Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62

Юдхиштхира Махаража Бурхан Кришнад айлтгасан нь: Бхадрапада (8-9) сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ өдөр ямар Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөдөг вэ? Түүнийг баримталснаар ямар ач тусыг хүртдэг вэ? Энэ бүгдийн талаар Та надад нээн хүртээнэ үү.

Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, энэхүү экадашийг Вамана экадаши гэж нэрлэдэг бөгөөд тэрээр аугаа их ач тусыг болон материаллаг боолчлолоос салан ангижрах дээдийн дээд  ангижралыг хүртээдэг. Нүгэлт үйлийн бүхий л үр дагавруудыг устган арилгадаг учраас түүнийг мөн Жаянти экадаши гэж нэрлэдэг бөгөөд түүний яруу алдрын тухай зөвхөн сонссоноор л хүн өнгөрсөн үедээ үйлдсэн  бүх нүглээсээ чөлөөлөгдөн ангижирдаг. Энэ экадашаас илүү сайн гэж үгүй бөгөөд ангижралд маш амархан хүргэдэг.  Материаллаг ертөнцийн хүлээснээс  чөлөөлөгдөн ангижрахыг  хүсэж байгаа хүн бүр Вамана экадашид мацаг барих хэрэгтэй.

Энэхүү ариун гэгээн мацгийг барингаа вайшнав буюу чин бишрэлтэн нь Бүхний Дээд Бурханд Түүний бадамлянхуа цэцгийн дэлбээ мэт мэлмийт оодой- Ваманадева дүрд хайр чин бишрэлтэйгээр мөргөх ёстой. Энэ экадаши нь нойрсож байгаа Бурхан нөгөө  тал руугаа эргэдэг өдөрт тохиодог учраас маш их өршөөл ивээлтэй бөгөөд түүнийг мөн Паривартини гэж  нэрлэдэг.

Юдхиштхира Махаража Бурханаас асуусан нь: Ай  Жанардана минь ээ, Бүхний Дээд Бурхан хэзээ нойрсдог болон нөгөө хажуу тал руугаа хэзээ эргэдэг болохыг надад айлдаж соёрхоно уу? Ай Бурхан минь ээ, Таныг нойрсож байх үед бусад амьд оршнолууд юу болдог вэ? Та Бали Махаражаг хэрхэн номхотгосноо, мөн брахмануудыг хэрхэн яаж ханамжтай болгодог тухай болон Чатурмасья1 хэрхэн баримталдаг тухай айлдаж соёрхоно уу

Бүхний Дээд Бурхан айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, ай хаадын дундахь арслан минь ээ, зөвхөн сонссон төдийд л нүглийн бүх үр дагавар устан арилдаг нэгэн түүхийг Би чамд баяртайгаар айлдъя. Урьдын нэгэн цагт, Трета югад Бали нэртэй нэгэн хаан амьдарч байсан. Демонуудын гэр бүлд төрсөн хэдий ч тэр Надад маш их чин бишрэлтэй байв. Тэр Намайг цэнгүүлэх гэж хома- зан үйлийг үйлдэж ведийн дууллуудыг дуулдаг байлаа. Мөн тэр брахмануудад хүндэтгэл үзүүлдэг байсны зэрэгцээ тэднийг өдөр тутмын тахилга өргөлүүдээ үйлдэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлдэг байв. Бали Индратай тулалдан, түүнийг ялж бүхий л тэнгэрийн гаригуудыг эзлэн авсан. Тийм учраас хагас бурхад өөрсдийн номын багш Брихаспати  болон аугаа мэргэдийн хамтаар Надад бараалхан  Бали Махаражын талаар гомдол зарга мэдүүлсэн. Би тэдний хүсэл сонирхлыг хамгаалахаар Өөрийн тав дахь хувилгаан Ваманадева-оодойн дүрээр морилон тодрохыг таалан зөвшөөрсөн.

Юдхиштхира хаан асуусан нь: Ай Бурхан минь ээ, Та оодойн дүрээр тийм хүчирхэг демоныг хэрхэн номхотгон дарж чадав аа? Энэ тухайгаа Та, Таны чин бишрэлтэн болох надад тайлбарлан соёрхоно уу.

Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Хэдийгээр Би оодой ч, брахман байсан бөгөөд Бали Махаражагаас өчүүхэн бага  хэмжээний газар өглөг болгооч гэж гуйсан. Би: “Ай Бали минь ээ, Надад ердөө л гурван алхам газар өгөөч.” гэж айлдсан бөгөөд Бали ч удаан бодолгүйгээр Миний хүсэлтийг биелүүлэхээр зөвшөөрсөн. Гэвч түүнийг Надад газар өгөхөөр амласны дараагаар Би Өөрийн биеэ аврага том болгосон. Газар дэлхийг Би өлмийгөөрөө, Буварлокаг гуяараа, тэнгэрийн Сваргаг бэлхүүсээрээ, Махарлокаг хэвлийгээрээ, Жаналокаг цээжээрээ, Тапарлокаг хүзүүгээрээ, харин Сатьялокаг тэргүүнээрээ буюу нүүрээрээ бүрхсэн. Бүхий л материаллаг бүтээл, бүх гаригууд Миний аврага том дүрд залгигдах мэт шингэн орсон. Үүний дараагаар Би Балигийн гараас татан: “Ай нүгэл үгүй минь ээ, Би  эхний алхмаараа газар дэлхийг бүхэлд нь, хоёр дахь алхмаараа бүхий л тэнгэрийн гаригуудыг бүрхчихлээ. Чиний өгөхөөр амалсан газрыг хэмжихийн тулд  гурав дахь алхмаа Би одоо хаана хийх вэ?” гэж асуусан. Намайг сонсоод Бали Махаража Миний өмнө хөсөр унан Надад өөрийн толгойгоо тавьж өгсөн. Би түүний толгой дээр Өөрийн өлмийгөө  тавьсан. Түүний энэхүү хүлцэнгүй бишрэлтэй байдал Миний таалалд маш ихэд нийцсэн бөгөөд Би түүнд хандан, үүнээс хойш үргэлж, түүний ордонд үлдэн залрах болно гэж айлдсан. Үүний дараа, Бхадрапада сарын гэрэлтэй хагас дахь Паривартини экадашид Вирочанагийн хүү Бали өөрийн улс гүрэндээ Миний дүр-муртиг залсан.

Ай хаан минь ээ, Картика сарын гэрэлтэй хагаст тохиодог Харибодхини экадаши хүртэл Би нойрсохоор сүүн далай дээр хажуулдаг. Энэ цаг үед хүртэх ач тус онцгой аугаа байдаг. Ийм учраас Паривартини экадашийг нарийн чанд, нягт нямбай баримтлах хэрэгтэй. Энэ экадаши нь  ариусгах онцгой үйлчлэл нөлөөтэй  бөгөөд бүхий л нүгэлт үр дагавруудыг устган зайлуулдаг. Энэ өдөр Би нойрон дундаа нөгөө тал руугаа эргэж хажуулдаг учраас чин бишрэлтэн нь Бурхан Тривикрама-Ваманадевад дээдийн дээд эцэг дүрээр нь бишрэн мөргөх ёстой. Хэрвээ боломжтой бол энэ өдөр зохистой бодьгальд будаатай хольсон йогурт мөн мөнгө (төгрөг мөнгөний мөнгө биш , алт мөнгөний мөнгө. Орч.)  өргөн шөнийг унталгүй сэрүүн өнгөрүүлэх хэрэгтэй.

Энэхүү ариун гэгээн Паривартини экадашийг баримталж байгаа хүн энэ ертөнцөд бүх төрлийн аз жаргалыг эдлэх бөгөөд эцэстээ Бурханы оронд хүрч очих болно. Энэ хүүрнэлийг чин бишрэлтэйгээр зүгээр л сонсож байгаа хүн хагас бурхдын оронд хүрч очих бөгөөд сар лугаа гэрэлтэн туяарах болно. Энэ экадаши нь ийм л хүчирхэг бөлгөө. Түүнийг баримталснаар мориор мянгантаа өргөл өргөсөнтэй адил тийм их хүч чадалтай болдог.

Бхадрапада сарын гэрэлтэй хагаст тохиодог Паривартини экадаши буюу Вамана экадашийн яруу алдрын тухай Брахма-вайварта Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө.

Тайлбар:

1.Чатурмасья-гийн мацгийг хэрхэн барьдаг талаар Бхавишья-уттара Пураны  “Чатурмасья-махатмья” бүлэгт тодорхойлон өгүүлсэн байдаг.

