гэрэлтэй хагаст тохиох  экадашитай адилаар авч үзэх хэрэгтэй. Ай хаан минь ээ, экадашийн  энэ хоёр  төрлийн хооронд ялгаа хийх хэрэггүй.

Харин одоо экадашийг ийнхүү баримтлах хүний  хүртэх үр дүн, ач тусын  талаар тодорхойлон айлдахыг сонсоно уу. Бурхан,  Шанкхасура демоныг дарж устгасан  газар болох Шанкходдёхара мөргөлийн ариун газарт угаал үйлдсэний ач тусыг ч тэр, Гададхара Бурханыг шууд бясалгаснаар хүртэх ач тусыг ч тэр экадашид мацаг барьснаар  хүртэх 16 шагналтай зүйрлэх аргагүй. Тэргэл сартай анхны өдөр тарааж байгаа өглөг нь жирийн  өргөлөөс зуун мянга дахин илүү  их ач тустай байдаг гэж ярьдаг. Ай баялагт хүрэгч минь ээ, санкранти (өдөр шөнө тэнцэх) өдөр  өгсөн өглөг  бусад үед өгсөн  өглөгөөс дөрвөн зуун мянга  дахин их ач тусыг хайрладаг. Гэхдээ, экадашийн өдөр  зүгээр л мацаг барьсан хүн  энэ бүх ач тус, үр дүнд хүрдэг, мөн тэрчлэн нар эсвэл сар хиртэх үед Курукшетрад ирсэн шиг тийм үр шим, ач тусыг хүртдэг. Түүнээс гадна экадашид  мацаг барьж байгаа чин бишрэлт сүнс нь ашвамедха-ягья (мориор өргөл өргөх) үйлдэхээс  нэг зуу дахин их ач тусыг хүртдэг. Экадашид төгс байдлаар нэг удаа ч гэсэн мацаг барьсан хүн мянган гуйлгачинг жаран мянган жилийн туршид өдөр бүр хооллосонтой адил гавьяаг хүртдэг. Экадашийг нэг удаа зөв баримталсан хүн Ведийг судалж байгаа брахманд нэг мянган үнээ бэлэг болгон өгсөнөөс арав дахин  илүү ач тусыг хүртдэг.

Нэг брахмачариг хооллож байгаа хүн  хэдэн арван брахмануудыг өөрийн гэртээ дайлж байгаа хүнээс арав дахин илүүгээр үнэлэгддэг. Гэсэн ч, газрыг шаардлагатай хүнд болон зөв шудрага  брахманд бэлэглэж байгаа хүн брахмачариг хооллож байгаа  хүнээс  нэг мянга дахин илүүг хүртдэг. Харин  энэ ач тусаас нэг мянга дахин илүүг  цэвэр ариун бүсгүйг залуу, боловсролтой, журамтай эрд гаргаж байгаа хүн хүртдэг. Үр хүүхдүүдээ  бурханлаг зам мөрөөр ямар нэгэн  сайшаал шагнал хүлээлгүйгээр зөв хүмүүжүүлсний ач тусын өршөөл ивээл түүнээс арав дахин илүү байдаг. Гэхдээ өлсгөлөн хүнд талх өгөх2 нь  үүнээс арав дахин  илүү сайн  байдаг. Шаардлагатай хүнд өглөг өгөх нь  бүхнээс илүү гэдэг нь  эргэлзээгүй хэрэг. Үүнээс илүү өргөл гэж байдаггүй. Ай Кунтийн хүү минь ээ, хүн  энэрэл нигүүлслийн улмаас  талх тараах аваас  тэнгэрийн гаригууд дээрх  хагас бурхад болон  бүхий л өвөг дээдэс  нь маш ханамжтай  болдог. Гэвч экадашид  бүрэн хэмжээгээр  мацаг барьсны ач тусыг  хэмжихийн аргагүй. Куру удмынхны шилдэг нь болох Аржуна минь ээ, энэ ач тусын хүчийг хагас бурхад хүртэл үнэлж цэгнэж чадахааргүй байдаг. Экадашийн өдөр нэг удаа накта идэх хүн  энэ ач тусын хагасыг нь хүртдэг.

Хари Бурханы өдөр үр тариа болон буурцагт ургамал идэлгүйгээр үд дундад нэг удаа эсвэл мөн үр тариа болон буурцагт ургамал идэлгүйгээр орой нэг удаа  хооллох эсвэл огтхон ч хоол идэлгүйгээр  бүтэн мацаг барих хэрэгтэй. Ариун мөргөлийн газруудад очих, өглөг тараах, галан тахилга үйлдэх зэрэг нь  экадаши  бий болохоос  өмнө л ач холбогдолтой  байсан билээ. Иймээс, материаллаг зовлон  шаналалаас  салан ангижрахыг эрмэлзэж байгаа  хэн бүхэн  экадашийг баримтлах  хэрэгтэй.  Экадашид дунгаас ус уух,  амьтан тэр бүү хэл гахай, загасыг ч алах, үр тариа  болон буурцагт ургамал идэж  болохгүй. Ай Аржуна минь ээ, Би чиний хүссэнээр мацаг барихуйн бүхий л аргуудаас  хамгийн шилдэг сайныг нь тодорхойлон айлдлаа.

