Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 8 9 3
Users Today : 13
Users Yesterday : 49
Total Users : 12893
Views Today : 26
Views Yesterday : 89
Сута Госвами өгүүлсэн нь:

Юдхиштрхира Махаража айлтгасан  нь: Ай Жанардана минь ээ, өндөр жилийн (ведийн тооллоор) илүү сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Түүнийг яаж зөв баримталдаг вэ? Энэ тухай Та надад айлдаж соёрхоно уу.

Бурханы Дээд Бодьгал, Шри Кришна айлдсан нь: Ай Пандава минь ээ, өндөр жилийн илүү сарын алдаршуулан магтвал зохилтой экадашийг Падмини гэж нэрлэдэг. Тэр бол маш өршөөл ивээлтэй өдөр билээ. Түүнийг итгэлтэй болоод шийдвэр төгс баримтлан байгаа зол завшаантай сүнснүүд Миний оронд эргэн ирдэг. Нүглийг устганзайлуулах энэхүү экадашийн үйлчлэл нөлөөлөл нь Миний аугаа хүчтэй зүйрлэхүйц. Тэр ч бүү хэл дөрвөн тэргүүнтэй Брахма бурхан хүртэл энэ экадашийг зохих ёсоор нь алдаршуулж чаддаггүй билээ.

Бадамлянхуа мэлмийт Бурхан Кришнын таалалд Юдхиштхира хааны асуулт маш  их нийцсэн бөгөөд түүнд хандан дараахь таатай сайхан хариуг айлдсан: Ай хаан минь ээ, Намайг анхааралтай сайн сонс, аугаа гэгээнтнүүд хүртэл ховорхон баримталдаг Падмини  экадаши дахь мацгийн дэглэм журам, ёс заншлын талаар Би чамд айлдъя.

Экадашийн өмнөх өдөр даша-д мацаг барьж эхлэх хэрэгтэй бөгөөд энэ өдөр урад дал, пинк дал, вандуй, бал, далайн давсыг1 хоол хүнсэндээ хэрэглэж болохгүй. Мөн бусдын гэрт хооллохгүйн зэрэгцээ хүрэл таваг хэрэглэж үл болно. Энэ найман зүйлийг цээрлэх хэрэгтэй. Даша-д зөвхөн нэг удаа л хооллон, шалан дээр унтаж, бэлгийн харьцааг тэвчих хэрэгтэй. Экадашийн өдөр чин бишрэлтэн өглөө эртлэн босож нягт нямбай угаал үйлдэх ёстой. Шүдээ цэвэрлэх хэрэггүй. Боломжтой бол угаалгыг мөргөлийн ариун дагшин газарт үйлдэх хэрэгтэй бөгөөд угаал үйлдсэний дараагаар Ведийн ариун гэгээн дууллуудаас бахдан дуулж, биедээ шавар, кунжутын үрийн оо, куша өвс болон амалакын үрийн нунтаг хольсон үхрийн баас түрхэх хэрэгтэй. Үүний дараагаар чин бишрэлтэн биеэ дахин нэг удаа сайтар угаан дараахь залбирлыг хэлэх хэрэгтэй: Ай ариун гэгээн шавар минь ээ, чамайг Брахма бурхан бүтээж, Кашьяпа Муни ариусган, Кришна Бурхан Вараха бодонгийн дүрд хувилан өргөсөн билээ. Ай шавар минь ээ, миний толгой, нүд болон хөл гарыг минь ариусгаж хайрлаач. Ай шавар минь ээ, би чиний өмнө хүндэтгэлтэйгээр мэхийн мөргөж байна. Намайг Бүхний Дээд Бурхан Харид бишрэл хүндэтгэлээ илэрхийлж болохуйцаар ариусгаж хайрлаач.

Ай үхрийн баас минь ээ,  чи бид бүхний эх болсон үнээний ходоодноос гардаг учраас эмчилгээ болоод үхжил эсэргүүцэх шинж чанартай билээ. Чи газар дэлхийг бүхэлд нь ариусгаж чадах билээ. Миний гүн хүндэтгэлийг хүлээн авч намайг ариусгаж хайрлаач.

