Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 8 8
Users Today : 0
Users Yesterday : 33
Total Users : 10188
Views Today :
Views Yesterday : 62

Анхлан бүх дэлхийн олон бишрэлтэнгүүд Раджапурын(Майапурт орших) Бурхан Джаганнатхын тоглоом наадмын тухай ярьж байсныг энэ номонд эмхэтгэн оруулсан болно. Бурхан Джаганнатхын нар мэт ялгуун тунгалаг инээмсэглэл таны зүрх сэтгэлийг нэвт гийгүүлж, та бүхнийг Түүний гайхамшигт бадамлянхуан өлмийд үйлчлэн зүтгэх гэгээн хүслээр дүүргэн бялхаах болтугай!

Ямар гоё малгай вэ?”

Нилээд хэдэн жилийн өмнө Джаганнатхын сүм ИСККОН-ы мэдэлд шилжиж ирэхээс өмнө  энд нэгэн бишрэлтэнгийн гэр бүл иржээ. Гэрийн эзнийг Садхана Сиддхи Прабху гэдэг байв. Нэгэн удаа түүний бага хүү Далим ээж дээрээ гүйн ирээд учир зүггүй уйлж гарчээ.

Ээж нь ч юу болсон тухай асуув. Жаалхүү жаахан тайвширсныхаа дараа дараахь түүхийг ярьсан байна.

“Би сүм рүү ороод, Субхадрагийн толгой дээр хачин гоё малгай гялалзаж байхыг харсан юм. Тэгээд тэрнийг авахыг хүсч, түүн рүү ойртон очоод яг малгайг авах гэтэл” гээд жаалхүү мэгшиж эхэлсэн. “Гэтэл гэтэл …. Баларама Бурхан гараа далайж намайг алгадаад өрөөнөөс түлхэж гаргасан” хэмээн гомдоллон ярьжээ.

Джаганнатха гэрлэлт  зохион байгуулсан нь

Тэр нутагт нэгэн гуталчин эмэгтэй амьдардаг байв. Түүний нэрийг Кришна гэдэг байж. Тэрний нас аль хэдийн 40 гарсан байжээ. Тэрээр өдөр бүр сүмд ирж, тилак тавьж Бурханы хишиг хүртэж, тэр ч байтугай экадашийн мацаг барьдаг байлаа.  Гэвч тэрээр нөхөрт гарч чаддаггүй байв. Ийм учраас тэрээр үнэн сэтгэлээсээ Джаганнатхад мөргөн залбирч, гэр бүлтэй болж, нөхөрт гаргаж өгөхийг хүсэн мөргөн залбирдаг байжээ.  Ингээд хэсэг хугацааны дараа тэрээр нилээд баян чинээлэг хүний эхнэр болсон байна. Одоо тэдний гэр бүл хоёр ч зарцтай болсон ба эр нөхөр нь түүнийг ямар нэг ажил хийлгэхийг огт хүсдэггүй харин зөвхөн түүний Бурханд л зориулж хоол унд бэлдэж байхыг хүсдэг аж. Үүнээс өмнө тэрээр маш ядуу нэгэн  байсан хийгээд өчүүхэн жаахан хөлс авч айлд ажилладаг байв. Хуримынхаа дараагаар тэрээр сүмд ирээд, сүмийн тайлгач буюу пуджарид Джаганнатхын ачаар нөхөрт гарч, одоо амар тайван амьдарч байна хэмээн ярьсан байна. Түүнчлэн тэр эмэгтэй өөрийгөө ийм адис өршөөл хүртэх гавьяагүй гэж боддог аж.

Джаганнатха жаалхүүг эмчилсэн нь

Хемалата нэртэй нэгэн жаахан охин амьдардаг байв. Тэрээр төрөлхийн л цус багадах өвчтэй байж. Ямар ч эм тан, эмч домч түүнд тус болохгүй байлаа. Тэдний гэр бүл нэгэн удаа Джаганнатхын сүмд ирэх аз тохиожээ. Охин гурван өдрийн туршид Джаганнатхын прасадыг идээд, өчвнөөсөө бүрэн эдгэрсэн байна. Түүнд ямар нэг эм тан уух шаардлага огт гараагүй гэдэг.

