Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 4
Users Today : 16
Users Yesterday : 33
Total Users : 10204
Views Today : 21
Views Yesterday : 62

Бид өөрсдийгөө энэ бие мах бодь гэж үзэж байх аваас стресс бидэнтэй үргэлж байх болно. Бие мах бодийн үзэл гэдэг нь: “Би бол энэ бие” гэж  адилтган үзэх юм. Харин үнэн хэрэгтээ энэ бид махбодь биш. Жинхэнэ би гэдэг үзэл бол өөрийгөө сүнс гэдгээ ухаарахыг хэлдэг.   БМВ машинд сууж байгаа эрийг жишээ болгон авья. Машинд суумагцаа би бол энэ БМВ би бол машин гэж өөрийгөө хэлж байх аваас түүнийг ГАЛЗУУ юм байна гэсэн дүгнэлтэнд хүн бүр хүрэх нь гарцаагүй.

Үүнтэй адил бид өөр өөр машинд, өөр өөр биенд байгаа бурханлаг сүнснүүд юм. Хар,цагаан, америк, Энэтхэг гэх зэрэг янз бүрийн өнгө хэлбэртэй машинууд байдагтай адил би Америк хүн, Би Энэтхэг хүн хэмээн бодох аваас энэ нь өөрийгөө би бол БМВ, Би бол 69 гэж адилтгахтай адил юм.

Махан биеийн үзэлд байх аваас бид өөрсдийн биений ая тухтай байдлыг харж, тав тухыг бэлтгэхээс бус жинхэнэ өөрийн дотоод ертөнцөө хангаж, тэтгэж чадахгүй. Бид энэ бие махбодиоосоо өөр тусдаа гэдгийг дорх жишээ тодхон харуулна. Хэн нэгэн өнгөрч нас барлаа гэж бодьё гэтэл бид “Өө, Ноён Жон өнгөрчихлөө ” гэж хэлдэг. Үнэндээ түүний бие байж л байна шүү дээ. Бидний нүдэн дээр хөдөлгөөнгүй л байж байна гэтэл яагаад өнгөрчихлөө гэж хэлээд байгаа хэрэг вэ? Үүнээс Ноён Жоны бие аль хэдийн л амьгүй байсан гэхдээ амьд оршнол, сүнс орж ирсэнээр тэрээр хөдөлж үйл үйлдэж байсан юм.

Өөрсдийгөө бие гэж үзэх бидэнд олон тооны мэдрэхүйгээ ханган баясгах хүслүүд байдаг. Хүсэл ихсэх бүрт стресс нэмэгдэнэ. Зарим урсгалуудад  хүн ямар ч хүсэлгүй болох хэрэгтэй хэмээн сургадаг. Гэсэн хэдий ч энэ бол амьдралаас тасарсан шийдэл юм. Амьд оршнол, сүнсний хувьд хүсэл үүрд бидний зүрх сэтгэлийн гүнд байх болно.  Хөдөлгөөнгүй зүйлсэд л:  мод, чулуу, ширээ зэрэг зүйлсэд л амь байхгүй учир   хүсэл  байдаггүй. Харин бид амьд оршнолууд сүнсний хувьд хүслээс салангид байх арга байхгүй.

Харин жинхэнэ шийдэл бол өөрсдийн хүслийн чиг хандлагыг өөрчлөх юм. Одоогийн байдлаар бидний хүсэл,  шунал маань бие махбодио гангалах, тав тухтай байлгах, санхүүгийн байдлаа сайжруулах зэрэг хүслүүд юм. Гэхдээ хүслээ бурханлаг, сүнсний түвшинд аваачсанаар л хүслээ зөв удирдаж өөрсдийн жинхэнэ мөн чанараа олж стрессгүй болох юм.  Шри Чайтаниа Махапрабху : “Бид Кришнаг, Бурханы Дээд Бодгалийг  баясгах аваас бидний хүсэл бурханлаг түвшинд очих болно хэмээсэн байдаг”.

Стрессгүй сайхан байх талаар янз бүрийн л сургааль номлол байдаг. Зарим нь гүнзгий амьсгал, зарим нь ямар нэгэн бясалгал хий, бүр зарим нь толгойндоо 3 цэгийн зогсолт хий гэх зэрэг олон аргуудыг зааж байдаг. Гэхдээ энэ бүх зааврууд түр зуур л стрессээс хөнгөвчилнө.  Харин жинхэнэ утгаараа  стрессгүй болохыг хүсэх аваас өөрийгөө “энэ бие махбодь чинь би бишээ, бурханлаг сүнс үүрдийн аз жаргалд умбан байдаг гэдгийг ойлгох аваас ” NO STRESS болох боломжтой.

“Харе Кришна” мантра – маань тарнийг  давтан хэлж байх аваас махан биеийн үзлээсээ ангижирна. Мантра – гэдэг үг нь ухаан бодлыг чөлөөлөгч гэсэн утгатай үг юм. Бид Харе Кришна Мантраг уншиж байваас түүний трансценденталь /чанадын дуу авиа / бидэнд үүрдийн аз жаргалыг өгдөг. Харе Кришна  мантра нь их хялбар, 16 үгнээс л бүрдэнэ:

Харе Кришна Харе Кришна / Кришна Кришна Харе Харе

Харе Рама Харе Рама / Рама Рама Харе Харе

 Үүнийг хаана ч хэзээ ч давтан хэлж болно. Хэлэх төдий л та стрессээс ангижирна. Маш хялбар бас энгийн. Ямар нэгэн дүрэм горим байхгүй. Мөн энэ мантраг аялгуулан дуулж болох ба гэртээ СД- тоглуулагчиндаа хийж сонссоноор таны гэр болон бие махбодь, ухаан санаа, нарийн бие махбодийг  тань ариусгаж, аз жаргал бэлэглэнэ.