Дараа нь Аржуна асуусан нь: Ай Бурхан минь ээ, ведийн мянган тахилга өргөл ч  экадашийн мацагтай  үл тэнцэнэ гэж Та айлдлаа. Яаж ийм юм байж болох юм бэ? Экадаши нь яахаараа  ингэж бусад өдрүүдээс  илүү  чухал ач холбогдолтой болсон юм бэ?

Бурхан Кришна хариу айлдсан нь: Би чамд  экадаши нь бусад  бүх өдрүүдээс  яагаад ингэж хамгийн их ариусгадаг болох талаар тайлбарлая. Эртийн нэгэн цагт, Сатья югад, Мура нэртэй онцгой  аймшигт демон амьдардаг байжээ. Цаг үргэлж уур хилэн нь бадарч  явдаг тэр  бүх хагас  бурхдад аймшиг төрүүлж байлаа. Тэр ч бүү хэл, тэр  тэнгэрийн хаан Индра, нарны бурхан Вивисван, найман Васу3, Брахма бурхан, салхины бурхан Вайя, галын бурхан Агниг хүртэл ялан дийлсэн байлаа. Аймшигт хүч чадлаараа тэр бүгдийг өөрийн эрхшээлд оруулсан байв.

Тэгээд Индра бурхан Шива бурханд  хүрч очоод: “Бид бүгд өөрсдийн гаригуудаас доош хөөгдлөө, одоо бид газар дэлхий дээр гунигтайгаар хэрэн тэнүүлчилж  явна. Ай бурхан минь ээ, энэ их гай зовлонгоос бид яаж  ангижрах билээ? Хагас бурхад биднийг чухам юу хүлээж байна вэ?” гэж  асуужээ.

Шива бурхан: “Ай хагас бурхдын шилдэг нь минь ээ, Гарудагаа хөлөглөн  морилдог Бурхан Вишну дээр очиж бараалха. Тэр бол  бүхий л орчлонгуудын захирагч Жаганнатха, мөн тэднийг  авран хамгаалагч билээ. Тэр Өөрт нь бишрэн даатгах бүх сүнснүүдийг  хамгаалан Өөрийн аврал ивээлдээ авдаг.” гэж хариулсан.

Бурхан Кришна цааш нь үргэлжлүүлэн айлдсан нь: Ай баялгийг эзлэгч Аржуна минь ээ, Шива бурханы энэ үгүүдийг сонсоод Индра бурхан бүхий л хагас бурхдын хамтаар  бүх сүнснүүдийг авран хамгаалагч, орчлонгийн Бурхан Жаганнатха Бурхан амран байгаа  тэр газар луу явцгаасан. Усны мандал дээр нойрсон байгаа  Бурханыг харцгаагаад хагас бурхад алгаа хавсарцгаан Индраг даган дараахь залбирлыг айлтгацгаасан:

Ай Бурханы Дээд Бодьгал минь ээ, Бид Таны өмнө өвдөг сөгдөн мөргөж байна. Ай бурхдын Бурхан минь ээ, ай хагас бурхдаар алдаршуулан магтуулагч минь ээ, ай демонуудын дайсан минь ээ, ай бадамлянхуа мэлмийт Бурхан минь ээ, ай Мадхусудана (Мадху демоныг даран хөнөөгч) минь ээ, биднийгээ хамгаалж аврал ивээлдээ авч хайрлаач. Муру демоноос айж зугатсан бид Танаас аврал өмгөөлөл эрэхээр ирлээ. Ай Жаганнатха минь ээ, Та бол бүхнийг бүтээгч билээ. Та бол бүхий л орчлонгийн  эх болоод эцэг нь билээ. Та бол  бүгдийг бүтээж, тогтоон барьж, устган сүйрүүлдэг билээ. Та бол бүх  хагас бурхдад дээдийн дээд  тус дэм хайрлагч, зөвхөн Та л  тэдэнд амар тайвныг  хүртээж чадах билээ. Зөвхөн Та л газарт, тэнгэрт  болон бүх нийтэд ачтай тустай, ивээл хайрлагч байдаг билээ. Та бол гурван  ертөнцийг тогтоон баригч  Шива, Брахма, Вишну билээ. Та бол  нарны, сарны, галын бурхан билээ. Та бол ариусгагч тос, тахилга өргөл, ариун гал, мантра, зан үйл, ариун гэгээнтэн болоод жапа-ын намуухан давталт билээ. Та бол  өргөл  болгон өргөгч тэр зүйл бөгөөд  мөн тэдгээрийн үр дүнг таашаан болгоогч Бурханы Дээд Бодьгал билээ. Энэ гурван ертөнцөд хөдлөх болоод үл хөдлөх юу ч байсан Танаас хамааралгүйгээр оршин тогтнох боломжгүй билээ. Ай Бүхний Дээд Бурхан, бурхдын Бурхан минь ээ, Та бол Танд өөрийгөө даатгагч бүхний хамгаалагч билээ. Хагас бурхад бид демонуудад дийлдэн тэнгэрийн орноосоо түлхэгдэн унагаагдлаа. Ай Бурхан минь ээ, өөрсдийн байр сууриа алдсан бид одоо газар дэлхий дээр л хэсүүчлэн тэнэж явна.

