Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 1 4
Users Today : 26
Users Yesterday : 33
Total Users : 10214
Views Today : 34
Views Yesterday : 62

Махны хэрэглээний сөрөг үр дагаврын тухай Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид болон төр засгийн өндөр албан тушаалтнуудад илгээсэн захидал

Гарчиг:

Махны  хэрэглээний үр дагаварын тухай алмайрч гайхмаар шинэ мэдээ мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгч

Эрхэмсэг Ноён

Цахиагийн Элбэгдорж танаа,

2006 онд НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн байгууллага “Мал аж ахуйн их

сүүдэр”  тайландаа махны хэрэглээний талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Тус тайланд хүн амын хэрэглээг хангах зорилгоор эрхэлж байгаа мал аж ахуйн (үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, шувууны) үйлдвэрлэл нь хүлэмжийн хийн ялгаруулалтын 18 хувийг бий болгодог гэж олон нийтэд мэдээлжээ.  Энэ хэмжээ нь дэлхийн бүх тээврийн хэрэгслийн утааг нийлүүлснээс ч  хол давсан байгаа бөгөөд энэ нь дэлхийн дулаарлыг бууруулахад анхаарах гол эх үүсвэр нь мал аж ахуй гэдгийг хэлж өгч байгаа нэг тод жишээ юм. Хүнс Хөдөө Аж Ахуйн байгууллагын энэ тайлангийн хамгийн сүүлийн үеийн  судалгаанд  дэлхийн хэмжээнд жил тутамд үүсч буй хүлэмжийн хийн ялгаруулалтыг багаар тооцоход 51% нь чухамхүү мал ахуйгаас үүсч байна гэж тогтоожээ. Энэ тайланг гаргасан судлаачид хүлэмжийн хийн нийлбэр хэмжээг хамгийн багаар нь авч тооцохыг эрмэлзсэн учраас 51% гэдэг бол тэдний үзэж байгаагаар харин ч даруухан тоо ажээ.  Роберт Гүүдланд болон Жефф Анханг нарын хамтран бичсэн Мал аж ахуй ба цаг уурын өөрчлөлт илтгэлийг дараах хаягаар олж үзэх боломжтой:

http://www.worldwatch.org/files/pdf/Livestock%20and%20Climate%20Change.pdf

Оршил: Хүн төрөлхтөн өдөрт дунджаар 380 сая, жилд 140 гаруй тэрбум амьтныг хүнсэндээ хэрэглэж байгаагийн зэрэгцээ их хэмжээний газар нутгийг ашиглаж, тоймгүй их ус, хүнсний зүйл зарцуулж байна. Мөн ус, гол мөрөн, нуур, далайг химийн бордоо, хортон шавж устгагч болон хүний биеэс ялгардаг бодисуудаар бохирдуулан хордуулж байна.

Эх сурвалж: http://www.adaptt.org/killcounter.html

Дэлхий нийтээрээ дулаарлыг зогсооход хугацаа байгаа юм шиг буруугаар ойлгож байна. Хэрэв бид эргэлт буцалтгүй байдалд орохгүй байхаас зайлсхийхийг хүсэж л байгаа бол агаар мандалд байгаа хүлэмжийн хийн хэмжээг шаардлагатай хэмжээгээр бууруулахад ердөө л   2-3  жил  үлдээд  байна.  Өнөөдөр дэлхийн дулаарлын хямралыг даван туулахад хог хаягдлыг дахин боловсруулах, гибрид машин худалдан авах, орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдхүүн худалдан авах, сэргээгдэх эрчим хүч ашиглах гэх мэт технологиуд бүхий байгал экологит ээлтэй  арга хэмжээнүүдийг  авч  хэрэгжүүлэхэд  хэт урт хугацаа шаардагдаж байгаа юм. Энэ асуудал нэн чухлаар тавигдаж байна.

Энэхүү шинэ илтгэлд учирлан тайлбарласнаар бол гараг дэлхийгээ аврахын тулд хувь хүний хийж чадах цорын ганц хамгийн үр нөлөөтэй арга бол мах болон амьтны гаралтай бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг багасгах буюу бүрэн зогсоох явдал болоод байна.

