Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 6
Users Today : 18
Users Yesterday : 33
Total Users : 10206
Views Today : 24
Views Yesterday : 62
Өмнөд Энэтхэгийн шоронд хоригдогсод гайхалтай сайн хооллодог ажээ. Хоригдогсдын олонхи нь шоронгоос суллагдахыг огтхон ч хүсдэггүй ба хоригдохоор шийтгэгдсэн хэсэг нь аль болох хурдан шоронд орохыг яардаг байна. Энэтхэгийн Карнатак мужийн Парапанна Аграхарын шорон хоригдлуудаар дүүрэн байдаг. Одоо тэнд ойролцоогоор 4 700 хоригдол байгаа ба энэ нь шоронгийн байх ёстой хэмжээнээс даруй 2 дахинаас ч илүү ажээ. “Бангалорын толь” сонинд мэдээлснээр, хоригдогсод хугацаанаасаа өмнө суллагдахаас татгалздаг гэжээ. Насанд хүрээгүй гэмт хэрэгтнүүд мөн өөрсдийн насаа нууж, энэ шоронд орохын тулд өөрийгөө насанд хүрсэн хэмээн мэдүүлдэг гэнэ.

wonderful_clip_image002_0000.jpg

 

Үүний шалтгаан нь тавдугаар сарын 21-нээс эхлээд Харе Кришна хөдөлгөөний чин бишрэлтнүүд шоронгийн удирдлагуудтай гэрээ байгуулж, хоригдогсодыг эрүүл цагаан хоолоор хооллож эхэлсэнд оршино. Үдийн хоол болон оройн хоол нь ихэвчлэн халуун агшаасан будаа, хоёр төрлийн ногоогоор бэлдсэн хоол, “самбар”, “пахту” гэж нэрлэгдэх сэвэг зармаар/ нэгэн төрлийн вандуй / хийсэн хоолнуудыг өгдөг байна. Түүнээс гадна амралтын өдрүүдэд мөн Тусгаар тогтнолын өдөр гэх мэт үндэсний тэмдэглэлт баяр ёслол, фестивалийн өдрүүдэд десерт буюу амттан өгдөг ажээ.

“Биднийг өдөрт гурван удаа амттай, тэжээллэг хоолоор хооллож байхад бид яагаад суллагдан гарч, шинэ гэмт хэрэг үйлдэх хэрэгтэй юм бэ?” гэж хоригдогч Ража Редди ярьжээ. Тэрээр 20 удаагийн хулгай, дээрэм, эвдлэн хулгайлсан хэрэгтээ 30 жил хоригдохоор ял шийтгэгдсэн этгээд байв. “Бидний шоронгоос гарах нь зөвхөн хулгайлсан эд зүйлийг минь худалдан авсан мөнгө хүүлэгч, бүх мөнгөө түүнд зориулсан өмгөөлөгч, биднээс авилга авсан цагдаа нарт л ашиг тусаа авч ирэх байх даа” гэсэн байна.

 

Өмнөд Энэтхэгийн шоронд хоригдогсод гайхалтай сайн хооллодог ажээ. Хоригдогсдын олонхи нь шоронгоос суллагдахыг огтхон ч хүсдэггүй ба хоригдохоор шийтгэгдсэн хэсэг нь аль болох хурдан шоронд орохыг яардаг байна. Энэтхэгийн Карнатак мужийн Парапанна Аграхарын шорон хоригдлуудаар дүүрэн байдаг. Одоо тэнд ойролцоогоор 4 700 хоригдол байгаа ба энэ нь шоронгийн байх ёстой хэмжээнээс даруй 2 дахинаас ч илүү ажээ. “Бангалорын толь” сонинд мэдээлснээр, хоригдогсод хугацаанаасаа өмнө суллагдахаас татгалздаг гэжээ. Насанд хүрээгүй гэмт хэрэгтнүүд мөн өөрсдийн насаа нууж, энэ шоронд орохын тулд өөрийгөө насанд хүрсэн хэмээн мэдүүлдэг гэнэ.   Үүний шалтгаан нь тавдугаар сарын 21-нээс эхлээд Харе Кришна хөдөлгөөний чин бишрэлтнүүд шоронгийн удирдлагуудтай гэрээ байгуулж, хоригдогсодыг эрүүл цагаан хоолоор хооллож эхэлсэнд оршино. Үдийн хоол болон оройн хоол нь ихэвчлэн халуун агшаасан будаа, хоёр төрлийн ногоогоор бэлдсэн хоол, “самбар”, “пахту” гэж нэрлэгдэх сэвэг зармаар/ нэгэн төрлийн вандуй / хийсэн хоолнуудыг өгдөг байна. Түүнээс гадна амралтын өдрүүдэд мөн Тусгаар тогтнолын өдөр гэх мэт үндэсний тэмдэглэлт баяр ёслол, фестивалийн өдрүүдэд десерт буюу амттан өгдөг ажээ. “Биднийг өдөрт гурван удаа амттай, тэжээллэг хоолоор хооллож байхад бид яагаад суллагдан гарч, шинэ гэмт хэрэг үйлдэх хэрэгтэй юм бэ?” гэж хоригдогч Ража Редди ярьжээ. Тэрээр 20 удаагийн хулгай, дээрэм, эвдлэн хулгайлсан хэрэгтээ 30 жил хоригдохоор ял шийтгэгдсэн этгээд байв. “Бидний шоронгоос гарах нь зөвхөн хулгайлсан эд зүйлийг минь худалдан авсан мөнгө хүүлэгч, бүх мөнгөө түүнд зориулсан өмгөөлөгч, биднээс авилга авсан цагдаа нарт л ашиг тусаа авч ирэх байх даа” гэсэн байна.  
Scroll to Top