Ай амалакын  үр минь ээ, миний гүн хүндэтгэлийг болгоож хайрла. Та бол Брахма бурханы шүлснээс төрсөн билээ. Таны  ургаж байгаа бүх гаригууд бүгд ариусдаг билээ. Та миний биеийн мөчүүдийг ариусгаж хайрлаач.

Ай Бүхний Дээд Бурхан Вишну минь ээ, ай  бурхдын Бурхан минь ээ, ай орчлонгийн Эзэн минь ээ, ай дун, галт хүрд, шийдэм болон бадамлянхуа цэцэг мутартаа баригч минь ээ, Та намайг мөргөлийн бүхий л газруудад угаал үйлдэхийг болгоон соёрхоно уу.

Энэхүү эрхэм дээд залбирлыг хэлэн, Варуна Бурханд мантрануудыг бахдан дуулж, Ганга мөрний эрэгт орших мөргөлийн бүхий л газар орнуудыг бясалган, байгаа нөхцөл байдал нь бололцоо олгох тэр л усанд угаал үйлдэх шаардлагатай. Тэгээд, ай Юдхиштхира минь ээ, биеэ угааж арчсаны дараа чин бишрэлтэн нь бүхий л оршнолуудад цэнгэл жаргалыг хайрлан хүртээгч, нүд гялбам сайхан шар өмсгөл бүхий Бүхний Дээд Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх хэрэгтэй. Чин бишрэлтэн нь өөрийн бүх нүглээ ингэж л устган зайлуулдаг. Үүний дараагаар тэр ариун гэгээн гаятри мантраг давтан хэлж, өвөг дээдэстээ бэлэг өргөл өргөх үйлийг үйлдэн, Лакшми девигийн амраг Нараянад бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхээр Вишнугийн сүм рүү очих хэрэгтэй.

Хэрвээ боломжтой бол чин бишрэлтэн нь  Радха-Кришна эсвэл Шива-Парватийн  муртийг алтаар хийгээд Түүнд чин бишрэл дүүрэн  бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх хэрэгтэй. Тэрээр мөн зэс эсвэл шавар савыг анхилуун үнэрт бодис хольсон цэвэр усаар дүүргэн, эхлээд даавуугаар дараа нь алт эсвэл мөнгөн таглаагаар таглаж асана бэлтгэн түүн дээрээ Радха-Кришна эсвэл Шива-Парватийн муртийг залах хэрэгтэй.

Үүний дараагаар чин бишрэлтэн өөрийн боломж нөхцөлд тохируулан  энэхүү муртид анхилуун үнэрт хүж, тод гэрэлтэй зул, зандан модны оо, мөн тэрчлэн гавар, мускус, кункум болон өөр бусад анхилуун үнэрт бодисууд, шинэ, анхилуун сайхан үнэртэй цэцэг, жишээлбэл цагаан өнгийн бадамлянхуа цэцэг болон улирлын байдлаас хамааран мөн өөр бусад цэцгийг  хайр, чин бишрэлтэйгээр бэлтгэсэн  идээ зоогийн хамтаар өргөх хэрэгтэй. Энэхүү онцгой  экадашид чин бишрэлтэн нь Бурхан шүтээнийхээ өмнө экстаз-д буюу онгод хөөрөлтэйгээр дуулж бүжиглэх хэрэгтэй. Тэрээр  праджалпын бүх төрлүүдээс зайлсхийх хэрэгтэй, мөн сарын тэмдэг нь ирсэн байгаа эмэгтэйчүүдэд болон доод төрлийн хүмүүст шүргэн хүрж болохгүйгээс гадна тэдэнтэй ярилцах хэрэггүй. Энэ өдөрт  тэр зөвхөн үнэнийг ярихын төлөө л  чармайн хичээх хэрэгтэй бөгөөд Бурхан шүтээний өмнө хэнийг ч, брахмануудыг ч, вайшнавуудыг ч, номын багшийг ч шүүмжлэх ёсгүй. Тэр бусад чин бишрэлтэнгүүдийн хамтаар Пурануудад тодорхойлон өгүүлсэн Бурхан Вишнугийн  яруу алдарт үйлүүдийн  тухай сонсох хэрэгтэй.