Бурхан Кришна мөн цааш нь үргэлжлүүлэн айлдсан нь: Индра болон бусад хагас бурхдын айлтгалыг сонсоод Бурханы Дээд Бодьгал, Шри Вишну хариу айлдсан нь: Ямар демон нь ингэж бүх хагас бурхдыг ялан дийлэхээр хий хуурмагийн аугаа их чадалтай байдаг байнаа? Ямар нэртэй, хаана байдаг демон бэ? Тэр хаанаас ийм их хүч чадал хийгээд өмгөөлөл хамгаалалтай болсон хэрэг вэ? Индра минь юунаас ч айлгүйгээр бүгдийг нь Надад айлтга.

Индра бурхан айлтгасан нь: Ай Бурханы Дээд Бодьгал минь ээ, Ай Өөрийн цэвэр чин бишрэлтэнгүүдийн зүрхэнд  төрсөн айдсыг дарагч минь ээ, ай Өөрийн  чин бишрэлт албатуудад өршөөл нигүүлслээ хайрлагч минь ээ, урьд нэгэн цагт  брахмануудын удамд Надижанга нэртэй нэгэн хүчирхэг демон байсан билээ. Тэр онцгой аюултай, догшин хэрцгий  байсан бөгөөд хагас бурхдыг  түлхэн унагаахад өөрийгөө бүхэлд нь зориулсан нэгэн байлаа. Тэрээр гутамшигт булай бүхнээрээ зартай Мура хэмээх хүүтэй байсан.

Мурагийн захирдаг хамгийн том орон нь  Чандравати байв. Тэндээс л онцгой аюулт, хүчирхэг демон  бүхий л орчлонг эзлэн түрэмгийлж бүх хагас бурхдыг тэнгэрийн орноос нь хөөн зайлуулсан. Тэр тэнгэрийн  хаан Индра, галын бурхан Агни, эрлэгийн эзэн Яма, салхины бурхан Вай, мөн Шива бурхан-Иша, сарны бурхан Сома, зүг чигийн бурхан Найррити, усны бурхан Паши-Варунагийн үүрэг ролийг өөртөө авсан. Түүнээс гадна тэр нарны бурхан болон гэрэл цацруулж эхэлсэн, мөн тэр өөрийгөө үүлээр тархаан өргөтгөж байна. Хагас бурхад түүнийг ялж дийлж чадахгүй байна. Ай Вишну Бурхан минь ээ, энэ демоныг хөнөөн дарж, хагас бурхдад ялалтыг хайрлаач.

Индрагийн энэ айлтгалыг сонсоод  Бурхан Жанардана маш ихээр уурсан хилэгнэж: “Ай хүчирхэг хагас бурхад минь ээ, одоо бүгдээрээ  Мурагийн эзэмшил Чандравати руу морилцгооё.” гэж айлдав. Ингээд Хари Бурхан тэргүүтэй  бүх хагас бурхад Чандравати тийш зүглэцгээв.

Хагас бурхдын айсуйг хараад демонуудын толгойлогч  Мура чангаар тачигнатал инээв. Мөн туяаран гялалзах бриллиантан зэвсэг барьцгаасан өөр бусад  тоо томшгүй олон  демонууд  түүний ийн хөхрөхийг дэмжицгээж байв. Шүдээ хүртэл зэвсэглэсэн демонууд хагас  бурхад руу довтлон дайрахад тэд тулааны талбарыг орхин  арван зүгтээ зугатацгаалаа. Тулааны талбар дээр мэдрэхүйн Эзэн, Бүхний Дээд Бурхан Хришикешаг догшин хэрцгий демонууд  хараад Түүний зүгт бүхий л зэвсгээ хэрэглэн дайрцгаалаа. Сэлэм, хүрд болон  бороохой шийдэм барьцгаан  Бурханы зүгт дайрмагцаа л тэд бүгд Түүний хорт хурц суманд нэвт хатгуулж байлаа. Олон зуун  демонууд Бурханы мутарт ийнхүү хөнөөгдсөн.

Тулааны төгсгөлд демонуудын толгойлогч Мура Бурхантай тулалдсан. Мура нь  Бүхний Дээд Бурхан Хришикешагийн хэрэглэсэн аливаа зэвсэг бүрийг аюул хөнөөлгүй болгох  тийм ид шидийн хүчийг  агуулсан байлаа. Ямар ч зэвсгийн  цохилтыг тэр демон цэцэг хүрж буй мэтээр хүлээн авч байв. Демоныг зэвсгийн хүчээр дарж чадаагүй  Бурхан түүнтэй төмөр муна мэт нүцгэн мутраараа тулалдаж эхэлсэн. Бурхан  Муратай  тэнгэрийн тооллоор мянган жилийн туршид тулалдаад ядран4 Бадарикашрам тийш  чиглэн одсон.

