Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 6
Users Today : 18
Users Yesterday : 33
Total Users : 10206
Views Today : 23
Views Yesterday : 62

Энэ хүрд нь махан биен дээр хүйс ба бэлэг эрхтний хооронд оршино.  Хятадад түүнийг доод дань-тянь гэж нэрлэдэг бөгөөд хүйснээс доош 3 хуруу зайд байрлана. Түүний падма нь нурууны 4-5-р нугаламын хооронд байрладаг.Эртний ойлголтоор свадхистана нь дотоод энергийг удирдаж, хоол тэжээлээс авсан энергийг хуримтлуулах үүрэг гүйцэтгэнэ.

Мөн сексийн үйл ажиллагаа, хүний уран бүтээлч чадварыг хариуцдаг энэ хэсэгт дотор эрхтнүүдэд хуваарилагдах энергийн нөөц байдаг. Энэтхэгт энэ хүрдийг сэрээснээр эрүүл байх, урт наслах бломжтой гэж үздэг байна. Усан махбодтой. Тарни нь ВАМ. Бэлэгдлийн 6 дэлбээн дээр бам, бхам, мам, ям, рам, лам тарниуд байна. Свадхистана хүрд нь түрүү булчирхай, ууцны болон хэвлийн мэдрэлийн сүлжээтэй давхацдаг. Бөөрний дээдэх булчирхай, элэг дэлүү, бөөр, давсаг, эм бэлэг эрхтэнтэй холбоотой.мэдрэмжийн эрхтэн нь хэл бөгөөд үйлчлэх эрхтэн нь гар юм. Хүрд гажихад бэлгийн сулрал, бэлгийн хөрөлт,  гиперсексуальность, бөөр давсагны өвчнүүд үүсдэг. Свадхистана хүрд хэвийн ажиллаж байхад тэвчээртэй,  өөртөө итгэлтэй байдаг. Хүрд гажихад айдас түгшүүр сэтгэл санаагаар унах байдал бий болно. Уг хүрд нь урам зориг, ёс зүй, эрхэм дээд мэдлэг, бүтээлч үйл ажиллагааг хариуцна. Үүний харъяа эрхтнүүд нь бөөр, элэг, дэлүү, бөөрны дээд булчирхай, сав багтдаг. Сөрөг төлөв нь хуурамч дүр эсгэн жүжиглэх үйлд хэт татагдах, хувиа хичээх, мансууруулах бодис, архи дарсанд орох гэх мэт юм.

Манипура

Манипура хүрд нь наран сүлжээний орчимд хүйсний дээд талд хавирганы доод талд оршино. Түүний падма нь нурууны 2-3-р нугаламын хооронд байна. 3-р хүрд нь прана буюу энергийн хуримтлагдсан эх уурхай. Түүнтэй хүний оюун ухаан, далд ухамсар хамаатай. Эртний үзлээр энэ хүрд сэрэхэд халун ба хүйтэнг тэсвэрлэх чадвар сайн болно гэж үздэг. Гал махбодтой. Тарни нь РАМ. Дам, дхам, нам, там, йам, дам, дхам, нам, пам, пхам гэсэн тарниуд 10 дэлбээнд байна. Наран сүлжээ, элэг,дэлүү, ходоод, нарийн гэдэс, цөстэй холбоотой энерги нь тэдгээр эрхтэнд нөлөөлнө. Мэдрэх эрхтэн нь нүд, үйлчилгээний  эрхтэн нь анус. Манипура хүрд гажихад ходоодны шарх, цөсний эмгэг, гепатит, цөсний чулуу үүсэж болно. 3-р хүрдний хэвийн үйл ажиллагаа сэтгэл санааны хувьд шийдэмгий, хуурамч ярианд автахгүй байх, энерги сайтай, сэтгэлийн тэнхээтэй, өөрийын гэсэн бодолтой байх нөхцлийг хангадаг. Хүрдний үйл ажиллагаа алдагдахад цочромтгой, өөртөө итгэлгүй, хомхой бүх зүйлд бусдыг буруутгадаг байна.

Энэ хүрд нь хөгжил дэвшил, эрэл хайгуул, оршихуйн арга нөхцөл, үнэнч шударгыг бэлэгддэг. Энэ чакра нь амьдралыг тэтгэгч хүч бөгөөд ходоод, гэдэс, дэлүү, элэгний үйл ажиллагааг хариуцна. Үүний эерэг төлөв буяны үйлийг бие хүн бүрэлдэх арга зам хэмээн үзэх явдал ба сөрөг нь хоол хүнсээ хязгаарлах, эсвэл бүүр хэтрүүлэн хэрэглэх, материаллаг сонирхол , архи тамхинд хэт орох, хатуужихын тулд өөрийгөө хэт зовоох, гэр бүлийн асуудалтай байх, эхнэр нөхрөө дарангуйлахыг оролдох зэрэг болно.

