Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

Бхагавад Гитад Бурхан, чин бишрэлийн йога, бхакти-йогын тухай тодорхойлон эцэст нь айлдсан нь: “Чи юу ч хийж байсан, юу ч идэж байсан, юу ч өргөж эсвэл өглөг болгож байсан, мөн ямар ч тэвчил огоорол үйлдэж байсан, ай Кунтийн хүү минь ээ, Надад л өргөл болгон үйлдэж байх ёстой.” (Б.-г,9.27). Тэрээр мөн тэнд, хүн, эхлээд Түүнд өргөсөн тэр зүйлийг л хүртэж идэж ёстой гэж айлдсан билээ. Иймд, Кришнад зоог өргөх нь бхакти-йогын системийн салшгүй нэгэн хэсэг байдаг.

Бурхан мөн өөрийн таалан болгоодог өргөлийн тухай тодорхойлон: “Надад навч, цэцэг, жимс эсвэл бага зэргийн ус ч гэсэн хайр, чин бишрэлтэйгээр өргөх аваас, Би энэхүү өргөлийг таалан болгоох болно.”(Б.-г, 3.26) гэж айлдсан байдаг. Кришна энэхүү тоочин айлдсан зүйлдээ зориуд, мах, загас болон өндгийг оруулаагүй учраас түүний чин бишрэлтэнгүүд Түүнд энэ мэт хоол хүнсийг өргөдөггүй билээ. Чин бишрэлтэнгүүд нь Кришнаг хайрлах хайрын улмаас Түүнд зөвхөн хамгийн сайн, хамгийн ариун идээ, зоогийг л өргөдөг. Нядалгааны газарт мартагдаад ялзарч муудсан мах эсвэл тахианы үр хөврөл мэдээжээр түүнд яахин хамаарах билээ дээ.

Кришнагийн ухамсартай чин бишрэлтэнгүүд нь Түүнд зориулан хайраа илэрхийлэн идээ зоогийг өргөдөг. Ердийн амьдралд ч гэсэн хүн бусдадаа зориулан, тэднийг хайрлаж байгаагийн болон ойр дотноор ханддагийнхаа илэрхийлэл, тэмдэг болгон хоол бэлтгэдэг бөгөөд бусад нь ч гэсэн зөвхөн хоол ундыг төдийгүй, мөн түүнийг бэлдсэн хайр хүндэтгэлийг үнэлдэг билээ. Мөн тэрчлэн, Кришнад зоог өргөх энэ үйл явц нь Түүнийг хайрлах хайр, бишрэх чин бишрэлийг хөгжүүлэхэд бидэнд тусалдаг.

Хэзээ ч бараагий нь хараагүй байж хэн нэгнийг хайрлах нь мэдээжээр амар биш, гэхдээ ведийн дахин давтагдашгүй, гайхамшигт судруудад Бурханы Бодьгалын шинж төрхийг маш тодорхой тодорхойлон өгүүлсэн байдаг. Дэлхийн бусад үндсэн гол шашнуудын ариун гэгээн ном судруудад Бурханы тухай Бүхний Дээд Эцэг байдлаар өгүүлдэг боловч Түүний Бодьгал дүрийн талаар тун бага мэдээлэл өгдөг. Иесус Христос өөрийнхөө тухай Бурханы хүү, харин Магомет нь өөрийгөө Түүний лүндэн буулгагч гэж ярьсан байдаг. Тэгвэл Бурхан Өөрөө хэн байдаг вэ? Тэр, зөвхөн тойруу замаар л, заримдаа тэнгэрийн дуу шиг, заримдаа асч буй мод… гэх зэргээр Өөрийгөө тодруулдаг.