Хэрвээ хүмүүсийн дийлэнх хэсэг нь энгийн хэрнээ хамгийн хүчтэй арга болох амьтны гаралтай зүйл ороогүй хоол хүнсийг хэвшүүлэх юм бол бидэнд нүүрлээд байгаа аюул гамшгуудаас амжин зайлж, дэлхийн дулаарлын нөлөөг бууруулж чадахаар байна.

Ингэж чадвал бид агаар мандалд тархсан нүүрсхүчлийн хийг улам багасгахад туслаж чадах илүү ногоон технологиуд болон эрчим хүчний цэвэр эх үүсвэрийг олж нэвтрүүлэх цаг хугацааг хожих юм.

Хэрвээ хүн төрөлхтөн махыг одоогийнхоо хэмжээндээ хэрэглэсээр байх юм бол бидний, бусад бүхий л ногоон хөдөлгөөний хүчин чармайлт үр дүнгүй болж, байгал дэлхийдээ ээлтэй ногоон технологийг хэрэгжүүлэх боломжтой болохоосоо өмнө энэ гараг дэлхийгээ алдах болно.

“Цагаан хоолноос өөр ямар ч хувьсал хүмүүнд дэлхий дээр эсэн мэнд үлдэх боломжийг нэмэгдүүлж, эрүүл мэндэд нь ач тустай байж чадахгүй”.

  – Альберт Эйнштэйн –Германы нэрт эрдэмтэн

ЯАРАХЫН УЧИР ЮУ БАЙНА ВЭ?

Нөхцөл байдал яаж ч мэдэхээр болоод байгаагийн шалтгаанууд:

ОДОО CO2 БУЮУ НҮҮРСХҮЧЛИЙН ХИЙ ХЭДИЙНЭЭ АЮУЛТАЙ ТҮВШИНДЭЭ  ХҮРЧИХЭЭД    БАЙНА

150 жилийн өмнө агаар дахь нүүрсхүчлийн хийн хуримтлал 280 ppm (өөрөөр хэлбэл агаарын 0.028 хувь нь нүүрсхүчлийн хий байсан) байжээ.

NASA буюу АНУ-ын Сансар Судлалын Үндэсний төвийн уур амьсгалын шилдэг мэргэжилтэн Жэймс Хансены хэлснээр агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн аюулгүй хэмжээний дээд хязгаар нь 350 ppm байдаг ажээ.

Өнөөдөр энэ хэмжээ нь 388 ppm болж өсчихөөд байгаа бөгөөд жил тутамд 2 ppm-ээр нэмэгдээд зогсохгүй өсөлт нь улам түргэсэж байна.

Илүү нарийвчилбал:

Дэлхийн дулаарлын талаарх үйл явдлуудаас урьдчилан сэргийлж чадах хамгийн сайн шилдэг эрдэмтэн бол АНУ-ын Сансар Судлалын Үндэсний төвийн Годдард Институтын тэргүүн Жэймс Хансен мөн гэдэгт эрдэмтэд санал нэгтэй байдаг.  Тэрээр 2007 оны 12 сард Америкийн Геофизикийн Нэгдлийн хурлын үед хэлэхдээ: “Бид хэтэрхий  дээгүүр зорилт тавьж байсныг нотолгоо баримтууд гэрчилж байна –өөрөөр хэлбэл агаар мандлын нүүрсхүчлийн хийн  аюулгүй хэмжээний дээд хязгаар нь 350ppm юм гэдэг нь харагдаж байна” гэжээ.

Бид дээд цэгтээ хэдийн хүрч өнгөрчихөөд байна. Харин буцах замгүй болох шатанд арай орчихоогүй байна.

 Тэр цэгт нэгэнт очсон хойно бид юу ч хийгээд нэмэргүй бөгөөд сүйрүүлэгч гай гамшгуудыг авчрах уур амьсгалын гэнэтийн өөрчлөлтийн түргэслийг буцаах ямар ч аргагүй болж, энэ нь яг л хурдаа авсан ачааны галт тэрэгтэй адил юм.

Анхааруулга:

                 Үүний шалтгаан нь агаар мандалд нүүрсхүчлийн хий 500 жил, азотын хүчил

               100 жил буюу түүнээс ч удаан оршиж байгаа хэрэг юм.

                Нүүрс хүчлийн хийн ялгарлыг тэр бүү хэл яг өнөөдөр зогсоосон ч гэсэн

                дэлхийн дулаарал дахин хэдэн арван жил үргэлжилсээр байх болно.

