Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62

Ангел буюу сахиулсан тэнгэрүүд болон өөр бусад нарийн биет бодгалиуд, жишээ нь хий үзэгдэл, буг гэх мэтийн хооронд ялгаа бий.

Хий үзэгдэл буюу буг нь бие махбодьгүй бодгаль ба дараагийн физик биеэ авч чадаагүй завсрын төлөвт оршин буй амьд амьтан юм. Хэдийгээр хий үзэгдлүүд нь физик бие үгүй ч тэдэнд бие махбодийн цэнгэл таашаалын хүсэл нь үлдсэн байдаг.

Энэ л шалтгаанаар тэд бусдын физик биемахбодид орж, түүнийг ашиглахыг оролддог. Хий үзэгдэл буюу буг нь өөрийн хамгийн сүүлд төрж байсан биеийн тэрхүү зан чанар, менталь буюу сэтгэл зүйн байдлуудыг ерөнхийдөө харуулна. Зальжин, хорт муу санаатай хүний хий үзэгдэлд шилжсэн бие нь энэ хүнийг физик биедээ байх үеийнх шиг тийм муу муухай, таагүй зүйлсийг хүмүүст учруулдаг. Хий үзэгдэлтэй газарт та ямар нэг байдлаар айдсыг мэдрэнэ. Хэрэв таны гэрт, өрөөнд хий үзэгдэл оршин байх аваас та салхи үлээгээд ч байгаа мэт мэдрэмжийг  мэдрэх ба хий үзэгдлийн хүрэлцэх нь хүйтэн сэрүүнийг мэдрэх мэдрэмжийг авч ирнэ.

    Ангелууд буюу сахиусан тэнгэрүүд нь ийм мэт хий үзэгдлүүд шиг төөрсөн бодгалиуд шигээр хүмүүстэй холбогддогүй. Харин тэд онцгой үүрэг даалгаврыг биелүүлж байдаг. Сахиусан тэнгэрүүдээс та адислал, сэрэмжлүүлэг, удирдамж, тэр ч байтугай хамгаалалтыг хүлээн авч болно. Сахиусан тэнгэр нь мэдрэхүйн таашаал ханамж эдлэхийн тулд эсвэл тан руу чиглэсэн ямар нэг сөрөг муу үйлийг хийхийн тулд таны физик биед орохыг оролддоггүй. Сахиусан тэнгэрийн оршин байх нь халуун дулаан, аюулгүй байдал, амар тайван, тав тухтай мэдрэмжийг өгдөг. Сахиусан тэнгэрүүд нь материаллаг орчлонд цаг ямагт хэн нэгэнд туслагчийн үүрэг гүйцэтгэдэг.

   Библиэс та магадгүй сахиусан тэнгэр Авраамын өмнө илэрч, өөрийн хүүгээ хороохоор завдсан түүний гарыг хориглосон тухай мэдэх байх. Мөн бас нэгэн сахиусан тэнгэр Даниилыг идэш болгон ам руу нь шидэхэд арслангийн амыг хаасан байдаг. Мөн бас нэгэн сахиусан тэнгэр Петрыг хорионоос сулладаг. Иоанн Богосвловын Нээлтийн номонд сахиусан тэнгэрүүдийн олон төрөл зүйлийн тухай өгүүлэмж бий. Ариун судар номуудад сахиусан тэнгэрүүд буюу ангелуудтай харилцаж байсан тухай олон тооны ишлэл байдаг.

    Зарим үед туслагч ба сурган номлогч уу тан руу чиглэсэн сөрөг санаа бодолтой хэн нэг бодгаль уу гэдгийг ялган салгахад бэрхтэй. Эдгээр бодгалийн сайн мууг ялгах хамгийн энгийн арга нь тэд буянлаг уу эсвэл цэвэр бус уу гэдгийг тодорхойлох явдал. Буянлаг бодгалиудын хүчин чармайлт нь танд туслахад чиглэгдсэн байдаг. Цэвэр бус гэдэг нь шууд утгаараа бол таны амьдралд ямар нэг бохир муухай зүйлийг авч ирэхийг оролдоно гэсэн үг юм.

