Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 8 8
Users Today : 0
Users Yesterday : 33
Total Users : 10188
Views Today :
Views Yesterday : 62

Шри Нрисимхадев Бхагаван ки Жайа.

D:\Zurag\Mayapur-Nrisimha (1).bmp Нэгэн удаа Бурхан Нрисимхадевд мөргөх энгийн нэгэн мөргөлийн үеэр сүмийн пужари(Шүтээнд мөргөл үйлдэгч, тусгай үйлчлэгч) Түүнд зүүсэн цэцгэн эрхинээс нэгэн цэцэг унахыг ажиглажээ. Пужари ч тэнд байгсдаас хэн нэг нь Бурхан Нрисимхадевд онцгой залбирал өргөсөн эсэх тухай асуув.  Нүдэндээ нулимстай нэгэн эмэгтэй дөхөн ирээд, хэлсэн нь: “Охин маань таван жилийн өмнө нөхөрт гарсан юм. Харин түүнээс минь хүүхэд гардаггүй. Хадмын талын төрөл төрөгсөд үүнийг их тааламжгүй зүйл гэж тооцоод байгаа.

Би Нрисимхадевд хандаж, Тэрээр охины маань энэ хүнд нөхцөл байдлаас гарахад нь туслаасай гэж залбирсан юм” гэв.

Пужари: “Таны залбирлыг хүлээж авчээ. Нотолгоо нь Нрисимхадевын цэцгэн эрхинээс унасан цэцэг. Энэ цэцгийг авч яваад, хадгал. Мөн та энэ цэцгийг усанд хийж хутгаад, тэр усаа охиндоо өгөөрэй” хэмээн хариулжээ. Матажи ч явж одсон ба пужари энэ үйл явдлыг мартаж орхисон байна. Жилийн дараа нөгөө матажи өөрийн охин, хүргэн, шинэ төрсөн хүүхэдтэйгээ Нрисимхадвеыг харан инээмсэглэсээр хүрч ирэв. Жаргал гийсэн эмээ пужарид жилийн өмнө өргөж байсан залбирлынхаа талаар сануулж, үүний үр дүнд охин нь их сайхан хүү төрүүлсэн бөгөөд түүнд Прахлад гэдэг нэр өгсөн тухай өгүүлэв. Баярлаж талархсаны тэмдэг болгож тэд Бурхан Нрисимхадевад цэцэг, жимс өргөхөөр иржээ.

 

 Манай чин бишрэлтнүүдийн бүлгийн нэг болох Кальяни даси хоёр охинтой: Пратибха, Анубха гэсэн. Тэд хоёулаа нөхөрт гарсан. Тэдний хүүхдүүд  аль хэдийнээ том болцгоосон.

Тэд бүгдээрээ Берхампур гэдэг нэг хотод амьдардаг. Нэгэн удаа Пратибхын нөхөр маш хүндээр өвдөж, бараг л үхлүүт болжээ. Пратибха, Анубха болон бусад төрөл төрөгсөд нь маш ихээр түгшин сандрав. Тэр үед матажи Кальяни эмнэлэг дээр иржээ. Тэр эмэгтэй чин бишрэлтэн байсан болохоор Бурхан Нрисимхадевд хандан тусламж гуйн залбирчээ. Өглөө нь тэрээр хачин жигтэй зүүд зүүдлэв: Бурхан Нрисимхадева түүн рүү хүрч ирээд: “Бүү сэтгэл зов, хүргэний чинь бүх зүйл сайн болно” гэсэн байна. Өглөө нь эмнэлгээс, өвчтөний бие сайжирч байгаа болон түүний биенээс дуслын тариа, хүчилтөрөгчийн баг зэргийг нь авсан, мөн тэрээр аль хэдийнээ ярьж чаддаг болсон тухай мэдээ иржээ.

 

 Нэгэн орос матажи өдөр бүр Нрисимхадевад зориулан туласи модны навчаар цэцгэн эрхи хийдэг байжээ. Түүний үйлчлэл зүтгэлд талархсан Нрисимхадевын пужари түүнд Нрисимхадевын хумсыг хишиг болгон өгчээ. Тэр түүнийг аваад хадгалсан байна. Тэр шөнөө тэр эмэгтэй нэгэн зүүд зүүдлэжээ. Бурхан Нрисимхадева хүрч ирээд түүний орны хажууд суув. Дараа нь урт хумстай хуруугаа түүний зүрхний гүн рүү шигтгэн, тэндээс ямар нэг хар өнгөтэй юм татан гаргаж ирээд хэлсэн нь: “Энэ бол хайр биш. Энэ бол чиний зүрхэнд байгаа шунал тачаал. Үүнээс гадна тэнд огтын хэрэггүй маш олон зүйл байна. Би тэднийг яах вэ ?” гэж байна гэнэ. Тэр эмэгтэй юу ч хриулж чадсангүй. Ингээд түүний зүүд тасарчээ. Маргааш өдөр нь тэрээр Бурхан Нрисимхадевын сүмд очиж, энэ бүх бохир зүйлсийг холын хол хаяхыг хүссэн байна.

