Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 5
Users Today : 7
Users Yesterday : 33
Total Users : 10195
Views Today : 10
Views Yesterday : 62

Түүний анагаах хүч чадлын тухай өгүүлэхүй

Om

“Аюурведийн анагаагч мантранууд” номын зохиогч С.М.Неаполитанскийн Оросын Аюурведийн анагаах ухааны Ассоциацийн ерөнхийлөгч доктор И.И.Ветровтой хийсэн ярилцлага

 

Неаполитанский С.М.: Таны бодлоор мантра гэж юу вэ?

Ветров.И.И: Мантра гэдэг нь ухааныг эвдэн сүйтгэгч программаас ангижруулдаг авианы чичирхийлэл юм. Мантраг санскритаас орчуулах шаардлагагүй. Зарим хүмүүс мантра ба залбирал нь нэгэн адил хэмээн боддог. Гэвч хэрэв мантраг орчуулвал тэрээр бүхий л утга учраа алддаг.

Неаполитанский С.М.: Хүнд мантра ямар нөлөөлөл үзүүлдэг вэ?

Ветров.И.И: Гурван үе шат буюу механизм, мантрын үйлчлэл байдаг. Нэгт, мантра болгон физик бие махбодид хүчтэй нөлөөлөл үзүүлдэг. Бидний биед ойролцоогоор 3.5 триллион эс байдаг ба эс бүр бие даасан амьд оршнол бөгөөд эс бүрт сүнс, өөрийн гэсэн “нарийн” бие буюу сэтгэл, өөрийн гэсэн мэдрэхүй, өөрийн гэсэн эфирлэг бие, өөрийн гэсэн физик бие махбодь буюу эсийн цөм, митохондр, олон олон рецепторуудтай бүрхүүл бий. Бидний эсүүд томоохон улс гүрний иргэд бөгөөд харин бидний сүнс түүний тэргүүн байхаар сонгогдсон. Тэрээр маш өчүүхэн жаахан авч бид хувислын илүү дээд шатанд оршдог болохоор бидний сүнс ноёлох байр суурийг эзлэх ба өөрийн ухамсраа бүхий л организмаар тархаадаг.

Эсүүд нь хүүхэд ахуйгаасаа л сонссон мэдээллүүдээ хүлээн авч, бичиж байдаг. Ийм учраас “эсийн ухамсар” хэмээх ойлголт бий. Үнэн хэрэгтээ тэд бол хүний бие махбодь хэмээн нэрлэгдэх том улс орны хууль дүрмийг хангалттай сайн сахин биелүүлдэг иргэд юм. Тэдний хүлээж авдаг мэдээлэл нь ихэнхидээ сөрөг таагүй байдаг. Жишээ нь, олон хүмүүс 60-70 насандаа үхэж буйг бид харж байна. Энэ нас бол амьдрахад хангалттай нас мэт бидэнд санагддаг л даа. Ингээд энэ мэдээлэл эсийн түвшинд бичигддэг. Мөн олон олон эмэгтэйчүүд 30-35 настай болмогцоо л: “За ингээд залуу нас маань өнгөрлөө дөө” хэмээн бодоцгоодог. Энэ тохиолдолд тэд өөртөө цагаасаа эрт хөгшрөх үзлийг суулган програмчилж өгдөг. Хэрэв ойр дотныхноос нь хэн нэг нь хорт хавдраар өвчлөн нас нөгчвөл хүнд мөн тэрхүү хорт хавдраар үхэх вий хэмээх айдас төрнө. Тэрээр: “Би ч хорт хавдраар өвдөж болох юм шүү дээ” хэмээн бодож эхлэдэг. Тийнхүү эсүүдэд энэхүү мэдээлэл эсүүдийн бүхий л функцийг тодорхойлох программ мэтээр ажиллана.

Бид өөрсдийн ухамсраа асар том мэдээллийн хэрэгсэлтэй зүйрлэж болох юм. Хэрэв зурагтаар ямар нэг зүйлийг ярилаа гэхэд эрт орой хэзээ нэгэн цагт бид үүнд итгэнэ. Хэрэв Лениградын бүслэлтийн үеэр хүмүүст тэдний хүчин чармайлт ямар ч үр дүнгүй, ялгаа байхгүй хот эзлэгдэнэ, бүхий л золиослол хийгээд тэмцэл огтоос дэмий гэж байнгад ярьж байсан бол хот ямар ч эргэлзээгүйгээр балрах байсан. Өөрийн хүчин чадалдаа итгэсэн цөөхөн дайчид тоогоор хамаагүй илүүтэй эсрэг талаа ялж байсан түүхийн маш олон жишээ бий.

          Яг л ийм үйл явдал бидний эстэй учирдаг. Хэрэв бид тэдэнд тодорхой нөхцөл байдлыг гаргаж өгвөл эсүүд тулалдаж, эсэргүүцэхээ больдог.

