Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 0 9 1 5 7
Users Today : 29
Users Yesterday : 35
Total Users : 9157
Views Today : 41
Views Yesterday : 82

Нэгэн удаа чинээлэг авхай тотиндоо зориулж гоёмсог алтан тор худалдан авчээ. Тэгээд авхай маань өөрийн авсан гоёмсог торондоо бүх анхаарлаа хандуулан тотио хооллохоо мартсанаас болж тоть нь турж үхэх дээрээ тулсан байна.

Энэ үлгэрт гарч буй тор бол бидний бие махбод, харин тоть бол бидний сүнс юм. Хэрэв хэн нэгэн дээрх жишээ шиг тороо л анхааран арчиж зүлгээд байвал дотор нь амьдарч буй тотинд тавих анхаарал халамж мартагдан орхигдоход хүрнэ. Есүс “Ямар хүн баян чинээлэг хийгээд дэлхий ертөнцийг бүхэлд нь эзэгнэсэн атлаа мөнхийн сүнсээ таниагүйн улмаас зовж шаналдаг вэ?” гэж асуусан байдаг.

Өнөөгийн нийгэм хэн нэгний хэрэгцээг хангах цахилгаан тоног төхөөрөмжүүд дээр л төвлөрч байна. Хүмүүс төсөөлөхийн аргагүй нарийн хийцтэй зүйлсийг өөрсдийн тав тухыг хангах зорилгоо хийж байдаг боловч сүнслэг амьдралынхаа хувьд бүгд өлсгөлөн байж, түүнээсээ болон зовж байдаг. Машинд шатахуун, жолоочид нь хоол хэрэгтэй байдагтай адил бидний бие махбодод хоол харин сүнсэд маань сүнслэг тэжээл болох сүнсний тухай мэдлэг болон сүнслэг харилцаа шаардлагатай байдаг юм. Хүний бие махбодод Үнэмлэхүй Үнэнийг асууж мэдэх ер бусын оюун ухаан заяагдсан байдаг. Иймэрхүү танин мэдэх явдал нь туйлын чухал бөгөөд энэ асуултын хариулт сүнсийг хангалуун байлгаж чаддаг. Үүнээс үзэхэд хүмүүс зөвхөн өөрийгөө тэжээхэд хүрэлцэхүйц хоол хүнс олохын тулд ажиллаад бусад цаг зав, хүч хөдөлмөрөө амьдралын туйлын зорилгыг ойлгоход зориулж, үхэл төрөлтийн энэхүү мөнхийн хүрднээс чөлөөлөгдөх хэрэгтэй юм. Зарим мундаг хүмүүс үүнтэй санал зөрж “Надад сүнслэг амьдрал огт сонирхолгүй байна. Сүнс байх үгүй нь надад огт хамаагүй. Би зүгээр л энэ байгаа амьдралдаа хангалуун байна. Энэ нь надад таалагддаг” гэдэг. Гэлээ ч гэсэн сүнслэг мэдлэгийг эзэмшихээс наана энэ ертөнцөд хэн ч амар тайван амьдарч чадахгүй билээ.

 

Харьцангуй болон бодит асуудлууд

Энэ ертөнцөд хүн бүр л ямар нэг асуудалтай учирдаг. Бид маш гажиг, харьцангуй орчинд амьдардаг. Дивали (Энэтхэгт тэмдэглэдэг том баяр) болсны дараа шүдний эмнэлгийн гадаа баярын үеэр их идэж шүд нь өвдсөн олон хүн дугаарлаж болох юм. Гэхдээ тэдгээр өвчтнүүдийн шүдний өвчин бол шүдний эмчийн цорын ганц баяр баясгалан нь байх болно шүү дээ. Хэн нэгнийх нь шүд өвдөхгүй л бол шүдний эмч орлогогүй болно. Үүнтэй адил хэн нэгний хоол өөр нэгний хор байх тохиолдол ч бий.  Гэх мэтээр аливаа асуудлууд хэн нэгний хувьд туйлын санаа зовоомоор боловч бусдад нь ямар ч хамаагүй байх жишээтэй.