 

Сүмийн хамгаалагч Прахлад

1982 онд Джаганнатха Бурханы Баларама Джаянтын өдөр том баяр зохион байгуулагдсан ажээ. Үдийн хөтөлбөрийн дараагаар сүмийн менеджер Шри Сварупа Дамодара Прабху хамгаалагч Прахладад Джаганнатха Бурханы маха-прасад бүхий ваар өгчээ. Тэрээр түүнийг тэр даруйд нь хүртэхийн оронд хэвтээд бага зэрэг зүүрмэглэж орхисон байв гэнэ. Тэгээд сэрээд хартал ваар хоосон байж. Түүнийг унтаж байх үед нэгэн нохой хүрч ирээд бүх маха-прасадыг нь идчихсэн байжээ.

Алдаа эндлээ ухамсарласан Прахлад тэр даруйд Бурханаас уучлал өршөөл хүссэн байна. Анхаарамжгүй байсныхаа төлөөсөнд шийтгэгдэнэ гэдгээ тэр мэдэж байлаа.

 Маргааш өдөр нь тэрээр шөнийн ээлжинд гарах болсон ба цаг орчмын дараа унтаж орхижээ. Зүүд нойрондоо тэрбээр Бурхан Джаганнатха цонхны цаанаас түүн рүү хандан: “Чи миний маха-прасадыг хүртсэнгүй. Үүнийхээ төлөө чи шийтгэгдэх болно” гэж хэлж байхыг харав. Ингэж хэлээд Тэрбээр Прахладыг хүзүүнээс нь шүүрч аваад, цээжин дээр нь сууж орхиж гэнэ. Тэр түүний нүүрэн дээр тулж ирээд: “Чамд үхлээс өөр ямар ч сонголт байхгүй” хэмээн амьсгаадан байв. Джаганнатха маш ихээр хилэгнэсэн байлаа. Прахлад цааш ярихдаа: “Миний амьсгаа давчдан, ганц ч үг хэлж чадахгүй байв. Тийнхүү би сэтгэл дотроо “Ай Бурхан минь, би алдас хийгч гэдгээ мэдэж байна. Гэвч намайг уучилж өршөөгөөч” гэж залбирч эхэлсэн” хэмээн үргэлжүүлж ярьсан.

   Джаганнатха хариуд нь: “Үгүй! Энэ алдас нүгэлд чинь ямар ч өршөөл байхгүй. Чи Бурхан Баларамын маха-прасадыг үл хэрэгссэн. Бурханы бишрэлтэн Бурханаас Өөрөөс нь илүү аугаа хүчтэй гэдгийг чи мэднэ биз. Өр төлөөсөө төлөх цаг чинь болсон!” гэж хариулав. Тэгэхэд нь Субхадра деви Бурханд хандан: “Хайрт ах минь Та юу хийж байна вэ? Болиоч” гэж байсан ч Джаганнатха түүнийг огт сонсохгүй байлаа. Субхадра дахин дахин өршөөхийг Түүнээс гуйсаар байв. Дараа нь тэрээр Баладева Бурханд хандан: “Энэ бишрэлтэн нэг алдаа хийчихээд түүнийгээ наминчилж уучлал өршөөл гуйж байна. Ах маань тэрнийг энэ алдсынх нь төлөө алчихгүй байхыг гуйж өгөөч. Яагаад Тэр ингэтлээ их уурлаад байгаа юм бол?” гэхэд Баладева хариу юу ч хэлэлгүй зөвхөн инээмсэглэсэн.

    Прахлад цааш нь ярихдаа: “Джаганнатха уурласаар л байлаа. Тэр миний хүзүүг тавилгүй атгасаар байв. Энэ байдал 7-9 минут орчим үргэлжилсэн. Хэл маань мэдрэлээ алдаж амнаасаа гарч доош унжсан байлаа. Гэсэн ч би сэтгэл дотроо Бурханд залбирахаа үргэлжлүүлсээр байсан юм: “Ай Эзэн минь, та намайг хамгаалаач. Танаас өөр хэн ч энэ айхтар нүгэл хилэнцээс ангижруулж чадахгүй” хэмээн залбирсаар байв”. Субхадра деви, намайг бараг л үхэж байхыг хараад Баладевын гараас шүүрч аван: “Алив ахыгаа болиулаач дээ, зогсоогооч” гээд гуйж гарсан. Тэгэхэд нь Баладева сая л нэг Джаганнатхын гараас барьж: “Чи юу хийж байна вэ? Тиймээ, тэр нүгэл үйлдсэн. Гэвч ингэлээ гэж яагаад түүнийг ийм хатуу шийтгэх ёстой гэж” гэж өгүүлсэн. Ийнхүү тэр хоёр хоорондоо багагүй хугацаанд ярилцацгаав. Эцэст нь Баладева Джаганнатха Бурханыг миний биеэс салгаж чадсан юм.

