Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62

Жон Ричардсон 30 гаран жил хүмүүт туслах ажилд өөрийгөө зориулжээ. Тэр жирийн нэг нэртэй хөгжимчин, сүнс судлаач байсан төдийгүй маш их нэр алдартай анагаагч, ховсдогч, зуршил судлаач байжээ.

Жон Ричардсон Эссекс мужийн Дагенхем хэмээх жижигхэн хотод мэндэлжээ. Тэр багаасаа л бөмбөрчин болохыг мөрөөддөг байв. Түүний мөрөөдөл биелсэн бөгөөд тэрээр дэлхийн хамгийн нэр алдартай бөмбөрчдийн нэг болсон юм. 1979 оноос 1994 оныг хүртэл тэр төдийлөн нэрд гараагүй ч 20 сая гаран цомог борлуулж амжсан “The Rubettes” хамтлагийн бөмбөрчин байжээ.

1980 оноос Жон анагаагч болсон юм. Өөрийн эмчлэх үйл хэрэгтээ тэрээр дуу хөгжим, ховс, регресс, зуршил судлал зэргийг ашиглаж байв. 1985 онд тэр дуу хөгжим, эрдэм мэдлэгийн охин тэнгэр Сарасватийн онцгой мантра буюу тарнийг хүлээн авчээ. 1989 онд тэр өөрийн номын багш Шрила Шиварама Свамитай учирсан бөгөөд түүнээс номын ёсны авшиг сахил авсан байна.

1980 оны дундуур Их Британийн “Уламжлалт бус альтернатив анагаах ухаан” сэтгүүлээс Оны Шилдэг анагаагч хэмээх өргөмжлөл хүртжээ.

2001 онд Жон орчлон доторхи бүхий л амьд бодгалиудын зүрхэнд орших ариун гэгээн Бурханд зориулсан “Дээд Сүнсний йог” нэртэй алдарт  төслөө эхлүүлэв.

Жоны дуу хөгжмийн гайхамшигт авьяас түүний эмчлэн анагаах увьдис авьяастай эн тэнцүүхнээр, дан ганц Их Британи төдийгүй Европ, Энэтхэг даяар түүний алдар нэрийг түгээжээ.

Ингээд Жон Ричардсон “Үхнэ гэж хэзээ ч бүү хэл” номоос авсан зарим нэг сонирхолтой түүхийг хүргэж байна.

Сүмийн орлогч

Тринити коллеж дээр хийсэн миний лекцэнд 250 орчим хүн ирсэн байлаа. Лекц арайхан дуусаагүй байх үед нэгэн залуу суудлаасаа ухасхийн босч ирээд чангаар:

-Энэ бүхэн тэр чигтээ шал дэмий зүйл! – хэмээн хашгирлаа.

Тэр өөрийгөө эрдэмтэн гэж их л бардмаар мэдэгдэв.

-Эрдэмтэд тэгээд чухам юу хийдэг юм бэ дээ?  Шинжлэх ухааны туршилт судлагаа хийхдээ тэд туйлын дуртай байдаг, – гэж би сорьсон янзаар асуулаа.

-Мэдээжийн хэрэг тэд үүнд дургүй биш, – хэмээн тэр хариулав. Түүний царай төрхийг харахад тэр намайг дүүрсэн тэнэг гэж тооцож байгаа шинж тодхон байлаа.

-Тэгвэл та бидний өмнө гарч ирээд бидэнтэй хамт дургүйцэлгүйгээр туршилт хийж болох уу.

Би ч бага зэрэг түгшиж байлаа. Учир нь регресс хийх үед сонсогчид дундаас трансд хялбархан орж чадах тийм хүмүүсийг сонгохыг хичээдэг юм. Энэ нь миний ажлыг нилээд хөнгөлдөг билээ. Мэдээжийн хэрэг би энэ залуу хархүү үүнд тохирч чадах эсэхийг огтхон ч төсөөлөхгүй байлаа. Хэрэв энэ бүхэн амжилтгүй болвол энэ оройн бүх ажил салхинд хийсэх байв.

Ингээд эвэр, эврээрээ туллаа даа. Халз тулаан миний найруулгаар явагдах ёстой билээ. Хоромхон зуурын дараа гэхэд манай эрдэмтний толгой  гулжийн тонгойсон байвай. Тэр миний удирдлаган дор саадгүйгээр гүн трансад орж чадсан юм.

Уур амьсгал бараг л цахилгаанжих шахсан тийм хязгаарт хүрсэн байлаа. Би түүнийг  өөрийнх нь өнгөрсөн амьдралууд тийш аваачсан юм. Тэр маш хялбархнаар нэг төрлөөс нөгөө төрөлд дамжсаар байсан ба энэ нь миний анхаарлыг татах тэр нэг зүйл хүртэл үргэлжилсэн билээ.