Энэ экадашид юм ууж болохгүй, тэр ч бүү хэл уруулдаа ус  хүргэж  ч болохгүй. Энэ журмыг биелүүлж  эс чадах хүн зөвхөн сүү л хэрэглэж болно, эс тэгэх аваас мацгийг зогсоон тайлсан гэж үздэг. Бүхий л шөнийг унталгүй сэрүүн өнгөрүүлэх хэрэгтэй бөгөөд Бурханы Дээд Бодьгалыг цэнгүүлэхийн тулд дуулж, хөгжмийн зэмсгүүд дээр тоглох хэрэгтэй.

Экадашийн шөнийг дөрөв хуваасны эхний буюу нэг дэх хэсэгт чин бишрэлтэн өөрийн залсан муртид наргилын самрын бага зэрэг идээ, хоёр дахь хэсэгт белын жимс, гурав дахь хэсэгт апельсин, харин шөнө дуусах үед бетелийн самар бага зэргийг өргөх хэрэгтэй. Экадашийн шөнийн эхний дөрөвний нэгийг сэрүүн өнгөрүүлсэн чин бишрэлтэн Агништома-ягья үйлдсэн шиг тийм шагналыг хүртдэг. Хоёр дахь хэсгийг сэрүүн өнгөрүүлсэн чин бишрэлтэн Важапея-ягья, гурав дахь хэсгийг сэрүүн өнгөрүүлсэн чин бишрэлтэн Ашвамедха-ягьяг үйлдсэн шиг тийм  шагнал, үр шимийг тус тус хүртдэг.   Харин бүхий л шөнийн туршид унталгүй сэрүүн байсан чин бишрэлтэн дээр дурьдсан  бүх ач тусын зэрэгцээ Ражасуйя-ягья үйлдсэнээр хүртдэг аугаа их адислалыг хүртдэг. Жилд, Падмини  экадашаас илүү мацаг гэж байдаггүй. Ийм шагналыг түүнээс өөр юу ч, галан тахилга өргөл ч, мэдлэг ч, боловсрол ч, тэвчил наманчлал ч тэр хайрлаж хүртээдэггүй. Экадашид энэхүү ариун гэгээн мацгийг  барьж байгаа хүн мөргөлийн бүхий л газар орнуудад угаал үйлдсэнээр хүртдэг бүхий л ач тус, үр шимийг хүртдэг. Шөнийг сэрүүн өнгөрүүлсний дараагаар чин бишрэлтэн үүр цайх үеэр угаал үйлдээд Надад бишрэл хүндэтгэлээ нягт нямбайгаар илэрхийлэх хэрэгтэй. Үүний дараагаар тэр зохистой брахманыг идээ зоогоор дайлж, түүнд Кешава Бурханы муртиг болон анхилуун үнэртэй болгосон цэвэр усаар дүүргэсэн савыг хүндэтгэлтэйгээр барих хэрэгтэй. Ийм бэлэг нь чин бишрэлтэнд энэ амьдралдаа амжилт, зол завшаантай байхыг болон ирээдүйн амьдралдаа ангижралд хүрэхийг нь баталгаажуулдаг.

Ай нүгэл үгүй Юдхиштхира минь ээ,  асуултанд чинь хариу болгон  Би чамд өндөр жилийн илүү сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийг баримтлах журам дүрэм болон түүний хүртээх ач тусын талаар тодорхойлон айлдлаа. Энэхүү экадашийг Падмини экадаши гэж нэрлэдэг бөгөөд энэ өдөрт барьсан  мацаг нь бусад бүх экадашуудыг баримталснаар хүртдэг ач тусыг хайрлан хүртээдэг. Өндөр жилийн илүү сарын харанхуй хагаст тохиодог Парама гэж нэрлэгддэг экадаши нь  Падмини экадашийн нэгэн адил, нүглийг устгах аугаа хүчирхэг байдаг билээ. Одоо харин, Падмини экадашийн ариун гэгээн өдрийн гайхамшигт түүхийг анхааралтай сонсоно уу.

Нэгэн цагт энэхүү түүхийг Пуластья Муни Нарадажид өгүүлсэн билээ. Картавирьяржуна нь Раваныг шоронд хийн хорьсон байсныг Пуластья Муни сулласан гэдгийг  Нарада Муни  мэдээд асуусан нь: Ай мэргэдийн аугаа нь минь ээ, Равана  бүх хагас бурхдыг, мөн түүний дотор Индра бурханыг хүртэл ялан дийлсэн биш үү. Тулаанд ийм гарамгай чадамгай Раванаг  Картавирьяржуна хэрхэн яаж ийнхүү эрсдүүлж чадаа вэ?