   “Миний бүх бие нэвт хөлөрсөн байлаа. Би суугаад, хамгаалалт аврал хүсэн мөргөл уншиж эхэлсэн. Тэгмэгц Бурхан Джаганнатха надад хандан арван дүрэм, сургамжийг хэлж өгсөн ба ингэж хэлэхдээ Чи үүнийг сүмийнхээ тулд хийгээрэй” хэмээн хэлсэн юм. Дараа нь тэр гэнэт алга болсон. Би ч босож, ус хадгалах сав тийш хүрч очоод ус ууж жаал тайвширсан. Дараа нь Джаганнатха Бурханы өршөөлөөр би бясалгалдаа гүн автсан” хэмээн ярьсан байна.

Джага Джага Джага Джага…”

Хоёр долоо хоногийн өмнө намайг энд байхад Бурхан Джаганнатхын пуджари надад, биднийг ирэхээс өмнөхөн тэнд нэг жаахан хүүхэдтэй хос ирсэн тухай ярьсан юм. Тэд удаан хугацаанд хүүхэдтэй болохыг хүсдэг байсан ч огт хүүхэдтэй болдоггүй байж. Гурван жилийн өмнө эндэхийн Джаганнатха Бурханы тухай сонсоод хүүтэй болохыг найдан, энд ирж пуджа хийлгэж байсан юм. Гэтэл сая ирэхдээ тэд жаахан хүүтэй болчихсон ирсэн байна. Тэр хүү нь дөнгөж л хэлд орж байгаа юм байна лээ.

   Тэд Маяпурын Чандродая Мандир сүмд очоод хүүдээ Радха-Мадхавын шүтээнийг үзүүлсэн гэнэ. Жаалхүү “Джага Джага Джага Джага” хэмээн шулганаж байв. Тэд хүүгээсээ: “Хүү минь баярлаж байна уу?” гэж асуухад хүү нь “Үгүй” гэж хариулж байна гэнэ. Тэгэхэд нь тэд хүүгээ Панча таттва шүтээн тийш аваачаад, мөн л “Хүү минь баярлаж байна уу?” гэж асуухад хүү нь бас л “Үгүй” гэж хариулж. Тэгэхээр нь тэд түүнийг Джаганнатхын сүмд авч иржээ. Джаганнатха шүтээнийг хараад хүү мөн л “Джага Джага Джага Джага” хэмээн шулганаж байв. Тэд хүүгээсээ дахин: “Хүү минь баярлаж байна уу?” гэж асуухад хүү нь “Тиймээ! Би баярлаж байна” гэж хариулсан гэнэ. Джая Джаганнатха!

Зарим үгийн тайлбар:

Джаганнатха – Бурхан Кришнагийн өвөрмөц дүр(маш том нүдтэй)

Баладева –  Бурхан Баларам. Бурхан Кришнагийн ах

Субхадра деви- Бурхан Кришнагийн дүү

Экадаши – Сар бүрийн ургах буурах сарын 11 дэхь өдрүүд, Бурханы бишрэлтнүүд энэ өдөр хоол хүнснээс татгалзан мацаг барьдаг

Пуджа – Бурханд өргөл өргөх ёслол зан үйл

Пуджари – Бурханд өргөл тахил өргөн, үйлчлэн зүтгэгч

Тилак – Бурхан Кришнагийн бишрэлтнүүд духандаа ариун шавраар тавьдаг тэмдэг.

Прасад- Бурханы хишиг буюу Бурханд өргөсөн хоол хүнс

Маха-прасад – Бурханы их хишиг.