Үргэлжлэл бий…

Бэлтгэсэн: Балабхадра дас

Энэ хүрд нь махан биен дээр хүйс ба бэлэг эрхтний хооронд оршино.  Хятадад түүнийг доод дань-тянь гэж нэрлэдэг бөгөөд хүйснээс доош 3 хуруу зайд байрлана. Түүний падма нь нурууны 4-5-р нугаламын хооронд байрладаг.Эртний ойлголтоор свадхистана нь дотоод энергийг удирдаж, хоол тэжээлээс авсан энергийг хуримтлуулах үүрэг гүйцэтгэнэ. Мөн сексийн үйл ажиллагаа, хүний уран бүтээлч чадварыг хариуцдаг энэ хэсэгт дотор эрхтнүүдэд хуваарилагдах энергийн нөөц байдаг. Энэтхэгт энэ хүрдийг сэрээснээр эрүүл байх, урт наслах бломжтой гэж үздэг байна. Усан махбодтой. Тарни нь ВАМ. Бэлэгдлийн 6 дэлбээн дээр бам, бхам, мам, ям, рам, лам тарниуд байна. Свадхистана хүрд нь түрүү булчирхай, ууцны болон хэвлийн мэдрэлийн сүлжээтэй давхацдаг. Бөөрний дээдэх булчирхай, элэг дэлүү, бөөр, давсаг, эм бэлэг эрхтэнтэй холбоотой.мэдрэмжийн эрхтэн нь хэл бөгөөд үйлчлэх эрхтэн нь гар юм. Хүрд гажихад бэлгийн сулрал, бэлгийн хөрөлт,  гиперсексуальность, бөөр давсагны өвчнүүд үүсдэг. Свадхистана хүрд хэвийн ажиллаж байхад тэвчээртэй,  өөртөө итгэлтэй байдаг. Хүрд гажихад айдас түгшүүр сэтгэл санаагаар унах байдал бий болно. Уг хүрд нь урам зориг, ёс зүй, эрхэм дээд мэдлэг, бүтээлч үйл ажиллагааг хариуцна. Үүний харъяа эрхтнүүд нь бөөр, элэг, дэлүү, бөөрны дээд булчирхай, сав багтдаг. Сөрөг төлөв нь хуурамч дүр эсгэн жүжиглэх үйлд хэт татагдах, хувиа хичээх, мансууруулах бодис, архи дарсанд орох гэх мэт юм. Манипура Манипура хүрд нь наран сүлжээний орчимд хүйсний дээд талд хавирганы доод талд оршино. Түүний падма нь нурууны 2-3-р нугаламын хооронд байна. 3-р хүрд нь прана буюу энергийн хуримтлагдсан эх уурхай. Түүнтэй хүний оюун ухаан, далд ухамсар хамаатай. Эртний үзлээр энэ хүрд сэрэхэд халун ба хүйтэнг тэсвэрлэх чадвар сайн болно гэж үздэг. Гал махбодтой. Тарни нь РАМ. Дам, дхам, нам, там, йам, дам, дхам, нам, пам, пхам гэсэн тарниуд 10 дэлбээнд байна. Наран сүлжээ, элэг,дэлүү, ходоод, нарийн гэдэс, цөстэй холбоотой энерги нь тэдгээр эрхтэнд нөлөөлнө. Мэдрэх эрхтэн нь нүд, үйлчилгээний  эрхтэн нь анус. Манипура хүрд гажихад ходоодны шарх, цөсний эмгэг, гепатит, цөсний чулуу үүсэж болно. 3-р хүрдний хэвийн үйл ажиллагаа сэтгэл санааны хувьд шийдэмгий, хуурамч ярианд автахгүй байх, энерги сайтай, сэтгэлийн тэнхээтэй, өөрийын гэсэн бодолтой байх нөхцлийг хангадаг. Хүрдний үйл ажиллагаа алдагдахад цочромтгой, өөртөө итгэлгүй, хомхой бүх зүйлд бусдыг буруутгадаг байна. Энэ хүрд нь хөгжил дэвшил, эрэл хайгуул, оршихуйн арга нөхцөл, үнэнч шударгыг бэлэгддэг. Энэ чакра нь амьдралыг тэтгэгч хүч бөгөөд ходоод, гэдэс, дэлүү, элэгний үйл ажиллагааг хариуцна. Үүний эерэг төлөв буяны үйлийг бие хүн бүрэлдэх арга зам хэмээн үзэх явдал ба сөрөг нь хоол хүнсээ хязгаарлах, эсвэл бүүр хэтрүүлэн хэрэглэх, материаллаг сонирхол , архи тамхинд хэт орох, хатуужихын тулд өөрийгөө хэт зовоох, гэр бүлийн асуудалтай байх, эхнэр нөхрөө дарангуйлахыг оролдох зэрэг болно. Үргэлжлэл бий… Бэлтгэсэн: Балабхадра дас
Scroll to Top