Орчлонгийн Эзэн, бүхий л иогчдоос хамгийн аугаа нь болох  Бурхан Иогешвара тэнд очоод Химавати гэж нэрлэгддэг хамгийн  сайхан агуйг эрж олсон. Энэ агуй нь хэмжээгээрээ ойролцоогоор 96 миль бөгөөд  түүн рүү ордог зөвхөн ганц л орц ам байв.

Ай Дхананжая, баялгийг эзлэгч минь ээ, ядарсан Би түүн рүү жаахан унтаж амрах гэж орсон. Энэ аугаа нүсэр тулаанд Би маш ихээр ядарсан байлаа. Намайг мөрдсөөр агуйд орж ирсэн демон, Намайг унтаж байхыг хараад, тэр: “Олон демонуудыг минь хөнөөсөн энэ Хариг би өнөөдөр  устгана.” гэж дотроо занан бодсон. Хорон муу санаат Мураг ийнхүү өөрийн төлөвлөгөөг бодож боловсруулж байхад Миний биеэс гялбам туяа цацруулан залуу бүсгүй гарч ирсэн. Мура гартаа олон тооны зэр зэвсэг гялалзуулан байгаа түүнийг хараад  өөртэй нь тулалдах гэж байна гэдгийг ойлгосон. Энэхүү эмэгтэй түүнийг  тулаанд дуудсан, Мура түүнтэй тулалдаж эхэлсэн бөгөөд тэр эмэгтэй тулалдахдаа түүнээс дутуугүй гэдгийг мэдээд гайхсан. Демонуудын толгойлогч, надтай тулалдаж байгаа  аянгын цохилт шиг  энэ уур хилэнтэй, айхтар бүсгүйг хэн бүтээгээ вэ? гэж бахдан хашгирсан. Тэр ингэж хэлэнгээ тулалдаанаа үргэлжлүүлэв.

Тун удалгүй гэрэлтэн туяарах охин тэнгэр Мурагийн бүхий л зэр зэвсгийг нь хэмх цохихын хамт түүний байлдааны тэргийг жагсаалаас гаргалаа. Демон түүний эсрэг нүцгэн гараараа дайрахад уурлаж хилэгнэсэн тэр эмэгтэй түүний толгойг тасар цавчин хаяв. Толгойгоо тастуулсан демон газарт хөсөр унаж эрлэгийн эзэн Ямаражагийн эзэмшил буюу Бурханы дайснууд айдас хүйдэс болон аюул ослоос өөрсдийгөө нууж далдлах, газрын доор орших Паталад хүргэгдсэн.

Бүхний Дээд Бурхан  сэрээд толгойгүйгээ болсон демон  болон Өөрийн нь өмнө алгаа хавсран мөргөн байгаа бүсгүйг харсан. Тэрээр нүүрэндээ гайхашрал тодруулан: “Энэхүү хорсолт демоныг  хэн хөнөөгөө вэ? Тэр бүхий л хагас бурхад, гандхарвануудыг, тэр ч бүү хэл Индраг түүний бараа бологч дагуулууд марутуудын хамт, мөн тэрчлэн доод гаригуудыг захирагч  нагуудыг (могойнууд) хүртэл хялбархан  ялсан билээ. Тэр ч бүү хэл тэр  тулаанд Намайг ялж энэ агуйд орж нуугдахаас өөр аргагүй  байдалд оруулсан шүү дээ. Энэ агуйд жаахан унтаж амрахаар тулааны талбараас  зугатан одсон Намайг хэн ингэж ивээж хамгаалсан хэрэг вэ?” гэж бахдан айлдсан.

Бүсгүй хариу айлтгасан нь: “Таны трансценденталь биеэс  гарсан би энэ демоныг устгасан билээ. Ай Бурхан Хари минь ээ, Таныг нойрсож байхыг тэр хараад  мэдээж хэрэг хөнөөхийг хүссэн. Гурван ертөнцийн өргөс болсон түүний санаа зорилгыг ойлгоод би энэ хорон санаат үл бүтэх этгээдийг  хөнөөн бүх хагас бурхдыг айдас хүйдэснээс ангижрууллаа. Би бол Таны маха-шакти,  дайснуудын чинь зүрхэнд айдас хүйдэс хуруулах Таны аугаа дотоод эрчим бөлгөө. Бүхий л гурван ертөнцийг авран хамгаалахын төлөө орчлон даяар  аюул, зовлон таригч энэхүү демоныг би устгасан бөлгөө. Ай Бурхан минь ээ, энэ демоныг үхсэн байхыг хараад яагаад гайхаж байгаагаа  айлдаж хайрлана уу?”

Бүхний Дээд Бурхан айлдсан нь: “Ай нүгэл үгүй минь ээ, чамайг демонуудын энэ хааныг хөнөөсөнд Би маш ханамжтай байна. Чи хагас бурхдад аз жаргал, цэцэглэн мандалт болон бүхий л ач тусыг хайрлан хүртээжээ. Гурван ертөнц дэх бүх хагас бурхдад ач тус хүргэсэн чамд Би маш их хангалуун байна. Ай ач тустан минь ээ, чи Надаас өөрийн хүсэж байгаа бүхнээ гуйж болно. Би чамд бүгдийг хүртээх болно гэдэгт эргэлзэх хэрэггүй.”