Радха-Мадхава шүтээн- Бурхан Радха-Кришна нарын шүтээн

Панча-таттва- Шри Чаитанйа Бурхан ба Түүний ойрын дагуулуудын шүтээн

Панкаджангри дас

“Раджапур(Майпур)-ын Джаганнатхын сүм дэхь Джаганнатха Бурханы лила ба түүхүүд” номоос хэсэгчлэн орчуулсан: Балабхадра дас

Анхлан бүх дэлхийн олон бишрэлтэнгүүд Раджапурын(Майапурт орших) Бурхан Джаганнатхын тоглоом наадмын тухай ярьж байсныг энэ номонд эмхэтгэн оруулсан болно. Бурхан Джаганнатхын нар мэт ялгуун тунгалаг инээмсэглэл таны зүрх сэтгэлийг нэвт гийгүүлж, та бүхнийг Түүний гайхамшигт бадамлянхуан өлмийд үйлчлэн зүтгэх гэгээн хүслээр дүүргэн бялхаах болтугай! “Ямар гоё малгай вэ?” Нилээд хэдэн жилийн өмнө Джаганнатхын сүм ИСККОН-ы мэдэлд шилжиж ирэхээс өмнө  энд нэгэн бишрэлтэнгийн гэр бүл иржээ. Гэрийн эзнийг Садхана Сиддхи Прабху гэдэг байв. Нэгэн удаа түүний бага хүү Далим ээж дээрээ гүйн ирээд учир зүггүй уйлж гарчээ. Ээж нь ч юу болсон тухай асуув. Жаалхүү жаахан тайвширсныхаа дараа дараахь түүхийг ярьсан байна. “Би сүм рүү ороод, Субхадрагийн толгой дээр хачин гоё малгай гялалзаж байхыг харсан юм. Тэгээд тэрнийг авахыг хүсч, түүн рүү ойртон очоод яг малгайг авах гэтэл” гээд жаалхүү мэгшиж эхэлсэн. “Гэтэл гэтэл …. Баларама Бурхан гараа далайж намайг алгадаад өрөөнөөс түлхэж гаргасан” хэмээн гомдоллон ярьжээ. Джаганнатха гэрлэлт  зохион байгуулсан нь Тэр нутагт нэгэн гуталчин эмэгтэй амьдардаг байв. Түүний нэрийг Кришна гэдэг байж. Тэрний нас аль хэдийн 40 гарсан байжээ. Тэрээр өдөр бүр сүмд ирж, тилак тавьж Бурханы хишиг хүртэж, тэр ч байтугай экадашийн мацаг барьдаг байлаа.  Гэвч тэрээр нөхөрт гарч чаддаггүй байв. Ийм учраас тэрээр үнэн сэтгэлээсээ Джаганнатхад мөргөн залбирч, гэр бүлтэй болж, нөхөрт гаргаж өгөхийг хүсэн мөргөн залбирдаг байжээ.  Ингээд хэсэг хугацааны дараа тэрээр нилээд баян чинээлэг хүний эхнэр болсон байна. Одоо тэдний гэр бүл хоёр ч зарцтай болсон ба эр нөхөр нь түүнийг ямар нэг ажил хийлгэхийг огт хүсдэггүй харин зөвхөн түүний Бурханд л зориулж хоол унд бэлдэж байхыг хүсдэг аж. Үүнээс өмнө тэрээр маш ядуу нэгэн  байсан хийгээд өчүүхэн жаахан хөлс авч айлд ажилладаг байв. Хуримынхаа дараагаар тэрээр сүмд ирээд, сүмийн тайлгач буюу пуджарид Джаганнатхын ачаар нөхөрт гарч, одоо амар тайван амьдарч байна хэмээн ярьсан байна. Түүнчлэн тэр эмэгтэй өөрийгөө ийм адис өршөөл хүртэх гавьяагүй гэж боддог аж. Джаганнатха жаалхүүг эмчилсэн нь Хемалата нэртэй нэгэн жаахан охин амьдардаг байв. Тэрээр төрөлхийн л цус багадах өвчтэй байж. Ямар ч эм тан, эмч домч түүнд тус болохгүй байлаа. Тэдний гэр бүл нэгэн удаа Джаганнатхын сүмд ирэх аз тохиожээ. Охин гурван өдрийн туршид Джаганнатхын прасадыг идээд, өчвнөөсөө бүрэн эдгэрсэн байна. Түүнд ямар нэг эм тан уух шаардлага огт гараагүй гэдэг.   