Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 8 8
Users Today : 0
Users Yesterday : 33
Total Users : 10188
Views Today :
Views Yesterday : 62

Ведийн зурхай хүний хувь тавиланд нөлөөлж буй гариг эрхсийг сөрөг нөлөөг бууруулах олон аргачлалыг өргөн барьдаг. Тэдгээрийн нэг нь үнэт эрдэнийн чулуу зүүх юм.

Сувд нь Сарны үндсэн чулуу. Сар нь гаригсын хатан хаан гэгддэг ба үлгэр жишээ эмэгтэй хүн, ээж хүний бэлэгдэл болдог. Сар нь хүний ухаан, ус, шингэн зүйлс, биеийн зүүн хагас, амгалан тайван байдал гэх мэтийг бэлэгддэг.

Сувд – амгалан тайван байдлын чулуу

Сувд нь өөрийн зүүгч эзнээ амар амгалан, адгуу яаруу биш болгодог. Эмэгтэй хүний сэтгэл зүйд маш эерэгээр нөлөөлдөг. Тэрээр эмэгтэйчүүдэд сөрөг эмоцио дарах, түгшүүр сандралаа болон уураа ялан дийлэх гэх мэтэд нь тусладаг. Мөн сувд нь үнэнч байдал, зөөлөн эелдэг байдал, нийцэрхэг, эвсэг байдлыг бэлэглэдэг. Сувдыг зүүснээр эрчүүд нь тэвчээртэй байдлыг олж авдаг бол эмэгтэйчүүд нь өөрт шаардлагатай тэнцвэрт байдлыг, эелдэг чанарыг олж авдаг. Сарны энэхүү чулуу нь өөрийн эзнийг сайн сонсогч, сайн харилцан ярилцагч болгох ба нийгэм олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн болгодог. Түүнчлэн сувд нь хэт өөрөө өөртөө автах үзэл, би, би  гэх биемахбодийн үзлийг багасгахад тусладаг.

Сувд бүтээлч чанарын чулуу

Сувд нь уран бүтээлч чадварыг хөгжүүлэхэд онцгой тусыг үзүүлдэг. Ялангуяа яруу найраг, зохиол бүтээл туурвих, дуу хөгжим гэх мэт чиглэлд. Усны бүр гүнд үүсэн бий болсон тул сувд нь өөрийн эзнээ байгальтай болон хүрээлэн буй орчинтойгоо, эргэн тойрныхонтойгоо, хүмүүстэй эерэгээр харьцах чадвартай болгодог. Сувдыг зүүснээр хүний ухаан амар амгалан болохын зэрэгцээ хүн ба ертөнцийн гоо зүй, зохицол нийцлийг олж харах чадварыг олж авдаг.  Мөн сувд нь өөртөө итгэх итгэл, шийдэмгий байдал гэх мэтийг хайрладаг.

Сувд нь энэрэл нигүүслийн чулуу

Энэхүү үнэт чулуу нь энэрэл нигүүлсэл, сайхан сэтгэл, нээлттэй байдал, үнэнч зан чанарыг бэлэглэдэг. Сувд зүүсэн хүн нь бусдад буулт хийж чаддаг, бусадтай эвлэлдэн нэгдэж хамтран ажиллах чадвартай болдог. Сувд зүүгч нь найз нөхөд, төрөл төрөгсөдтэйгээ ялангуяа ээжтэйгээ эерэг харьцах чадвар нь сайжирдаг. Сувд нь мөн гэр бүлийн амьдралд эерэгээр нөлөөлдөг. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд, жаахан хүүхдүүд зэрэгтэй харьцах харьцааг сайжруулна. Сувд зүүгчид бусдад санаа тавих хүсэл ундрах, бусдад өгөх сэтгэл давамгай болох, бусдыг хайрлах сэтгэл илүү тод ажиглагдана.

 

Сувдаар эмчлэхүй

Сувд нь сэрүүн чанартай, ухааныг амаржуулдаг мөн чанартай чулуу. Иймээс түүнийг зүүх нь бие дэхь ватта буюу хий, питта буюу шарын чанарыг багасгана. Харин капха буюу бадганыг, биеийн шингэнийг, ожас буюу амьдралын эрчмийг нэмэгдүүлж өгдөг.  Мөн хоол боловсруулах галыг дэмжихийн зэрэгцээ тунгалагийн системийг тэнцвэржүүлж, арьсыг илүү эрүүл болгож, бодисын солилцоог сайжруулдаг.