Эх сурвалж: Байгал орчны илтгэл, 2008 оны 11 сарын 20

Байгалийн гамшгийг эртнээс сэрэмжлүүлсэн шинж тэмдгийн жагсаалтыг 1 дүгээр хавсралтаас харна уу.

“ Веган буюу ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх мөн  цагаан хоолыг сайтар хэрэглсэнээр жирэмсний үеэс авахуулаад, хөхөөр хооллох үе, нярайн үе, хүүхэд ба өсвөр нас гээд  хүний амьдралын бүх үе шатанд тохирдог юм.”

 – Америкийн хоол тэжээлийн холбоо

http://www.eatright.org/cps/rde/xchg/ada/hs.xsl/advocacy_933_ENU_HTML.htm

  1. Нүүрсхүчлийн хийн хэмжээ эрчтэй, огцом өсч байна.

Үүнд олон шалтгаан байгаа ч хамгийн ноцтой нь Мөнх цэвдгүүд хайлж буй явдал юм. Өнгөрсөн 3 сая жилийн турш манай гарагыг чимж ирсэн Арктик буюу умард туйлын мөсөн бүрхүүл 2012 оны зуны* сүүл гэхэд хайлж алга болоход хүрчээд байна. Энэ мөсөн бүрхүүл байхгүй болсноор нарны дулааны дийлэнх нь далайд шингэж үлдэх юм.  Өндөр хэмийн халалт нь одоо дэлхийн мөнх цэвдэг болон далайн гүнд байгаа метаны гидратын асар их нөөцийг тогтворгүй болгож агаар мандалд дэгдэн гарах нөхцөл болж өгөх юм.  Метан нь дулааруулах потенциалаараа нүүрсхүчлийн хийнээс 72 дахин илүү байдаг** ажээ.

* Энэ баримт уур амьсгал судлаач Жэй Зуаллийн судалгаа болон АНУ-ын Сансар Судлалын Үндэсний төвийн цаг уурын хамгийн сүүлчийн илтгэлд дурьдагджээ. Умард туйлын мөсөн бүрхүүл одоо 1950 онд байсан хэмжээнээсээ 50 хувь багасч,  урьдчилсан таамгаас 3 дахин их хурдаар хайлж устаж байна.

Диана Думаноскигийн “Урт зуны төгсгөл” илтгэлд өгүүлснээр бол агаарын дундаж хэм сүүлийн дөчин жилд Сибирт 5.4 хэмээр  нэмэгдсэн байна. Франц болон Герман улсын газар нутагтай тэнцэх хэмжээний өргөн уудам хүлрийн намагт талбайгаас 70 тэрбум тонн метан хий ялгарч байгаа нь тооцож байснаас 5 дахин илүү хурдацтай явагдаж байна. Умард туйлд Стордаленгийн намаг гэх зэрэг газруудын  зарим хэсэгт метаны дэгдэлт 60 хувьд хүрээд байна.

**Роберт Гүүдланд болон Жэйф Анханг нарын илтгэлийг үзнэ үү.

“Нүүрсхүчлийн ялгарлыг зогсоохын тулд хүний хийж болох цор ганц алхам бол цагаан хоолтон болох явдал юм.”

 – Др. Жэймс Хансен, Дэлхийн шилдэг цаг уур судлаач, АНУ-ын Сансар Судлалын Үндэсний төв

Бидэнд хэр хугацаа үлдээд байна вэ?

Жэймс Хансены шинжлэх ухааны ололтонд үндэслэн энэ асуудлыг гүнзгий судалсан хими физикийн багш Грег Гравен “Тохиолдож болох хамгийн муу зүйл юу болох тухай” гэсэн номондоо хэрвээ бид нүүрсхүчлийн хийг арай аюулгүй түвшинд буцаж очихыг хүсч л байгаа бол ирэх 2 жилд багтаж уг үндсээр нь өөрчлөх тийм өөрчлөлтийг хийх ёстой гэж дүгнэжээ.