 

 Сонсохыг хүсвэл энэ хаяган дээр дарна уу ?

http://www.youtube.com/watch?v=kLLAUPS2C1A

Бэлтгэсэн: Т.Цэвэлмаа

Бид өөрсдийгөө энэ бие мах бодь гэж үзэж байх аваас стресс бидэнтэй үргэлж байх болно. Бие мах бодийн үзэл гэдэг нь: “Би бол энэ бие” гэж  адилтган үзэх юм. Харин үнэн хэрэгтээ энэ бид махбодь биш. Жинхэнэ би гэдэг үзэл бол өөрийгөө сүнс гэдгээ ухаарахыг хэлдэг.   БМВ машинд сууж байгаа эрийг жишээ болгон авья. Машинд суумагцаа би бол энэ БМВ би бол машин гэж өөрийгөө хэлж байх аваас түүнийг ГАЛЗУУ юм байна гэсэн дүгнэлтэнд хүн бүр хүрэх нь гарцаагүй. Үүнтэй адил бид өөр өөр машинд, өөр өөр биенд байгаа бурханлаг сүнснүүд юм. Хар,цагаан, америк, Энэтхэг гэх зэрэг янз бүрийн өнгө хэлбэртэй машинууд байдагтай адил би Америк хүн, Би Энэтхэг хүн хэмээн бодох аваас энэ нь өөрийгөө би бол БМВ, Би бол 69 гэж адилтгахтай адил юм. Махан биеийн үзэлд байх аваас бид өөрсдийн биений ая тухтай байдлыг харж, тав тухыг бэлтгэхээс бус жинхэнэ өөрийн дотоод ертөнцөө хангаж, тэтгэж чадахгүй. Бид энэ бие махбодиоосоо өөр тусдаа гэдгийг дорх жишээ тодхон харуулна. Хэн нэгэн өнгөрч нас барлаа гэж бодьё гэтэл бид “Өө, Ноён Жон өнгөрчихлөө ” гэж хэлдэг. Үнэндээ түүний бие байж л байна шүү дээ. Бидний нүдэн дээр хөдөлгөөнгүй л байж байна гэтэл яагаад өнгөрчихлөө гэж хэлээд байгаа хэрэг вэ? Үүнээс Ноён Жоны бие аль хэдийн л амьгүй байсан гэхдээ амьд оршнол, сүнс орж ирсэнээр тэрээр хөдөлж үйл үйлдэж байсан юм. Өөрсдийгөө бие гэж үзэх бидэнд олон тооны мэдрэхүйгээ ханган баясгах хүслүүд байдаг. Хүсэл ихсэх бүрт стресс нэмэгдэнэ. Зарим урсгалуудад  хүн ямар ч хүсэлгүй болох хэрэгтэй хэмээн сургадаг. Гэсэн хэдий ч энэ бол амьдралаас тасарсан шийдэл юм. Амьд оршнол, сүнсний хувьд хүсэл үүрд бидний зүрх сэтгэлийн гүнд байх болно.  Хөдөлгөөнгүй зүйлсэд л:  мод, чулуу, ширээ зэрэг зүйлсэд л амь байхгүй учир   хүсэл  байдаггүй. Харин бид амьд оршнолууд сүнсний хувьд хүслээс салангид байх арга байхгүй. Харин жинхэнэ шийдэл бол өөрсдийн хүслийн чиг хандлагыг өөрчлөх юм. Одоогийн байдлаар бидний хүсэл,  шунал маань бие махбодио гангалах, тав тухтай байлгах, санхүүгийн байдлаа сайжруулах зэрэг хүслүүд юм. Гэхдээ хүслээ бурханлаг, сүнсний түвшинд аваачсанаар л хүслээ зөв удирдаж өөрсдийн жинхэнэ мөн чанараа олж стрессгүй болох юм.  Шри Чайтаниа Махапрабху : “Бид Кришнаг, Бурханы Дээд Бодгалийг  баясгах аваас бидний хүсэл бурханлаг түвшинд очих болно хэмээсэн байдаг”. Стрессгүй сайхан байх талаар янз бүрийн л сургааль номлол байдаг. Зарим нь гүнзгий амьсгал, зарим нь ямар нэгэн бясалгал хий, бүр зарим нь толгойндоо 3 цэгийн зогсолт хий гэх зэрэг олон аргуудыг зааж байдаг. Гэхдээ энэ бүх зааврууд түр зуур л стрессээс хөнгөвчилнө.  Харин жинхэнэ утгаараа  стрессгүй болохыг хүсэх аваас өөрийгөө “энэ бие махбодь чинь би бишээ, бурханлаг сүнс үүрдийн аз жаргалд умбан байдаг гэдгийг ойлгох аваас ” NO STRESS болох боломжтой. “Харе Кришна” мантра – маань тарнийг  давтан хэлж байх аваас махан биеийн үзлээсээ ангижирна. Мантра – гэдэг үг нь ухаан бодлыг чөлөөлөгч гэсэн утгатай үг юм. Бид Харе Кришна Мантраг уншиж байваас түүний трансценденталь /чанадын дуу авиа / бидэнд үүрдийн аз жаргалыг өгдөг. Харе Кришна  мантра нь их хялбар, 16 үгнээс л бүрдэнэ: Харе Кришна Харе Кришна / Кришна Кришна Харе Харе Харе Рама Харе Рама / Рама Рама Харе Харе  Үүнийг хаана ч хэзээ ч давтан хэлж болно. Хэлэх төдий л та стрессээс ангижирна. Маш хялбар
Scroll to Top