Бүсгүй хариу айлтгасан нь: “Ай Бурхан минь ээ, Та надад ханамжтай байгаа хийгээд намайг шагнахыг болгоож байгаа бол энэ өдөрт мацаг барих хэн бүхнийг хамгийн том аюулт нүглээс нь ч ариусгах хүчийг надад хайрлан соёрхоно уу. Будаа тариа болон буурцагт ургамал үл оролцуулан зөвхөн нэг удаа үд дунд эсвэл орой хооллох хэн бүхэн энэ мацгийн  ач тусын хагасыг нь хүртдэг байхыг би хүсэж байна. Өөрийн мэдрэхүйгээ эзэмдэн захирч  миний илэрч тодорсон  өдөр  бүтэн мацаг нарийн чанд барьж байгаа хэн бүхэн  энэ ертөнцөд цэнгэл жаргалын  бүхий л төрлийг эдлээд Бурхан Вишнугийн оронд  нэг миллиард кальпын5 туршид байхаар буцан очиг. Ай бурхан минь ээ, Таны өршөөл нигүүлслээр ийм адислалыг хүртэхийг би хүсэж байна. Ай Жанардана Бурхан минь ээ, бүтэн мацаг баригчид болон мөн орой эсвэл үдэд зөвхөн нэг удаа хооллох хэн бүхэнд бурханлаг ухамсар, эд баялаг мөн эцэст нь ангижралыг хайрлан соёрхох ажаам уу.”

Бүхний Дээд Бурхан айлдсан нь: Ай эмэгтэйчүүдийн дундаас хамгийн эрхэм хүндэтгэлт минь ээ, Тиймээ, чиний хүссэнээр болог. Энэ ертөнцөд Миний бүх чин бишрэлтэнгүүд чиний илэрч тодорсон өдөр мацаг  барин гурван ертөнц даяар үүгээрээ алдаршин дуурсах бөгөөд эцэстээ Надад хүрч ирэн Миний залрах оронд  байх болно. Миний трансценденталь эрчим-чи хомсдон байх сарны арваннэг дэх өдөр илэрч тодорсон учраас чамайг Экадаши гэж нэрлэцгээх болно. Хэрвээ хэн нэгэн хүн экадаши өдөр  мацаг барих аваас  Би түүний бүхий л нүглийг шатаан устгах бөгөөд түүнд Өөрийн трансценденталь оронд дээшлэн ирэх соёрхлыг хүртээнэ.

Надад тэргэл болон шинэ сарны дараахь өдрүүд: тритья (гурав дахь өдөр), аштами (найм дахь өдөр), навами (ес дэх өдөр), чатурдаши (арвандөрөв дэх өдөр) илүү эрхэм бөгөөд, ялангуяа экадаши (арваннэг дэх өдөр)6 онцгой эрхэм байдаг. Экадашид мацаг барихын ач тус нь бусад бүх мацгууд, ариун мөргөлийн газраар аялах болон брахмануудад өглөг тарааснаар хүрэх үр дүнгээс ч даван илүү гардаг. Би чамд ийм байдаг гэж үнэнийг айлдаж байна.

Бүхний Дээд Бурхан бүсгүйд адислалаа хайрлан хүртээмэгцээ л харагдахаа болив. Тэр цагаас эхлэн экадашийн өдөр орчлонгийн  хамгийн өршөөл ивээлтэй, хамгийн алдар цуутай өдөр болсон. Ай Аржуна минь ээ, хэрвээ хүн экадашийг нарийн чанд баримтлах аваас Би түүний  бүхий л дайснуудыг хөнөөн, түүнд дээдийн дээд оронд дээшлэн хүрэх соёрхлыг хайрлан хүртээх болно. Энэ аугаа өдөр  оноож зөвлөсөн аргуудын7 алиныг нь ч  баримталсан байх хэн бүхний  бурханлаг төгс төгөлдөржилтийн зам мөр дээрх  бүхий л саад тотгорыг Би арилган зайлуулах ба түүнд амьдралын төгс төгөлдрийг хайрлан хүртээх нь ямар ч эргэлзээгүй  билээ.

Ай Притхын хүү минь ээ, экадашийн гарал үүслийн талаар  Би чамд ийнхүү тодорхой айлдлаа. Ганц энэ өдөр  л бүх нүглийг устган зайлуулдаг билээ. Бүх нүглээсээ  ариусан салахад  ивээл өршөөлтэй, хамгийн таатай өдөр бол энэ өдөр гэдэг нь эргэлзээгүй. Энэхүү өдөр нь энэ орчлонгийн хэн бүхний ач тусын тулд бий болсон бөгөөд түүнийг баримтлагч нь бүхий л төгс төгөлдөрийг хүртдэг болой. Шинэ (нэмэгдэн байгаа) сарны болон хуучин  (хомсдон байгаа) сарны экадашуудын хооронд ялгаа хийхийн хэрэггүй, хоёуланг нь баримтлах хэрэгтэй шүү Притхын хүү минь. Экадашийн өдөр мацаг барьж буй хэн бүхэн эдгээр экадашуудыг адил гэж үзэх хэрэгтэй. Учир нь тэдгээр нь тэр л титтхи (сарны хоног)-т болдог бөгөөд тэднийг маха-двадашигаас8 ялгаатай гэж үзэх хэрэггүй.