Тэгвэл бодит асуудал гэж доорх гурван шинжийг агуулсан асуудлыг хэлдэг байна. Үүнд:

–           Бүх нийтийг хамарсан

–           Хэн ч энэ асуудалтай тулгарахыг хүсдэггүй

–           Хэн ч энэ асуудлыг тойрч гарч чадахгүй

Дээрхээс харахад амьдрал дахь бодит асуудлууд нь төрөлт, хөгшрөлт, өвчин, үхэл болох бөгөөд эдгээр дээр өөр гурван зовлон нэмэгдэнэ. Үүнд:

–           Бидний өөрсдийн бие болон ухаанаас үүдэлтэй зовлон (адяатмика). Жишээ нь: бухимдал, гутрал, тархи толгой нурууны өвчин гэх мэт.

–           Бусад амьд оршнолуудаас бидэнд учруулж буй зовлон (адхибхаутика). Жишээ нь: атаач жөтөөч өрсөлдөгчид, янз бүрийн шимэгч хорхой, шавжнууд гэх мэт.

–           Байгалийн зүгээс учруулж буй зовлон (адхидайвика). Жишээ нь: үер, өлсгөлөн, газар хөдлөлт гэх мэт.

Төрөлт: Төрөлт бол амьд оршнолын хувьд туйлын зовлон шаналгаатай мөч юм. удаан үргэлжлэх 10 сарын турш ураг эхийнхээ харанхуй давчуу хэвлийд дотор эрхтнүүдийн ялгаруулж буй дулаанд халууцаж, огцом хөдөлгөөнд нь зайлагдаж, бачуу умайн даралтан дор туйлын ихээр зовж шаналдаг. Тэр эхийнхээ давчуухан умай дотор нуруугаараа бөхийхөөс аргагүйд хүрч залбирч буй хүн шиг болно. Цаашлаад ээжийнх нь биед байх ходоодны болон бусад шимэгч хорхойнууд түүнийг хазаж зовооно. Ураг өтгөн шингэн өнгөрөх уутанд байрладаг учраас заримдаа өөрийнх нь үстэй холилдсон өтгөн шигэн хоол тэжээлтэй нь холилдон орж ирдэг байна. Энэ бол төрөлтийн зовлон юм.

Хөгшрөлт: Хөгшрөлт бол тодорхойлж хэлэхийн аргагүй зовлон юм. Хэн ч хөгшрөхийг хүсдэггүй. Гэвч даван гарахын аргагүй цаг хугацааны эрхшээл дор бүгд л өтөлдөг. Ихэнх тохиолдолд хүмүүс настай хүмүүсийн анхаардаггүй. Наад зах нь ахмад хүний төрөл садангууд нь “Энэ хөгшин хэзээ өнгөрөх бол оо?” гэж бодох үе бишгүй л байдаг. Энэ бол гашуун үнэн. Ерөхнийдөө хөгшчүүд гэр бүл дотор хүсээд байхааргүй ачаа дарамт болдог. Сүүлийн үеийн залуус хөгшчүүлийг асрах төвд аваачихыг илүүд үзэх болжээ. Тэнд ахмадууд хайр халамжийг мэдрэхгүй шүү дээ. Тиймээс тэд хэн нэгнийг хайрлаж, түүнийхээ төлөө амьдрах гэж нохой, муур, шувуу гэх мэт амьтад тэжээж эхэлдэг. Мөн хэнд ч хэрэггүй болсноо ойлгон хүндэтгэлгүй байдалтай тулгарахынхаа хэрээр оюун санааны хувьд туйлын хүнд байдалд орж, дээрээс нь ахиж дээрдэхээргүй болсон биеийн байдал, өвчин зовлон нь нөхцөл байдлыг бүр ч дордуулдаг.

