Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62

Гопи нар үргэлж Кришнагийн талаар боддог болохоор Кршна ч мөн тэдний талаар боддог байв. Тэр үед Кришна ч тэдэн дээрээ очиж чадахгүй, гопи нар ч Кришнагийн байгаа газар очих боломжгүй байлаа. Тэгэхээр яахав? Кришна хайрын захиа хүргүүлэхээр шийдэв. Харин хэнээр тэрхүү захиагаа хүргүүлэх вэ гэдэг асуудал тулгарав. Их дотно итгэлт хүн хэрэгтэй байдаг. Тэгээд Кришна Уддхаваг дуудлаа. Уддхава бол их дотны нөхөр – na tatha me priyatama atma-yonir na sankarah. Тийм учираас Кришна Уддхаваг дуудан ийн хэлсэн байна.Ай Уддхава минь миний энэхүү хайрын захидлыг аван Вражабхумид хүргэж өгөөч. Миний эцэг, эх, Вражабхумийн гопи нар намайг хол газар удаан байсанд их санаа зовж санаж бэтгэрч байна гэнэм. Энэхүү захиаг минь хүргэж тэдгээр хүмүүсийг жаахан ч болов тайвшруулаач гэжээ.

Уддхава нь brihaspati-sisya буюу Brihaspati-н шавь юм. Мөн Уддхава нь Кришнагийн их дотны нөхөр. Нэмээд Уддхава нь Кришнатай төс байдал тун төстэй. Адил царайны өнгө, биеийн төрх, өндөр гэх мэт үзэгдэцээрээ маш адилхан. Харин Уддхава нь brihaspati-sisya, brihaspati-jhani буюу Брихаспати нь Уддхавад jhana -г дамжуулан өгсөн боловч prema-г өгөөгүй байна. Тийм ч учраас Уддхава нь Аржунатай адил бардам зантай байжээ. Тэрээр Брихаспатигийн буюу jhani-guru-ийн шавь болсон өөрийгөө агуу jhani гэж бахархадаг байж. Ийм учраас Кришна энэ бардам занг нь дарах бас хэрэгтэй байв. Энэ нь Уддхаваг Вражабхуми рүү илгээх бас нэгэн шалтгаан байв.Хэрэвзээ Уддхава нь Вражабхуми руу хүрвээс тэнд буй гопи нарын хайрын сэтгэлийг үзсэнээр бардам зан нь дарагдах юм. Тэгснээр Уддхава prema-г хөгжүүлэх боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл Уддхавагийн бардам занг дарахаас нааш prema-г хөгжүүлэх боломжгүй юм. Тийм ч учраас Кришна нигүүлслээ хайрлах үүднээс Уддхаваг Вражабхуми руу илгээжээ.

Орчуулж бэлдсэн: Х.Болдсүх

Гопи нар үргэлж Кришнагийн талаар боддог болохоор Кршна ч мөн тэдний талаар боддог байв. Тэр үед Кришна ч тэдэн дээрээ очиж чадахгүй, гопи нар ч Кришнагийн байгаа газар очих боломжгүй байлаа. Тэгэхээр яахав? Кришна хайрын захиа хүргүүлэхээр шийдэв. Харин хэнээр тэрхүү захиагаа хүргүүлэх вэ гэдэг асуудал тулгарав. Их дотно итгэлт хүн хэрэгтэй байдаг. Тэгээд Кришна Уддхаваг дуудлаа. Уддхава бол их дотны нөхөр – na tatha me priyatama atma-yonir na sankarah. Тийм учираас Кришна Уддхаваг дуудан ийн хэлсэн байна.Ай Уддхава минь миний энэхүү хайрын захидлыг аван Вражабхумид хүргэж өгөөч. Миний эцэг, эх, Вражабхумийн гопи нар намайг хол газар удаан байсанд их санаа зовж санаж бэтгэрч байна гэнэм. Энэхүү захиаг минь хүргэж тэдгээр хүмүүсийг жаахан ч болов тайвшруулаач гэжээ. Уддхава нь brihaspati-sisya буюу Brihaspati-н шавь юм. Мөн Уддхава нь Кришнагийн их дотны нөхөр. Нэмээд Уддхава нь Кришнатай төс байдал тун төстэй. Адил царайны өнгө, биеийн төрх, өндөр гэх мэт үзэгдэцээрээ маш адилхан. Харин Уддхава нь brihaspati-sisya, brihaspati-jhani буюу Брихаспати нь Уддхавад jhana -г дамжуулан өгсөн боловч prema-г өгөөгүй байна. Тийм ч учраас Уддхава нь Аржунатай адил бардам зантай байжээ. Тэрээр Брихаспатигийн буюу jhani-guru-ийн шавь болсон өөрийгөө агуу jhani гэж бахархадаг байж. Ийм учраас Кришна энэ бардам занг нь дарах бас хэрэгтэй байв. Энэ нь Уддхаваг Вражабхуми рүү илгээх бас нэгэн шалтгаан байв.Хэрэвзээ Уддхава нь Вражабхуми руу хүрвээс тэнд буй гопи нарын хайрын сэтгэлийг үзсэнээр бардам зан нь дарагдах юм. Тэгснээр Уддхава prema-г хөгжүүлэх боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл Уддхавагийн бардам занг дарахаас нааш prema-г хөгжүүлэх боломжгүй юм. Тийм ч учраас Кришна нигүүлслээ хайрлах үүднээс Уддхаваг Вражабхуми руу илгээжээ. Орчуулж бэлдсэн: Х.Болдсүх
Scroll to Top