Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 6 5 3
Users Today : 25
Users Yesterday : 51
Total Users : 15653
Views Today : 38
Views Yesterday : 155

Модны хөндийд хэдэн тоть амьдардаг байжээ. Нэгэн өдөр тэднийг нэгэн шувууч анчин олж харав. Шөнө нь анчин тэр модны доор нойтон буурцаг тарааж асган өгөөш бэлдээд, тор тавьж гэнэ. Өглөө болмогц тотинууд өгөөшийг хараад буурцаг руу шумбан дайрав. Гэтэл хоёр тоть анчны тавьсан торонд орж тээглэчихэв. Шувуу ч анчин тэднийг барьж аваад, уутанд хийж гэртээ авчирчээ.
Гэртээ ирээд, шувууч анчин хоёр тотийг тус тус төмөр торонд хийгээд, зах дээр худалдахаар авч одов. Хоёр тотийн нэгийг нь нэгэн ламтан худалдаж авав. Нөгөөг нь хулгайч дээрэмчид худалдаж авав.
Лам багшийн авсан тоть ламын аашрамд өдөр бүр бурханы ном уншиж, маань тарни тоолох ба багш лам нарын зарлиг сургаалыг сонсдог байжээ. Тэр аашрамд ирсэн лам нар үргэлж л
– Раам-Раам гэцгээн Раам бурханы нэрийг дуудан ном хаялцаж, судар шастирыг аялгуулан уншиж байдаг байжээ. Тэдний дэргэд аашрамд байсан тоть аажим аажмаар эдгээр бүгдийг сурч цээжлээд, өөрөө аялгуулан ном уншиж эхэлжээ. Түүнээс хойш тоть аашрамд хүн байхгүй, эзгүй үед ч гэсэн
– Раам-Раам хэмээн дахин дахин давтаж, ном уншиж байх болов.
Харин, нөгөө хулгайч дээрэмчдийн авсан тоть нь дээрэмчид ба тэдний гэр бүлийнхний этгээд яриаг сонсоод, бүгдийг цээжлэн сурч байв. Тэд бол тосгоны дээрэмчид бөгөөд тэд нэгэн зүйл этгээд үг хэллэгээр ярилцдаг байсан юмсанж. Тоть ч мөн тийм үг яриагаар,
– Барь-барь, битгий явуул, гүйгээрэй гүйгээрэй, бүсэлж авъя, зод занч, дээрэмд! хэмээн хэлж үглэдэг болов. Хэн нэгэн танихгүй, мэдэхгүй хүнийг харангуутаа л тэр тоть тиймэрхүү заналхийлсэн үгсээр ярьж эхэлдэг байжээ.
Нэг удаа тосгонд нэгэн жуулчин хүрч иржээ. Жуулчин тосгоны гудмаар хөл тавимагц л мөнөөх хулгайч дээрэмчдийн тоть түүнийг олж харжээ. Тоть түүнийг харсан даруй
– Барь-барь, битгий явуул, гүйгээрэй, гүй гүй, бүсэлж авъя, зод занч, дээрэмд! хэмээн үглэж эхлэв. Түүнийг жуулчин сонсоод хиртхийн цочиж, даруй сэрэмжлэн, халааснаасаа гар буу гаргаж ирэв. Ойр орчиноо анхааран хартал харин нэгэн тоть шувуу тийнхүү үглэн хэлж байсан ажээ. Жуулчин түүнийг хараад сэтгэл тайвшран, гар буугаа халаасруугаа буцааж хийгээд цааш явав.
Тотийн ярихыг сонссон дээрэмчид өөр өөрийнхөө гэр дотроос шагайж харваас нэгэн үзэгдээгүй хүн явж байж гэнэ. Гэвч жуулчины буу гаргахыг хараад, түүнд гар хүрэлгүй өнгөрүүлжээ.
Жуулчин цааш аялан явсаар нэгэн ламын аашрамын ойролцоо хүрч очив. Тэр аашрам бол шувууч анчины зарсан хоёр тотийн нэгийг худалдаж авсан лам багшийн аашрам байжээ.
Энэ үед ламтаны тэжээсэн тоть жуулчиныг хараад,
– Раам бурхан минь ирэгтүн, морилогтун, Сийта Раам, Раадэшяам!
Адис хишиг, тахил идээ хүртээрэй, амар амгалан байгтун, Сийта Раам, Раадэшяам! хэмээн аялгуулан хэлж гарчээ. Жуулчин тэдгээр урин залсан үгсийг сонсоод, их л баярлан аашрамд хүрч ирж, тотийг өхөөрдөн хайрлаж байтал, тоть аялгуут сайхан дуугаар,
– Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл
Муутай нөхөрлөвөл могойн хорлол хэмээн хэлэв.
Жуулчин урьд тосгоноор дайрч өнгөрөх үед нэгэн тотийн хэлж үглэж байсан үгсийг гэнэт санав. Тэр тотийн дуу хоолой нь ч хахир муухай байсан. Харин энэ ламтаны тотийн дуу хоолой нь юутай сайхан аж.
Энэ явдлаас жуулчин, алтны дэргэдэх гууль шарладаг гэгчээр сайн хүмүүстэй хамт байхад сайн сайхан зүйлийг сурдаг, мөн муу хүмүүстэй хамт байвал муу муухай юм сурдаг болохыг бодитоор ухаарч авчээ.