Өвчин: Өнөө үед хүмүүс анагаах ухаан хүний дундаж наслалтыг уртасгаж байгаагаар их бахархаж байна. Үнэндээ бид өмнөх үеийнхнээсээ илүү урт насалж байж болох ч тэднээс илүү жаргалтай амьдарч чадахгүй байгаа билээ. Амьдралынхаа хугацааг уртасгаснаараа бид зөвхөн зовох зовлонгоо л ихэсгэж байна. Хорвоо дээр хичнээн олон өвчин байна вэ? Анагаах ухаан тэр бүгдийг дарахаар оролдож байгаа ч гэсэн анагаахын түүхийг сөхвөл нэг өвчинд тохирох эм тан, арга чарга олоход дараагийн, бүр ч илүү аймшигтай хорт хавдар, заг хүйтэн, тэмбүү, ДОХ зэрэг өвчнүүд гарч ирсээр байна.  Бид ганц хоёр өвчнийг эмчилж байгаа ч бүгдийг нь чадахгүй л байна. Өвчний улмаас шаналахыг хүн бүр даван туулдаг боловч энэ зовлонгийн талаар ямар ч дорвитой тайлбар байдаггүй.

Үхэл: Гарид Пуран хэмээх Ведийн эртний сударт үхэл нь туйлын их өвдөлт мэдрүүлдэг бөгөөд тэр өвдөлт нь 40000 хилэнцэт хорхой нэгэн зэрэг хазсантай тэнцдэг гэж тэмдэглэсэн байна . Аугаа мэргэн Капила эхдээ үхэх үеийн байгалийн аймшигтай үзэгдлийг өгүүлсэн байдаг “Өвчний улмаас үхэх гэж байгаа хүний нүд нь агаарын даралтны улмаас товойж бүлтрэн гарч ирдэг ба, судас булчингууд нь салстуудаар дүүрдэг. Мөн амьсгалахад хэцүү болж хоолой нь хоржигнож эхэлнэ. Ингэж үхэж байгаа хүний үхэл зүрх эмтэлмээр байдаг.” [Шримад-Бхагаватам 3.30.16-18] Сүнс нь энэ биедээ амьдраад хэтэрхий дасчихсан байдаг болохоор үхэх мөчид байгалийн хуулийн дагуу хүчээр хөөгдөн гарна. Энгийнээр хэлэхэд, хэн нэгэн гэрээсээ хөөгдөж гарахад яаж зовдог билээ яг л түүний адил нэгэн амьдралдаа дасан зохицсон биеэсээ хөөгдөн гарахад туйлын их зовж шаналдаг байна. Байгаль дээр өчүүхэн жижиг өт хорхой хүртэл амь насанд нь аюул учрахад бидний санаанд оромгүй их хүч ухаан гаргаж амь тэмцэн зугтдаг шүү дээ. Гэвч үхэл бол тойрон гарахын аргагүй зүйл бөгөөд үхлийг айдас, зовлон шаналал дагалдаж байдаг.

Иймээс бидний хувьд төрөлт, өтлөлт, өвчин хийгээд үхлийн муу талуудыг мэдэж ойлгож авах гэдэг туйлын чухал юм.

Орчуулсан Х. Болдсүх.

