Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 8 8
Users Today : 0
Users Yesterday : 33
Total Users : 10188
Views Today :
Views Yesterday : 62

Нэгэн фермийн эзэн саравчтай өвсөн дотор бугуйн цагаа гээчихсэнээ гэнэт мэджээ. Тэрхүү цаг хэдий төдийлөн үнэтэй цаг байгаагүй ч түүнд хайртай хүнийх нь бэлэглэсэн цаг байсан тул түүнийг мөнгөөр үнэлэх аргагүй үнэтэй эд байж. Ингээд тэрээр саравчтай өвсөн дотор бүхэлд нь хайгаад юу ч ололгүй эцэст нь бууж өгчээ. Хайгаад байх хүч тэнхээ ч түүнд үлдсэнгүй. Гэнэт тэрээр ойролцоохон тоглож буй жаалуудыг хараад тэднээс тусламж гуйхаар шийдэж гэнэ.  Өвсөн дотроос түүний цагийг олсонг нь шагнана хэмээн тэдэнд амлажээ. Түүний энэ үгийг дөнгөж дуулаад жаалууд саравчтай өвс рүү шуугилдаад л ороод явчихаж. Жаалууд өвсийг дээрээс нь доош бүхэлд нь эрж хайсан боловч цагийг нь олсонгүй. Эцэст нь фермийн эзэн цагаа эрж хайх бүх оролдогоо орхихоор шийдээд байтал нэгэн жаахан хүү түүн рүү дөхөж ирээд түүнд бас нэгэн боломж олгохыг хүсч гэнэ. Фермийн эзэн хүүг харвал тэрээр үнэхээрийн чин сэтгэлээсээ байгаа нь ажиглагдсан тул тэрээр хүүг саравч руу оруулжээ.

Хамгийн гайхалтай нь хэсэг хугацааны дараа мөнөөхь жаалхүү саравчнаас гартаа мөнөөхь цагийг нь барьчихсан гарч ирсэн явдал байлаа. Баяр хөөрөндөө багтаж ядсан фермийн эзэн, тэр жаалхүүгээс, бусад жаалууд олж чадаагүй байхад тэр жаалхүү цагийг хэрхэн яаж олсныг нь сонирхон асуувал жаалхүү, “Би онцгой юу ч хийгээгүй. Би зүгээр л шалан дээр суугаад чимээ чагнасан юм. Нам гүмд би түүний чаг чаг хэмээн дуугарахыг сонссон. Тэгээд л дуу гарч байгаа зүгт хайгаад түүнийг олсон юм” хэмээн хариулжээ.

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас 

Нэгэн фермийн эзэн саравчтай өвсөн дотор бугуйн цагаа гээчихсэнээ гэнэт мэджээ. Тэрхүү цаг хэдий төдийлөн үнэтэй цаг байгаагүй ч түүнд хайртай хүнийх нь бэлэглэсэн цаг байсан тул түүнийг мөнгөөр үнэлэх аргагүй үнэтэй эд байж. Ингээд тэрээр саравчтай өвсөн дотор бүхэлд нь хайгаад юу ч ололгүй эцэст нь бууж өгчээ. Хайгаад байх хүч тэнхээ ч түүнд үлдсэнгүй. Гэнэт тэрээр ойролцоохон тоглож буй жаалуудыг хараад тэднээс тусламж гуйхаар шийдэж гэнэ.  Өвсөн дотроос түүний цагийг олсонг нь шагнана хэмээн тэдэнд амлажээ. Түүний энэ үгийг дөнгөж дуулаад жаалууд саравчтай өвс рүү шуугилдаад л ороод явчихаж. Жаалууд өвсийг дээрээс нь доош бүхэлд нь эрж хайсан боловч цагийг нь олсонгүй. Эцэст нь фермийн эзэн цагаа эрж хайх бүх оролдогоо орхихоор шийдээд байтал нэгэн жаахан хүү түүн рүү дөхөж ирээд түүнд бас нэгэн боломж олгохыг хүсч гэнэ. Фермийн эзэн хүүг харвал тэрээр үнэхээрийн чин сэтгэлээсээ байгаа нь ажиглагдсан тул тэрээр хүүг саравч руу оруулжээ. Хамгийн гайхалтай нь хэсэг хугацааны дараа мөнөөхь жаалхүү саравчнаас гартаа мөнөөхь цагийг нь барьчихсан гарч ирсэн явдал байлаа. Баяр хөөрөндөө багтаж ядсан фермийн эзэн, тэр жаалхүүгээс, бусад жаалууд олж чадаагүй байхад тэр жаалхүү цагийг хэрхэн яаж олсныг нь сонирхон асуувал жаалхүү, “Би онцгой юу ч хийгээгүй. Би зүгээр л шалан дээр суугаад чимээ чагнасан юм. Нам гүмд би түүний чаг чаг хэмээн дуугарахыг сонссон. Тэгээд л дуу гарч байгаа зүгт хайгаад түүнийг олсон юм” хэмээн хариулжээ. Орчуулж бэлдсэн: Балабхадра дас 
Scroll to Top