-За одоо та хаана байна ?

-Би одоо Йоркширт Аскригг хэмээх тосгонд амьдарч байна.

-Өө тун ч гайхалтай! – хэмээн би дуу алдаад, – Та тэгээд тэнд юу хийж байх юм бэ дээ? Та ямар нэг ажил эрхэлж байна уу ? – гэж би асуулаа.

-Сүмийн орлогч, – гэж тэрээр тун саяхан өөрийгөө эрдэмтэн гэж бардам тунхаглаж байсан шигтэйгээ туйлын адилхан хариулав.

-Эрхмээ, та магадгүй их л ном үзсэн байж таараа даа? – гэж би сонирхов.

-Өө, тэр ойлгомжтой! – хэмээн, хэлж буй аялгуунаас нь чи ч ёстой дүүрсэн тэнэг байна даа гэж ойлгогдохоор хариу өчлөө.

-Тэгэхээр та магадгүй сүнс шилжин төрөх буюу дахин төрөхүйн талын ойлголтыг хэдийнээ мэддэг байх даа ?

Түүний хариулт яг л өлмийдөө наалдсан өтгөнтэйгөө ярьж байгаа мэт чимээгүйхэн, дуулдах төдий сонсогдсон билээ.

-Би тэр талаар арайхан мэдээгүй л байна!

-Үүнтэй ижил төстэй зүйлд та итгэж байв уу?

-Энэ бол чөтгөрийн л бодож олсон тоглоом. Энэ тухай ярилцаад байх огтын хэрэг байхгүй. Мэдээжийн хэрэг би үүнд чинь огтхон ч итгэхгүй!

Танхим тэр аяараа нирхийтэл инээв. Бүгдийн нүдэн дээр тэрээр тодорхой нэг итгэл үнэмшлээ нотлон тунхаглаж байгаа ч энэ үед нөхцөл байдал энэ байдлаас нь 100 хувь эсрэг байгаа болохоор  арга ч үгүй бизээ. Энэ нь трансын төлөвт болж байгаа ч гэсэн.

Би тэрхэн даруйд танхимд байгаа хүмүүсийг инээдээ зогсоохыг хүсэв. Яагаад гэвэл өөрийн оролцогчоо түгшээж, цочоохыг огтоос хүсээгүй юм. Тэр одоо ямаршуу онцгой төлөвт байгаа билээ дээ. Хэдийгээр яг тэр үед инээдээ барина гэдэг хэдий хэцүү байх нь ойлгомжтой ч гэлээ.

Түүнийг өнөөдрийнхөө өдөрт эргэн ирэх үед би түүн тийш туйлын хүлцэнгүйгээр түүнийг өнөөдрийн энэ туршилтын  үр дүнд Бурханыг тооцоололдоо авахыг хүссэн юм. Учир нь гэвэл чухамхүү Тэр л бидний тооцоолох гээд байгаа тодорхойлох гээд байгаа тэр үл мэдэгдэх аугаа зүйл юм шүү дээ.

Тэгээд би танхимд байгсдад хандаж:

-Тэр бүхий л оршин буй бүхний эх үндэс. Ийм болохоор Түүнийг танин мэднэ гэдэг бүгдийг мэднэ гэсэн үг юм. Энэ тухай над мэтийн таны дуулгавартай мунхаг албат төдийгүй Эйнштейн, Декарт, Эмерсон, Сократ, Платон болон өөр бусад олон олон яруу найрагчид, зөнч мэргэд зарлан тунхаглаж байсан билээ     гэж өгүүлэв.

Миний үгийг анхааралтай сонсоод тэрээр, энэ өдрөөс эхлэн номыг дан ганц хавтсаар нь дүгнэхээ больж, аливаа зүйлийн бүр гүн рүү нэвтэрч ойлгохыг хичээж байх болно хэмээн амлав.

Танхимд алга ташилт нижигнэсэн ба энэ нь түүний хэлсэн үгийг халуунаар дэмжиж байгаагийн шинж байлаа. Энэ бол олон олон хүмүүсийг эргэцүүлж бодоход хүргэсэн ээлжит оройн лекцүүдийн эхлэл нь байсан юм.