Пуластья Муни хариулсан нь: Ай аугаа Нарада минь ээ, Картавирьяржунын эцэг Картавирья нь Трета югад Хайхайгийн удамд угсаанд төрсөн. Түүний улс гүрний нийслэл нь Махишмати гэдэг хот байсан бөгөөд тэрээр маш ихээр хайрладаг 1000 хатадтай байлаа. Гэсэн хэдий ч тэдний хэн нь ч түүнд маш ихээр хүсэн хүлээж байсан  хүүг нь төрүүлж өгч чадахгүй байв. Тэрээр тахилга өргөл үйлдэж, хагас бурхдад болон өвөг дээдэстээ бишрэл хүндэтгэл үзүүлж байсан ч хэн нэгэн мэргэний хараалаас болоод тэр хүүтэй болох чадваргүй болсон байлаа. Өлссөн хүнд идэх юмнаас өөр юу ч  таашаал ханамж өгдөггүйтэй адил хүүгүй хаанд улс гүрэн нь хүртэл баяр баясал өгөхгүй байлаа.

Картавирья хаан өөрийн байр байдлаа сайтар эрэгцүүлэн бодоод хүссэн зорилгодоо хүрэхийн тулд хүнд хэцүү тэвчил үйлдэхээр шийдсэн. Тэр хаан төрийн удирдлагаа сайд түшмэлдээ шилжүүлэн өгөөд хааны хувцсаа тайлан  бэлхүүсээ хатуу холтсон халхавчаар ороож, урт үсээ тайрсан. Хатдын нэг болох Харишчандра хааны охин, эмэгтэйчүүдийн шилдэг нь болох, Икшвакугийн удамд төрсөн Падмини хатан хааныг хэрхэн явж одохыг харсан. Тэр бол үнэнч, цэвэр ариун эмэгтэй байсан бөгөөд амраг хайртай нөхрийнхөө мөрийг нь дагах нь өөрийн нь үүрэг гэж үзсэн. Тэгээд өөрийн гуа сайхан биенээсээ хатны өмсгөл, гоёл чимэглэлээ тайлан орхиод хэсэгхэн даавуугаар биеэ ороогоод нөхрийнхөө араас дагасан.

Удаан хугацааны туршид явсаны эцэст Картавирья Гандхамадана уулын оройд хүрч очин тэндээ арван мянган жилийн туршид хатуу чанга тэвчил наманчлал үйлдэн шийдэм агссан Гададхара Бурханыг бясалган, залбирсан. Гэсэн ч тэр хүүтэй болоогүй. Яс арьс болтлоо турж эцсэн эрхэм хайрт нөхрөө хараад Падмини түүнд туслахаар шийдэн Анасуйя деви2 дээр очсон.  Падмани түүнд ойртож очоод хүндэтгэлтэйгээр хэлсэн нь: Ай аугаа эмэгтэй  минь ээ, миний хайртай нөхөр Картавирья сүүлийн арван мянган жилийн туршид хүнд хэцүү тэвчил наманчлал үйлдэж байна. Гэсэн ч өнгөрсөн үеийн бүх нүглүүд хийгээд эдүгээ үеийн хүндрэл бэрхшээлүүдийн цорын ганц арилган зайлуулагч  Кешава Бурхан түүнд өршөөл нигүүлслээ одоо болтол хүртээхгүй л байна. Ай хамгийн аз завшаантай эмэгтэй минь ээ, Та надад, түүнийг бид чин бишрэлтэйгээр баримталснаар Бүхний Дээд Бурханы таалалд нийцэн Түүнийг баясуулан цэнгүүлснээр Тэр бидэнд ертөнцийг хүртэл захирах тийм сайхан хүү хайрлан хүртээх тийм мацгийг нэрлэж зааж өгнө үү.

