Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 1 4
Users Today : 26
Users Yesterday : 33
Total Users : 10214
Views Today : 35
Views Yesterday : 62

Нарийн биетүүд оршин байдаг. Тэднийг нүдээр харах боломжгүй ч тэднийг мэдэрч болдог. Яг л микроб буюу бичил биетүүд бидний нүдэнд харагддаггүй шиг л. Би тэднийг харахгүй байна гэдэг нь тэд огт ордшдоггүй гэсэн үг биш. Хэрэв та микроскоп аваад үзвэл тэднийг олж харж чадах болно. Маш өчүүхэн зүйл байлаа гэхэд бидний харааны хүч тэднийг харж чадахгүй байхад бүр нарийн субстанциас тогтдог буюу эфир, огторгуйгаас тогтдог бие бүхий илүү нарийн биетүүдийн тухай юу ч ярих билээ. Гэсэн ч тэд үнэхээр оршдог.

Хүмүүс өөрсдийгөө хяналтгүйгээр авч явах үеэс л хамгийн том аюул үүсдэг. Жишээ нь, та архи хэтрүүлэн уусан байлаа гэе. Ширээний ард суугаад, амраад л сууж байж. Бүх зүйл сайн сайхан байж. Гэнэт юу ч болсон юм түрэмгийлэл дэгдэж эхлэж. Хамгийн сонирхолтой нь тухайн хүн үүнийгээ санадаггүй.

Ой санамжийн хяналтын тухай асуудал үүснэ. Өөрөөр хэлбэл та юу хийснээ, хүмүүс рүү дайрснаа, хашгирснаа, гар далайснаа санахгүй…

Тэгэхээр түүний ухамсарт нь ямар үйл явдал явагдваа хэмээх асуулт үүснэ. Ямар нэг нөлөөлөл байсан гэдэг нь тодорхой. Тийм хүмүүс нь ийн ярьдаг: “Өө би хэтрүүлээд уучихсан байж” хэмээн. Гэвч та сонс доо. Өөр бусад хүмүүс ч гэсэн мөн л тан шиг хэмжээтэй уусан шүү дээ. … Нэг нь асуудал үүсгээд, нөгөөх нь үгүй. Үүнийг дайралт гэж нэрлэдэг. Энэ нь хэрхэн явагддаг нь өөр асуудал буюу техникийн асуудал.

Энгийн хүмүүсийн хувьд юуг ойлгох хэрэгтэй вэ? Та сэтгэл санааны хямралтай, хүндхэн нөхцөл байдалтай үедээ тийм төрлийн зүйлийг хэрэглэх хэрэггүй. Яагаад гэвэл хэрэв та баяр баяслын төлөвт орших аваас таны баяр баясгалан нэмэгдэнэ. Харин сэтгэл санааны уналттай хямралтай төлөвт бол тэр төлөв байдал тань хүчтэй нэмэгдэнэ. Энэ нь сөрөг зүйл. Энэхүү сөрөг байдлын чичирхийллийн хүч нэмэгдэж эхлэх үед энэ нь тодорхой бодгалиудыг өөртөө татаж эхлэдэг. Тийн тэд тэр хүн рүү дайрч эхлэдэг. Тэд мөн архи уугаагүй үед ч буюу унтаж байх үед тань тан руу довтолж болдог.

Хэрүүл маргаан хийх хандлагатай хүн байдаг. Тэрээр байнга л бусадтай зөрчилдөж байдаг. Хэрэв та цаг үргэлж хүмүүстэй зөрчилдөөд байх аваас та үүгээрээ юуг бий болгох вэ? Орших орчин нөхцлийг. Танд энгийгээр тайлбарлая.

Жишээ нь, хэрэв ширээн дээрхи бохир заваан байдал байнга байгаад байх аваас ширээг арчихгүй дээрээс нь тос улам л дусаагаад байх аваас юу болох вэ? Ялаанууд шавж эхлэнэ. Хорхой шавьжнууд цуглаж эхлэнэ. Микробын талаар бол дуугараа ч үгүй байгаа шүү. Дараа нь муухай үнэр үнэртэж эхлэнэ. Энэ орчин атмосфер бохирдсоныг та харж байна. Үүн шиг хүн бусдыг байнга шүүмжилж эсвэл бусадтай байнгад түрэмгий маягаар харьцаад байх аваас тэрээр өөртөө тийм нарийн биетүүдийн орших орчин нөхцлийг бүрдүүлэн бий болгож өгч байгаа хэрэг юм. Үүнтэй харгалзан тэрээр тийм сэтгэл санааны төлөв байдлыг хүлээн авдаг.

Нарийн биетүүд хэрхэн довтолдгийг хүмүүс ойлгодоггүй. Тэд тэр ч байтугай тэдний тухай мэддэг ч үгүй. Ийм учраас урьдчилан сэргийлэх арга нь маш энгийн. Тийм ухамсрын хүнд байдлын үед юу хийх хэрэгтэй вэ? .. Асуудал үүсгэхээ л боль. Хүмүүс хэрэлдээд эхлэх үед тэд соронзон мэт хэрүүлдээ татагддаг. Тэд үүнээсээ салж чаддаггүй.

Сөрөг эрчмүүд, эерэг эрчмүүд гэж бий. Цагийг нь олж зогсож чаддаг байх нь бүхэл бүтэн урлаг юм.

