Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

РАХУ
Рахуг сүүдрийн гариг гэдэг ба Раху болон Кету гаригийг энэтхэг зурхайд лууны сүүл ба толгой гэж ч нэрлэнэ. Тэрээр Санчиртай адил сөрөг нөлөөтэй гэж тооцогддог. Харин чухамдаа зурхайч хүн Рахугийн эерэг талыг харах ёстой. Раху нь эцгийн эцэг, эх, хөгшид настнууд, бэлэвсэн эмэгтэй, өвчтэй хүмүүс, цахилгаан, эвлэрэшгүй байдал, харийн улс орны иргэд, импорт, шинэ техник, далд нууцлаг чадвар зэргийг хариуцан удирддаг.

Амьтдаас тэрээр чоно, илжиг, шумуул зэргийг хариуцна.
Рахугийн удирдах тэнгэр Дурга деви юм. Раху гариг нь ямар нэг физик дүрс хэлбэргүй болохоор материаллаг дуран авайнд үл өртөнө. Тийм ч учраас Рахугийн гаралтай өвчин эмгэг нь оношлоход хүнд хэцүү өвчнийг үүсгэдэг.

Эрт дээр цагт Дээд Бурхан Мохини Мурти сахиулсан тэнгэрүүдэд рашаан тарааж байх үед асурын буюу чөтгөрийн багш Шукрачарийн ойрын шавь зальт Сварбхану нэрт асур сахиулсан тэнгэрийн дүрд хувилан, хувцсыг нь өмсөн тэдний дунд буюу Сар, Нар хоёрын дунд суусан байдаг. Үүнийг мэдсэн Сурьяа буюу Нарны бурхан энэ мэдээллийг Чандра, Сарны бурханд хэлэхэд тэрээр үүнийг рашаан тарааж байсан Мохини охин тэнгэрт хэлсэн байна. Үүнийг дөнгөж дуулаад Мохини өөрийн хүчит Сударшан чакрагаар зальт Сварбханугийн толгойг тас цавчсан боловч тэр аль хэдийнээ рашаан хүртсэн байсан болохоор бие нь хоёр хэсэг болсон авч үхэлгүй үлдсэн байдаг. Ингээд толгой нь Раху гариг болж, бие нь Кету гариг болсон байна. Хов хэлсэнд нь өш санаж  Раху үе үе Нар, Сар хоёрыг залгидаг бөгөөд “харамсалтай нь” шингээх бие үгүй тул хэсэг хугацаанд тэдний гэрлийг бөхөөхөөс илүүг хийж чаддаггүй.
  

КЕТУ

Зурхайн хамгийн оньсого мэт гаригийн нэг. Нэг талаас хүнд бурханлаг байдлыг бэлэглэдэг бол нөгөө талаас түүний эрүүл мэндэд сөрөг байдлыг авч ирнэ. Ээжийн эцэг, эх, бурханлаг байдал, ганцаардмал байдал, оньсого, ид шид, далд чадвар зэргийг илэрхийлнэ. Кету нь саармаг мөн чанартай гариг ба зовлон зүдгүүр авч ирэх, устган нураах чанартай. Тэрээр хүмүүсийн материаллаг үйл ажилд түгшүүр самуурлыг авч ирэх ба ингэснээрээ тэднийг амьдралд итгэх итгэл, сонирхол алга болох байдалд нөлөөлнө. Кету нь толгойгүйг гариг юм. Кету нь Рахугаас харьцангүй бага устган сүйтгэх нөлөөтэй ба өөрийн нөлөөнд байгсдыг материаллаг амьдралд нь идэвхигүй болгож, ангижрал гэгээрлийн зам өөд хөтөлдөг. Кету нь Рахугийн биеийн нэг хэсэг ба үхэлгүй мөнхийн рашаан хүртсэн. Тэрээр Раху шиг тийм ч их сөрөг нөлөөтэй биш бөгөөд түүнийг мокша-карака буюу ангижралыг илэрхийлэгч гариг гэж тооцдог.

Энэхүү хагас гариг нь хүнд бурханлаг хандлага, тэвчил наминчлал, материаллаг хүсэл тэмүүлэл ба үл татагдах байдал зэргийг хайрладаг. Түүнчлэн Кету нь мэргэн ухаан, сайн мууг ялган салгах ухаан, бурханлаг мэдлэгийг бэлэглэнэ. Мөн тэрээр өөрийн нөлөөнд байгсдад ургамлаар эмчлэх ухаан, хоол унд, амтлагчаар анагаах ухаан, тантрын эмчилгээ, муу ёрын сүнсэнд хорлогдсон хүмүүсийг эмчлэх чадвар, далд нууц хүчнийг эсэргүүцэх арга ухаан зэргийг хайрлана.
Раху, Кету гаригийн нөлөөнд байгч хүмүүс тагнан турших, технологийн хулгай, тагнуул гэх мэт үйл хэрэгт чадварлаг байдаг .