Өөрийн нөхөртөө үнэнч, цэвэр ариун Падминийн үгийг сонсоод аугаа Анасуйя хэлсэн нь: Ай эрхэм сайхан, бадам лянхуа нүдэт эмэгтэй минь ээ, ердийнхөөрөө бол жил нь 12 сартай байдаг билээ. Гэхдээ 36 сар бүрийн дараа дахин нэг илүү нэмэлт сар байдаг. Энэхүү илүү сард тохиодог хоёр экадашийг Падмини, Парама гэж нэрлэдэг. Тэд сарын гэрэлтэй болон харанхуй хагасын двадашид тохиодог.  Чи энэ өдрүүдэд мацаг барин бүхий л шөнийг унталгүй сэрүүн өнгөрүүлэх хэрэгтэй. Хэрвээ чи ингэж чадах аваас Бурханы Дээд Бодьгал Хари чамд хүү заяах болно.

Ай Нарада минь ээ, Кардама мэргэний охин Анасуйя эдгээр экадашуудын хүч чадлын талаар ийнхүү өгүүлсэн. Ингээд Падмини заасан дүрэм журмуудыг итгэлтэйгээр даган, ус ч амсалгүйгээр мацаг барьж, Бурханы яруу алдрыг магтан дуулж  экстаз-д бүжиглэн бүхий л шөнийг унталгүй, сэрүүн өнгөрүүлсэн. Түүний чин бишрэлт энэхүү байдал нь Кешава Бурханы таалалд маш их нийцсэн учир аугаа Гарудагаа хөлөглөн түүний өмнө морилон ирсэн. Бурхан айлдсан нь: Ай үзэсгэлэн гоо минь ээ, чи илүү сарын экадашид мацаг барьснаар Миний таалалд маш их нийцлээ. Надаас чи ямар адислал хүртэхийг хүсэж байгаагаа хэлнэ үү.

Энэ айлдварыг сонсоод Падмини Бүхний Дээд Бурханд чин зүрхнээсээ залбиран мөргөж, өөрийн нөхрийн эрхэм хүслийг биелүүлж өгөхийг  гуйсан. Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай даруухан бүсгүй минь ээ, Миний хувьд энэ сараас илүү эрхэм сар гэж үгүй билээ. Харин энэ сард тохиодог хоёр экадаши бол Надад хамгийн эрхэм байдаг. Анасуйягийн зааж зөвлөснийг чи төгс төгөлдөр байдлаар даган биелүүлсэн. Иймээс чиний санаанд нийцүүлэн тохируулахын тулд Би бүхнийг хийх болно. Чи нөхрийн хамт өөрийн хүсэн хүлээж байгаа тийм хүүтэй болох болно.

Тэгээд, ертөнцийг гаслан зовлонгоос ангижруулагч  Бурхан Картаврья хаанд хандан айлдсан нь: Ай хаан минь ээ, чи өөрийн чин зүрхний эрхэм нандин хүслээсээ айлтгаж болно. Чиний эрхэм хайртай хатан чинь Миний таалалд маш их нийцсэн учраас Би түүнийг чинь биелүүлэх болно.

Хаан энэ айлдварыг сонсоод маш их баярласан. Мэдээж хэрэг, тэр ийн удаан хугацаагаар хүсэж байсан хүү заяаж өгөхийг гуйн дараахь айлтгалыг өргөсөн: Ай орчлонгийн эзэн минь ээ, ай Мадху демоныг даран хөнөөгч  минь ээ, Та надад, хэн ч хагас бурхад ч, хүмүүс ч, могойнууд ч, демонууд ч, хий үзэгдлүүд ч хөнөөж үл чадах, харин зөвхөн Та л ялж дийлэх тийм хүү заяана уу. Бүхний Дээд Бурхан: “Хүссэн зүйл чинь ёсчлон болог.” гэж айлдаад морилон одсон.

Хатандаа маш ханамжтай байсан хаан түүний хамт ордон луугаа буцсан. Удалгүй Падмини  хатан жирэмсэлж хүчит гарт  хүү Картавирьяржуна хорвоод мэндэлсэн. Тэр бол гурван ертөнцөд хамгийн хүчтэй нь болсон бөгөөд арван толгойтой Равана хүртэл түүнтэй тулалдаад дийлж чадаагүй. Мутартаа галт хүрд, бороохой болон бусдыг барьсан Нараянагаас өөр хэн ч түүнийг дийлж чадахгүй байв. Тэр энэхүү шинж чанарыг экадашийг нарийн чанд болоод гүн итгэлтэйгээр баримталсан эхийнхээ ач тусаар хүртсэн бөгөөд иймээс ч тэр аймшигт Раванаг ялан дийлсэн хэрэг. Энэ бол гайхалтай зүйл биш билээ, ай Нарадажи минь ээ, учир нь Картавирьяржуна бол Бүхний Дээд Бурханы  адислалаар төрсөн юм шүү дээ. Үүнийг  өгүүлснийхээ  дараа Пуластья Муни холдон одлоо.