    Хэрэв та буянлаг сайн дээд бодгальтай харьцаж байгаа бол энэ боломжийг алдалгүй тэрээр ямар төрлийн сахиусан тэнгэрийн ангид хамаардгийг нь тодорхойлохыг оролд. Зарим нэг сахиусан тэнгэрүүд нь хүүхэд шиг, зарим нь эрэгтэй, эмэгтэй дүр төрхтэй, нөгөө нэг хэсэг нь хүйсгүй гэх мэт. Энэ ялгаа тийм ч чухал бус. Хамгийн чухал нь тэдний өгч буй мэдээлэл ба энэ мэдээллийг хэрхэн ашиглах явдал юм. Түүнчлэн танд ирж буй энэ холбоо харьцаа таны хувьд хор хөнөөлтэй юу ашиг тустай юу гэдгийг ойлгох нь чухал. Хэрэв та өөртөө сөрөг нөхцөл байдлыг авч ирж байгаа бол таны хувьд ийм холбоо харьцаанаас зайлсхийхийн тулд өөрөө өөр дээрээ ажиллах хэрэгтэй. Хэрэв та танд айдас хүйдэс авч ирэх ямар нэг дуу хоолойг сонсох аваас ухамсрын түвшнээ хэрхэн  сайжруулах тал дээр санаа тавих хэрэгтэй гэсэн үг.

    Сахиусан тэнгэрийн бие нь олон өнгөөр солонгорсон, гэрэл цацарсан, долгилон чичирхийлсэн байдаг. Уйтгар гунигтай үед ийм бодгалиуд нь танд амар амгалан, тайван уужуу байдлыг мэдрэх мэдрэмжийг өгнө. Хэрэв хүн үхлийн босгон дээр эсвэл транс буюу гүн бясалгал, эсвэл ком буюу ухаангүй төлөвт байх үед сахиусан тэнгэр сүнсийг биеэ орхих байдалд нь саад хийж болно. Тэрээр тухайн сүнстэй ярилцаж, өөрийн ажил хэргээ дуусгах, энэ ажлаа бичихийн тулд эргэн биедээ орохыг шаарддаг. Ийм мэт үйл явдлууд нь үргэлж болж байсан, ирээдүйд ч болсоор байх болно. Сахиусан тэнгэрүүд нь өнөө цагт ч илэрч харагдсаар байдаг ба ялангуяа хүүхдүүдийг хамгаалахын тулд олонтоо илэрч залардаг. Хүүхдүүд тэднийг харж, тэдэнтэй ярилцах нь бий. Онцгой мэдрэмжтэй зарим хүмүүс мөн сахиусан тэнгэрүүдийг хардаг. Зарим нэг хүмүүсийг сахиусан тэнгэрүүд насан туршид нь дагалдах нь ч бий. Зарим хүмүүст хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь туслахын тулд тодорхой мөчлөгт илэрч залардаг. Та бүхний зарим нь Михаил, Гавриил болон өөрсдийн гайхалтай үйлээрээ алдаршсан өөр бусад олон сахиусан тэнгэрүүдийн тухай мэдэх байх. Тэд энэ ба өөр бусад орчлон дээр оршин байх амьд бодгалиудыг хамгаалж, хайр энэрлээр тэдэнд туслаж байдаг. Сахиусан тэнгэрүүд нь заавал нэг орчлонд оршоод байх албагүй. Тэд хаа сайгүй хэсэн аялах онцгой чадварыг эзэмшсэн байдаг.

Үргэлжлэл бий…

 

Джон Фэйворс буюу Бурханы Адислалт

Бхакти Тиртха Свами “Бурханлаг дайчин” номоос

 