Экадашид бүтэн мацаг барьж байгаа болон оноогдсон журам дүрэм, заавруудыг даган баримталж байгаа хэн бүхэн Гарудагаа хөлөглөн морилж байдаг Бурхан Вишнугийн залран байгаа оронд дээшлэн хүрч очдог. Гаруда хөлөгт Бурхан Вишнуг бишрэн шүтэх хэн бүхний алдар бадраг! Бурхан Вишнуд бишрэн зүтгэдэг хийгээд экадашийн аугаа гайхамшгийг байнгад хүртэн байгаа хэн бүхний  алдар бадраг! Экадашид юу ч идэхгүйгээр ам өчиг тавьсан хийгээд дараагийн өдөр нь хооллож байгаа хүн мориор тахилга өргөл үйлдсэнтэй  адил ач тусыг хүртдэг. Үүнд эргэлзэх хэрэггүй.

Экадашийн дараагийн өдөр двадашид: “Ай Пундарикакша, ай бадамлянхуа мэлмийт минь ээ, Та намайг хоол идэхийг болгоон намайг хамгаалан соёрхоно уу.” гэж залбиран гуйх хэрэгтэй. Цэцэн мэргэн чин бишрэлтэн ийнхүү залбираад Бурханы бадамлянхуа өлмийд цэцэг болон ус өргөн, найман үет мантраг9 гурвантаа давтан хэлээд өргөж буй зоогийг нь таалан болгоохыг Бурханаас гуйх ёстой. Хэрвээ чин бишрэлтэн мацгийн үр шим, ач тусыг хүртэхийг хүсэж байгаа бол Бурханы бадамлянхуа өлмийд өргөсөн ариун савнаас авсан  уснаас ууж хүртэх хэрэгтэй.

Двадашид: өдөр унтах, өөр айлд хооллох, нэгээс илүү  удаа хооллох, урад-дал идэх, биедээ тос түрхэх зэргээс зайлсхийх хэрэгтэй. Чин бишрэлтэн нь двадашид дээрх 8 үйлдлийг цээрлэн тэвчих  хэрэгтэй. Хэрвээ энэ өдөр түүнд хүний хүрээнээс хасагдагчидтай  ярих хэрэг гарах аваас туласийн навч эсвэл амалакийн жимс идэн өөрийгөө ариусгах хэрэгтэй. Ай хаадын дундах шилдэг нь минь ээ, экадашийн өдрийн үд дундаас двадашийн өглөөний үүр цайх хүртэл угаал үйлдэх, Бурханд мөргөх, өглөг тараах болон галан тахилга үйлдэх зэргийг оролцуулаад чин бишрэлийн алба үйлэндээ зүтгэх хэрэгтэй. Харин хэн нэгэн нь нөхцөл байдлыг даван гарах хүчин мөхсдөж, двадашид мацгаа бүх  журам дүрмийн дагуу тайлж чадахгүй байх аваас  ус ууснаар  л мацгаа зогсоон тайлж болох бөгөөд дараа нь юм идэж болно.

Байж болох бүхий л ач тусыг хүртээн соёрхох, Бурханы тухай яриа хөөрөөг цэвэр чин бишрэлтэнгийн амнаас өдөр шөнөгүй сонсож байгаа Бурхан Вишнугийн  чин бишрэлтэн Бурханы залран байх оронд дээшлэн хүрч тэнд арван сая кальпын туршид байх болно. Тэр ч бүү хэл, экадашийн аугаа гайхамшгийн талаар  ядаж ганц  өгүүлбэр ч гэсэн сонссон байх хэн бүхэн брахманыг хөнөөсөн10 шиг тийм аймшигт нүглийн үр дагаваас ч ариусдаг. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй. Экадашийн  өдөр мацаг барихаас илүү сайн, Бурхан Вишнуд хүндэтгэл үзүүлэх арга хэзээ ч бий болохгүй.

Утпанна экадаши буюу Маргаширша-кришна экадашийн яруу алдрын тухай Бхавитья-уттара Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө.

 

Тайлбар:

1.Ведийн соёл иргэншлийн хуулийн дагуу бол охинтойгоо, эхтэйгээ, эгчтэйгээ, бэргэн болон бусад эмэгтэй төрөл төрөгсөдтэйгөө бэлгийн харьцаанд орохыг хориглодог.

2.Махабхарата-д: аннадау жаладаш чайва атураш ча чикитсаках/тривидхам сваргам айати вина йагвена бхаратах буюу Ай Бхарата минь ээ, гачигдал, дутагдал, хэрэгцээтэй хүмүүст идэх талх, уух ус өгөх, анагаах эмийн  эсвэл эмнэлгийн тусламж  үзүүлэх хэн бүхэн  ямар нэгэн тахилга өргөл үйлдэлгүйгээр тэнгэрийн оронд дээшлэн хүрдэг гэж өгүүлсэн байдаг.