Дэлхийн дулаарал нь ноцтой аюул мөн эсэхэд эргэлзсэн хэвээр байна уу?  (2 дугаар хавсралтыг үзнэ үү)

Дүгнэлт

БИД ЭХЛЭЭД МЕТАН ХИЙ БОЛОН АЗОТЫН ДАВХАР ИСЭЛД АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Хүлэмжийн хийн гол хэлбэрүүд:

Хүлэмжийн хий Дулааруулагч нөлөө Агаар мандалд орших хугацаа
Нүүрсхүчлийн хий 1 500 + жил (урт)
Метан хий CO2-ынхоос 72 дахин их 12 жил (богино)
Азотын давхар исэл CO2 –ынхоос 289 дахин их 100 жил (урт)

Эх сурвалж: http://en.wikipedia.org/wiki/Global_warming_potential

Дэлхийг дулааруулагч чадвараараа метан нь нүүрсхүчлийн хийгээс 72 дахин, азотын давхар исэл нь 289 дахин илүү хүчтэй учраас эхлээд энэ хоёр хүлэмжийн хий дээр анхаарлаа төвлөрүүлэх нь зөв юм.  Эдийн засгийн хөгжил- үйлдвэрлэлийн нөлөөгөөр бий болсон нүүрсхүчлийн хийн хэмжээг багасгах нь хямралын энэ үед хэт их хугацаа авахаас гадна өртөг өндөртэй болоод байна.

Байгал орчны мэргэжилтэн Бжон Лмборг, х. 322

Асар их хэмжээний метан хий болон азотын ислийн ялгарал нь мал аж ахуй болон загасны үйлдвэрлэлтэй холбоотой учраас хангалттай тооны хүн ургамлын гаралтай хүнсийг сонгосноор л хүлэмжийн хийг мэдэгдэхүйц хэмжээгээр сааруулж чадна. Иймээс цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд маш хурдан бөгөөд дэлхийн эдийн засагт зардал чирэгдэлгүйгээр томоохон өөрчлөлтийг авч ирэх хүч чадал зөвхөн хувь хүнд л байна.

Бид цагаан хоол эсвэл веган буюу ургамлын гаралтай хүнс хэрэглэх  энгийн сонголтыг хийснээрээ дэлхий дахинаа ус, эрчим хүч, хүнсийг маш ихээр хэмнэж, улмаар дэлхийн эдийн засгийн хөгжлийг сэргээн түргэсгэж, дайн дажныг зогсоож чадах нь дамжиггүй билээ. Дэлхий дээр 1 тэрбум хүн орондоо өлсгөлөн орж, тэрбумээс ч илүү олон хүн цэвэр ундны усаар дутагдаж байхад энэ бол бидний хайхрахгүй өнгөрч болохгүй шийдэл гарцаагүй мөн билээ.  Шинэ үеийн америкчуудад зориулсан хоол хүнс, Жон Робинс, Хуудас. 350 – 356

“Үйлдвэржсэн мал аж ахуйд  мал амьтдыг олон зуу, мянгаар нь нэг дор тэжээх, үүнээс үүдэн гарч буй их хэмжээний мал, амьтны  ялгадсыг зайлуулахаар хуримтлуулсан хөрсний талбайгаас болон  тэдний хоол тэжээл боловсруулах явцад ч тэр асар их хэмжээний метан үүсч байдаг.  Байгал орчныг хамгаалах агентлагийн статистик мэдээнд дурьдсанаар АНУ-ын метаны ялгарлын нэг дүгээр эх сурвалж нь мал аж ахуй гэжээ…НҮБ-ын үзэж байгаагаар мах, өндөг, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь дэлхийн хэмжээний азотын дутуу ислийн ялгарлын алмайран гайхмаар хувь буюу 65 хувийг эзэлдэг ажээ.”

http://www.goveg.com/environment-globalWarming.asp

Байгал орчныг хамгаалах бүхий л бодлого, арга хэмжээнүүд дундаас хамгийн хурдан, хамгийн үр нөлөөтэй, хамгийн энэрэнгүй, хамгийн баатарлаг, хамгийн амьдралыг аврагч арга зам бол ургамлын гаралтай хоол хүнсний сонголт бөгөөд тэр дундаа “нүүрсхүчил”-ийг хамгийн багаар ялгаруулдаг органик веган буюу цэвэр байгалийн, ургамлын гаралтай хоол хүнс байвал илүү дээр байх болно.

Веган буюу ургамлын гаралтай хоол нь эрүүл мэндэд олон талын ашиг тустай бөгөөд цаг уурын өөрчлөлтөөс урт хугацаанд хамгаалах даатгал юм.

