Тамал Кришна Госвами:
Дээхэн үед би Лос Анжелес хотын Ла Синега цэцэрлэгт гудамжин дахь сүмийн тэргүүн байлаа. Нэгэн удаа Прабхупада намайг дуудаж, түүнд Бхагаватам судар авч ирэхийг хүссэн юм. Тэр нь хавтсан дээрээ сүнслэг ертөнцийн зурагтай, түүний Бхагаватамын анхны хэвлэлт байв. Тэрээр:
“Энд байгаа сүнслэг ертөнцийн зургийг харж байна уу? Тэр маш том. Түүний хичнээн агуу том орон зайг эзлэдгийг чи төсөөлж ч чадахгүй.
Кришнагийн бүтээлийн дөрөвний гурвыг сүнслэг ертөнц эзлэдэг ба дөрөвний нэг нь материаллаг ертөнцийг бүрдүүлдэг. Материаллаг орчлонд тоо томшгүй олон орчлонгууд (жагат) байдаг бөгөөд тэндээс ядаж ганц орчлонг нь ч ямар ч эрдэмтэн хэмжин цэгнэж чадахгүй. Бид, бүх бүтээлийн дөрөвний нэгт харьяалагдах тэр тоо томшгүй орчлонгуудын нэгэн доторхи нэг гариг дээр нь л оршин амьдарч байна. Манай Дэлхий гариг бол энэ орчлон дотроо хамгийн жижиг гаригуудын нэг. Энэ гариг дээр долоон арал байдаг бөгөөд тэр арлуудын нэгэн дээр буюу Хойд Америкт, Лос Анжелес нэртэй аварга том байдаг. Тэрхүү Лос Анжелес нэрт хотод Ла Синега нэртэй уртаас урт цэцэрлэгт гудамж байдаг. Ла Синега нэрт тэр цэцэрлэгт гудамжинд Кришнагийн сүм болгосон нэг хийд бий. Тэрхүү Кришнагийн нэг сүмд Тамал Кришна гэгч нэгэн өөрийгөө тун чухал этгээд шүү хэмээн бодоод сууж байгаа” (Тамал Кришна Махараж инээв.)
Тэр үед л би өөрийгөө ямар өчүүхэн болохыг мэдэрсэн юм даа!”
Тамал Кришна Госвами дурсамжаас
Орчуулж бэлдсэн: Балабхадра дас