Сүмийн хамгаалагч Прахлад 1982 онд Джаганнатха Бурханы Баларама Джаянтын өдөр том баяр зохион байгуулагдсан ажээ. Үдийн хөтөлбөрийн дараагаар сүмийн менеджер Шри Сварупа Дамодара Прабху хамгаалагч Прахладад Джаганнатха Бурханы маха-прасад бүхий ваар өгчээ. Тэрээр түүнийг тэр даруйд нь хүртэхийн оронд хэвтээд бага зэрэг зүүрмэглэж орхисон байв гэнэ. Тэгээд сэрээд хартал ваар хоосон байж. Түүнийг унтаж байх үед нэгэн нохой хүрч ирээд бүх маха-прасадыг нь идчихсэн байжээ. Алдаа эндлээ ухамсарласан Прахлад тэр даруйд Бурханаас уучлал өршөөл хүссэн байна. Анхаарамжгүй байсныхаа төлөөсөнд шийтгэгдэнэ гэдгээ тэр мэдэж байлаа.  Маргааш өдөр нь тэрээр шөнийн ээлжинд гарах болсон ба цаг орчмын дараа унтаж орхижээ. Зүүд нойрондоо тэрбээр Бурхан Джаганнатха цонхны цаанаас түүн рүү хандан: “Чи миний маха-прасадыг хүртсэнгүй. Үүнийхээ төлөө чи шийтгэгдэх болно” гэж хэлж байхыг харав. Ингэж хэлээд Тэрбээр Прахладыг хүзүүнээс нь шүүрч аваад, цээжин дээр нь сууж орхиж гэнэ. Тэр түүний нүүрэн дээр тулж ирээд: “Чамд үхлээс өөр ямар ч сонголт байхгүй” хэмээн амьсгаадан байв. Джаганнатха маш ихээр хилэгнэсэн байлаа. Прахлад цааш ярихдаа: “Миний амьсгаа давчдан, ганц ч үг хэлж чадахгүй байв. Тийнхүү би сэтгэл дотроо “Ай Бурхан минь, би алдас хийгч гэдгээ мэдэж байна. Гэвч намайг уучилж өршөөгөөч” гэж залбирч эхэлсэн” хэмээн үргэлжүүлж ярьсан.    Джаганнатха хариуд нь: “Үгүй! Энэ алдас нүгэлд чинь ямар ч өршөөл байхгүй. Чи Бурхан Баларамын маха-прасадыг үл хэрэгссэн. Бурханы бишрэлтэн Бурханаас Өөрөөс нь илүү аугаа хүчтэй гэдгийг чи мэднэ биз. Өр төлөөсөө төлөх цаг чинь болсон!” гэж хариулав. Тэгэхэд нь Субхадра деви Бурханд хандан: “Хайрт ах минь Та юу хийж байна вэ? Болиоч” гэж байсан ч Джаганнатха түүнийг огт сонсохгүй байлаа. Субхадра дахин дахин өршөөхийг Түүнээс гуйсаар байв. Дараа нь тэрээр Баладева Бурханд хандан: “Энэ бишрэлтэн нэг алдаа хийчихээд түүнийгээ наминчилж уучлал өршөөл гуйж байна. Ах маань тэрнийг энэ алдсынх нь төлөө алчихгүй байхыг гуйж өгөөч. Яагаад Тэр ингэтлээ их уурлаад байгаа юм бол?” гэхэд Баладева хариу юу ч хэлэлгүй зөвхөн инээмсэглэсэн.     Прахлад цааш нь ярихдаа: “Джаганнатха уурласаар л байлаа. Тэр миний хүзүүг тавилгүй атгасаар байв. Энэ байдал 7-9 минут орчим үргэлжилсэн. Хэл маань мэдрэлээ алдаж амнаасаа гарч доош унжсан байлаа. Гэсэн ч би сэтгэл дотроо Бурханд залбирахаа үргэлжлүүлсээр байсан юм: “Ай Эзэн минь, та намайг хамгаалаач. Танаас өөр хэн ч энэ айхтар нүгэл хилэнцээс ангижруулж чадахгүй” хэмээн залбирсаар байв”. Субхадра деви, намайг бараг л үхэж байхыг хараад Баладевын гараас шүүрч аван: “Алив ахыгаа болиулаач дээ, зогсоогооч” гээд гуйж гарсан. Тэгэхэд нь Баладева сая л нэг Джаганнатхын гараас барьж: “Чи юу хийж байна вэ? Тиймээ, тэр нүгэл үйлдсэн. Гэвч ингэлээ гэж яагаад түүнийг ийм хатуу шийтгэх ёстой гэж” гэж өгүүлсэн. Ийнхүү тэр хоёр хоорондоо багагүй хугацаанд ярилцацгаав. Эцэст нь Баладева Джаганнатха Бурханыг миний биеэс салгаж чадсан юм.    “Миний бүх бие нэвт хөлөрсөн байлаа. Би суугаад, хамгаалалт аврал хүсэн мөргөл уншиж эхэлсэн. Тэгмэгц Бурхан Джаганнатха надад хандан арван дүрэм, сургамжийг хэлж өгсөн ба ингэж хэлэхдээ Чи үүнийг сүмийнхээ тулд хийгээрэй” хэмээн хэлсэн юм. Дараа нь тэр гэнэт алга болсон. Би ч босож, ус хадгалах сав тийш хүрч очоод ус ууж жаал тайвширсан. Дараа нь Джаганнатха Бурханы өршөөлөөр би бясалгалдаа гүн автсан” хэмээн ярьсан байна. “Джага Джага Джага Джага…” Хоёр долоо хоногийн өмнө намайг энд байхад Бурхан Джаганнатхын пуджари надад, биднийг ирэхээс өмнөхөн тэнд нэг жаахан хүүхэдтэй хос ирсэн тухай ярьсан юм. Тэд удаан хугацаанд хүүхэдтэй болохыг хүсдэг байсан ч огт хүүхэдтэй болдоггүй байж. Гурван жилийн өмнө эндэхийн Джаганнатха Бурханы тухай сонсоод хүүтэй болохыг найдан, энд ирж пуджа хийлгэж байсан юм. Гэтэл сая ирэхдээ тэд жаахан хүүтэй болчихсон ирсэн байна. Тэр хүү нь дөнгөж л хэлд орж байгаа юм байна лээ.    Тэд Маяпурын Чандродая Мандир сүмд очоод хүүдээ Радха-Мадхавын шүтээнийг үзүүлсэн гэнэ. Жаалхүү “Джага Джага Джага Джага” хэмээн шулганаж байв. Тэд хүүгээсээ: “Хүү минь баярлаж байна уу?” гэж асуухад хүү нь “Үгүй” гэж хариулж байна гэнэ. Тэгэхэд нь тэд хүүгээ Панча таттва шүтээн тийш аваачаад, мөн л “Хүү минь баярлаж байна уу?” гэж асуухад хүү нь бас л “Үгүй” гэж хариулж. Тэгэхээр нь тэд түүнийг Джаганнатхын сүмд авч иржээ. Джаганнатха шүтээнийг хараад хүү мөн л “Джага Джага Джага Джага” хэмээн шулганаж байв. Тэд хүүгээсээ дахин: “Хүү минь баярлаж байна уу?” гэж асуухад хүү нь “Тиймээ! Би баярлаж байна” гэж хариулсан гэнэ. Джая Джаганнатха! Зарим үгийн тайлбар: Джаганнатха – Бурхан Кришнагийн өвөрмөц дүр(маш том нүдтэй) Баладева –  Бурхан Баларам. Бурхан Кришнагийн ах Субхадра деви- Бурхан Кришнагийн дүү Экадаши – Сар бүрийн ургах буурах сарын 11 дэхь өдрүүд, Бурханы бишрэлтнүүд энэ өдөр хоол хүнснээс татгалзан мацаг барьдаг Пуджа – Бурханд өргөл өргөх ёслол зан үйл Пуджари – Бурханд өргөл тахил өргөн, үйлчлэн зүтгэгч Тилак – Бурхан Кришнагийн бишрэлтнүүд духандаа ариун шавраар тавьдаг тэмдэг. Прасад- Бурханы хишиг буюу Бурханд өргөсөн хоол хүнс Маха-прасад – Бурханы их хишиг. Радха-Мадхава шүтээн- Бурхан Радха-Кришна нарын шүтээн Панча-таттва- Шри Чаитанйа Бурхан ба Түүний ойрын дагуулуудын шүтээн Панкаджангри дас “Раджапур(Майпур)-ын Джаганнатхын сүм дэхь Джаганнатха Бурханы лила ба түүхүүд” номоос хэсэгчлэн орчуулсан: Балабхадра дас
Scroll to Top