“Цэвэр ургамлын гаралтай хүнс хэрэглэдэг хүмүүс аль ч талаараа цагаан хоол иддэг болон цагаан хоол иддэггүй хүмүүсээс дутахгүй буюу эрүүл мэндийн хувьд илүү сайн байдаг байна.”

–T.Колин Кампмелл, Ph.D., Корнелын Их сургууль, 6500 хятад хүний  махны хэрэглээ нь тэдний зүрхний болон хавдрын өвчлөлтэй  шууд холбоо хамааралтай  байсныг илрүүлсэн судалгааны захирал.

Вежетариан-цагаан хоол, веган-зөвхөн ургамлын гаралтай хоол хүнсний ашиг тусын талаар 3 дугаар хавсралтаас үзнэ үү.

Вежетариан-цагаан хоолтон, веган-зөвхөн ургамлын гаралтай хоол хүнсэнд шилжих шилжилтийг хийхүй

 

Олон хүнд мал амьтны ба загас, шувууны мах болон сүү, сүүн бүтээгдэхүүнээс татгалзах гэдэг огт боломжгүй буюу бараг л мухар сүсэг мэт санагддаг хэмээн Хятад Судлал номыг бичсэн Др Колин Кампбел хэлжээ. Түүний зөвлөж буйгаар нэг сар оролдоод үзэх хэрэгтэй гэсэн байна.  Бид мах ба сүү ороогүй хоолыг сайхан гэж төсөөлж чаддаггүй учраас ийм шилжилтийг хийх нь хэцүү байж болохыг тэр хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ эхний нэг сарын ард гарсны дараа “та ургамлын гаралтай хоолыг маш сэтгэл хангалуун бөгөөд баяртайгаар идэж чаддаг болсон байна гэж хэлжээ.  

 

Галзуу малчин хэмээх зохиолыг бичигч Ховард Ф Лайман фермерийн эзэн байж байгаад нурууны хавдар тусч, түүнийхээ шалтгааныг ойлгосныхоо дараа веган буюу ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэдэг болжээ.  Тэр мах идэхээ больсноос хойш нэг жилийн дараа өвчин нь ул мөргүй болсныг мэдсэн байна. Мах идэхээ болих хүртэл түүнд чамгүй хугацаа шаардагдсан ч өдөр өдрөөр би идэж болмоор хоол хүнсийг нээн олж, гайхалтай нь веган буюу ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэж байгаадаа шагширан баясч зугаатай байдаг байлаа гэж тэр өгүүлсэн байна.

Махыг орлогч маш олон бүтээгдэхүүн байх болсон энэ үед махгүй хүнс эсвэл зөвхөн ургамлын гаралтай хүнс хэрэглэдэг болох нь урьд урьдаас хамаагүй хялбар болжээ.  “Мал аж ахуйн ба цаг уурын өөрчлөлт” хэмээх бүтээлийг зохиогч нар үүнийг эелдэг сайхнаар өгүүлэн хэлэхдээ: Ижил төстэй харагдагч зүйлсүүд (мах-орлогч) нь тэдгээрийг нарийн зүсэж хэрчээд, талхаар бүрээд, сүмсээр амтлаад эсвэл бусад аргаар боловсруулаад идэхэд махнаас яагаад ч ялгахын  аргагүй болдог.” гэжээ.

Мах, сүүний хамгийн сайн орлогч байж чадах бүтээгдэхүүний зарим жишээг үзье:

Зайлсхийх ёстой мах ба сүүн бүтээгдэхүүн Веган буюу цэвэр ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр орлуулах* Дэлгүүр, вэб хаяг
Гамбургер Бока Веган “Бургер” Төв зах
Тахианы мах Бока Халуун ногооны амтлагчтай “Тахайны мах” Төв зах
Гахайн хавирга Morning Star Hickory “BBQ Riblets” Төв зах
Гахайн татсан мах Yves махгүй таташ Foodservicedirect.com
Чанасан өндөр Эйми-гийн дүүпүүгээр хийсэн өндөг Organicdirect.com
Халуун зайдас Loma Linda-ийн  Big “Franks” Amazon.com
Цацагт хяруул Дүфүний хяруул Хүнсний бөөний зах
Бөөрөнхий мах Нэйт-ийн махгүй “бөөрөнхий мах” Хүнсний бөөний зах
Халуун ногоотой махан зайдас Yves махгүй “Pepperoni” Хүнсний бөөний зах
Утсан мах Lighthouse веган “Утсан мах” Хүнсний бөөний зах
Загас Буурцагаар хийсэн загас Ихэнх ази супермаркет
Зайдас Tofurky Kielbasa махгүй “зайдас” Хүнсний бөөний зах
Пицца Эйми-гийн будааны үүрмэгний сүүн бус пицца Хүнсний бөөний зах
Блинчик ороомог Эйми-гийн Хар шошны блинчик Хүнсний бөөний зах
Бяслаг Веги Синглес Бяслаг орлогч Хүнсний бөөний зах
Tamales Эйми-гийн Black Bean Tamale Verde Хүнсний бөөний зах
Майонез Вегайонез Хүнсний бөөний зах
Резинин чихэр Будааны чихэр крем Veganessentials.com
Зайрмаг Цэвэр коконат сүүний зайрмаг Хүнсний бөөний зах