Бэлтгэсэн: Балабхадра дас

Ангел буюу сахиулсан тэнгэрүүд болон өөр бусад нарийн биет бодгалиуд, жишээ нь хий үзэгдэл, буг гэх мэтийн хооронд ялгаа бий. Хий үзэгдэл буюу буг нь бие махбодьгүй бодгаль ба дараагийн физик биеэ авч чадаагүй завсрын төлөвт оршин буй амьд амьтан юм. Хэдийгээр хий үзэгдлүүд нь физик бие үгүй ч тэдэнд бие махбодийн цэнгэл таашаалын хүсэл нь үлдсэн байдаг. Энэ л шалтгаанаар тэд бусдын физик биемахбодид орж, түүнийг ашиглахыг оролддог. Хий үзэгдэл буюу буг нь өөрийн хамгийн сүүлд төрж байсан биеийн тэрхүү зан чанар, менталь буюу сэтгэл зүйн байдлуудыг ерөнхийдөө харуулна. Зальжин, хорт муу санаатай хүний хий үзэгдэлд шилжсэн бие нь энэ хүнийг физик биедээ байх үеийнх шиг тийм муу муухай, таагүй зүйлсийг хүмүүст учруулдаг. Хий үзэгдэлтэй газарт та ямар нэг байдлаар айдсыг мэдрэнэ. Хэрэв таны гэрт, өрөөнд хий үзэгдэл оршин байх аваас та салхи үлээгээд ч байгаа мэт мэдрэмжийг  мэдрэх ба хий үзэгдлийн хүрэлцэх нь хүйтэн сэрүүнийг мэдрэх мэдрэмжийг авч ирнэ.     Ангелууд буюу сахиусан тэнгэрүүд нь ийм мэт хий үзэгдлүүд шиг төөрсөн бодгалиуд шигээр хүмүүстэй холбогддогүй. Харин тэд онцгой үүрэг даалгаврыг биелүүлж байдаг. Сахиусан тэнгэрүүдээс та адислал, сэрэмжлүүлэг, удирдамж, тэр ч байтугай хамгаалалтыг хүлээн авч болно. Сахиусан тэнгэр нь мэдрэхүйн таашаал ханамж эдлэхийн тулд эсвэл тан руу чиглэсэн ямар нэг сөрөг муу үйлийг хийхийн тулд таны физик биед орохыг оролддоггүй. Сахиусан тэнгэрийн оршин байх нь халуун дулаан, аюулгүй байдал, амар тайван, тав тухтай мэдрэмжийг өгдөг. Сахиусан тэнгэрүүд нь материаллаг орчлонд цаг ямагт хэн нэгэнд туслагчийн үүрэг гүйцэтгэдэг.    Библиэс та магадгүй сахиусан тэнгэр Авраамын өмнө илэрч, өөрийн хүүгээ хороохоор завдсан түүний гарыг хориглосон тухай мэдэх байх. Мөн бас нэгэн сахиусан тэнгэр Даниилыг идэш болгон ам руу нь шидэхэд арслангийн амыг хаасан байдаг. Мөн бас нэгэн сахиусан тэнгэр Петрыг хорионоос сулладаг. Иоанн Богосвловын Нээлтийн номонд сахиусан тэнгэрүүдийн олон төрөл зүйлийн тухай өгүүлэмж бий. Ариун судар номуудад сахиусан тэнгэрүүд буюу ангелуудтай харилцаж байсан тухай олон тооны ишлэл байдаг.     Зарим үед туслагч ба сурган номлогч уу тан руу чиглэсэн сөрөг санаа бодолтой хэн нэг бодгаль уу гэдгийг ялган салгахад бэрхтэй. Эдгээр бодгалийн сайн мууг ялгах хамгийн энгийн арга нь тэд буянлаг уу эсвэл цэвэр бус уу гэдгийг тодорхойлох явдал. Буянлаг бодгалиудын хүчин чармайлт нь танд туслахад чиглэгдсэн байдаг. Цэвэр бус гэдэг нь шууд утгаараа бол таны амьдралд ямар нэг бохир муухай зүйлийг авч ирэхийг оролдоно гэсэн үг юм.     Хэрэв та буянлаг сайн дээд бодгальтай харьцаж байгаа бол энэ боломжийг алдалгүй тэрээр ямар төрлийн сахиусан тэнгэрийн ангид хамаардгийг нь тодорхойлохыг оролд. Зарим нэг сахиусан тэнгэрүүд нь хүүхэд шиг, зарим нь эрэгтэй, эмэгтэй дүр төрхтэй, нөгөө нэг хэсэг нь хүйсгүй гэх мэт. Энэ ялгаа тийм ч чухал бус. Хамгийн чухал нь тэдний өгч буй мэдээлэл ба энэ мэдээллийг хэрхэн ашиглах явдал юм. Түүнчлэн танд ирж буй энэ холбоо харьцаа таны хувьд хор хөнөөлтэй юу ашиг тустай юу гэдгийг ойлгох нь чухал. Хэрэв та өөртөө сөрөг нөхцөл байдлыг авч ирж байгаа бол таны хувьд ийм холбоо харьцаанаас зайлсхийхийн тулд өөрөө өөр дээрээ ажиллах хэрэгтэй. Хэрэв та танд айдас хүйдэс авч ирэх ямар нэг дуу хоолойг сонсох аваас ухамсрын түвшнээ хэрхэн  сайжруулах тал дээр санаа тавих хэрэгтэй гэсэн үг.
Scroll to Top