Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 8 9 7
Users Today : 17
Users Yesterday : 49
Total Users : 12897
Views Today : 31
Views Yesterday : 89
Шөнө дөлөөр нэгэн хулгайч баян хуврагын гэрийг тонохоор шийджээ. Гэвч тэрээр тэдний өндөр чулуун хана өөд авирч байтал хана нурж, хөлөө гэмтээж орхиж гэнэ. Уур нь хүрсэн хулгайч хаандаа гомдол мэдүүлэв. Шударга үнэнч, энэрэнгүй өгөөмөр хаан гэрийн эзнийг дуудан ирүүлж, түүн  рүү догшин ширүүнээр хараад: “За чи яаж өөрийгөө зөвтгөх вэ? Миний албат иргэдийг ийм байдалд хүргэх ямар эрх чамд байна?” гэв. Хуврага чичрэн байж: “Дээдэстэн минь, би бодол санаандаа хэн нэгнийг гоочлох санаа бодол үгүй билээ. Хананы хувьд надад ямар ч хар буруу санаа байгаагүй. Бүх буруугийн эзэн бол миний хөлсөлж авсан чулуучин. Би түүнийг ханыг нурахаар хий гэж хэлээгүй” гэв.

Хаан: “Бүтэлгүй муу-чулуучныг нааш аваад ир”.

Үхтлээ айж, салганатал чичирсэн чулуучныг хаан дээр авч ирэв. Хөмсгөө догшноор атируулдан, дуу хоолойгоо байдгаар нь өндөрсгөн байж хаантан: “Чиний хийсэн хана миний албатын хөлийг гэмтээв. Чамд өөрийгөө зөвтгөх сүүлийн боломж олгоё. Харин дүүжлүүр чинь хэдийнээ чамайг санаад ганхаж байгаа гэдгийг санаарай” гэлээ.

Чулуучин: “Хаантан минь, намайг өршөө. Энэ ханыг хийсэн минь үнэн билээ. Гэвч шаврыг нь миний туслах зуурсан юм. Энэ түүний л буруу. Тэр шавар зуурахдаа ус хэт их хийсэн аж. Үүнд миний буруу өчүүхэн ч байхгүй”.

Туслах: “Эрхэм дээдсээ, миний буруу эсэхийг та өөрөө таалан болгоо? Ваарчин хэтэрхий том ваар сав хийсэн болохоор би тэр хэмжээгээр нь ус авч таарна. Бүх гайны эзэн бол ваарчин”.

Ваарчин: “Дээдсээ, танаас залбиран гуйя. Эхлээд хөөрхий ваарчны үгийг сонсож болгооно уу. Намайг чулуучинд зориулан ваар урлаж суухад хажуугаар минь залуухан бүжигчин бүсгүй дуу дуулан өнгөрсөн юм. Түүнийг дагуулан харж байх зуурт ваар маань хэтэрхий том болчихож. Өөрчилнө гэхэд хэтэрхийн оройтсон байлаа. Тийм болохоор буруутан нь тэр бүжигчин бүсгүй”.

Бүжигчин бүсгүй: “Би яагаад энэ замаар явсан бэ гэхээр хувцас угаагч хувцсыг маань хэлсэн хугацаандаа авч ирж өгөөгүй учраас өөрөө очиж авахаар явж байснаас тэр. Тиймээс үүнд миний буруу юу байна?”

Угаагч: “Би юмаа угаахаар цагтаа очсон боловч юм угаадаг чулуун дээр Шраман юмаа угааж байсан билээ. Хэрэв тэр байгаагүй бол би цагтаа амжих байсаан”.