*Мах орлуулагч эдгээр бүтээгдэхүүний нэрэнд орсон Тахайны мах, утсан мах, бургер зэрэг үгэнд битгий будлиарай- тэдгээр нь буурцаг гэх мэт ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс гаргаж авдаг юм шүү.

Тэмдэглэл:  Энэ нь жагсаалтын нэг хэсэг юм. Энэ захидалд ашиглах зорилгоор Хойд Америкийн зөвхөн нэг л дэлгүүр буюу вэб хаягийг жишээ болгон дурьдсан болно.

Ургамлын гаралтай хүнсний дараах ач тусыг та санаж явах юм бол энэ шилжилтийг хийхэд илүү хялбар байх болно.

 

ВЕЖЕТАРИАН БУЮУ МАХГҮЙ ХҮНС ХЭРЭГЛЭХИЙН АШИГ ТУСААС:

 

Илүү залуу харагдаж, залуу болно.

Илүү эрч хүчтэй байна.

Таргалалтаас сэргийлнэ.

Бэлгийн сулралаас сэргийлнэ.

Өтгөн хаталт арилна.

Олон төрлийн хавдраас сэргийлнэ.

Зүрхний өвчинд өртөх эрсдлийг 50 хувь багасгана.

1 дүгээр зэргийн чихрийн өвчнөөс сэргийлнэ.

Склерозоос сэргийлнэ.

Зөнөх, тархины судас хатуурах зэрэг алзмайрын өвчинүүдээс сэргийлнэ.

Арьс, яр шархны өвчнүүдээс сэргийлнэ.

Гэдэсний үрэвсэлт өвчнүүдээс сэргийлнэ.

Паркинсоны өвчинөөс сэргийлнэ.

Үе мөчний өвчнүүдээс сэргийлнэ.

Бамбай булчирхайн өвчнүүдээс сэргийлнэ.

Остеопоросис өвчнөөс сэргийлнэ.

Бөөр чулуужихаас сэргийлнэ.

Нүдний өвчнөөс сэргийлнэ.

Цусны даралт хэвийн байна.

Хлострины хэмжээ доогуур байна.

Дархлааны систем бэхжинэ.

Дундаж наслалт 2 жилээр нэмэгдэнэ.

 IQ өндөр байх болно.

Цэвэр усны  70%  хүртэл хувийг хадгалж үлдэнэ.

Амазоны ойн 80 хувийг малын тэжээл тариалахад зориулж огтлохоос аврана.

Дэлхийг өлсгөлөнгөөс аврана:

3,433 тэрбум га газрыг чөлөөлнө.

760 сая тон үр тариаг жил бүр (дэлхийн үр тарианы нийлүүлэлтийн тэн хагас)  мал аж ахуйн үйлдвэрлэлээс чөлөөлнө.

Мал аж ахуйд ашигладгаас 1/3-ээр бага чулуужсан нүүрс ашиглана.

Амьтны хаягдлаас үүсэх орчны бохирдлыг багасгана.

Агаарыг илүү цэвэр байлгана.

Жилд АНУ-ын нэг өрх бүр 4.5 тонн хүлэмжийн хийг ялгаруулахгүй байх болно.