Бэлтгэсэн: Балабхадра дас

РАХУ Рахуг сүүдрийн гариг гэдэг ба Раху болон Кету гаригийг энэтхэг зурхайд лууны сүүл ба толгой гэж ч нэрлэнэ. Тэрээр Санчиртай адил сөрөг нөлөөтэй гэж тооцогддог. Харин чухамдаа зурхайч хүн Рахугийн эерэг талыг харах ёстой. Раху нь эцгийн эцэг, эх, хөгшид настнууд, бэлэвсэн эмэгтэй, өвчтэй хүмүүс, цахилгаан, эвлэрэшгүй байдал, харийн улс орны иргэд, импорт, шинэ техник, далд нууцлаг чадвар зэргийг хариуцан удирддаг. Амьтдаас тэрээр чоно, илжиг, шумуул зэргийг хариуцна. Рахугийн удирдах тэнгэр Дурга деви юм. Раху гариг нь ямар нэг физик дүрс хэлбэргүй болохоор материаллаг дуран авайнд үл өртөнө. Тийм ч учраас Рахугийн гаралтай өвчин эмгэг нь оношлоход хүнд хэцүү өвчнийг үүсгэдэг. Эрт дээр цагт Дээд Бурхан Мохини Мурти сахиулсан тэнгэрүүдэд рашаан тарааж байх үед асурын буюу чөтгөрийн багш Шукрачарийн ойрын шавь зальт Сварбхану нэрт асур сахиулсан тэнгэрийн дүрд хувилан, хувцсыг нь өмсөн тэдний дунд буюу Сар, Нар хоёрын дунд суусан байдаг. Үүнийг мэдсэн Сурьяа буюу Нарны бурхан энэ мэдээллийг Чандра, Сарны бурханд хэлэхэд тэрээр үүнийг рашаан тарааж байсан Мохини охин тэнгэрт хэлсэн байна. Үүнийг дөнгөж дуулаад Мохини өөрийн хүчит Сударшан чакрагаар зальт Сварбханугийн толгойг тас цавчсан боловч тэр аль хэдийнээ рашаан хүртсэн байсан болохоор бие нь хоёр хэсэг болсон авч үхэлгүй үлдсэн байдаг. Ингээд толгой нь Раху гариг болж, бие нь Кету гариг болсон байна. Хов хэлсэнд нь өш санаж  Раху үе үе Нар, Сар хоёрыг залгидаг бөгөөд “харамсалтай нь” шингээх бие үгүй тул хэсэг хугацаанд тэдний гэрлийг бөхөөхөөс илүүг хийж чаддаггүй.    КЕТУ Зурхайн хамгийн оньсого мэт гаригийн нэг. Нэг талаас хүнд бурханлаг байдлыг бэлэглэдэг бол нөгөө талаас түүний эрүүл мэндэд сөрөг байдлыг авч ирнэ. Ээжийн эцэг, эх, бурханлаг байдал, ганцаардмал байдал, оньсого, ид шид, далд чадвар зэргийг илэрхийлнэ. Кету нь саармаг мөн чанартай гариг ба зовлон зүдгүүр авч ирэх, устган нураах чанартай. Тэрээр хүмүүсийн материаллаг үйл ажилд түгшүүр самуурлыг авч ирэх ба ингэснээрээ тэднийг амьдралд итгэх итгэл, сонирхол алга болох байдалд нөлөөлнө. Кету нь толгойгүйг гариг юм. Кету нь Рахугаас харьцангүй бага устган сүйтгэх нөлөөтэй ба өөрийн нөлөөнд байгсдыг материаллаг амьдралд нь идэвхигүй болгож, ангижрал гэгээрлийн зам өөд хөтөлдөг. Кету нь Рахугийн биеийн нэг хэсэг ба үхэлгүй мөнхийн рашаан хүртсэн. Тэрээр Раху шиг тийм ч их сөрөг нөлөөтэй биш бөгөөд түүнийг мокша-карака буюу ангижралыг илэрхийлэгч гариг гэж тооцдог. Энэхүү хагас гариг нь хүнд бурханлаг хандлага, тэвчил наминчлал, материаллаг хүсэл тэмүүлэл ба үл татагдах байдал зэргийг хайрладаг. Түүнчлэн Кету нь мэргэн ухаан, сайн мууг ялган салгах ухаан, бурханлаг мэдлэгийг бэлэглэнэ. Мөн тэрээр өөрийн нөлөөнд байгсдад ургамлаар эмчлэх ухаан, хоол унд, амтлагчаар анагаах ухаан, тантрын эмчилгээ, муу ёрын сүнсэнд хорлогдсон хүмүүсийг эмчлэх чадвар, далд нууц хүчнийг эсэргүүцэх арга ухаан зэргийг хайрлана. Раху, Кету гаригийн нөлөөнд байгч хүмүүс тагнан турших, технологийн хулгай, тагнуул гэх мэт үйл хэрэгт чадварлаг байдаг . Бэлтгэсэн: Балабхадра дас
Scroll to Top