Бурхан Нрисимхадевын алдар бадартугай!

 

 2005 оны дөрвөн сарын 22-нд найман настай Ревати Сундари охин  Шри Майапури Дхамын гэр бүлтнүүдийн цэцэрлэгт хүрээлэн дэхь хулсаар хийсэн тоглоомон байшингийн дээвэр өөд авирч явжээ. Гэвч тэр дээврээс унаж, толгойгоороо газарт унан, дээвэр түүн дээр нурж ойчсон аж. Охин цагийн туршид шоконд орсон бөгөөд чичрэн дагжиж, учир утгагүй зүйл ярьж, уйлж байлаа. Түүнд тархи доргисны бүх шинж тэмдэг илэрч байв. Эмч-вайшнав Гоура түүнийг эмчилсэн бөгөөд рентген зураг авахуулахыг зөвлөсөн. Гурван өдөр өнгөрөв. Ревати шөнөөр уйлан сэрсэн ба түүнээс хар хүрэн цус гоожиж байв. Тэр даруй түүнийг Калькуттын эмнэлэгт аваачсан ба зам зуурт түүний хамраас тунгалаг шингэн урсаж байгаад дараа нь маш их цус алдаж эхлэсэн. Эмнэлэгт мэдрэлийн их эмч нь маш түргэн рентген зургийг нь авч, оношийг нь ч тогтоосон байна. Түүний тодорхойлсноор, Реватийн тархийг бүрхэж байсан эд урагдаж, түүгээр дамжин тархиных нь шингэж урсаж байна гэжээ. Түүнээс гадна тархинд нөлөөлсөн гематом үүссэн байна гэж оношилсон байна. Азгүй явдал тохиолдсоноос хойш Реватийн толгой маш ихээр өвдөж, ердөө ч намдахгүй байв. Эмч нар түүний дэргэдээс хоёр өдрийн турш холдолгүй эмчлэв. Түүний нүдний цагаан ув улаан болсон байлаа. Хоёр дахь шөнийн орой эмч нар шийдвэр гаргав: гэмтлийн хэмжээг тодорхойлохын тулд тусгай рентген зураг авах хэрэгтэй ба тархинд хүнд мэс засал хийе гэсэн шийдвэрт хүрэв. Энэ процедурыг өглөөний 9 цагт хийхээр тогтжээ. Би ч Панкажангри прабху руу утасдаж нөхцөл байдлыг тайлбарлан, түүнийг Бурхан Нрисимхадевад залбирч мөргөхийг гуйлаа. Тэр ч шууд л өглөөний таваас долоон цаг хүртэл бүх зүйлийг өргөлийг өргөн бүрэн мөргөл хийнэ гэдгээ хэлсэн.

Өглөө нь намайг эмчтэй уулзахад тэрээр шинэ рентген зургаар бол гэмтэд маш гайхалтай байдлаар алга болсон байсан хэмээн ихэд гайхан өгүүлэв. Өвдөлт, хамраас цус ихээр алдах, тархины шингэн алдах, бөөлжих гэх мэт бүх шинж тэмдгүүд гэнэт агшин зуур алга болсон байлаа. Намайг Реватитай уулзах үед тэр орон дээрээ босоод суучихсан, огтхон ч өвдөөгүй юм шиг байж байв. Түүний нүдний алим цав цагаан болсон байсан юм. Бурхан Нрисимхадева минь ээ Танд маш их баярлалаа!

Ревати энэ бүгдийг сонсоод: “Эмээ, дараагийн удаа надад ямар нэг зүйл тохиолдвол эмч рүү явж цаг алдалгүй намайг шууд л Нрисимхадева дээр аваачаарай” гэсэн гэдэг.

Зарим үгийн тайлбар:

Нрисимхадева-Хүн-арслан дүрт Бурхан Кришнагийн хувилгаан

Пужари- Сүмийн Шүтээнд үйлчлэгч

Матажи-Бурхан Кришнагийн чин бишрэлтэн эмэгтэй

Туласи мод- Бурхан Кришнад нэн эрхэм, ариун мод

Бэлтгэсэн: Балабхадра дас

Шри Нрисимхадев Бхагаван ки Жайа. Нэгэн удаа Бурхан Нрисимхадевд мөргөх энгийн нэгэн мөргөлийн үеэр сүмийн пужари(Шүтээнд мөргөл үйлдэгч, тусгай үйлчлэгч) Түүнд зүүсэн цэцгэн эрхинээс нэгэн цэцэг унахыг ажиглажээ. Пужари ч тэнд байгсдаас хэн нэг нь Бурхан Нрисимхадевд онцгой залбирал өргөсөн эсэх тухай асуув.  Нүдэндээ нулимстай нэгэн эмэгтэй дөхөн ирээд, хэлсэн нь: “Охин маань таван жилийн өмнө нөхөрт гарсан юм. Харин түүнээс минь хүүхэд гардаггүй. Хадмын талын төрөл төрөгсөд үүнийг их тааламжгүй зүйл гэж тооцоод байгаа. Би Нрисимхадевд хандаж, Тэрээр охины маань энэ хүнд нөхцөл байдлаас гарахад нь туслаасай гэж залбирсан юм” гэв. Пужари: “Таны залбирлыг хүлээж авчээ. Нотолгоо нь Нрисимхадевын цэцгэн эрхинээс унасан цэцэг. Энэ цэцгийг авч яваад, хадгал. Мөн та энэ цэцгийг усанд хийж хутгаад, тэр усаа охиндоо өгөөрэй” хэмээн хариулжээ. Матажи ч явж одсон ба пужари энэ үйл явдлыг мартаж орхисон байна. Жилийн дараа нөгөө матажи өөрийн охин, хүргэн, шинэ төрсөн хүүхэдтэйгээ Нрисимхадвеыг харан инээмсэглэсээр хүрч ирэв. Жаргал гийсэн эмээ пужарид жилийн өмнө өргөж байсан залбирлынхаа талаар сануулж, үүний үр дүнд охин нь их сайхан хүү төрүүлсэн бөгөөд түүнд Прахлад гэдэг нэр өгсөн тухай өгүүлэв. Баярлаж талархсаны тэмдэг болгож тэд Бурхан Нрисимхадевад цэцэг, жимс өргөхөөр иржээ.    Манай чин бишрэлтнүүдийн бүлгийн нэг болох Кальяни даси хоёр охинтой: Пратибха, Анубха гэсэн. Тэд хоёулаа нөхөрт гарсан. Тэдний хүүхдүүд  аль хэдийнээ том болцгоосон. Тэд бүгдээрээ Берхампур гэдэг нэг хотод амьдардаг. Нэгэн удаа Пратибхын нөхөр маш хүндээр өвдөж, бараг л үхлүүт болжээ. Пратибха, Анубха болон бусад төрөл төрөгсөд нь маш ихээр түгшин сандрав. Тэр үед матажи Кальяни эмнэлэг дээр иржээ. Тэр эмэгтэй чин бишрэлтэн байсан болохоор Бурхан Нрисимхадевд хандан тусламж гуйн залбирчээ. Өглөө нь тэрээр хачин жигтэй зүүд зүүдлэв: Бурхан Нрисимхадева түүн рүү хүрч ирээд: “Бүү сэтгэл зов, хүргэний чинь бүх зүйл сайн болно” гэсэн байна. Өглөө нь эмнэлгээс, өвчтөний бие сайжирч байгаа болон түүний биенээс дуслын тариа, хүчилтөрөгчийн баг зэргийг нь авсан, мөн тэрээр аль хэдийнээ ярьж чаддаг болсон тухай мэдээ иржээ.    Нэгэн орос матажи өдөр бүр Нрисимхадевад зориулан туласи модны навчаар цэцгэн эрхи хийдэг байжээ. Түүний үйлчлэл зүтгэлд талархсан Нрисимхадевын пужари түүнд Нрисимхадевын хумсыг хишиг болгон өгчээ. Тэр түүнийг аваад хадгалсан байна. Тэр шөнөө тэр эмэгтэй нэгэн зүүд зүүдлэжээ. Бурхан Нрисимхадева хүрч ирээд түүний орны хажууд суув. Дараа нь урт хумстай хуруугаа түүний зүрхний гүн рүү шигтгэн, тэндээс ямар нэг хар өнгөтэй юм татан гаргаж ирээд хэлсэн нь: “Энэ бол хайр биш. Энэ бол чиний зүрхэнд байгаа шунал тачаал. Үүнээс гадна тэнд огтын хэрэггүй маш олон зүйл байна. Би тэднийг яах вэ ?” гэж байна гэнэ. Тэр эмэгтэй юу ч хриулж чадсангүй. Ингээд түүний зүүд тасарчээ. Маргааш өдөр нь тэрээр Бурхан Нрисимхадевын сүмд очиж, энэ бүх бохир зүйлсийг холын хол хаяхыг хүссэн байна. Бурхан Нрисимхадевын алдар бадартугай!    2005 оны дөрвөн сарын 22-нд найман настай Ревати Сундари охин  Шри Майапури Дхамын гэр бүлтнүүдийн цэцэрлэгт хүрээлэн дэхь хулсаар хийсэн тоглоомон байшингийн дээвэр өөд авирч явжээ. Гэвч тэр дээврээс унаж, толгойгоороо газарт унан, дээвэр түүн дээр нурж ойчсон аж. Охин цагийн туршид шоконд орсон бөгөөд чичрэн дагжиж, учир утгагүй зүйл ярьж, уйлж байлаа. Түүнд тархи доргисны бүх шинж тэмдэг илэрч байв. Эмч-вайшнав Гоура түүнийг
Scroll to Top