Эх сурвалж: Хятадын судалгаа

http://www.goveg.com/healthconcerns.asp

http://www.naturalnews.com/022599_vegetarian_cancer_meat.html

http://www-news.uchicago.edu/releases/06/060413.diet.shtml

Махны үнэ болон дэлхий дэх өлсгөлөнгийн талаарх нэмэлт мэдээ:

 Др Аарон Алтшул ‘Уураг:түүний химийн найрлага ба бодлого’ гэсэн номондоо өгүүлэхдээ нэг га-д ноогдох илчлэгийн нэгжээрээ үр тариа, хүнсний ногоо, шошоор хийсэн хоол нь махан хоолноос 20 дахин олон хүнийг тэтгэж чадна: “Хэрвээ дэлхийн тариалах боломжтой газар нутгийг хүнсний ногооны үйлдвэрлэлд голлон ашиглах юм бол энэ гараг маань 20 тэрбум буюу  түүнээс олон хүнийг ядах юмгүй тэтгэж чадах юм”.

Хэрвээ махны үйлдвэрлэл үнэхээр үр ашиггүй юм бол махны үнэ яагаад их өндөр байдаг юм бэ?  Нэг шалтгаан нь АНУ зэрэг улс орнууд махны үйлдвэрлэлдээ хүн амынхаа татварын хөрөнгөөс хүчтэй татаас өгч тэтгэж байдагт оршдог. Өөрөөр хэлбэл, та маханд бодож байгаагаасаа ч илүү ихийг төлж байгаа юм шүү.

Эх сурвалж: http://www.salagram.net/Cost-of-meat-page.htm

Дэлхийн цагаан хоолны ресторануудын жагсаалтыг энэ хаягаар сонирхоно уу: http://www.happycow.net/

Цагаан хоол болон веган хоолны олон янзын жорноос авахуулаад цагаан хоолны тухай үнэхээр сайн ном, сэтгүүлүүд интернетэд олноороо байдаг. Танд нэрд гарсан 2 тогтмол сэтгүүлийн хаягийг харуулъя:

Vegetarian Times  (www.vegetariantimes.com)

Veg News  (www.vegnews.com)

 “Бурханы аль нэг бүтээлийг энэрэл хайр, харамсах сэтгэлээс ангид хаяж чадах хүн  байгаа бол анд нөхөртөө яг ингэж хандаж чадах хүн бас л байдаг гэсэн үг.”

  – гэгээнтэн Франзис Ассиси

Мах болон сүүн бүтээгдэхүүний хэрэглээний муу үр дагаврын талаар 4 дугаар хавсралтаас үзнэ үү.

   Үргэлжлэл бий. ….