Бүхний Дээд Бурхан, Шри Кришна төгсгөлд нь айлдсан нь: Ай нүгэл үгүй Юдхиштхира минь ээ, Би чамд энэхүү онцгой экадашийн сүр хүчийн талаар айлдлаа. Ай хаадын шилдэг нь минь ээ, энэхүү мацгийг барьж байгаа хүн Миний Өөрийн залран байдаг оронд хүрч ирэх нь эргэлзээгүй. Хэрвээ чи өөрийн хүслүүдээ гүйцэлдүүлэхийг хүсэж байгаа бол мөн тэгж л хий.

Өөрийн эрхэм хайртай Кешавын айлдварыг сонсож хүртээд Дхармаража (Юдхиштрхира) баяр хөөрөөр дүүрэн бялхсан бөгөөд Падмини экадашийг тохиох үед түүнийг чин бишрэлтэйгээр баримталсан билээ.

Сута Госвами дүгнэж хэлсэн нь: Ай Шаунака мэргэн минь ээ, би чамд энэхүү өршөөл ивээлт экадашийн талаар бүгдийг нь өгүүллээ. Өндөр жилийн илүү сарын экадашид чин бишрэлтэйгээр мацаг барьж, зохицуулах зарчмуудыг сайтар нарийн чанд баримталж байгаа хэн бүхэн алдаршин дуурсагдах бөгөөд Бурханы зүгт аз жаргалтайгаар буцан очдог. Мөн энэхүү экадашийн тухай сонсож байгаа эсвэл уншиж байгаа хүн мөн аугаа их ач тусыг хүртдэг бөгөөд Хари Бурханы оронд гарцаагүй хүрэх болно.

 

Өндөр жилийн илүү сарын гэрэлтэй хагасын экадаши, Падмини экадашийн яруу алдрын тухай Сканда Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө.

 

Тайлбар:

1.Ариун гэгээн судруудад заасны дагуу бол мацгийн өдөр далайн давс хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй байдаг. Учир нь Агастья Муни далайн усыг шавхан уугаад дараа нь түүнийг шээс байдлаар буцаан гаргасан. Зөвхөн хоолны давс хэрэглэхийг зөвшөөрдөг.

2. Анасуйя- аугаа мэргэн Атригийн эхнэр бөгөөд Брахма, Вишну болон Шивагийн гурван тэргүүнтэй хувилгаан Даттатрейгийн эх.

 

