Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 4
Users Today : 16
Users Yesterday : 33
Total Users : 10204
Views Today : 21
Views Yesterday : 62

Хүмүүсийн амьдралыг сайн сайхан, орлоготой, мөнгөтэй, дутагдах, гачигдах зүйлгүй байлгахын тулд үе, үеийн төр засаг хамаг л хүч боломж, анхаарал үйлчлэлээ хандуулж ирсэн. Үүний зэрэгцээ хэрэг зөрчил, хэрүүл маргаан, архидалт, алиа самуун явдалтай тэмцэхийн тулд байдаг л бүх хүч бололцоогоо дайчлан ажилласаар ирсэн, ажиллаж  байгаа.

     Харин иймэрхүү байдлаар ажиллах нь ямаршуу үр дүнд хүрсэн талаар хэн нэгэн эерэг нааштай хариуг хэлэх болов уу даа.

  Дээр дурдсан нийгмийг өөрчлөх баялаг, чинээлэг, гэгээлэг суртахуунлаг байлгах зорилгын төлөө төр засаг асар их хэмжээний  мөнгө зарлагаддаг. Энэ ажил тодорхой үр дүнд хүрдэг гэдгийг хэлж болох ч сэтгэлд хүрсэн тийм үр дүнг авч ирдэггүй. Аргацаасан, түр зуурын өнгөн төдий үр дүн.

   Түүнчлэн хүмүүс үр хүүхдүүдээ сайн сайхан амьдруулахын, мэдлэг боловсрол эзэмшүүлэхийн тулд гадны улс орнуудад илгээдэг ч энэ нь ирээдүйн материаллаг талын амьдралд нь сайн нөлөөтэй байж болох ч ёс суртахууны хүмүүжилд нь эерэг өөрчлөлтийг авч ирсэн нь цөөн бизээ.

  Тэгвэл олон мянган жилийн тэртээгээс дамжигдан ирсэн хүн төрөлхтний аугаа их өв болох ведийн мэдлэг хийгээд Кришна ухамсрын гүн ухаан нь хүнийг ёс суртахууны талаас нь төгс байдлаар хүмүүжүүлж, цаашилвал тухайн хүний нийгэмд ямар нэг хал балгүй, тэр ч байтугай бусдыг өөрийн гэгээ гэрлээр ивээн гэрэлтүүлэх үндэс суурийг тавьж өгдгөөрөө онцлог.

   Кришна ухамсрын замд орсон олон хүмүүс өмнө нь архичин, тамхичин, айлгаачин, түйвэргээчин байсан бол одоо хэрхэн ямар байдлаар өөрчлөгдсөнийг үгээр илэрхийлэхэд амаргүй. Энэ хүмүүсийг тэгвэл чухам юу ийм эерэг болгон өөрчлөө вэ?

 Энэ бол мэдлэг. Ямар мэдлэг ? Энэ бол танхимд олгогддог, энгийн багшийн заадаг эгэл мэдлэг биш. Харин энэ бол бурханлаг мэдлэг юм. Дивья-гъяна. Мэдлэгээс итгэл үүсч, итгэлээс зүтгэл төрж, мэдлэгт суурилсан үйл буюу зүтгэлээс эерэг сайн гэгээн гэрэлтэй үр жимс дэлгэрнэ.

Энэхүү дивья гьяна буюу бурханлаг мэдлэгийн гол нэг хэсэг нь үйлийн үрийн тухай мэдлэг юм. Ямар үр тарина түүнийхээ үр жимсийг хүн хүлээж авдаг шиг хүн ямар үйл хийнэ түүнийхээ үр дагаврыг хүлээн авна. Тэр дороо биш л дээ. Энгийн цэцэг тарихад ч цэцэглэж, навчилтлаа багагүй хугацаа шаарддаг шиг хүний хийсэн үйлийн хариу, үр жимс ургатал хугацаа хэрэгтэй.