Гэсэн ч Бурхан биднийг бүтээсэн гэдгийг бид хүлээн зөвшөөрснөөр, Тэр Өөрөө бодьгал дүрийн бүхий л шинж чанарууд-бие, бие даасан байдал, мэдрэхүйн болон эрхтэнгүүдийн янз бүрийн чадвар хийгээд боломжуудыг агуулдаг гэдгийг зүй тогтоолын хувьд үгүйсгэх аргагүй болдог билээ. Хэрвээ бид тодорхой дүр хэлбэртэй хийгээд зан араншинтай, харин Бурханд тэдгээр нь байдаггүй гэж үзэх аваас гарах дүгнэлт нь энэ талаараа бид Түүнээс илүү давуутай гэж ойлгогдох болно. Харин Бурханы бүтээсэн бүтээл нь өөрийн Бүтээгчээсээ илүү давамгай гэж дүгнэх нь учир зүйн хувьд буруу байх билээ. Үүнээс үзэхэд, хэрвээ бид бодьгалын шинж чанарыг агуулан байгаа юм бол Бурхан цаглашгүй хүчирхэг бурханлаг дүртэй байх боловч бодьгал байдалтай байх болно. Эцсийн эцэст бид Бурханы дүр хийгээд Түүнтэй төстэй байдлаар бүтээгдсэн гэж хэлж болох юм.

Хувийнхаа ургуулан бодох ухаанаар барууны зураачид Бурханыг сахалтай асар хүчирхэг өвгөн болгон зурдаг. Ведийн судруудад Бурханы бодьгалын шинж байдал болон гадаад дүр төрхийг нягт нарийн тодорхойлон дүрсэлсэн байдаг бөгөөд эртний Энэтхэгийн судрууд нь энэ төрлийн мэдлэгийн цорын ганц эх булаг нь юм. Юуны өмнө, Бурхан бол мөнхийн залуу. Түүнээс гадна, Тэрээр ангижирсан сүнснүүдийн ухаан хийгээд зүрхийг ч татах ер бусын чанартай бөлгөө. Тэр гайхалтай уран үгтэй бөгөөд цаглашгүй мэргэн цэцэн, туйлын хөгжил баясалтай хийгээд бүхнээс огоорч ангижирсан байдаг билээ. Түүнээс гадна, Тэр Өөрийн мөнхийн дагуулуудтай давтагдашгүй трансценденталь зугаа наадмуудаараа наадан байдаг. Ведийн судруудад агуулагдсанаас үзэхэд, Бурханы Дээд Бодьгалын бишрэм дүрийг дүрслэн өгүүлсэн нь тоймгүй. Иймээс Түүнийг Кришна буюу “Бүхнийг татагч” гэж нэрлэдэг. Бурханы Бодьгалыг ойлгож ухаарсан цагт, ялангуяа Түүнд идээ зоог өргөх үед Түүнд төвлөрөхөд бидэнд амар хялбар болдог.

Кришна хамгийн хүчирхэг бөгөөд үнэмлэхүй бурханлаг учраас Түүнтэй холбогдож харьцсан бүхэн үнэмлэхүй ариун бөгөөд бурханлаг болдог. Материаллаг орчлонд байх зарим зүйл ч гэсэн ариусгах чадалтай байдаг, жишээлбэл нар өөрийн хүчирхэг туяа цацрагаараа ус нь бохирдсон нуурнаас цэвэр усыг нь ялган ууршуулдаг билээ. Материаллаг объект болох нар хүртэл ийм чадалтай байдаг юм бол, сая живаа нарыг ямар нэгэн хүч гаргалгүйгээр бүтээдэг Бурханы Дээд Бодьгал, Кришна ариусгах ямар шүү хүч чадалтай гэдгийг төсөөлөх аргагүй юм.

Өөрийн трансценденталь эрч хүчнийхээ тусламжтайгаар Кришна материйг бурханлаг болгон хувиргадаг. Хэрвээ бид галд төмөр гадас хийх аваас удалгүй тэр нь час улаан болтлоо улайдан галын бүх үндсэн шинж чанартай болдог. Түүнтэй яг адилхан Кришнад өргөсөн идээ зоог тэр дороо л бүрнээ бурханлаг болон хувирдаг болой. Тийм идээ зоог санскрит хэлээр прасада буюу Бурханы хишиг болон хувирдаг.

