Прабхупада: “Тиймээ, бид хүмүүсийн тархийг угаадаг. Тэнд байгаа бүхий л муу муухай бүгдийг нь угаагаад, сайныг нь үлдээдэг. Энэ бол бидний ажил. Бид тархийг бүхий л жигшүүртэй бүхнээс угааж цэвэрлэдэг. Таны тархинд элдэв янзын хог новшнууд дүүрэн чихэгдсэн… Тиймээс л бид түүнийг тань угааж байна. Та орон гэрээ цэвэрлэдэг биз дээ? Үүнд муу зүйл юу байна?
Хэрэв та орон гэрээ цэвэр цэмцгэр болгож байвал эрүүл ухаантай хүн ингэсний тань төлөө таныг буруутгана гэж үү? Гэвч та өөрөө цэвэр биш учраас та биднийг буруутгаж буй: “Яагаад та энэ бохир буртгийг угаагаад байгаа юм бэ ?” хэмээн. Бид бохир буртгийг угааж байна, харин та үүнийг эсэргүүцэж байна. Энэ таны оюун ухааны түвшин. Гэвч ухаалаг хүмүүс бол хог шороог байнга цэвэрлэж байдаг. Цэвэр байдлыг сахих нь соёл иргэншилт нийгмийн хууль. Чухамхүү ийм зүйлийг л бид хийж буй.
Ведийн соёл ёсоор бол та бүгд бүгдээрээ үл хүрч бологсод. Гэвч бид танд хүрэхээр ирсэн. Ийм учраас угаа. Эхлээд та энэ бүх бохируудыг өөрөөсөө угаан цэвэрлэх ёстой. Энэтхэгт нохойг хүрч болшгүй амьтан хэмээн үздэг. Гэвч тэр бол таны сайн нөхөр. Мэдээж хэрэг, танд бас хүрч болохгүй. Ийм учраас л бид таны тархийг угаах хэрэгтэй байгаа юм.
Таны тархийг угаагаагүй байсан цагт та Кришнаг танин ойлгож чадахгүй. Таны найз нөхөр хэн гэдгийг хэл дээ. Харин би, таны хэн болохыг хэлье. Та нохойтойгоо унтаад, нохойтойгоо хамт хооллодог. Нохой бол таны хамгийн сайн найз нөхөр. Тэгвэл та хэн бэ? Та юуны өмнө угаагдах, цэвэрлэгдэх шаардлагатай”.
Сатсварупа дас Госвами
“Прабхупада” номоос