Тийм болохоор энэ хуулийн тухай мэдлэгийг сэтгэлийнхээ угт хүлээн авсан хэн ч сөрөг буруу үйл хийхгүйг хичээх нь дамжиггүй. Яагаад гэвэл та хэн нэгнийг өнөөдөр өшиглөсөн байлаа гэхэд хэзээ нэгэнтээ хэн нэгэн таныг өшиглөх болно. Магадгүй илүү хүчтэй байдлаар байж ч магад. Энэ бол хүмүүсийн эерэг болж өөрчлөгддөгийн нэг шалтгаан. Өөр нэг шалтгаан бол тэд бурханлаг мэдлэг хүлээж авснаар амьдралын маш дэвшилтэт зорилгод хүрэх зайлшгүй шаардлага урган гардаг. Энэ дэвшилтэт зорилгод хүрэхэд олон зүйлийг анхаарах, сонор соргог байдал өндөр байх хэрэгтэй болно. Хэрэв буруу үйл хийвэл (энэ нь мөнөөхь гэмт хэрэг, хулгай дээрэм, архидалт гэх мэт) түүний дээд зорилгодоо хүрэх зам нь бартаатай болно. Мэдсээр байж өөрийнхөө өмнөх зам дээр бул хар чулуу шидэхийг хүсэх хүн бий гэж үү?

  Нөгөө талаас энэ бүх дэнсэлж цэгнэсэн үйл нь түүнд дараа тээр болдоггүй. Яагаад? Яагаад гэвэл тэр хүнд гэгээ татам тийм гайхалтай хүрэх зорилго бий учраас тэр.

Ийм мэт болон өөр бусад шалтгааны улмаас хүн хөндлөнгийн хөрөнгө шаардсан материаллаг сургалт, хорио цээр, дэг жаягийн туслалцаагүйгээр нийгэм дунд болор мэт цэвэр тунгалаг бие хүн болон төлөвшдөг.

Учир утгагүй зорилго, шальгүй яльгүй үр дүнд хүрэхийн төлөө уул овоо шиг их хөрөнгө зарцуулж цаашилвал өөрсдийн буюу хүн бүрийн өөрт оноогдсон жаахан багахан цагаа үр ашиггүй үрэлгүй амжиж ведийн мэдлэгийг өөрөө хүртэж, өрөөлд хүргэхийн тулд цагаа эсвэл мөнгөө багахныг зарцуулах аваас таны хэрэг бүтэхсэн.

Хамгийг захирах хаан ч байсан, харц ядуу боол ч байсан нэгэн хуульд буюу байгалийн хуульд захирагддаг.

Шил толь шиг, шижгэр толигор цөөн ч болов хүмүүнийг нийгэмд бий болгож чадваас энэ нь харагдах байдлаасаа ч нийгэмд эерэг сайн бүхнийг дагуулж, хүмүүсийг гэгээлэг, зөв шударга үйлтэй, зөв явдал мөртэй болгоход сургахын хамт мөн нүдэнд үл үзэгдэх байдлаар нийгмээ, улс гүрнээ цаашилвал дэлхий ертөнцөө ч аюул уналаас хамгаалах онцгой хүчтэй байдаг билээ.

Тиймээс та өөрийгөө болон өрөөлийг өөрчлөх зөв алхмыг цаг алдалгүй яг одоо эхлээрэй!

