Төрсөн огноо: 1966.08.23 08:00 AM, Калькутта, Энэтхэг (22N32, 88E22)
Энэ залуу (Карт 7.33) надтай 1996 оны эхээр уулзсан ба өөрийн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, төөргийн картаа харж өгөөч хэмээн хүссэн юм.
Тэрээр боломжийн сайхан ажилтай нэгэн байсан ба нэг томоохон компаний менежер хийдэг байлаа.
Орлого санхүүгийн байдлыг Арудха Лагнагаас(AL) тоолсон арван нэг дэхь гэрийн байдлаар тодорхойлдог. Түүний хувьд Арудха Лагнагаас тоолсон арван нэг дэхь гэр нь Загасны орд, харин Арудха Лагна нь Үхрийн орд байв. Санчир гариг Загасны ордод байрласан ба хоёрдмол ордод байрласан өөр ямар нэг гариг Загасны ордыг аспектлаагүй байлаа. Эндээс Санчирын үнэт чулууг сонгох нь зохимжтой харагдаж байв. Сар Хилэнцийн ордод байршсан байгаа нь Санчирын чулуу таарамжтай болохыг мөн илтгэж байгаа ба учир нь Хилэнц бол натурал ордын байршлаар наймдугаар гэр (сигнификатор нь Санчир) байсан нь юм.
Харин Санчир нь Хумх болон Матрын ордод байх аваас Цэнхэр Индранил чулуу зохимжтой байдаг тул цэнхэр индранил зүүхийг зөвлөхийн оронд Аметист буюу Ягаан болор чулууг Санчир Загасны ордод байршсан байгаагаас үндэслэн сонгосон юм. Зөвлөгөө ёсоор, тэрээр нилээд том жинтэй аметист чулууг Алтанд(Загас) шигтгэн баруун гарын дунд хуруунд зүүсэн байлаа. Хоёр сарын дотор тэрээр шинэ машин худалдан авсан(тэр машин нь улс орон дотроо хамгийн шилдэг машинуудын нэг байсан юм) ба 1998 оны туршид хангалттай хэмжээний мөнгө хөрөнгө хуримтлуулж чадсан байлаа. Кету гаригийн даша мөчлөг эхлэмэгц (Кету нь экспортын бизнесийг удирддаг) тэрээр ажлаасаа гарсан ба өөрийн гэсэн бизнес эхлүүлж(Санчир 7р гэрт байгаа нь бизнесийг зааж буй) үйлдвэрлэгч нэгэн болсон юм.
Зүй зохистой чулууг зөв зохистой цаг мөчид нь зүүсний ачаар тэрээр сарын 10000 рупигийн цалинтай ажлаас 10 крор буюу 100 сая рупигийн орлоготой үйлдвэрлэгч болж чадсан билээ.
Ведийн зурхайч Санжай Ратхын “Ведийн зурхайн заслын аргууд” номоос бэлтгэсэн: Балабхадра дас