Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

Дурын мөчид бид бүх зүйлээ алдаж болно: мөнгөө, эрүүл мэндээ, нэр алдраа, ойр дотныхоо хүмүүсийг, биеэ. Гэвч Бурхан, Хайр, Сүнс нь мөнхийн категорит ордог зүйлс. Гадаад түвшиндээ бол бид үргэлж урам зоригтой, залхуугүй байж өөрийн үүргүүдээ биелүүлж байх ёстой: гэр бүлийн, ажил мэргэжлийн, нийгмийн гэх мэт.

Жишээ нь, ажил дээрээ бид сайн хамтрагч байхын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргадаг. Гэвч гэнэт ажлаас халагдах тушаал аваад бид үүнийг Дээд таалал хэмээн хүлээн авдаг. Ямар нэг нэхэмжлэл, гомдол, айдасгүйгээр. Гэхдээ нөхцөл байдал шаардаж байгаа бол дотоод тайван амгалан байдал, хайраа хадгалж үлдэхийн тулд бид өөрийн эрхээ хамгаалахыг хичээдэг.

Хүлцэнгүй байдал бол бүгдийг нэг түвшинд харах чадвар юм. Хэрэв бидний ямар нэг зүйл бусдаас илүү гарчихвал бардаад байхгүй, хэрэв хэн нэг нь биднээс илүү гарчихвал атаархаад байхгүй эсвэл сэтгэл гутралд ороод байхгүйгээр. Хамгийн гол нь сүүлийн үг үргэлж Бурханд үлддэг гэдгийг ойлгох явдал юм. Ийм учраас амьдралын ямар ч нөхцөл байдлыг тайван, гуниг гутралгүй, эргэн тойрныхондоо болон Бурханд гомдол тавилгүй хүлээж авахад бэлэн байх явдал.

Санчирын эерэг таатай нөлөө хүчижсэн амьдралын хэлбэр маяг нь, дотоод тэнцвэртэй байдал, тайван амгалан байдал, биеэ барих чадвар, бүгдийг нэгэн адил харах чанар гэх мэтийн хөгжлийг заавал өөртөө багтаасан байдаг. Бид амьдралын тодорхой дүрэм журмыг барьж, ямар нэг бат ноттой эх үүсвэр, уламжлалыг даган баримталж байх аваас Санчир гариг хүчиждэг. Ерөнхийдөө мэдрэл, мэдрэхүйн эрхтнүүдийг хэт өдөөж болох бүхий л зүйлээс татгалзахыг зөвлөдөг. Хэт хүчтэй сэтгэл санааны тэсрэлт, стрессийн, хэт ачааллын нөхцөл байдал зэргээс аль болохоор зайлсхийж, аль болох их цаг хугацааг байгальд, аглаг буйд газарт өнгөрүүлэх хэрэгтэй ба амьдралын темпээ аль болох удаашруулж, тайван байж, амрах боломжийг олгож байх хэрэгтэй. Үүнийг тогтмол хийж байвал сайн. Долоо хоногт багадаа нэг удаа. Үүний тулд тусгай өдөр байдаг байдаг буюу энэ нь бямба гариг, Санчирын өдөр юм.

“Бямбад амрах нь насыг уртасгадаг” хэмээн их мэргэд батладаг. Энэ өдрийг бүтээгч тусгайлан, энгийн амьдралын хэв маягаа түр завсарлан, бид аль болох их цаг хугацааг бурханлаг сүнслэг дадал практикт зарцуул хэмээн олгожээ.

Ведийн зурхайч, сэтгэл Рами Блектийн, “Санчир- Их багш буюу зовлон шаналал, уйтгар гунигаас хэрхэн ангижирч, хэрхэн мэргэн цэцэн болох вэ?” номоос орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас

Дурын мөчид бид бүх зүйлээ алдаж болно: мөнгөө, эрүүл мэндээ, нэр алдраа, ойр дотныхоо хүмүүсийг, биеэ. Гэвч Бурхан, Хайр, Сүнс нь мөнхийн категорит ордог зүйлс. Гадаад түвшиндээ бол бид үргэлж урам зоригтой, залхуугүй байж өөрийн үүргүүдээ биелүүлж байх ёстой: гэр бүлийн, ажил мэргэжлийн, нийгмийн гэх мэт. Жишээ нь, ажил дээрээ бид сайн хамтрагч байхын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргадаг. Гэвч гэнэт ажлаас халагдах тушаал аваад бид үүнийг Дээд таалал хэмээн хүлээн авдаг. Ямар нэг нэхэмжлэл, гомдол, айдасгүйгээр. Гэхдээ нөхцөл байдал шаардаж байгаа бол дотоод тайван амгалан байдал, хайраа хадгалж үлдэхийн тулд бид өөрийн эрхээ хамгаалахыг хичээдэг. Хүлцэнгүй байдал бол бүгдийг нэг түвшинд харах чадвар юм. Хэрэв бидний ямар нэг зүйл бусдаас илүү гарчихвал бардаад байхгүй, хэрэв хэн нэг нь биднээс илүү гарчихвал атаархаад байхгүй эсвэл сэтгэл гутралд ороод байхгүйгээр. Хамгийн гол нь сүүлийн үг үргэлж Бурханд үлддэг гэдгийг ойлгох явдал юм. Ийм учраас амьдралын ямар ч нөхцөл байдлыг тайван, гуниг гутралгүй, эргэн тойрныхондоо болон Бурханд гомдол тавилгүй хүлээж авахад бэлэн байх явдал. Санчирын эерэг таатай нөлөө хүчижсэн амьдралын хэлбэр маяг нь, дотоод тэнцвэртэй байдал, тайван амгалан байдал, биеэ барих чадвар, бүгдийг нэгэн адил харах чанар гэх мэтийн хөгжлийг заавал өөртөө багтаасан байдаг. Бид амьдралын тодорхой дүрэм журмыг барьж, ямар нэг бат ноттой эх үүсвэр, уламжлалыг даган баримталж байх аваас Санчир гариг хүчиждэг. Ерөнхийдөө мэдрэл, мэдрэхүйн эрхтнүүдийг хэт өдөөж болох бүхий л зүйлээс татгалзахыг зөвлөдөг. Хэт хүчтэй сэтгэл санааны тэсрэлт, стрессийн, хэт ачааллын нөхцөл байдал зэргээс аль болохоор зайлсхийж, аль болох их цаг хугацааг байгальд, аглаг буйд газарт өнгөрүүлэх хэрэгтэй ба амьдралын темпээ аль болох удаашруулж, тайван байж, амрах боломжийг олгож байх хэрэгтэй. Үүнийг тогтмол хийж байвал сайн. Долоо хоногт багадаа нэг удаа. Үүний тулд тусгай өдөр байдаг байдаг буюу энэ нь бямба гариг, Санчирын өдөр юм. “Бямбад амрах нь насыг уртасгадаг” хэмээн их мэргэд батладаг. Энэ өдрийг бүтээгч тусгайлан, энгийн амьдралын хэв маягаа түр завсарлан, бид аль болох их цаг хугацааг бурханлаг сүнслэг дадал практикт зарцуул хэмээн олгожээ. Ведийн зурхайч, сэтгэл Рами Блектийн, “Санчир- Их багш буюу зовлон шаналал, уйтгар гунигаас хэрхэн ангижирч, хэрхэн мэргэн цэцэн болох вэ?” номоос орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас
Scroll to Top