Сувд нь ходоод, уушиг, үржлийн эрхтэн системд онцгой сайн нөлөөг үзүүлдэг. Сувд эмэгтэйчүүдийн  жирэмслэх боломжийг илүүтэй нэмэгдүүлж өгдөгийн зэрэгцээ хүүхдээ эсэн мэнд аюулгүй төрөх боломжийг олгодог.

Сувдыг аюурведийн ухаанд бөөр, элэг, ходоодны шарх, хөхний хорт хавдар, сарын тэмдгийн мөчлөг алдагдах зэрэгт хэрэглэсээр ирсэн. Мөн бронхит, астма, таргалах, өтгөн хатах гэх мэтэд өргөн хэрэглэдэг.

Мөн мэдрэлийн системийг сайжруулж, сэтгэцийн элдэв өвчнүүдийг эмчлэхэд тусладаг. Сувдаар шизофрен, невроз, нойргүйдэл гэх мэт олон төрлийн өвчнийг эмчилдэг. Сувдаар мөн залхуурал, назгайрал, амьдралын баяр хөөргүй байх, алив зүйлд сонирхол алдрах гэх мэтээс ангижрах боломжтой.

Түүнчлэн сувд нь тамхи татах, архи мансууруулах зүйлсэд татагдах, махан хоол хүнс болон эрүүл бус хооллолтод хэт итээр татагдах гэх мэт сөрөг зуршлуудаас ангижрахад тусладаг.

Сувд нь Сарны үндсэн чулуу бөгөөд Сарны хагас үнэт чулуу, упаратна нь Сарны чулуу байдаг.

Жич: Хэрвээ хүний төөрөг зурхай дээр Сар сөрөг гэрүүдийг удирдаж байгаа болон эсвэл тэдгээрт байрлаж байгаа тохиолдолд сувдыг зүүж болохгүй. Учир нь тухайн хүнд гэнэтийн осол гэмтэл, гарз хохирол, тэр ч байтугай үхлийг ч авч ирэх магадлалтай байдаг. Тиймээс сувдыг зүүхийн өмнө ведийн зурхайчтай зөвшилцөж байж зүүх нь зүйтэй.

Түүнчлэн та жинхэнэ байгалийн сувд худалдаж авахыг хүсч байгаа бол бидэнтэй холбогдож болно.