Юдхиштхира Махаража Бурхан Кришнад айлтгасан нь: Бхадрапада (8-9) сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ өдөр ямар Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөдөг вэ? Түүнийг баримталснаар ямар ач тусыг хүртдэг вэ? Энэ бүгдийн талаар Та надад нээн хүртээнэ үү. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, энэхүү экадашийг Вамана экадаши гэж нэрлэдэг бөгөөд тэрээр аугаа их ач тусыг болон материаллаг боолчлолоос салан ангижрах дээдийн дээд  ангижралыг хүртээдэг. Нүгэлт үйлийн бүхий л үр дагавруудыг устган арилгадаг учраас түүнийг мөн Жаянти экадаши гэж нэрлэдэг бөгөөд түүний яруу алдрын тухай зөвхөн сонссоноор л хүн өнгөрсөн үедээ үйлдсэн  бүх нүглээсээ чөлөөлөгдөн ангижирдаг. Энэ экадашаас илүү сайн гэж үгүй бөгөөд ангижралд маш амархан хүргэдэг.  Материаллаг ертөнцийн хүлээснээс  чөлөөлөгдөн ангижрахыг  хүсэж байгаа хүн бүр Вамана экадашид мацаг барих хэрэгтэй. Энэхүү ариун гэгээн мацгийг барингаа вайшнав буюу чин бишрэлтэн нь Бүхний Дээд Бурханд Түүний бадамлянхуа цэцгийн дэлбээ мэт мэлмийт оодой- Ваманадева дүрд хайр чин бишрэлтэйгээр мөргөх ёстой. Энэ экадаши нь нойрсож байгаа Бурхан нөгөө  тал руугаа эргэдэг өдөрт тохиодог учраас маш их өршөөл ивээлтэй бөгөөд түүнийг мөн Паривартини гэж  нэрлэдэг. Юдхиштхира Махаража Бурханаас асуусан нь: Ай  Жанардана минь ээ, Бүхний Дээд Бурхан хэзээ нойрсдог болон нөгөө хажуу тал руугаа хэзээ эргэдэг болохыг надад айлдаж соёрхоно уу? Ай Бурхан минь ээ, Таныг нойрсож байх үед бусад амьд оршнолууд юу болдог вэ? Та Бали Махаражаг хэрхэн номхотгосноо, мөн брахмануудыг хэрхэн яаж ханамжтай болгодог тухай болон Чатурмасья-г1 хэрхэн баримталдаг тухай айлдаж соёрхоно уу Бүхний Дээд Бурхан айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, ай хаадын дундахь арслан минь ээ, зөвхөн сонссон төдийд л нүглийн бүх үр дагавар устан арилдаг нэгэн түүхийг Би чамд баяртайгаар айлдъя. Урьдын нэгэн цагт, Трета югад Бали нэртэй нэгэн хаан амьдарч байсан. Демонуудын гэр бүлд төрсөн хэдий ч тэр Надад маш их чин бишрэлтэй байв. Тэр Намайг цэнгүүлэх гэж хома- зан үйлийг үйлдэж ведийн дууллуудыг дуулдаг байлаа. Мөн тэр брахмануудад хүндэтгэл үзүүлдэг байсны зэрэгцээ тэднийг өдөр тутмын тахилга өргөлүүдээ үйлдэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлдэг байв. Бали Индратай тулалдан, түүнийг ялж бүхий л тэнгэрийн гаригуудыг эзлэн авсан. Тийм учраас хагас бурхад өөрсдийн номын багш Брихаспати  болон аугаа мэргэдийн хамтаар Надад бараалхан  Бали Махаражын талаар гомдол зарга мэдүүлсэн. Би тэдний хүсэл сонирхлыг хамгаалахаар Өөрийн тав дахь хувилгаан Ваманадева-оодойн дүрээр морилон тодрохыг таалан зөвшөөрсөн. Юдхиштхира хаан асуусан нь: Ай Бурхан минь ээ, Та оодойн дүрээр тийм хүчирхэг демоныг хэрхэн номхотгон дарж чадав аа? Энэ тухайгаа Та, Таны чин бишрэлтэн болох надад тайлбарлан соёрхоно уу. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Хэдийгээр Би оодой ч, брахман байсан бөгөөд Бали Махаражагаас өчүүхэн бага  хэмжээний газар өглөг болгооч гэж гуйсан. Би: “Ай Бали минь ээ, Надад ердөө л гурван алхам газар өгөөч.” гэж айлдсан бөгөөд Бали ч удаан бодолгүйгээр Миний хүсэлтийг биелүүлэхээр зөвшөөрсөн. Гэвч түүнийг Надад газар өгөхөөр амласны дараагаар Би Өөрийн биеэ аврага том болгосон. Газар дэлхийг Би өлмийгөөрөө, Буварлокаг гуяараа, тэнгэрийн Сваргаг бэлхүүсээрээ, Махарлокаг хэвлийгээрээ, Жаналокаг цээжээрээ, Тапарлокаг хүзүүгээрээ, харин Сатьялокаг тэргүүнээрээ буюу нүүрээрээ бүрхсэн. Бүхий л материаллаг бүтээл, бүх гаригууд Миний аврага том дүрд залгигдах мэт шингэн орсон. Үүний дараагаар Би Балигийн гараас татан: “Ай нүгэл үгүй минь ээ, Би  эхний алхмаараа газар дэлхийг бүхэлд нь, хоёр дахь алхмаараа бүхий л тэнгэрийн
Scroll to Top