Бхакти-йога-д прасад нь маш чухал ач холбогдолтой байдаг. Йогын бусад төрлүүдэд хүн өөрийн мэдрэхүйгээ зохиомлоор, хүчээр барих ёстой байдаг бол бхакти-йога-д тэдгээрийг бурханлаг үйл ажиллагааг хангах янз бүрийн үйл ажиллагаанд хамруулж оролцуулж болдог. Ийм үйл ажиллагааны ач тусаар мэдрэхүй нь аажмаар ариусах бөгөөд улмаар тэд, материаллаг амьдралд бидний амсаж эдлэх таашаал ханамжаас хол давуутай бурханлаг цэнгэл жаргалд татагдаж эхэлдэг.

Ведийн судруудад прасадын хийгээд түүний хүнд үзүүлэх нөлөөллийн талаар олонтаа тодорхойлон өгүүлсэн байдаг. Таван зуун жилийн өмнө Энэтхэгт тодорсон Бүхний Дээд Бурханы хувилгаан Чайтанья Бурхан прасадын талаар ийнхүү: “Хүн болгон л үүнээс өмнө энэхүү материаллаг хоолыг амсаж үзсэн боловч гагцхүү одоо л тэр нь зүйрлэшгүй амт болон гайхамшигт үнэртэй болжээ; тэр бүү хэл, амтны тухайд ярихаа больё гэхэд түүний үнэр нь л гэхэд ухааны дурыг татан, хүнийг өөр бусад амтны тухай мартахад хүргэдэг. Учир нь Кришнагийн бурханлаг рашаан болсон уруул энэхүү ерийн хоолонд хүрснээр Түүний бурханлаг шинжүүд бүгд түүнд шингэжээ.” айлдсан.

Бурхан Кришнад өргөсөн идээ зоогийг хүн хүртэх аваас тэр бол дээд зэргийн цагаан хоол болой. Эцсийн эцэст, тагтаа болон сармагчин зэрэг олон янзын амьтад нь мөн л мах иддэггүй болохоор зүгээр л нэг өвс ургамалан хоол хүнс нь бас чиг нэг их том ололт, ач тустай зүйл биш ажээ. Хүний амьдралын зорилго бол сүнсний Бурхантай холбогдсон анхдагч жинхэнэ харьцаа холбоогоо сэргээх явдал байдаг гэж Ведэд өгүүлсэн байдаг бөгөөд прасада нь энэхүү зорилгыг биелүүлэхэд машид тус болдог.