 

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас 

Нарийн биетүүд оршин байдаг. Тэднийг нүдээр харах боломжгүй ч тэднийг мэдэрч болдог. Яг л микроб буюу бичил биетүүд бидний нүдэнд харагддаггүй шиг л. Би тэднийг харахгүй байна гэдэг нь тэд огт ордшдоггүй гэсэн үг биш. Хэрэв та микроскоп аваад үзвэл тэднийг олж харж чадах болно. Маш өчүүхэн зүйл байлаа гэхэд бидний харааны хүч тэднийг харж чадахгүй байхад бүр нарийн субстанциас тогтдог буюу эфир, огторгуйгаас тогтдог бие бүхий илүү нарийн биетүүдийн тухай юу ч ярих билээ. Гэсэн ч тэд үнэхээр оршдог. Хүмүүс өөрсдийгөө хяналтгүйгээр авч явах үеэс л хамгийн том аюул үүсдэг. Жишээ нь, та архи хэтрүүлэн уусан байлаа гэе. Ширээний ард суугаад, амраад л сууж байж. Бүх зүйл сайн сайхан байж. Гэнэт юу ч болсон юм түрэмгийлэл дэгдэж эхлэж. Хамгийн сонирхолтой нь тухайн хүн үүнийгээ санадаггүй. Ой санамжийн хяналтын тухай асуудал үүснэ. Өөрөөр хэлбэл та юу хийснээ, хүмүүс рүү дайрснаа, хашгирснаа, гар далайснаа санахгүй… Тэгэхээр түүний ухамсарт нь ямар үйл явдал явагдваа хэмээх асуулт үүснэ. Ямар нэг нөлөөлөл байсан гэдэг нь тодорхой. Тийм хүмүүс нь ийн ярьдаг: “Өө би хэтрүүлээд уучихсан байж” хэмээн. Гэвч та сонс доо. Өөр бусад хүмүүс ч гэсэн мөн л тан шиг хэмжээтэй уусан шүү дээ. … Нэг нь асуудал үүсгээд, нөгөөх нь үгүй. Үүнийг дайралт гэж нэрлэдэг. Энэ нь хэрхэн явагддаг нь өөр асуудал буюу техникийн асуудал. Энгийн хүмүүсийн хувьд юуг ойлгох хэрэгтэй вэ? Та сэтгэл санааны хямралтай, хүндхэн нөхцөл байдалтай үедээ тийм төрлийн зүйлийг хэрэглэх хэрэггүй. Яагаад гэвэл хэрэв та баяр баяслын төлөвт орших аваас таны баяр баясгалан нэмэгдэнэ. Харин сэтгэл санааны уналттай хямралтай төлөвт бол тэр төлөв байдал тань хүчтэй нэмэгдэнэ. Энэ нь сөрөг зүйл. Энэхүү сөрөг байдлын чичирхийллийн хүч нэмэгдэж эхлэх үед энэ нь тодорхой бодгалиудыг өөртөө татаж эхлэдэг. Тийн тэд тэр хүн рүү дайрч эхлэдэг. Тэд мөн архи уугаагүй үед ч буюу унтаж байх үед тань тан руу довтолж болдог. Хэрүүл маргаан хийх хандлагатай хүн байдаг. Тэрээр байнга л бусадтай зөрчилдөж байдаг. Хэрэв та цаг үргэлж хүмүүстэй зөрчилдөөд байх аваас та үүгээрээ юуг бий болгох вэ? Орших орчин нөхцлийг. Танд энгийгээр тайлбарлая. Жишээ нь, хэрэв ширээн дээрхи бохир заваан байдал байнга байгаад байх аваас ширээг арчихгүй дээрээс нь тос улам л дусаагаад байх аваас юу болох вэ? Ялаанууд шавж эхлэнэ. Хорхой шавьжнууд цуглаж эхлэнэ. Микробын талаар бол дуугараа ч үгүй байгаа шүү. Дараа нь муухай үнэр үнэртэж эхлэнэ. Энэ орчин атмосфер бохирдсоныг та харж байна. Үүн шиг хүн бусдыг байнга шүүмжилж эсвэл бусадтай байнгад түрэмгий маягаар харьцаад байх аваас тэрээр өөртөө тийм нарийн биетүүдийн орших орчин нөхцлийг бүрдүүлэн бий болгож өгч байгаа хэрэг юм. Үүнтэй харгалзан тэрээр тийм сэтгэл санааны төлөв байдлыг хүлээн авдаг. Нарийн биетүүд хэрхэн довтолдгийг хүмүүс ойлгодоггүй. Тэд тэр ч байтугай тэдний тухай мэддэг ч үгүй. Ийм учраас урьдчилан сэргийлэх арга нь маш энгийн. Тийм ухамсрын хүнд байдлын үед юу хийх хэрэгтэй вэ? .. Асуудал үүсгэхээ л боль. Хүмүүс хэрэлдээд эхлэх үед тэд соронзон мэт хэрүүлдээ татагддаг. Тэд үүнээсээ салж чаддаггүй. Сөрөг эрчмүүд, эерэг эрчмүүд гэж бий. Цагийг нь олж зогсож чаддаг байх нь бүхэл бүтэн урлаг юм.   Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж
Scroll to Top