3.Амара-коша нь найман Васугийн  нэрийг: Дхара, Дхрува, Сома, Аха, Анила, Нала, Пратьюша болон Прабхава гэж нэрлэсэн байдаг.

4.Бүхний Дээд Бурханд айх эсвэл ядрах гэж байдаггүй  нь мэдээж хэрэг билээ. Энэ бол Түүний бурханлаг зугаа наадмын хэсэг байдаг бөгөөд үүний ачаар л экадаши- охин тэнгэр илэрч тодорсон билээ.

  1. Брахма бурханы 12 цагаас бүрддэг нэгкальпань 4 320 000 000 жил үргэлжилдэг. Иймээс Бурхан Кришна Бхагавад Гитагийн (8.21)-д: “…нэгэнт хүрсэн л бол  тэндээс хүн хэзээ ч буцаж ирдэггүй орон бол  Миний залрах дээдийн дээд  орон билээ.” гэж айлдсан байдаг. Иймээс Бурхан Вишнугийн  залрах оронд нэг миллиард кальпын туршид чин бишрэлийн алба үйлэнд зүтгэх  чин бишрэлтэн  тэнд мөнхөд үлдэх  болно гэж ойлгох хэрэгтэй.
  2. Тритья. Мацаг барих ёстойтритья гэдэг өдөр байдаг. Энэ өдөр нь Вайсакха эсвэл Мадхусудана (4-5) сарын гэрэлтэй хагаст тохиодог. Энэ өдөр  Бүхний Дээд Брахманд мөргөн далайн усанд угаал үйлддэг.

    Аштами. Энэ өдрүүдэд шөнө дунд, үд дунд эсвэл нар шингэх хүртэл мацаг барьдаг ба Кришна Жанмаштами, Радхаштами болон гопаштами зэрэг өдрүүд багтдаг.

    Навами нь өөртөө Рама навами болон Акшая навамиг агуулдаг.

    Чатурдаши. Мацгийн энэ өдрүүдэд Нрисимха чатурдаши, Ананта чатурдаши  болон Шива чатурдаши багтдаг.

    Экадаши. Мацаг барьдаг бүх өдрүүдээс  экадаши нь Бурхан Кришнад нэн эрхэм байдаг. Мацаг барьдаг олон тооны өдрүүдэд бүгдэд нь мацаг барьж үл чадах хэн бүхэн зөвхөн экадашийг л баримталснаар тэдний нэг бүрийн ач тусыг хүртдэг.

7.Экадашийг баримтлах гурван аргын талаар зөвлөсөн байдаг. Үүнд: бүтэн мацаг, зөвхөн орой эсвэл зөвхөн өдөр л нэг удаа хооллох. Үндсэн дүрэм журам нь буурцагт ургамал болон үр тарианы бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ оруулж хэрэглэхийг бүрэн цээрлэх явдал юм.

  1. Заримдаа, одон орны ойлголтоос болж экадашийг дараагийн өдөрт нь буюудвадашидбаримталдаг. Энэ махадвадашийг нэн тааламжтай сайн өдөр гэж үздэг.

9.Найман үет мантра: ом намо нарайанайа.

10.Утпанна экадашийн аугаа гайхамшгийн талаар сонссон, брахманыг хөнөөсөн хүн үйлдсэн энэ нүглийнхээ үр дагавраас ч ангижирдаг. Гэхдээ брахманыг хөнөөчихөд энэ экадашийн  тухай сонссоноор л ял шийтгэлээс мултран зайлж болох юм гэж бодох нь байж болшгүй хэрэг. Ийм санаатайгаар зориудаар нүгэлт үйл үйлдсэн хүнд  тэр нүгэлт үр дагавраас  мултран зайлах ямар ч арга зам байддаггүй.