Махны хэрэглээний сөрөг үр дагаврын тухай Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид болон төр засгийн өндөр албан тушаалтнуудад илгээсэн захидал Гарчиг: Махны  хэрэглээний үр дагаварын тухай алмайрч гайхмаар шинэ мэдээ мэдээлэл Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг Ноён Цахиагийн Элбэгдорж танаа, 2006 онд НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн байгууллага “Мал аж ахуйн их сүүдэр”  тайландаа махны хэрэглээний талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Тус тайланд хүн амын хэрэглээг хангах зорилгоор эрхэлж байгаа мал аж ахуйн (үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, шувууны) үйлдвэрлэл нь хүлэмжийн хийн ялгаруулалтын 18 хувийг бий болгодог гэж олон нийтэд мэдээлжээ.  Энэ хэмжээ нь дэлхийн бүх тээврийн хэрэгслийн утааг нийлүүлснээс ч  хол давсан байгаа бөгөөд энэ нь дэлхийн дулаарлыг бууруулахад анхаарах гол эх үүсвэр нь мал аж ахуй гэдгийг хэлж өгч байгаа нэг тод жишээ юм. Хүнс Хөдөө Аж Ахуйн байгууллагын энэ тайлангийн хамгийн сүүлийн үеийн  судалгаанд  дэлхийн хэмжээнд жил тутамд үүсч буй хүлэмжийн хийн ялгаруулалтыг багаар тооцоход 51% нь чухамхүү мал ахуйгаас үүсч байна гэж тогтоожээ. Энэ тайланг гаргасан судлаачид хүлэмжийн хийн нийлбэр хэмжээг хамгийн багаар нь авч тооцохыг эрмэлзсэн учраас 51% гэдэг бол тэдний үзэж байгаагаар харин ч даруухан тоо ажээ.  Роберт Гүүдланд болон Жефф Анханг нарын хамтран бичсэн Мал аж ахуй ба цаг уурын өөрчлөлт илтгэлийг дараах хаягаар олж үзэх боломжтой: http://www.worldwatch.org/files/pdf/Livestock%20and%20Climate%20Change.pdf Оршил: Хүн төрөлхтөн өдөрт дунджаар 380 сая, жилд 140 гаруй тэрбум амьтныг хүнсэндээ хэрэглэж байгаагийн зэрэгцээ их хэмжээний газар нутгийг ашиглаж, тоймгүй их ус, хүнсний зүйл зарцуулж байна. Мөн ус, гол мөрөн, нуур, далайг химийн бордоо, хортон шавж устгагч болон хүний биеэс ялгардаг бодисуудаар бохирдуулан хордуулж байна. Эх сурвалж: http://www.adaptt.org/killcounter.html Дэлхий нийтээрээ дулаарлыг зогсооход хугацаа байгаа юм шиг буруугаар ойлгож байна. Хэрэв бид эргэлт буцалтгүй байдалд орохгүй байхаас зайлсхийхийг хүсэж л байгаа бол агаар мандалд байгаа хүлэмжийн хийн хэмжээг шаардлагатай хэмжээгээр бууруулахад ердөө л   2-3  жил  үлдээд  байна.  Өнөөдөр дэлхийн дулаарлын хямралыг даван туулахад хог хаягдлыг дахин боловсруулах, гибрид машин худалдан авах, орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдхүүн худалдан авах, сэргээгдэх эрчим хүч ашиглах гэх мэт технологиуд бүхий байгал экологит ээлтэй  арга хэмжээнүүдийг  авч  хэрэгжүүлэхэд  хэт урт хугацаа шаардагдаж байгаа юм. Энэ асуудал нэн чухлаар тавигдаж байна. Энэхүү шинэ илтгэлд учирлан тайлбарласнаар бол гараг дэлхийгээ аврахын тулд хувь хүний хийж чадах цорын ганц хамгийн үр нөлөөтэй арга бол мах болон амьтны гаралтай бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг багасгах буюу бүрэн зогсоох явдал болоод байна. Хэрвээ хүмүүсийн дийлэнх хэсэг нь энгийн хэрнээ хамгийн хүчтэй арга болох амьтны гаралтай зүйл ороогүй хоол хүнсийг хэвшүүлэх юм бол бидэнд нүүрлээд байгаа аюул гамшгуудаас амжин зайлж, дэлхийн дулаарлын нөлөөг бууруулж чадахаар байна. Ингэж чадвал бид агаар мандалд тархсан нүүрсхүчлийн хийг улам багасгахад туслаж чадах илүү ногоон технологиуд болон эрчим хүчний цэвэр эх үүсвэрийг олж нэвтрүүлэх цаг хугацааг хожих юм. Хэрвээ хүн төрөлхтөн махыг одоогийнхоо хэмжээндээ хэрэглэсээр байх юм бол бидний, бусад бүхий л ногоон хөдөлгөөний хүчин чармайлт үр дүнгүй болж, байгал дэлхийдээ ээлтэй ногоон технологийг хэрэгжүүлэх боломжтой болохоосоо өмнө энэ гараг дэлхийгээ алдах болно. “Цагаан хоолноос өөр ямар ч хувьсал хүмүүнд дэлхий дээр эсэн мэнд үлдэх боломжийг нэмэгдүүлж, эрүүл мэндэд нь ач тустай байж чадахгүй”.   – Альберт Эйнштэйн –Германы нэрт эрдэмтэн ЯАРАХЫН УЧИР ЮУ БАЙНА ВЭ? Нөхцөл байдал яаж ч мэдэхээр болоод байгаагийн шалтгаанууд: ОДОО CO2 БУЮУ НҮҮРСХҮЧЛИЙН ХИЙ ХЭДИЙНЭЭ АЮУЛТАЙ ТҮВШИНДЭЭ  ХҮРЧИХЭЭД    БАЙНА 150 жилийн өмнө агаар дахь нүүрсхүчлийн хийн хуримтлал 280 ppm (өөрөөр хэлбэл агаарын 0.028 хувь нь нүүрсхүчлийн хий байсан) байжээ. NASA буюу АНУ-ын Сансар Судлалын Үндэсний төвийн уур амьсгалын шилдэг мэргэжилтэн Жэймс Хансены хэлснээр агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн аюулгүй хэмжээний дээд хязгаар нь 350 ppm байдаг ажээ. Өнөөдөр энэ хэмжээ нь 388 ppm болж
Scroll to Top