Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 8 9 4
Users Today : 14
Users Yesterday : 49
Total Users : 12894
Views Today : 27
Views Yesterday : 89

Бостонд өнгөрүүлсэн ням гариг бүрд бид Кембриж Коммонс парк руу очиж киртан зохион байгуулдаг байлаа. Тэнд ихэнхидээ олон янзын рок хамтлагууд тоглодог байсан юм л даа. Ийм учраас  дуулж, бүжиглэх гэж, сэргэн хөгжих гэж, эсвэл зүгээр л бусадтай уулзах гэж, зарим нь зүгээр зүлэг ногоон дээр суух гэж олон мянган залуус тийш ирдэг байв. Ням гариг бүрд Сатсварупа бишрэлтэнгүүдийг дагуулан ирж тэнд бүжиг дуу зохион байгуулдаг байлаа. Ингээд л бидэн дээр шинэ шинэ залуучууд нэмэгдэн ирдэг байсан юм. Энэ үеэр зарим бишрэлтнүүд цэцэрлэгт хүрээлэнгээр явж ном түгээн, хандив цуглуулна. Тэр үед (1960-1970) бурханлаг(spiritual) амьдралд тэмүүлэх залуусын хандлага маш хүчтэй байсан юм. Миний дөхөж очсон нэгэн залуу тун ч нөхөрсөг, найзархаг нэгэн байлаа. Тэрээр ийм төрлийн асуудлуудыг ихээхэн сонирхдог гэж хэлсэн ба тэрээр хэдийнээ гуру буюу номын багштай болсон бөгөөд тэр багш нь Бурхан гэж надад хэллээ. Тэгэхэд нь би түүнээс: “Та яагаад түүнийг Бурхан гэж бодож байгаа юм бэ?” гэж асуув.

–         “Тэр өөрөө  өөрийгөө л Бурхан гэж хэлсэн”.

–         “Ингэж хэлсэн төдийд л та түүнд итгэж байгаа хэрэг үү?”

–         “Тийм”.

–         “Тэгвэл та намайг өөрийгөө Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч гэж хэлвэл та бас надад итгэх үү? Гэхдээ ерөнхийлөгч байна гэдэг нь Бурхантай харьцуулах юм юу ч байх билээ?”

–         “Тиймээ, би танд итгэж байна”.

–         “Их сайн. Хэрэв би ерөнхийлөгч юм бол та миний хэлсэн бүхнийг хийх үү?”

–         “Тэгнэ.”

–         Тэгмэгц би түүнд хандаж: “Түрийвчиндээ байгаа бүх мөнгөө гаргаад ир” гэлээ. Тэр бүх мөнгөө гаргаж ирэв. Тэнд нь багагүй мөнгө байсан юм! Тэр үед залуус төдийлөн их мөнгийг биедээ авч явдаггүй байсан ч тэрээр ерэн долоон доллар гаргаж ирэв.

–         “Та намайг ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрч байгаа гэсэн байхаа ?”

–         “Тийм.”

Тэр залуу тун ч гуйвшгүй байсан юм. Тэрээр түүний итгэн дагасан гүн ухаан алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байлаа. Нүүрэндээ наалдсан шавхайг арчихыг хүсэлгүй тэрээр зүгээр л зөрүүдлэн зүтгэсээр байв. Тийм ч учраас тэрээр “Тийм” хэмээн хариулсан юм. Тэгмэгц би түүнд хандан: “Сайн байна. Тэгвэл надад өөрийнхөө бүх мөнгийг өг” гэж хэлэв. Тэр ч надад бүх мөнгөө өгсөн бөгөөд харин би оронд нь түүнд ном бэлэглэн,  сүмд ирэхийг уриад хүмүүсийн дундуур уусан алга болсон юм. Хоёр цаг орчмын дараа тэрээр тун сандарсан шинжтэйгээр намайг олж ирлээ. “Би чамд хамаг мөнгөө өгсөн гэдгийг мэдэж байгаа биз дээ. Маргааш би байрны мөнгө төлөх болоод байдаг. Тийм болохоор чи надад хорин доллар эргүүлээд өгч чадахгүй биз?” хэмээн асууж билээ.  Хөөрхий ядуу Бурхан! …