Сута Госвами өгүүлсэн нь: Юдхиштрхира Махаража айлтгасан  нь: Ай Жанардана минь ээ, өндөр жилийн (ведийн тооллоор) илүү сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Түүнийг яаж зөв баримталдаг вэ? Энэ тухай Та надад айлдаж соёрхоно уу. Бурханы Дээд Бодьгал, Шри Кришна айлдсан нь: Ай Пандава минь ээ, өндөр жилийн илүү сарын алдаршуулан магтвал зохилтой экадашийг Падмини гэж нэрлэдэг. Тэр бол маш өршөөл ивээлтэй өдөр билээ. Түүнийг итгэлтэй болоод шийдвэр төгс баримтлан байгаа зол завшаантай сүнснүүд Миний оронд эргэн ирдэг. Нүглийг устганзайлуулах энэхүү экадашийн үйлчлэл нөлөөлөл нь Миний аугаа хүчтэй зүйрлэхүйц. Тэр ч бүү хэл дөрвөн тэргүүнтэй Брахма бурхан хүртэл энэ экадашийг зохих ёсоор нь алдаршуулж чаддаггүй билээ. Бадамлянхуа мэлмийт Бурхан Кришнын таалалд Юдхиштхира хааны асуулт маш  их нийцсэн бөгөөд түүнд хандан дараахь таатай сайхан хариуг айлдсан: Ай хаан минь ээ, Намайг анхааралтай сайн сонс, аугаа гэгээнтнүүд хүртэл ховорхон баримталдаг Падмини  экадаши дахь мацгийн дэглэм журам, ёс заншлын талаар Би чамд айлдъя. Экадашийн өмнөх өдөр даша-д мацаг барьж эхлэх хэрэгтэй бөгөөд энэ өдөр урад дал, пинк дал, вандуй, бал, далайн давсыг1 хоол хүнсэндээ хэрэглэж болохгүй. Мөн бусдын гэрт хооллохгүйн зэрэгцээ хүрэл таваг хэрэглэж үл болно. Энэ найман зүйлийг цээрлэх хэрэгтэй. Даша-д зөвхөн нэг удаа л хооллон, шалан дээр унтаж, бэлгийн харьцааг тэвчих хэрэгтэй. Экадашийн өдөр чин бишрэлтэн өглөө эртлэн босож нягт нямбай угаал үйлдэх ёстой. Шүдээ цэвэрлэх хэрэггүй. Боломжтой бол угаалгыг мөргөлийн ариун дагшин газарт үйлдэх хэрэгтэй бөгөөд угаал үйлдсэний дараагаар Ведийн ариун гэгээн дууллуудаас бахдан дуулж, биедээ шавар, кунжутын үрийн оо, куша өвс болон амалакын үрийн нунтаг хольсон үхрийн баас түрхэх хэрэгтэй. Үүний дараагаар чин бишрэлтэн биеэ дахин нэг удаа сайтар угаан дараахь залбирлыг хэлэх хэрэгтэй: Ай ариун гэгээн шавар минь ээ, чамайг Брахма бурхан бүтээж, Кашьяпа Муни ариусган, Кришна Бурхан Вараха бодонгийн дүрд хувилан өргөсөн билээ. Ай шавар минь ээ, миний толгой, нүд болон хөл гарыг минь ариусгаж хайрлаач. Ай шавар минь ээ, би чиний өмнө хүндэтгэлтэйгээр мэхийн мөргөж байна. Намайг Бүхний Дээд Бурхан Харид бишрэл хүндэтгэлээ илэрхийлж болохуйцаар ариусгаж хайрлаач. Ай үхрийн баас минь ээ,  чи бид бүхний эх болсон үнээний ходоодноос гардаг учраас эмчилгээ болоод үхжил эсэргүүцэх шинж чанартай билээ. Чи газар дэлхийг бүхэлд нь ариусгаж чадах билээ. Миний гүн хүндэтгэлийг хүлээн авч намайг ариусгаж хайрлаач. Ай амалакын  үр минь ээ, миний гүн хүндэтгэлийг болгоож хайрла. Та бол Брахма бурханы шүлснээс төрсөн билээ. Таны  ургаж байгаа бүх гаригууд бүгд ариусдаг билээ. Та миний биеийн мөчүүдийг ариусгаж хайрлаач. Ай Бүхний Дээд Бурхан Вишну минь ээ, ай  бурхдын Бурхан минь ээ, ай орчлонгийн Эзэн минь ээ, ай дун, галт хүрд, шийдэм болон бадамлянхуа цэцэг мутартаа баригч минь ээ, Та намайг мөргөлийн бүхий л газруудад угаал үйлдэхийг болгоон соёрхоно уу. Энэхүү эрхэм дээд залбирлыг хэлэн, Варуна Бурханд мантрануудыг бахдан дуулж, Ганга мөрний эрэгт орших мөргөлийн бүхий л газар орнуудыг бясалган, байгаа нөхцөл байдал нь бололцоо олгох тэр л усанд угаал үйлдэх шаардлагатай. Тэгээд, ай Юдхиштхира минь ээ, биеэ угааж арчсаны дараа чин бишрэлтэн нь бүхий л оршнолуудад цэнгэл жаргалыг хайрлан хүртээгч, нүд гялбам сайхан шар өмсгөл бүхий Бүхний Дээд Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх хэрэгтэй. Чин бишрэлтэн нь өөрийн бүх нүглээ ингэж л устган зайлуулдаг. Үүний дараагаар тэр ариун гэгээн гаятри мантраг давтан хэлж, өвөг дээдэстээ бэлэг өргөл өргөх
Scroll to Top