Бэлтгэсэн: Балабхадра дас

Ведийн зурхай хүний хувь тавиланд нөлөөлж буй гариг эрхсийг сөрөг нөлөөг бууруулах олон аргачлалыг өргөн барьдаг. Тэдгээрийн нэг нь үнэт эрдэнийн чулуу зүүх юм. Сувд нь Сарны үндсэн чулуу. Сар нь гаригсын хатан хаан гэгддэг ба үлгэр жишээ эмэгтэй хүн, ээж хүний бэлэгдэл болдог. Сар нь хүний ухаан, ус, шингэн зүйлс, биеийн зүүн хагас, амгалан тайван байдал гэх мэтийг бэлэгддэг. Сувд – амгалан тайван байдлын чулуу Сувд нь өөрийн зүүгч эзнээ амар амгалан, адгуу яаруу биш болгодог. Эмэгтэй хүний сэтгэл зүйд маш эерэгээр нөлөөлдөг. Тэрээр эмэгтэйчүүдэд сөрөг эмоцио дарах, түгшүүр сандралаа болон уураа ялан дийлэх гэх мэтэд нь тусладаг. Мөн сувд нь үнэнч байдал, зөөлөн эелдэг байдал, нийцэрхэг, эвсэг байдлыг бэлэглэдэг. Сувдыг зүүснээр эрчүүд нь тэвчээртэй байдлыг олж авдаг бол эмэгтэйчүүд нь өөрт шаардлагатай тэнцвэрт байдлыг, эелдэг чанарыг олж авдаг. Сарны энэхүү чулуу нь өөрийн эзнийг сайн сонсогч, сайн харилцан ярилцагч болгох ба нийгэм олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн болгодог. Түүнчлэн сувд нь хэт өөрөө өөртөө автах үзэл, би, би  гэх биемахбодийн үзлийг багасгахад тусладаг. Сувд бүтээлч чанарын чулуу Сувд нь уран бүтээлч чадварыг хөгжүүлэхэд онцгой тусыг үзүүлдэг. Ялангуяа яруу найраг, зохиол бүтээл туурвих, дуу хөгжим гэх мэт чиглэлд. Усны бүр гүнд үүсэн бий болсон тул сувд нь өөрийн эзнээ байгальтай болон хүрээлэн буй орчинтойгоо, эргэн тойрныхонтойгоо, хүмүүстэй эерэгээр харьцах чадвартай болгодог. Сувдыг зүүснээр хүний ухаан амар амгалан болохын зэрэгцээ хүн ба ертөнцийн гоо зүй, зохицол нийцлийг олж харах чадварыг олж авдаг.  Мөн сувд нь өөртөө итгэх итгэл, шийдэмгий байдал гэх мэтийг хайрладаг. Сувд нь энэрэл нигүүслийн чулуу Энэхүү үнэт чулуу нь энэрэл нигүүлсэл, сайхан сэтгэл, нээлттэй байдал, үнэнч зан чанарыг бэлэглэдэг. Сувд зүүсэн хүн нь бусдад буулт хийж чаддаг, бусадтай эвлэлдэн нэгдэж хамтран ажиллах чадвартай болдог. Сувд зүүгч нь найз нөхөд, төрөл төрөгсөдтэйгээ ялангуяа ээжтэйгээ эерэг харьцах чадвар нь сайжирдаг. Сувд нь мөн гэр бүлийн амьдралд эерэгээр нөлөөлдөг. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд, жаахан хүүхдүүд зэрэгтэй харьцах харьцааг сайжруулна. Сувд зүүгчид бусдад санаа тавих хүсэл ундрах, бусдад өгөх сэтгэл давамгай болох, бусдыг хайрлах сэтгэл илүү тод ажиглагдана.   Сувдаар эмчлэхүй Сувд нь сэрүүн чанартай, ухааныг амаржуулдаг мөн чанартай чулуу. Иймээс түүнийг зүүх нь бие дэхь ватта буюу хий, питта буюу шарын чанарыг багасгана. Харин капха буюу бадганыг, биеийн шингэнийг, ожас буюу амьдралын эрчмийг нэмэгдүүлж өгдөг.  Мөн хоол боловсруулах галыг дэмжихийн зэрэгцээ тунгалагийн системийг тэнцвэржүүлж, арьсыг илүү эрүүл болгож, бодисын солилцоог сайжруулдаг. Сувд нь ходоод, уушиг, үржлийн эрхтэн системд онцгой сайн нөлөөг үзүүлдэг. Сувд эмэгтэйчүүдийн  жирэмслэх боломжийг илүүтэй нэмэгдүүлж өгдөгийн зэрэгцээ хүүхдээ эсэн мэнд аюулгүй төрөх боломжийг олгодог. Сувдыг аюурведийн ухаанд бөөр, элэг, ходоодны шарх, хөхний хорт хавдар, сарын тэмдгийн мөчлөг алдагдах зэрэгт хэрэглэсээр ирсэн. Мөн бронхит, астма, таргалах, өтгөн хатах гэх мэтэд өргөн хэрэглэдэг. Мөн мэдрэлийн системийг сайжруулж, сэтгэцийн элдэв өвчнүүдийг эмчлэхэд тусладаг. Сувдаар шизофрен, невроз, нойргүйдэл гэх мэт олон төрлийн өвчнийг эмчилдэг. Сувдаар мөн залхуурал, назгайрал, амьдралын баяр хөөргүй байх, алив зүйлд сонирхол алдрах гэх мэтээс ангижрах боломжтой. Түүнчлэн сувд нь тамхи татах, архи мансууруулах зүйлсэд татагдах, махан хоол хүнс болон эрүүл бус хооллолтод хэт итээр татагдах гэх мэт сөрөг зуршлуудаас ангижрахад тусладаг. Сувд нь Сарны үндсэн чулуу бөгөөд
Scroll to Top