Сута Госвами айлдсан нь: Ай номч мэргэн брахманууд минь ээ, олон жилийн өмнө Бурханы Дээд Бодьгал, Шри Кришна Шри Экадашийн  өршөөл ивээлт таатай сайхан шинж чанаруудыг тайлбарлаж, энэ ариун гэгээн өдөр нэг бүрт хэрхэн мацаг  барих дүрэм журам, зааврыг тогтоож өгсөн билээ. Ай шилдэг брахманууд минь ээ, экадашийн өдөр барих энэхүү ариун гэгээн мацгийн гарал үүсэл болон  алдар цууны талаар сонсож байгаа хэн бүхэн  энэ материаллаг ертөнц дэх  өөрийн оршнолоо  төгсгөл  болгонгоо  Бурхан Вишнугийн орон тийш шууд одох болно. Притхын хүү Аржуна Бурханаас  асуусан нь: Ай Жанардана минь ээ, экадашийн өдөр бүтэн мацаг барих эсвэл зөвхөн орой (накта) эсвэл үдэд хоол идэх аваас  ямар ач тустай  байх вэ? Мөн тэрчлэн экадашийн өөр өөр өдрүүдэд ямар журмаар мацаг барьдаг вэ? Энэ бүхний  талаар надад  айлдан соёрхоно уу. Бүхний Дээд Бурхан Кришна айлдсан нь: Ай Аржуна минь ээ, шинээр эхэлж байгаа хүн  өвөл эхлэх үед Маргаширша (11-12) сарын харанхуй хагас дахь экадашид мацаг барьж эхлэх хэрэгтэй. Экадашийн өмнөх өдөр дашид шүдээ маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Дараа нь дашийн 8 дахь хэсэгт, нар жаргах үед оройн хоолоо идэх хэрэгтэй. Дараагийн өдөр нь  чин бишрэлтэн дүрэм журам болон зааврын дагуу мацаг барих ёстой. Үд дундын үед голд, нууранд эсвэл  том биш цөөрөмд угаалыг зөв үйлдэх ёстой. Голд угаал үйлдэх нь цэвэршин ариусахад хамгийн сайн байдаг. Дараа нь нууранд, эцэст нь цөөрөмд угаал үйлдэх ордог. Хэрвээ гол ч,  нуур ч эсвэл цөөрөм ч байхгүй бол булаг шандын усаар угааж болно. Чин бишрэлтэн газар эхийн нэр алдрыг агуулсан залбирал хэлэх хэрэгтэй. “Ай Ашвакранте, ай Ратхакранте, ай Вишнукранте, ай Васундхаре, ай Мриттике, ай Газар ээж минь ээ, Бүхний Дээд Бурханы  ариун гэгээн оронд дээшлэн хүрч очуулахын тулд  өнгөрсөн амьдралуудадаа  миний  хураасан  бүх нүглийг  арилган зайлуулж хайрлаач. Ийнхүү залбирангаа чин бишрэлтэн өөрийн биедээ нялцгай шавар эсвэл шороо түрхэх хэрэгтэй. Мацаг барьж буй өдрөө чин бишрэлтэн нь өөрийн нь шашин номын үүрэгт хамааралгүй хүмүүс, нохойгоор хооллогчид, хулгайчид болон бялангач хүмүүстэй  ярьж харьцахын хэрэггүй.  Мөн хагас бурхад, ведийн сургаал хийгээд  брахмануудыг  доромжлогчид, сүм хийдийг сүйтгэн бусниулагчид болон дээрэмчин тонуулчид, хов жив хөөцөлдөгчид болон  унтахад хориотой эмэгтэйчүүдтэй унтагч1 зэрэг ёс  журамгүй, завхай зайдан хүмүүстэй ярилцахаас  зайлсхийх хэрэгтэй. Экадашийн хугацаанд иймэрхүү  хүмүүстэй ярилцах, тэр ч бүү хэл тэднийг харах аваас  нар өөд шууд харан өөрийгөө ариусгах хэрэгтэй. Угаал үйлдсэнийхээ дараагаар чин бишрэлтэн Бурхан Говиндад хамгийн сайн идээ зоог, цэцэг болон  өөр бусад зүйлсийг  хүндэтгэлтэйгээр өргөх ёстой. Чин бишрэлийн цэвэр ухамсарт оршингоо тэр Бурханд зул өргөх  ёстой. Өдөр унталгүй байхын зэрэгцээ бэлгийн харьцаанд орохыг бүрэн цээрлэн тэвчих хэрэгтэй. Юм ч идэлгүй, ус ч уулгүйгээр шөнийн туршид Бурханы алдар  цууг  баяр хөөртэйгөөр  магтан дуулж,  Түүнийг цэнгүүлэхийн тулд  хөгжмийн зэмсэг дээр тоглох хэрэгтэй. Шөнийг ийнхүү  унталгүйгээр цэвэр ариун ухамсарт өнгөрөөсний дараагаар  чин бишрэлтэн нь  зохистой брахманд өглөг тарааж  басамжлан алдасхийснийг өршөөхийг  түүнээс мөргөн гуйж, хүлцэнгүй байдалтайгаар хүндэтгэл үзүүлэх ёстой. Сарын харанхуй хагаст тохиох  экадашийг  сарын гэрэлтэй хагаст тохиох  экадашитай адилаар авч үзэх хэрэгтэй. Ай хаан минь ээ, экадашийн  энэ хоёр  төрлийн хооронд ялгаа хийх хэрэггүй. Харин одоо экадашийг ийнхүү баримтлах хүний  хүртэх үр дүн, ач тусын  талаар тодорхойлон айлдахыг сонсоно уу. Бурхан,  Шанкхасура демоныг дарж устгасан  газар болох Шанкходдёхара мөргөлийн ариун газарт угаал үйлдсэний ач тусыг ч тэр, Гададхара Бурханыг шууд бясалгаснаар хүртэх ач тусыг ч тэр экадашид мацаг барьснаар  хүртэх 16 шагналтай зүйрлэх аргагүй. Тэргэл сартай анхны өдөр тарааж байгаа өглөг нь жирийн  өргөлөөс зуун мянга дахин илүү  их ач тустай байдаг гэж ярьдаг. Ай баялагт хүрэгч минь ээ, санкранти (өдөр шөнө тэнцэх) өдөр  өгсөн өглөг  бусад үед өгсөн  өглөгөөс дөрвөн зуун мянга  дахин
Scroll to Top