Бхагавад Гитад Бурхан, чин бишрэлийн йога, бхакти-йогын тухай тодорхойлон эцэст нь айлдсан нь: “Чи юу ч хийж байсан, юу ч идэж байсан, юу ч өргөж эсвэл өглөг болгож байсан, мөн ямар ч тэвчил огоорол үйлдэж байсан, ай Кунтийн хүү минь ээ, Надад л өргөл болгон үйлдэж байх ёстой.” (Б.-г,9.27). Тэрээр мөн тэнд, хүн, эхлээд Түүнд өргөсөн тэр зүйлийг л хүртэж идэж ёстой гэж айлдсан билээ. Иймд, Кришнад зоог өргөх нь бхакти-йогын системийн салшгүй нэгэн хэсэг байдаг. Бурхан мөн өөрийн таалан болгоодог өргөлийн тухай тодорхойлон: “Надад навч, цэцэг, жимс эсвэл бага зэргийн ус ч гэсэн хайр, чин бишрэлтэйгээр өргөх аваас, Би энэхүү өргөлийг таалан болгоох болно.”(Б.-г, 3.26) гэж айлдсан байдаг. Кришна энэхүү тоочин айлдсан зүйлдээ зориуд, мах, загас болон өндгийг оруулаагүй учраас түүний чин бишрэлтэнгүүд Түүнд энэ мэт хоол хүнсийг өргөдөггүй билээ. Чин бишрэлтэнгүүд нь Кришнаг хайрлах хайрын улмаас Түүнд зөвхөн хамгийн сайн, хамгийн ариун идээ, зоогийг л өргөдөг. Нядалгааны газарт мартагдаад ялзарч муудсан мах эсвэл тахианы үр хөврөл мэдээжээр түүнд яахин хамаарах билээ дээ. Кришнагийн ухамсартай чин бишрэлтэнгүүд нь Түүнд зориулан хайраа илэрхийлэн идээ зоогийг өргөдөг. Ердийн амьдралд ч гэсэн хүн бусдадаа зориулан, тэднийг хайрлаж байгаагийн болон ойр дотноор ханддагийнхаа илэрхийлэл, тэмдэг болгон хоол бэлтгэдэг бөгөөд бусад нь ч гэсэн зөвхөн хоол ундыг төдийгүй, мөн түүнийг бэлдсэн хайр хүндэтгэлийг үнэлдэг билээ. Мөн тэрчлэн, Кришнад зоог өргөх энэ үйл явц нь Түүнийг хайрлах хайр, бишрэх чин бишрэлийг хөгжүүлэхэд бидэнд тусалдаг. Хэзээ ч бараагий нь хараагүй байж хэн нэгнийг хайрлах нь мэдээжээр амар биш, гэхдээ ведийн дахин давтагдашгүй, гайхамшигт судруудад Бурханы Бодьгалын шинж төрхийг маш тодорхой тодорхойлон өгүүлсэн байдаг. Дэлхийн бусад үндсэн гол шашнуудын ариун гэгээн ном судруудад Бурханы тухай Бүхний Дээд Эцэг байдлаар өгүүлдэг боловч Түүний Бодьгал дүрийн талаар тун бага мэдээлэл өгдөг. Иесус Христос өөрийнхөө тухай Бурханы хүү, харин Магомет нь өөрийгөө Түүний лүндэн буулгагч гэж ярьсан байдаг. Тэгвэл Бурхан Өөрөө хэн байдаг вэ? Тэр, зөвхөн тойруу замаар л, заримдаа тэнгэрийн дуу шиг, заримдаа асч буй мод… гэх зэргээр Өөрийгөө тодруулдаг. Гэсэн ч Бурхан биднийг бүтээсэн гэдгийг бид хүлээн зөвшөөрснөөр, Тэр Өөрөө бодьгал дүрийн бүхий л шинж чанарууд-бие, бие даасан байдал, мэдрэхүйн болон эрхтэнгүүдийн янз бүрийн чадвар хийгээд боломжуудыг агуулдаг гэдгийг зүй тогтоолын хувьд үгүйсгэх аргагүй болдог билээ. Хэрвээ бид тодорхой дүр хэлбэртэй хийгээд зан араншинтай, харин Бурханд тэдгээр нь байдаггүй гэж үзэх аваас гарах дүгнэлт нь энэ талаараа бид Түүнээс илүү давуутай гэж ойлгогдох болно. Харин Бурханы бүтээсэн бүтээл нь өөрийн Бүтээгчээсээ илүү давамгай гэж дүгнэх нь учир зүйн хувьд буруу байх билээ. Үүнээс үзэхэд, хэрвээ бид бодьгалын шинж чанарыг агуулан байгаа юм бол Бурхан цаглашгүй хүчирхэг бурханлаг дүртэй байх боловч бодьгал байдалтай байх болно. Эцсийн эцэст бид Бурханы дүр хийгээд Түүнтэй төстэй байдлаар бүтээгдсэн гэж хэлж болох юм. Хувийнхаа ургуулан бодох ухаанаар барууны зураачид Бурханыг сахалтай асар хүчирхэг өвгөн болгон зурдаг. Ведийн судруудад Бурханы бодьгалын шинж байдал болон гадаад дүр төрхийг нягт нарийн тодорхойлон дүрсэлсэн байдаг бөгөөд эртний Энэтхэгийн судрууд нь энэ төрлийн мэдлэгийн цорын ганц эх булаг нь юм. Юуны өмнө, Бурхан бол мөнхийн залуу. Түүнээс гадна, Тэрээр ангижирсан сүнснүүдийн ухаан хийгээд зүрхийг ч татах ер
Scroll to Top