Жон Ричардсон “Үхнэ гэж хэзээ ч бүү хэл” номоос орчуулж сийрүүлсэн:

Балабхадра дас

Жон Ричардсон 30 гаран жил хүмүүт туслах ажилд өөрийгөө зориулжээ. Тэр жирийн нэг нэртэй хөгжимчин, сүнс судлаач байсан төдийгүй маш их нэр алдартай анагаагч, ховсдогч, зуршил судлаач байжээ. Жон Ричардсон Эссекс мужийн Дагенхем хэмээх жижигхэн хотод мэндэлжээ. Тэр багаасаа л бөмбөрчин болохыг мөрөөддөг байв. Түүний мөрөөдөл биелсэн бөгөөд тэрээр дэлхийн хамгийн нэр алдартай бөмбөрчдийн нэг болсон юм. 1979 оноос 1994 оныг хүртэл тэр төдийлөн нэрд гараагүй ч 20 сая гаран цомог борлуулж амжсан “The Rubettes” хамтлагийн бөмбөрчин байжээ. 1980 оноос Жон анагаагч болсон юм. Өөрийн эмчлэх үйл хэрэгтээ тэрээр дуу хөгжим, ховс, регресс, зуршил судлал зэргийг ашиглаж байв. 1985 онд тэр дуу хөгжим, эрдэм мэдлэгийн охин тэнгэр Сарасватийн онцгой мантра буюу тарнийг хүлээн авчээ. 1989 онд тэр өөрийн номын багш Шрила Шиварама Свамитай учирсан бөгөөд түүнээс номын ёсны авшиг сахил авсан байна. 1980 оны дундуур Их Британийн “Уламжлалт бус альтернатив анагаах ухаан” сэтгүүлээс Оны Шилдэг анагаагч хэмээх өргөмжлөл хүртжээ. 2001 онд Жон орчлон доторхи бүхий л амьд бодгалиудын зүрхэнд орших ариун гэгээн Бурханд зориулсан “Дээд Сүнсний йог” нэртэй алдарт  төслөө эхлүүлэв. Жоны дуу хөгжмийн гайхамшигт авьяас түүний эмчлэн анагаах увьдис авьяастай эн тэнцүүхнээр, дан ганц Их Британи төдийгүй Европ, Энэтхэг даяар түүний алдар нэрийг түгээжээ. Ингээд Жон Ричардсон “Үхнэ гэж хэзээ ч бүү хэл” номоос авсан зарим нэг сонирхолтой түүхийг хүргэж байна. Сүмийн орлогч Тринити коллеж дээр хийсэн миний лекцэнд 250 орчим хүн ирсэн байлаа. Лекц арайхан дуусаагүй байх үед нэгэн залуу суудлаасаа ухасхийн босч ирээд чангаар: -Энэ бүхэн тэр чигтээ шал дэмий зүйл! – хэмээн хашгирлаа. Тэр өөрийгөө эрдэмтэн гэж их л бардмаар мэдэгдэв. -Эрдэмтэд тэгээд чухам юу хийдэг юм бэ дээ?  Шинжлэх ухааны туршилт судлагаа хийхдээ тэд туйлын дуртай байдаг, – гэж би сорьсон янзаар асуулаа. -Мэдээжийн хэрэг тэд үүнд дургүй биш, – хэмээн тэр хариулав. Түүний царай төрхийг харахад тэр намайг дүүрсэн тэнэг гэж тооцож байгаа шинж тодхон байлаа. -Тэгвэл та бидний өмнө гарч ирээд бидэнтэй хамт дургүйцэлгүйгээр туршилт хийж болох уу. Би ч бага зэрэг түгшиж байлаа. Учир нь регресс хийх үед сонсогчид дундаас трансд хялбархан орж чадах тийм хүмүүсийг сонгохыг хичээдэг юм. Энэ нь миний ажлыг нилээд хөнгөлдөг билээ. Мэдээжийн хэрэг би энэ залуу хархүү үүнд тохирч чадах эсэхийг огтхон ч төсөөлөхгүй байлаа. Хэрэв энэ бүхэн амжилтгүй болвол энэ оройн бүх ажил салхинд хийсэх байв. Ингээд эвэр, эврээрээ туллаа даа. Халз тулаан миний найруулгаар явагдах ёстой билээ. Хоромхон зуурын дараа гэхэд манай эрдэмтний толгой  гулжийн тонгойсон байвай. Тэр миний удирдлаган дор саадгүйгээр гүн трансад орж чадсан юм. Уур амьсгал бараг л цахилгаанжих шахсан тийм хязгаарт хүрсэн байлаа. Би түүнийг  өөрийнх нь өнгөрсөн амьдралууд тийш аваачсан юм. Тэр маш хялбархнаар нэг төрлөөс нөгөө төрөлд дамжсаар байсан ба энэ нь миний анхаарлыг татах тэр нэг зүйл хүртэл үргэлжилсэн билээ. -За одоо та хаана байна ? -Би одоо Йоркширт Аскригг хэмээх тосгонд амьдарч байна. -Өө тун ч гайхалтай! – хэмээн би дуу алдаад, – Та тэгээд тэнд юу хийж байх юм бэ дээ? Та ямар нэг ажил эрхэлж байна уу ? – гэж би асуулаа. -Сүмийн орлогч, – гэж тэрээр тун саяхан өөрийгөө эрдэмтэн гэж бардам тунхаглаж байсан шигтэйгээ туйлын адилхан хариулав. -Эрхмээ, та
Scroll to Top