Эхний шатанд бидний бие махбодийн эс нэг бүрийг чичрэн доргитол мантраг маш чангаар унших шаардлагатай. Тэр цагт эсүүд сөрөг программаас бүрэн ангижирч чадна. Янз бүрийн мантранууд байдаг; жишээ нь, “үхлийг ялагч” мантрууд буюу өөрийгөө устган хөнөөхүйг зогсоох мантра, айдас хүйдсээс ангижруулж, эмчилгээний үр нөлөө үзүүлдэг мантранууд ч бий. Мантраг чангаар уншсанаар та эсийн түвшний чичирхийллийг дууддаг ба бүхий л тааламжгүй сөрөг мэдээллүүд арчигддаг. Энэ бол мантрын нөлөөллийн эхний түвшин юм.

Мантрын нөлөөллийн хоёр дахь түвшин нь марма(чакра) ба тэдгээртэй холбогдсон энергийн сувгуудаас(нади) тогтох энерги-мэдээллийн талбарт нөлөөлөх явдал. 108 үндсэн марма хийгээд 350 мянган надийн суваг байдаг. Марма болгон ухамсрын хөгжлийн хамгийн дээд шатанд хүрсэн амьд оршнолуудын амьдардаг Сваргийн ертөнцтэй холбоотой байдаг. Тэдгээрт девууд(сахиулсан тэнгэрүүд), гандхарвууд, киннарууд, кимпурушууд, апсарууд, муни нар болон бусад амьд оршнолууд хамаарна. Эдгээр оршнолууд нь өөрсдийн функцээр ялгардаг. Тэд амьд оршнол бүрийн бие дэхь өөрийгөө зохицуулагч төвүүд буюу мармуудад өөрсдийн ухамсраар нөлөөлдөг. Жишээ нь, христийн шашин уламжлалд архангел Михаил гэж алдаршсан сахиулсан тэнгэрүүдийн хаан Индра(Зевс, Бархасвадь) нь элгийг удирдагч төв болох индра-мармыг удирддаг. Хэрэв элэг янз бүрийн гадаад болон дотоод хүчин зүйлсийн улмаас гэмтэж бэртсэн ч марма нээлттэй байвал өөрийн ухамсрын хүч, Индрагийн өөрийн энергиэр өөрийгөө тэнцвэржүүлэн зохицуулагч механизмууд нь идэвхиждэг ба элэгний эсүүд бараг бүрэн сэргэдэг. Хэрэв энэ марма нь бардам зан гэх мэтийн уршгаар хаагдахад энэхүү сахиулсан тэнгэрийн энерги индра-мармад хүрч чадахаа болино. Тэгмэгц элэгний эд нэгдмэл эддээ саад хийж эхлэнэ. Гэвч хэрэв та тодорхой сахиулсан тэнгэр буюу Индрад хандан түүнд зориулсан мантраг шивгэнэн уншвал тэрээр сувгийг нээн өгч, индра-мармын хаагдлыг гаргадаг. Тэр цагт эд эрхтэн хэвийн журмаараа ажиллах болно. Үүнд барууны болон аюурведийн анагаах ухааны зарчмын ялгаа оршино. Ийм төрлийн мантрануудыг өвчлөлийн шалтгаан болсон асуудал проблем шийдэгдтэл урт удаан хугацааны туршид уншдаг. Мантрыг чимээгүйхэн шивгэнэн уншихыг жапа гэж нэрлэдэг.

Мантрын нөлөөллийн гурав  дахь шат нь сэтгэл зүйд нөлөөлөх явдал юм. Эхний ээлжинд ухаанд бидний янз бүрийн таагүй мэдээллүүд оршиж байдаг. Энэ тохиолдолд мантра тэднийг устгахад туслах ба ухамсрыг эвдлэн сүйтгэгч элементүүдээс цэвэрлэн ангижруулдаг. Гэвч тийм практикыг эхлэхээс өмнө мантраг чангаар, дараа нь шивнэн унших хэрэгтэй. Нэг бол энэ бүх гурван үйлчлэл нөлөөллийг ашиглаж болно. Мантраг та чангаар уншвал бүх гурван түвшинд нөлөөлөх ба хэрэв шивгэнэн уншвал зөвхөн эфирлэг, “нарийн биенд” нөлөөлнө. Хэрэв сэтгэл санаандаа уншвал зөвхөн сэтгэл зүйд нөлөөлнө. Мантрагаар хичээллэхийн тулд йогч, огоорогч болох шаардлагагүй болохыг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Мантра нь орчин үеийн хүн бүрт шаардлагатай багаж юм. ..

үргэлжлэл бий.