Нэгэн удаа чинээлэг авхай тотиндоо зориулж гоёмсог алтан тор худалдан авчээ. Тэгээд авхай маань өөрийн авсан гоёмсог торондоо бүх анхаарлаа хандуулан тотио хооллохоо мартсанаас болж тоть нь турж үхэх дээрээ тулсан байна. Энэ үлгэрт гарч буй тор бол бидний бие махбод, харин тоть бол бидний сүнс юм. Хэрэв хэн нэгэн дээрх жишээ шиг тороо л анхааран арчиж зүлгээд байвал дотор нь амьдарч буй тотинд тавих анхаарал халамж мартагдан орхигдоход хүрнэ. Есүс “Ямар хүн баян чинээлэг хийгээд дэлхий ертөнцийг бүхэлд нь эзэгнэсэн атлаа мөнхийн сүнсээ таниагүйн улмаас зовж шаналдаг вэ?” гэж асуусан байдаг. Өнөөгийн нийгэм хэн нэгний хэрэгцээг хангах цахилгаан тоног төхөөрөмжүүд дээр л төвлөрч байна. Хүмүүс төсөөлөхийн аргагүй нарийн хийцтэй зүйлсийг өөрсдийн тав тухыг хангах зорилгоо хийж байдаг боловч сүнслэг амьдралынхаа хувьд бүгд өлсгөлөн байж, түүнээсээ болон зовж байдаг. Машинд шатахуун, жолоочид нь хоол хэрэгтэй байдагтай адил бидний бие махбодод хоол харин сүнсэд маань сүнслэг тэжээл болох сүнсний тухай мэдлэг болон сүнслэг харилцаа шаардлагатай байдаг юм. Хүний бие махбодод Үнэмлэхүй Үнэнийг асууж мэдэх ер бусын оюун ухаан заяагдсан байдаг. Иймэрхүү танин мэдэх явдал нь туйлын чухал бөгөөд энэ асуултын хариулт сүнсийг хангалуун байлгаж чаддаг. Үүнээс үзэхэд хүмүүс зөвхөн өөрийгөө тэжээхэд хүрэлцэхүйц хоол хүнс олохын тулд ажиллаад бусад цаг зав, хүч хөдөлмөрөө амьдралын туйлын зорилгыг ойлгоход зориулж, үхэл төрөлтийн энэхүү мөнхийн хүрднээс чөлөөлөгдөх хэрэгтэй юм. Зарим мундаг хүмүүс үүнтэй санал зөрж “Надад сүнслэг амьдрал огт сонирхолгүй байна. Сүнс байх үгүй нь надад огт хамаагүй. Би зүгээр л энэ байгаа амьдралдаа хангалуун байна. Энэ нь надад таалагддаг” гэдэг. Гэлээ ч гэсэн сүнслэг мэдлэгийг эзэмшихээс наана энэ ертөнцөд хэн ч амар тайван амьдарч чадахгүй билээ.   Харьцангуй болон бодит асуудлууд Энэ ертөнцөд хүн бүр л ямар нэг асуудалтай учирдаг. Бид маш гажиг, харьцангуй орчинд амьдардаг. Дивали (Энэтхэгт тэмдэглэдэг том баяр) болсны дараа шүдний эмнэлгийн гадаа баярын үеэр их идэж шүд нь өвдсөн олон хүн дугаарлаж болох юм. Гэхдээ тэдгээр өвчтнүүдийн шүдний өвчин бол шүдний эмчийн цорын ганц баяр баясгалан нь байх болно шүү дээ. Хэн нэгнийх нь шүд өвдөхгүй л бол шүдний эмч орлогогүй болно. Үүнтэй адил хэн нэгний хоол өөр нэгний хор байх тохиолдол ч бий.  Гэх мэтээр аливаа асуудлууд хэн нэгний хувьд туйлын санаа зовоомоор боловч бусдад нь ямар ч хамаагүй байх жишээтэй. Тэгвэл бодит асуудал гэж доорх гурван шинжийг агуулсан асуудлыг хэлдэг байна. Үүнд: –           Бүх нийтийг хамарсан –           Хэн ч энэ асуудалтай тулгарахыг хүсдэггүй –           Хэн ч энэ асуудлыг тойрч гарч чадахгүй Дээрхээс харахад амьдрал дахь бодит асуудлууд нь төрөлт, хөгшрөлт, өвчин, үхэл болох бөгөөд эдгээр дээр өөр гурван зовлон нэмэгдэнэ. Үүнд: –           Бидний өөрсдийн бие болон ухаанаас үүдэлтэй зовлон (адяатмика). Жишээ нь: бухимдал, гутрал, тархи толгой нурууны өвчин гэх мэт. –           Бусад амьд оршнолуудаас бидэнд учруулж буй зовлон (адхибхаутика). Жишээ нь: атаач жөтөөч өрсөлдөгчид, янз бүрийн шимэгч хорхой, шавжнууд гэх мэт. –           Байгалийн зүгээс учруулж буй зовлон (адхидайвика). Жишээ нь: үер, өлсгөлөн, газар хөдлөлт гэх мэт. Төрөлт: Төрөлт бол амьд оршнолын хувьд туйлын зовлон шаналгаатай мөч юм. удаан үргэлжлэх 10 сарын турш ураг эхийнхээ харанхуй давчуу хэвлийд дотор эрхтнүүдийн ялгаруулж буй дулаанд халууцаж, огцом хөдөлгөөнд нь зайлагдаж, бачуу умайн даралтан дор туйлын ихээр зовж шаналдаг. Тэр эхийнхээ давчуухан умай дотор нуруугаараа бөхийхөөс аргагүйд хүрч залбирч буй хүн
Scroll to Top