Бэлтгэсэн: Балабхадра дас

Хүмүүсийн амьдралыг сайн сайхан, орлоготой, мөнгөтэй, дутагдах, гачигдах зүйлгүй байлгахын тулд үе, үеийн төр засаг хамаг л хүч боломж, анхаарал үйлчлэлээ хандуулж ирсэн. Үүний зэрэгцээ хэрэг зөрчил, хэрүүл маргаан, архидалт, алиа самуун явдалтай тэмцэхийн тулд байдаг л бүх хүч бололцоогоо дайчлан ажилласаар ирсэн, ажиллаж  байгаа.      Харин иймэрхүү байдлаар ажиллах нь ямаршуу үр дүнд хүрсэн талаар хэн нэгэн эерэг нааштай хариуг хэлэх болов уу даа.   Дээр дурдсан нийгмийг өөрчлөх баялаг, чинээлэг, гэгээлэг суртахуунлаг байлгах зорилгын төлөө төр засаг асар их хэмжээний  мөнгө зарлагаддаг. Энэ ажил тодорхой үр дүнд хүрдэг гэдгийг хэлж болох ч сэтгэлд хүрсэн тийм үр дүнг авч ирдэггүй. Аргацаасан, түр зуурын өнгөн төдий үр дүн.    Түүнчлэн хүмүүс үр хүүхдүүдээ сайн сайхан амьдруулахын, мэдлэг боловсрол эзэмшүүлэхийн тулд гадны улс орнуудад илгээдэг ч энэ нь ирээдүйн материаллаг талын амьдралд нь сайн нөлөөтэй байж болох ч ёс суртахууны хүмүүжилд нь эерэг өөрчлөлтийг авч ирсэн нь цөөн бизээ.   Тэгвэл олон мянган жилийн тэртээгээс дамжигдан ирсэн хүн төрөлхтний аугаа их өв болох ведийн мэдлэг хийгээд Кришна ухамсрын гүн ухаан нь хүнийг ёс суртахууны талаас нь төгс байдлаар хүмүүжүүлж, цаашилвал тухайн хүний нийгэмд ямар нэг хал балгүй, тэр ч байтугай бусдыг өөрийн гэгээ гэрлээр ивээн гэрэлтүүлэх үндэс суурийг тавьж өгдгөөрөө онцлог.    Кришна ухамсрын замд орсон олон хүмүүс өмнө нь архичин, тамхичин, айлгаачин, түйвэргээчин байсан бол одоо хэрхэн ямар байдлаар өөрчлөгдсөнийг үгээр илэрхийлэхэд амаргүй. Энэ хүмүүсийг тэгвэл чухам юу ийм эерэг болгон өөрчлөө вэ?  Энэ бол мэдлэг. Ямар мэдлэг ? Энэ бол танхимд олгогддог, энгийн багшийн заадаг эгэл мэдлэг биш. Харин энэ бол бурханлаг мэдлэг юм. Дивья-гъяна. Мэдлэгээс итгэл үүсч, итгэлээс зүтгэл төрж, мэдлэгт суурилсан үйл буюу зүтгэлээс эерэг сайн гэгээн гэрэлтэй үр жимс дэлгэрнэ. Энэхүү дивья гьяна буюу бурханлаг мэдлэгийн гол нэг хэсэг нь үйлийн үрийн тухай мэдлэг юм. Ямар үр тарина түүнийхээ үр жимсийг хүн хүлээж авдаг шиг хүн ямар үйл хийнэ түүнийхээ үр дагаврыг хүлээн авна. Тэр дороо биш л дээ. Энгийн цэцэг тарихад ч цэцэглэж, навчилтлаа багагүй хугацаа шаарддаг шиг хүний хийсэн үйлийн хариу, үр жимс ургатал хугацаа хэрэгтэй. Тийм болохоор энэ хуулийн тухай мэдлэгийг сэтгэлийнхээ угт хүлээн авсан хэн ч сөрөг буруу үйл хийхгүйг хичээх нь дамжиггүй. Яагаад гэвэл та хэн нэгнийг өнөөдөр өшиглөсөн байлаа гэхэд хэзээ нэгэнтээ хэн нэгэн таныг өшиглөх болно. Магадгүй илүү хүчтэй байдлаар байж ч магад. Энэ бол хүмүүсийн эерэг болж өөрчлөгддөгийн нэг шалтгаан. Өөр нэг шалтгаан бол тэд бурханлаг мэдлэг хүлээж авснаар амьдралын маш дэвшилтэт зорилгод хүрэх зайлшгүй шаардлага урган гардаг. Энэ дэвшилтэт зорилгод хүрэхэд олон зүйлийг анхаарах, сонор соргог байдал өндөр байх хэрэгтэй болно. Хэрэв буруу үйл хийвэл (энэ нь мөнөөхь гэмт хэрэг, хулгай дээрэм, архидалт гэх мэт) түүний дээд зорилгодоо хүрэх зам нь бартаатай болно. Мэдсээр байж өөрийнхөө өмнөх зам дээр бул хар чулуу шидэхийг хүсэх хүн бий гэж үү?   Нөгөө талаас энэ бүх дэнсэлж цэгнэсэн үйл нь түүнд дараа тээр болдоггүй. Яагаад? Яагаад гэвэл тэр хүнд гэгээ татам тийм гайхалтай хүрэх зорилго бий учраас тэр. Ийм мэт болон өөр бусад шалтгааны улмаас хүн хөндлөнгийн хөрөнгө шаардсан материаллаг сургалт, хорио цээр, дэг жаягийн туслалцаагүйгээр нийгэм дунд болор мэт цэвэр тунгалаг бие хүн болон төлөвшдөг. Учир утгагүй зорилго, шальгүй
Scroll to Top