Шраман гэдэг нь дуугүй байх сахил барьсан ядуу мөргөлчин билээ. Түүнийг ордонд авч ирэхүйд тэрээр бүх буруутгал, гүтгэлгийг бүгдийг нь дуугүйхэн, тэвчээртэйгээр сонссон бөгөөд өөрийгөө зөвтгөх нэг ч үг хэлж чадсангүй. Хаан ч түүнийг бүх хэргийн эзэн, хэнгэргийн дохиур хэмээн хүлээн зөвшөөрчихүй. Ингээд Шраманыг дүүжилж, шударга ёсыг сэргээн тогтоовой. Ингэж энэ ээдрээтэй хэрэг арахйхийн нэг юм шийдэгдсэн гэдэг. Гэмтнийг олж шийтгэсэн нь бүгдийн таалалд нийцжээ.

Тайлбар:

Тэнэгүүдийн орны шүүхийн танхимд хэн нэгнийг үргэлж шүүж байдаг. Шүүгчийн сэнтийд мэргэн цэцэн, үнэнч шударга Ухаан хэмээх дээдэстэн суудаг. Хэрэв гарт нь ба чихэнд нь баригдах хэн нэгэн үл олдвоос Тэнэгүүдийн орны Дээд шүүхийн өмнө өөрийгөө үл зөвтгөх Дээд Бурханыг үргэлжид буруутнаар зарладаг авай.

 

тат те ну кампам су-самикшамано
бхунджана эватма-критам випакам
хрид-ваг-вапурбхир видадхан намас те
дживета йо мукти-паде са дайа-бхак

“Ай Дээд Эзэн минь, хэн бээр Та, түүнд Өөрийн учир шалтгаангүй өршөөл нигүүлслээ хайрлахыг тэвчээртэйгээр хүлээн байдаг хийгээд  үүний хамт хэзээ нэгэнтээ хийсэн нүгэл хилэнцийнх нь төлөөс болох  гай зовлон, шаналал энэллийг үг дуугүй нуруундаа үүрч, басхүү өөрийн үйл хэрэг, үг яриа, зүрх сэтгэлээрээ Танд талархахдаа залхдаггүй тийм хүн ангижралыг хүлээн авах бүрэн эрхтэй билээ. Ангижрал гэгээрэл түүнд жам ёсны зүйл буюу”
                                             (Бхаг., 10.14.8 )

 