Бэлтгэсэн: Радхасундари деви даси

Модны хөндийд хэдэн тоть амьдардаг байжээ. Нэгэн өдөр тэднийг нэгэн шувууч анчин олж харав. Шөнө нь анчин тэр модны доор нойтон буурцаг тарааж асган өгөөш бэлдээд, тор тавьж гэнэ. Өглөө болмогц тотинууд өгөөшийг хараад буурцаг руу шумбан дайрав. Гэтэл хоёр тоть анчны тавьсан торонд орж тээглэчихэв. Шувуу ч анчин тэднийг барьж аваад, уутанд хийж гэртээ авчирчээ. Гэртээ ирээд, шувууч анчин хоёр тотийг тус тус төмөр торонд хийгээд, зах дээр худалдахаар авч одов. Хоёр тотийн нэгийг нь нэгэн ламтан худалдаж авав. Нөгөөг нь хулгайч дээрэмчид худалдаж авав. Лам багшийн авсан тоть ламын аашрамд өдөр бүр бурханы ном уншиж, маань тарни тоолох ба багш лам нарын зарлиг сургаалыг сонсдог байжээ. Тэр аашрамд ирсэн лам нар үргэлж л – Раам-Раам гэцгээн Раам бурханы нэрийг дуудан ном хаялцаж, судар шастирыг аялгуулан уншиж байдаг байжээ. Тэдний дэргэд аашрамд байсан тоть аажим аажмаар эдгээр бүгдийг сурч цээжлээд, өөрөө аялгуулан ном уншиж эхэлжээ. Түүнээс хойш тоть аашрамд хүн байхгүй, эзгүй үед ч гэсэн – Раам-Раам хэмээн дахин дахин давтаж, ном уншиж байх болов. Харин, нөгөө хулгайч дээрэмчдийн авсан тоть нь дээрэмчид ба тэдний гэр бүлийнхний этгээд яриаг сонсоод, бүгдийг цээжлэн сурч байв. Тэд бол тосгоны дээрэмчид бөгөөд тэд нэгэн зүйл этгээд үг хэллэгээр ярилцдаг байсан юмсанж. Тоть ч мөн тийм үг яриагаар, – Барь-барь, битгий явуул, гүйгээрэй гүйгээрэй, бүсэлж авъя, зод занч, дээрэмд! хэмээн хэлж үглэдэг болов. Хэн нэгэн танихгүй, мэдэхгүй хүнийг харангуутаа л тэр тоть тиймэрхүү заналхийлсэн үгсээр ярьж эхэлдэг байжээ. Нэг удаа тосгонд нэгэн жуулчин хүрч иржээ. Жуулчин тосгоны гудмаар хөл тавимагц л мөнөөх хулгайч дээрэмчдийн тоть түүнийг олж харжээ. Тоть түүнийг харсан даруй – Барь-барь, битгий явуул, гүйгээрэй, гүй гүй, бүсэлж авъя, зод занч, дээрэмд! хэмээн үглэж эхлэв. Түүнийг жуулчин сонсоод хиртхийн цочиж, даруй сэрэмжлэн, халааснаасаа гар буу гаргаж ирэв. Ойр орчиноо анхааран хартал харин нэгэн тоть шувуу тийнхүү үглэн хэлж байсан ажээ. Жуулчин түүнийг хараад сэтгэл тайвшран, гар буугаа халаасруугаа буцааж хийгээд цааш явав. Тотийн ярихыг сонссон дээрэмчид өөр өөрийнхөө гэр дотроос шагайж харваас нэгэн үзэгдээгүй хүн явж байж гэнэ. Гэвч жуулчины буу гаргахыг хараад, түүнд гар хүрэлгүй өнгөрүүлжээ. Жуулчин цааш аялан явсаар нэгэн ламын аашрамын ойролцоо хүрч очив. Тэр аашрам бол шувууч анчины зарсан хоёр тотийн нэгийг худалдаж авсан лам багшийн аашрам байжээ. Энэ үед ламтаны тэжээсэн тоть жуулчиныг хараад, – Раам бурхан минь ирэгтүн, морилогтун, Сийта Раам, Раадэшяам! Адис хишиг, тахил идээ хүртээрэй, амар амгалан байгтун, Сийта Раам, Раадэшяам! хэмээн аялгуулан хэлж гарчээ. Жуулчин тэдгээр урин залсан үгсийг сонсоод, их л баярлан аашрамд хүрч ирж, тотийг өхөөрдөн хайрлаж байтал, тоть аялгуут сайхан дуугаар, – Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл Муутай нөхөрлөвөл могойн хорлол хэмээн хэлэв. Жуулчин урьд тосгоноор дайрч өнгөрөх үед нэгэн тотийн хэлж үглэж байсан үгсийг гэнэт санав. Тэр тотийн дуу хоолой нь ч хахир муухай байсан. Харин энэ ламтаны тотийн дуу хоолой нь юутай сайхан аж. Энэ явдлаас жуулчин, алтны дэргэдэх гууль шарладаг гэгчээр сайн хүмүүстэй хамт байхад сайн сайхан зүйлийг сурдаг, мөн муу хүмүүстэй хамт байвал муу муухай юм сурдаг болохыг бодитоор ухаарч авчээ. Бэлтгэсэн: Радхасундари деви даси
Scroll to Top