Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 4
Users Today : 6
Users Yesterday : 33
Total Users : 10194
Views Today : 8
Views Yesterday : 62

Маха-прасадын хүчин чадлын тухай

 

Шрутакирти прабху Шрила Прабхупадатай байнга л хамт аялдаг байлаа. Нэгэн удаагийн онгоцоор аялах аяллын үедээ тэд мури буюу жирийн цагаан будаа идэж явав. Идэж дуусаад тэрээр хоолоо Шрутакиртид өгсөн бөгөөд тэр ч түүнийг цааш нь хоёр хувааж, түүнийг өөрийн найз Парамахамса Свамитай хамт хуваан хүртэв. Энэ үед хажуугаар нь онгоцны үйлчлэгч эмэгтэй явж таарав. Прабхупадын хооллож буй хоёр шавь дээр хүрч очоод тэрээр:

–         Энэ чинь юу вэ? хэмээн гайхан асуув.

Тэд ч:

–         Зүгээр л цагаан будаа гэж хариуллаа.

–         Өө! Гэхдээ их сайхан харагдаж байна шүү!

гэснээ гэнэт тэдний тавган дээрхи будаанаас шууд идэж эхлэв. Чин бишрэлтнүүд ч үйлчлэгч эмэгтэй тэдний хоолыг булаан авлаа гээд юу хийхээ ч мэдэхгүй байлаа. Мөн үүний хамт тэр бол Прабхупадын маха-прасад байсан шүү дээ. Үйлчлэгч бүсгүй ч: “Их амттай юм” гээд цааш явж одов. Шрутакирти ч бүр алмайрч хоцорсон юм. Урьд өмнө нь тэр ийм зүйл харж байсангүй, үйлчлэгч бүсгүйгээс ийм авир гарна чинээ төсөөлж ч байсангүй. Тэр Прабхупадаас:

–         Энэ гайхалтай биш гэж үү? хэмээн асууж байсан юм. Энэ түүх ингээд л төгссөн билээ.

Гэвч нэгэн удаа АНУ-д Шрутакирти прабхуг энэ түүхийг ээлжит удаагаа ярьж байх үед түүнд сонин янзын үргэлжлэл гарч ирсэн юм. Лекцийн төгсгөлд нэгэн чин бишрэлтэн гараа өргөж, өөрийн түүхээ ярьж болох уу хэмээн зөвшөөрөл хүсэв. Ингээд өөрт тохиолдсон түүхээ ярьж өгсөн юм. “Би Өмнөд Америкт, Венесуэлд ном тарааж явах үедээ ширэнгэн ойн дунд орших нэгэн жижиг тосгонд очсон юм. Нэгэн байшингийн хаалгыг тогшоод өмнөөс минь духандаа тилак тавьсан эмэгтэй гарч ирэхэд би ихэд гайхав. Тэрээр “Хари бол!” гэж мэндчилээд намайг орохыг урисан юм. Гэрт ороод би Шрила Прабхупадын олон ном тэднийд байхыг харсан. Матажи ч: “Прасад идэхийг хүсэж байна уу?” гэж надаас асуув. Би ч “Энэ ширэнгэн ойд ийм юм байж болох уу? Та хэрхэн яаж чин бишрэлтэн болсон юм бэ?” гэж арай ядан асууж билээ. Тэр эмэгтэй ч хариу болгон: “20 жилийн өмнө би онгоцны үйлчлэгч байхдаа Танай номын багштай учирч байсан” хэмээн хариулсан юм даа.”

Зарим үгийн тайлбар:

 

Маха-прасад- Бурханд өргөсөн хоол хүнс эсвэл номын багшийн хүртэн болгоосон хоолын үлдэгдэл

Тилак-Чин бишрэлтнүүдийн духан дээрээ тавьдаг онцгой тэмдэг.

