Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 5 8 2
Users Today : 22
Users Yesterday : 33
Total Users : 12582
Views Today : 36
Views Yesterday : 41

Хүн өөрөө өөрийнхөө насыг нэг секундээр ч уртасгах боломжгүй. Энэ нь бидний хүч чадлаас давсан хэрэг юм. Харин бид өөрсдийгөө зөв авч явах аваас бид дахиад хэдэн нас нэмэгдэх боломжтой. Энэ нь таны дээд хүчнүүдтэй харьцах харьцаанаас шууд хамаарна.

Йогчид яагаад тийм урт наслаад байдаг юм бэ? Яагаад гэвэл тэд дотооддоо маш их ажилтай байдаг. Хэрэв хүмүүний дотоодод ажил өрнөж байх аваас ерөнхийдөө ихэвчлэн тийм хүмүүс нь урт насладаг. Харин зовох, шаналахын тулд зүгээр л амьдрах гэж биш… Жишээ нь нягтлан бодогч хүн байлаа гэе. Тэр амьдраад л, амьдраад л, дөчин жил, тавин жил нягтлан бодогч хийжээ. .. Хэрэв тэр таван зуу наславал яахав? Тэр таван зуун жил нягтлан бодогчоороо л байх байсан. Тэр юу ч өөрчлөхгүй. Юу ч үл өөрчилдөг хүмүүсийн амьдрал богино байдаг гэдгийг сана. Тэднийг шүүрч аваад л, хүчээр энэ биеэс нь гаргаад өөр бие рүү шилжүүлдэг. Эс тэгэх аваас тухайн сүнсний хувислын процесс зогсоно.

Ерөнхийдөө, амьдрал хувьсах хүслийн үр дүнд л уртасдаг!  Хэрэв сэтгэлдээ хувьсан өөрчлөгдөх аваас амьдрах хугацаа тань бодитоор нэмэгдэх болно. Тэр ч байтугай тийм тохиолдолд тухайн хүн нас нөгчлөө ч клиник үхэлд орох бөгөөд түүн рүү дээд хүчнүүд хүрэлцэн ирээд, “Чи өөрийн амьдралаа эерэг тийш нь өөрчлөж эхлэсэн байна. Тийм болохоор чамайг авч явах нь утга учиргүй. Дахиад хэдэн жил амьдар” хэмээдэг. Энэ тухай олон хүмүүс ярьж байсан. Гэвч энэ бол маш нухацтай ажил юм шүү.

 

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулсан: Балабхадра дас

 

 

Хүн өөрөө өөрийнхөө насыг нэг секундээр ч уртасгах боломжгүй. Энэ нь бидний хүч чадлаас давсан хэрэг юм. Харин бид өөрсдийгөө зөв авч явах аваас бид дахиад хэдэн нас нэмэгдэх боломжтой. Энэ нь таны дээд хүчнүүдтэй харьцах харьцаанаас шууд хамаарна. Йогчид яагаад тийм урт наслаад байдаг юм бэ? Яагаад гэвэл тэд дотооддоо маш их ажилтай байдаг. Хэрэв хүмүүний дотоодод ажил өрнөж байх аваас ерөнхийдөө ихэвчлэн тийм хүмүүс нь урт насладаг. Харин зовох, шаналахын тулд зүгээр л амьдрах гэж биш… Жишээ нь нягтлан бодогч хүн байлаа гэе. Тэр амьдраад л, амьдраад л, дөчин жил, тавин жил нягтлан бодогч хийжээ. .. Хэрэв тэр таван зуу наславал яахав? Тэр таван зуун жил нягтлан бодогчоороо л байх байсан. Тэр юу ч өөрчлөхгүй. Юу ч үл өөрчилдөг хүмүүсийн амьдрал богино байдаг гэдгийг сана. Тэднийг шүүрч аваад л, хүчээр энэ биеэс нь гаргаад өөр бие рүү шилжүүлдэг. Эс тэгэх аваас тухайн сүнсний хувислын процесс зогсоно. Ерөнхийдөө, амьдрал хувьсах хүслийн үр дүнд л уртасдаг!  Хэрэв сэтгэлдээ хувьсан өөрчлөгдөх аваас амьдрах хугацаа тань бодитоор нэмэгдэх болно. Тэр ч байтугай тийм тохиолдолд тухайн хүн нас нөгчлөө ч клиник үхэлд орох бөгөөд түүн рүү дээд хүчнүүд хүрэлцэн ирээд, “Чи өөрийн амьдралаа эерэг тийш нь өөрчлөж эхлэсэн байна. Тийм болохоор чамайг авч явах нь утга учиргүй. Дахиад хэдэн жил амьдар” хэмээдэг. Энэ тухай олон хүмүүс ярьж байсан. Гэвч энэ бол маш нухацтай ажил юм шүү.   Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулсан: Балабхадра дас    
Scroll to Top