Б.А Гирираж Свамигийн дуртатгалаас

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Бостонд өнгөрүүлсэн ням гариг бүрд бид Кембриж Коммонс парк руу очиж киртан зохион байгуулдаг байлаа. Тэнд ихэнхидээ олон янзын рок хамтлагууд тоглодог байсан юм л даа. Ийм учраас  дуулж, бүжиглэх гэж, сэргэн хөгжих гэж, эсвэл зүгээр л бусадтай уулзах гэж, зарим нь зүгээр зүлэг ногоон дээр суух гэж олон мянган залуус тийш ирдэг байв. Ням гариг бүрд Сатсварупа бишрэлтэнгүүдийг дагуулан ирж тэнд бүжиг дуу зохион байгуулдаг байлаа. Ингээд л бидэн дээр шинэ шинэ залуучууд нэмэгдэн ирдэг байсан юм. Энэ үеэр зарим бишрэлтнүүд цэцэрлэгт хүрээлэнгээр явж ном түгээн, хандив цуглуулна. Тэр үед (1960-1970) бурханлаг(spiritual) амьдралд тэмүүлэх залуусын хандлага маш хүчтэй байсан юм. Миний дөхөж очсон нэгэн залуу тун ч нөхөрсөг, найзархаг нэгэн байлаа. Тэрээр ийм төрлийн асуудлуудыг ихээхэн сонирхдог гэж хэлсэн ба тэрээр хэдийнээ гуру буюу номын багштай болсон бөгөөд тэр багш нь Бурхан гэж надад хэллээ. Тэгэхэд нь би түүнээс: “Та яагаад түүнийг Бурхан гэж бодож байгаа юм бэ?” гэж асуув. –         “Тэр өөрөө  өөрийгөө л Бурхан гэж хэлсэн”. –         “Ингэж хэлсэн төдийд л та түүнд итгэж байгаа хэрэг үү?” –         “Тийм”. –         “Тэгвэл та намайг өөрийгөө Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч гэж хэлвэл та бас надад итгэх үү? Гэхдээ ерөнхийлөгч байна гэдэг нь Бурхантай харьцуулах юм юу ч байх билээ?” –         “Тиймээ, би танд итгэж байна”. –         “Их сайн. Хэрэв би ерөнхийлөгч юм бол та миний хэлсэн бүхнийг хийх үү?” –         “Тэгнэ.” –         Тэгмэгц би түүнд хандаж: “Түрийвчиндээ байгаа бүх мөнгөө гаргаад ир” гэлээ. Тэр бүх мөнгөө гаргаж ирэв. Тэнд нь багагүй мөнгө байсан юм! Тэр үед залуус төдийлөн их мөнгийг биедээ авч явдаггүй байсан ч тэрээр ерэн долоон доллар гаргаж ирэв. –         “Та намайг ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрч байгаа гэсэн байхаа ?” –         “Тийм.” Тэр залуу тун ч гуйвшгүй байсан юм. Тэрээр түүний итгэн дагасан гүн ухаан алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байлаа. Нүүрэндээ наалдсан шавхайг арчихыг хүсэлгүй тэрээр зүгээр л зөрүүдлэн зүтгэсээр байв. Тийм ч учраас тэрээр “Тийм” хэмээн хариулсан юм. Тэгмэгц би түүнд хандан: “Сайн байна. Тэгвэл надад өөрийнхөө бүх мөнгийг өг” гэж хэлэв. Тэр ч надад бүх мөнгөө өгсөн бөгөөд харин би оронд нь түүнд ном бэлэглэн,  сүмд ирэхийг уриад хүмүүсийн дундуур уусан алга болсон юм. Хоёр цаг орчмын дараа тэрээр тун сандарсан шинжтэйгээр намайг олж ирлээ. “Би чамд хамаг мөнгөө өгсөн гэдгийг мэдэж байгаа биз дээ. Маргааш би байрны мөнгө төлөх болоод байдаг. Тийм болохоор чи надад хорин доллар эргүүлээд өгч чадахгүй биз?” хэмээн асууж билээ.  Хөөрхий ядуу Бурхан! … Б.А Гирираж Свамигийн дуртатгалаас Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top