“Исцеляющий мантры в Аюурведе” номоос орчуулан сийрүүлсэн: Балабхадра дас

Түүний анагаах хүч чадлын тухай өгүүлэхүй “Аюурведийн анагаагч мантранууд” номын зохиогч С.М.Неаполитанскийн Оросын Аюурведийн анагаах ухааны Ассоциацийн ерөнхийлөгч доктор И.И.Ветровтой хийсэн ярилцлага   Неаполитанский С.М.: Таны бодлоор мантра гэж юу вэ? Ветров.И.И: Мантра гэдэг нь ухааныг эвдэн сүйтгэгч программаас ангижруулдаг авианы чичирхийлэл юм. Мантраг санскритаас орчуулах шаардлагагүй. Зарим хүмүүс мантра ба залбирал нь нэгэн адил хэмээн боддог. Гэвч хэрэв мантраг орчуулвал тэрээр бүхий л утга учраа алддаг. Неаполитанский С.М.: Хүнд мантра ямар нөлөөлөл үзүүлдэг вэ? Ветров.И.И: Гурван үе шат буюу механизм, мантрын үйлчлэл байдаг. Нэгт, мантра болгон физик бие махбодид хүчтэй нөлөөлөл үзүүлдэг. Бидний биед ойролцоогоор 3.5 триллион эс байдаг ба эс бүр бие даасан амьд оршнол бөгөөд эс бүрт сүнс, өөрийн гэсэн “нарийн” бие буюу сэтгэл, өөрийн гэсэн мэдрэхүй, өөрийн гэсэн эфирлэг бие, өөрийн гэсэн физик бие махбодь буюу эсийн цөм, митохондр, олон олон рецепторуудтай бүрхүүл бий. Бидний эсүүд томоохон улс гүрний иргэд бөгөөд харин бидний сүнс түүний тэргүүн байхаар сонгогдсон. Тэрээр маш өчүүхэн жаахан авч бид хувислын илүү дээд шатанд оршдог болохоор бидний сүнс ноёлох байр суурийг эзлэх ба өөрийн ухамсраа бүхий л организмаар тархаадаг. Эсүүд нь хүүхэд ахуйгаасаа л сонссон мэдээллүүдээ хүлээн авч, бичиж байдаг. Ийм учраас “эсийн ухамсар” хэмээх ойлголт бий. Үнэн хэрэгтээ тэд бол хүний бие махбодь хэмээн нэрлэгдэх том улс орны хууль дүрмийг хангалттай сайн сахин биелүүлдэг иргэд юм. Тэдний хүлээж авдаг мэдээлэл нь ихэнхидээ сөрөг таагүй байдаг. Жишээ нь, олон хүмүүс 60-70 насандаа үхэж буйг бид харж байна. Энэ нас бол амьдрахад хангалттай нас мэт бидэнд санагддаг л даа. Ингээд энэ мэдээлэл эсийн түвшинд бичигддэг. Мөн олон олон эмэгтэйчүүд 30-35 настай болмогцоо л: “За ингээд залуу нас маань өнгөрлөө дөө” хэмээн бодоцгоодог. Энэ тохиолдолд тэд өөртөө цагаасаа эрт хөгшрөх үзлийг суулган програмчилж өгдөг. Хэрэв ойр дотныхноос нь хэн нэг нь хорт хавдраар өвчлөн нас нөгчвөл хүнд мөн тэрхүү хорт хавдраар үхэх вий хэмээх айдас төрнө. Тэрээр: “Би ч хорт хавдраар өвдөж болох юм шүү дээ” хэмээн бодож эхлэдэг. Тийнхүү эсүүдэд энэхүү мэдээлэл эсүүдийн бүхий л функцийг тодорхойлох программ мэтээр ажиллана. Бид өөрсдийн ухамсраа асар том мэдээллийн хэрэгсэлтэй зүйрлэж болох юм. Хэрэв зурагтаар ямар нэг зүйлийг ярилаа гэхэд эрт орой хэзээ нэгэн цагт бид үүнд итгэнэ. Хэрэв Лениградын бүслэлтийн үеэр хүмүүст тэдний хүчин чармайлт ямар ч үр дүнгүй, ялгаа байхгүй хот эзлэгдэнэ, бүхий л золиослол хийгээд тэмцэл огтоос дэмий гэж байнгад ярьж байсан бол хот ямар ч эргэлзээгүйгээр балрах байсан. Өөрийн хүчин чадалдаа итгэсэн цөөхөн дайчид тоогоор хамаагүй илүүтэй эсрэг талаа ялж байсан түүхийн маш олон жишээ бий.           Яг л ийм үйл явдал бидний эстэй учирдаг. Хэрэв бид тэдэнд тодорхой нөхцөл байдлыг гаргаж өгвөл эсүүд тулалдаж, эсэргүүцэхээ больдог. Эхний шатанд бидний бие махбодийн эс нэг бүрийг чичрэн доргитол мантраг маш чангаар унших шаардлагатай. Тэр цагт эсүүд сөрөг программаас бүрэн ангижирч чадна. Янз бүрийн мантранууд байдаг; жишээ нь, “үхлийг ялагч” мантрууд буюу өөрийгөө устган хөнөөхүйг зогсоох мантра, айдас хүйдсээс ангижруулж, эмчилгээний үр нөлөө үзүүлдэг мантранууд ч бий. Мантраг чангаар уншсанаар та эсийн түвшний чичирхийллийг дууддаг ба бүхий л тааламжгүй сөрөг мэдээллүүд арчигддаг. Энэ бол мантрын нөлөөллийн эхний түвшин юм. Мантрын нөлөөллийн хоёр дахь түвшин нь марма(чакра) ба тэдгээртэй холбогдсон энергийн
Scroll to Top