Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 6 5 3
Users Today : 25
Users Yesterday : 51
Total Users : 15653
Views Today : 38
Views Yesterday : 155
Санчир гаригийг үнэлэх дүгнэх олон үзэл онолууд бий. Жишээ нь, Санчир бэрхшээл саад, сэтгэлээр унах байдал, гутрал, өтлөлт хөгшрөлт, өвчин эмгэг, үхэл хагацал, ядуурал зүдүүрэл, хагацал зовлонг өгдөг гэж тооцдог. Чухам үнэндээ Санчир нь олон тооны таатай сайн чанаруудыг өөртөө шингээсэн байдаг.

Зарим тохиолдолд тэрээр бурханлаг өөрийгөө танин ухаарахуй, эд баялаг, бүх талын амжилт ололтыг хайрладаг. Ерөнхийдөө Санчир нь урт удаан хугацааны саад бэрхшээл, өвгөд хөгшид, зарц албат, нуралт сүйрэл, хуучин тогтолцоо зэргийг илэрхийлэн бэлэгдэнэ. Шөнө төрөгсдийн хувьд Санчир Нарыг орлодог. Өөрөөр хэлбэл эцэг гэх мэтийг. Хэрэв Нар нь язгууртан гарлыг, Ангараг нь дэглэм тогтоогч бол Санчир нь дэглэм тогтоогч болж хувирна. Санчир Ангарагтай нэгдэн оршиж байх аваас тэрээр металлтай холбогдолтой мэргэжлийг хайрлана. Сугартай хамт оршиж байх аваас зураач, Будтай хамт оршиж байх аваас уран барималч гэх зэрэг мэргэжлийг хайрлана.

Санчирын үр дүнгийн бодит дүр зургийг мэдэхийн тулд нилээд өргөн цар хүрээний мэдлэгтэй, гүн гүнзгий сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Санчир бол хамгийн чухал гаригсын нэг гэж тооцогддог. Учир нь тэрээр хааныг ч ядуу гуйлгачин болгож чаддаг, гуйлгачин ядууг хаан болгож чаддаг. Түүний дур тааллын эсрэг хэнбэгуй ч зогсон байж чаддаггүй. Санчир ивгээл өмгөөллийг ялангуяа ахимаг насны, өтөл насны хүмүүс аль болох эрж хайвал илүүтэй сайн. Эрүүл мэндийн чиглэлд тэрээр шүд, нойр булчирхай, өлмий, өвдөг, цөс, үс, хумс зэргийг хариуцдаг. Түүнчлэн тэрээр өтгөн хатах, биед шаар хаягдал хуримтлагдах, хавдар, унаж татах, саа зэрэг өвчин эмгийг заана. Санчир нь хүмүүнийг  түүний өсөлт дэвшилтэд сайн нөлөөтэй зүйлийг хүлээн авдаг, таагүй муу зүйлээс татгалзаж чаддаг болгон сургана. Тэрээр ёс суртахуунтай байхыг ам тангараг сахиж мөрдөж сурахыг, зохион байгуулалттай, тэвчээртэй байхыг сурган зааварлана.

 

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

Санчир гаригийг үнэлэх дүгнэх олон үзэл онолууд бий. Жишээ нь, Санчир бэрхшээл саад, сэтгэлээр унах байдал, гутрал, өтлөлт хөгшрөлт, өвчин эмгэг, үхэл хагацал, ядуурал зүдүүрэл, хагацал зовлонг өгдөг гэж тооцдог. Чухам үнэндээ Санчир нь олон тооны таатай сайн чанаруудыг өөртөө шингээсэн байдаг. Зарим тохиолдолд тэрээр бурханлаг өөрийгөө танин ухаарахуй, эд баялаг, бүх талын амжилт ололтыг хайрладаг. Ерөнхийдөө Санчир нь урт удаан хугацааны саад бэрхшээл, өвгөд хөгшид, зарц албат, нуралт сүйрэл, хуучин тогтолцоо зэргийг илэрхийлэн бэлэгдэнэ. Шөнө төрөгсдийн хувьд Санчир Нарыг орлодог. Өөрөөр хэлбэл эцэг гэх мэтийг. Хэрэв Нар нь язгууртан гарлыг, Ангараг нь дэглэм тогтоогч бол Санчир нь дэглэм тогтоогч болж хувирна. Санчир Ангарагтай нэгдэн оршиж байх аваас тэрээр металлтай холбогдолтой мэргэжлийг хайрлана. Сугартай хамт оршиж байх аваас зураач, Будтай хамт оршиж байх аваас уран барималч гэх зэрэг мэргэжлийг хайрлана. Санчирын үр дүнгийн бодит дүр зургийг мэдэхийн тулд нилээд өргөн цар хүрээний мэдлэгтэй, гүн гүнзгий сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Санчир бол хамгийн чухал гаригсын нэг гэж тооцогддог. Учир нь тэрээр хааныг ч ядуу гуйлгачин болгож чаддаг, гуйлгачин ядууг хаан болгож чаддаг. Түүний дур тааллын эсрэг хэнбэгуй ч зогсон байж чаддаггүй. Санчир ивгээл өмгөөллийг ялангуяа ахимаг насны, өтөл насны хүмүүс аль болох эрж хайвал илүүтэй сайн. Эрүүл мэндийн чиглэлд тэрээр шүд, нойр булчирхай, өлмий, өвдөг, цөс, үс, хумс зэргийг хариуцдаг. Түүнчлэн тэрээр өтгөн хатах, биед шаар хаягдал хуримтлагдах, хавдар, унаж татах, саа зэрэг өвчин эмгийг заана. Санчир нь хүмүүнийг  түүний өсөлт дэвшилтэд сайн нөлөөтэй зүйлийг хүлээн авдаг, таагүй муу зүйлээс татгалзаж чаддаг болгон сургана. Тэрээр ёс суртахуунтай байхыг ам тангараг сахиж мөрдөж сурахыг, зохион байгуулалттай, тэвчээртэй байхыг сурган зааварлана.   Бэлтгэсэн: Балабхадра дас  
Scroll to Top