Эх үүсвэр: Бурханы Өршөөлт Бхакти Вигьяна Госвамийн лекцээс

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

Шөнө дөлөөр нэгэн хулгайч баян хуврагын гэрийг тонохоор шийджээ. Гэвч тэрээр тэдний өндөр чулуун хана өөд авирч байтал хана нурж, хөлөө гэмтээж орхиж гэнэ. Уур нь хүрсэн хулгайч хаандаа гомдол мэдүүлэв. Шударга үнэнч, энэрэнгүй өгөөмөр хаан гэрийн эзнийг дуудан ирүүлж, түүн  рүү догшин ширүүнээр хараад: “За чи яаж өөрийгөө зөвтгөх вэ? Миний албат иргэдийг ийм байдалд хүргэх ямар эрх чамд байна?” гэв. Хуврага чичрэн байж: “Дээдэстэн минь, би бодол санаандаа хэн нэгнийг гоочлох санаа бодол үгүй билээ. Хананы хувьд надад ямар ч хар буруу санаа байгаагүй. Бүх буруугийн эзэн бол миний хөлсөлж авсан чулуучин. Би түүнийг ханыг нурахаар хий гэж хэлээгүй” гэв. Хаан: “Бүтэлгүй муу-чулуучныг нааш аваад ир”. Үхтлээ айж, салганатал чичирсэн чулуучныг хаан дээр авч ирэв. Хөмсгөө догшноор атируулдан, дуу хоолойгоо байдгаар нь өндөрсгөн байж хаантан: “Чиний хийсэн хана миний албатын хөлийг гэмтээв. Чамд өөрийгөө зөвтгөх сүүлийн боломж олгоё. Харин дүүжлүүр чинь хэдийнээ чамайг санаад ганхаж байгаа гэдгийг санаарай” гэлээ. Чулуучин: “Хаантан минь, намайг өршөө. Энэ ханыг хийсэн минь үнэн билээ. Гэвч шаврыг нь миний туслах зуурсан юм. Энэ түүний л буруу. Тэр шавар зуурахдаа ус хэт их хийсэн аж. Үүнд миний буруу өчүүхэн ч байхгүй”. Туслах: “Эрхэм дээдсээ, миний буруу эсэхийг та өөрөө таалан болгоо? Ваарчин хэтэрхий том ваар сав хийсэн болохоор би тэр хэмжээгээр нь ус авч таарна. Бүх гайны эзэн бол ваарчин”. Ваарчин: “Дээдсээ, танаас залбиран гуйя. Эхлээд хөөрхий ваарчны үгийг сонсож болгооно уу. Намайг чулуучинд зориулан ваар урлаж суухад хажуугаар минь залуухан бүжигчин бүсгүй дуу дуулан өнгөрсөн юм. Түүнийг дагуулан харж байх зуурт ваар маань хэтэрхий том болчихож. Өөрчилнө гэхэд хэтэрхийн оройтсон байлаа. Тийм болохоор буруутан нь тэр бүжигчин бүсгүй”. Бүжигчин бүсгүй: “Би яагаад энэ замаар явсан бэ гэхээр хувцас угаагч хувцсыг маань хэлсэн хугацаандаа авч ирж өгөөгүй учраас өөрөө очиж авахаар явж байснаас тэр. Тиймээс үүнд миний буруу юу байна?” Угаагч: “Би юмаа угаахаар цагтаа очсон боловч юм угаадаг чулуун дээр Шраман юмаа угааж байсан билээ. Хэрэв тэр байгаагүй бол би цагтаа амжих байсаан”. Шраман гэдэг нь дуугүй байх сахил барьсан ядуу мөргөлчин билээ. Түүнийг ордонд авч ирэхүйд тэрээр бүх буруутгал, гүтгэлгийг бүгдийг нь дуугүйхэн, тэвчээртэйгээр сонссон бөгөөд өөрийгөө зөвтгөх нэг ч үг хэлж чадсангүй. Хаан ч түүнийг бүх хэргийн эзэн, хэнгэргийн дохиур хэмээн хүлээн зөвшөөрчихүй. Ингээд Шраманыг дүүжилж, шударга ёсыг сэргээн тогтоовой. Ингэж энэ ээдрээтэй хэрэг арахйхийн нэг юм шийдэгдсэн гэдэг. Гэмтнийг олж шийтгэсэн нь бүгдийн таалалд нийцжээ. Тайлбар: Тэнэгүүдийн орны шүүхийн танхимд хэн нэгнийг үргэлж шүүж байдаг. Шүүгчийн сэнтийд мэргэн цэцэн, үнэнч шударга Ухаан хэмээх дээдэстэн суудаг. Хэрэв гарт нь ба чихэнд нь баригдах хэн нэгэн үл олдвоос Тэнэгүүдийн орны Дээд шүүхийн өмнө өөрийгөө үл зөвтгөх Дээд Бурханыг үргэлжид буруутнаар зарладаг авай.   тат те ну кампам су-самикшамано бхунджана эватма-критам випакам хрид-ваг-вапурбхир видадхан намас те дживета йо мукти-паде са дайа-бхак “Ай Дээд Эзэн минь, хэн бээр Та, түүнд Өөрийн учир шалтгаангүй өршөөл нигүүлслээ хайрлахыг тэвчээртэйгээр хүлээн байдаг хийгээд  үүний хамт хэзээ нэгэнтээ хийсэн нүгэл хилэнцийнх нь төлөөс болох  гай зовлон, шаналал энэллийг үг дуугүй нуруундаа үүрч, басхүү өөрийн үйл хэрэг, үг яриа, зүрх сэтгэлээрээ Танд талархахдаа залхдаггүй тийм хүн ангижралыг хүлээн авах бүрэн
Scroll to Top