Матажи- Эмэгтэй чин бишрэлтэнг хүндэтгэн дуудах хэлбэр

Пурначандар Госвамигийн лекцээс

орчуулан сийрүүлсэн: Балабхадра дас

Маха-прасадын хүчин чадлын тухай   Шрутакирти прабху Шрила Прабхупадатай байнга л хамт аялдаг байлаа. Нэгэн удаагийн онгоцоор аялах аяллын үедээ тэд мури буюу жирийн цагаан будаа идэж явав. Идэж дуусаад тэрээр хоолоо Шрутакиртид өгсөн бөгөөд тэр ч түүнийг цааш нь хоёр хувааж, түүнийг өөрийн найз Парамахамса Свамитай хамт хуваан хүртэв. Энэ үед хажуугаар нь онгоцны үйлчлэгч эмэгтэй явж таарав. Прабхупадын хооллож буй хоёр шавь дээр хүрч очоод тэрээр: –         Энэ чинь юу вэ? хэмээн гайхан асуув. Тэд ч: –         Зүгээр л цагаан будаа гэж хариуллаа. –         Өө! Гэхдээ их сайхан харагдаж байна шүү! гэснээ гэнэт тэдний тавган дээрхи будаанаас шууд идэж эхлэв. Чин бишрэлтнүүд ч үйлчлэгч эмэгтэй тэдний хоолыг булаан авлаа гээд юу хийхээ ч мэдэхгүй байлаа. Мөн үүний хамт тэр бол Прабхупадын маха-прасад байсан шүү дээ. Үйлчлэгч бүсгүй ч: “Их амттай юм” гээд цааш явж одов. Шрутакирти ч бүр алмайрч хоцорсон юм. Урьд өмнө нь тэр ийм зүйл харж байсангүй, үйлчлэгч бүсгүйгээс ийм авир гарна чинээ төсөөлж ч байсангүй. Тэр Прабхупадаас: –         Энэ гайхалтай биш гэж үү? хэмээн асууж байсан юм. Энэ түүх ингээд л төгссөн билээ. Гэвч нэгэн удаа АНУ-д Шрутакирти прабхуг энэ түүхийг ээлжит удаагаа ярьж байх үед түүнд сонин янзын үргэлжлэл гарч ирсэн юм. Лекцийн төгсгөлд нэгэн чин бишрэлтэн гараа өргөж, өөрийн түүхээ ярьж болох уу хэмээн зөвшөөрөл хүсэв. Ингээд өөрт тохиолдсон түүхээ ярьж өгсөн юм. “Би Өмнөд Америкт, Венесуэлд ном тарааж явах үедээ ширэнгэн ойн дунд орших нэгэн жижиг тосгонд очсон юм. Нэгэн байшингийн хаалгыг тогшоод өмнөөс минь духандаа тилак тавьсан эмэгтэй гарч ирэхэд би ихэд гайхав. Тэрээр “Хари бол!” гэж мэндчилээд намайг орохыг урисан юм. Гэрт ороод би Шрила Прабхупадын олон ном тэднийд байхыг харсан. Матажи ч: “Прасад идэхийг хүсэж байна уу?” гэж надаас асуув. Би ч “Энэ ширэнгэн ойд ийм юм байж болох уу? Та хэрхэн яаж чин бишрэлтэн болсон юм бэ?” гэж арай ядан асууж билээ. Тэр эмэгтэй ч хариу болгон: “20 жилийн өмнө би онгоцны үйлчлэгч байхдаа Танай номын багштай учирч байсан” хэмээн хариулсан юм даа.” Зарим үгийн тайлбар:   Маха-прасад- Бурханд өргөсөн хоол хүнс эсвэл номын багшийн хүртэн болгоосон хоолын үлдэгдэл Тилак-Чин бишрэлтнүүдийн духан дээрээ тавьдаг онцгой тэмдэг. Матажи- Эмэгтэй чин бишрэлтэнг хүндэтгэн дуудах хэлбэр Пурначандар Госвамигийн лекцээс орчуулан сийрүүлсэн: Балабхадра дас
Scroll to Top